Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 87

 

                       

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

 Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

 Шүүгдэгч: М.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А холбогдох 1828000000053 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

                                                     Тодорхойлох нь:

Шүүгдэгч М.А нь 2018 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайхны 17б-21 тоотод Д.М бие эрх чөлөөнд халдан зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.Аг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө би гэртээ унтаж байтал гаднаас хүн орж ирээд намайг зодож миний биед гэмтэл учруулсан. Би тухайн үед эхлээд Адъяахүүг байна гэж таниагүй сүүлд нь манай ээжтэй би Адъяахүү байна гэж хэлээд юм ярихаар нь миний хүүхэд байна гэдгийг нь мэдсэн. Юунаас болсныг нь мэдээгүй, би Адъяахүүтэй урьд нь огт уулзаж байгаагүй. 2 настай байхад нь ээжээс нь салаад тусдаа амьдарсан. Түүнээс хойш уулзаагүй. Нэрийг нь мэддэг байсан. Миний биед 2 хавирга хугарсан нүүр жаахан хавдсан байсан. Сүүлдээ гайгүй болсон. Одоо миний бие эдгэрсэн. Аюуш, манай ээж хоёр байсан өөр хүн байгаагүй. Би төрсөн хүүдээ зодуулсандаа гомдох зүйл алга. Багаас нь харж хандаж байгаагүй миний буруу байгаа болохоор хүүхдэдээ гомдох зүйл алга. Нэхэмжлэх зүйл байхгүй. миний эмнэлэгт хэвтсэн зардал, эм тариа бүгдийг авч өгсөн надад одоо нэхэмжлэх зүйл огт байхгүй. ...М.А оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна” /хх-ийн 05-06-р хуудас/,

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би Д.М гэх хүнтэй 1990 онд гэр бүл болж 3 жил хамт амьдраад 1 хүүхэдтэй болсон. Тэгээд 1993 оны сүүлчээр Адъяахүүг 1 нас гарантай байхад нь Д.М өөр хүнтэй гэр бүл болоод намайг хаяад явчихсан юм. Түүнээс хойш Д.М бид нартай эргэж огт уулзаагүй холбоо тасарсан байсан юм. М.А эцгийг нь байдаг гэдгийг хэлсэн. Өөрөө ч мэддэг байсан. Адъяахүү нь миний хамгийн том хүүхэд байгаа юм ер нь их дуу цөөнтэй даруухан, гэр орны ажил сайн хийдэг. Архи бараг уудаггүй, хааяа нэг найз нөхөдтэйгөө уулзахаараа л жаахан архи уудаг юм шиг байна лээ. Д.Маас салснаас хойш огт уулзаж байгаагүй, эргэж нэг ч удаа холбоо барьж байгаагүй. Хүүхэдтэйгээ ч уулзаж байгаагүй. Адъяахүү архи уухаараа их зөрүүд зантай болдог. Д.М архи их уудаг байсан. Хааяа гэртээ агсан тавьдаг байсан. Намайг гэмтээж зодож байгаагүй л дээ” /хх-ийн 09-р хуудас/,

Гэрч Н.Амөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би Д.М гэх хүнтэй танилцаад найзалж нөхөрлөөд 1 жил болж байгаа юм тэгээд би 2018 оны 03 сарын 22 ны өдөр Д.Мынд очиж хоносон байсан шөнө 03 цаг өнгөрч байх үед л байх гадаа нэг согтуу хүн хашгираад байх чимээнээр би сэрсэн тэгэхэд нэг хүн Д.Мыг ална гэж хашгирч байхаар нь би Д.Мыг дуудаж сэрээгээд хэлсэн чинь Д.М нойрмоглоод сэрж чадахгүй байж байтал гаднаас нэг хүн орж ирээд гэрийн гэрэл асаасан тэгснээ унтаж байсан Д.Мын хөнжлийг нь хуу татаад Д.Мыг босгоод нүүрлүү нь гараараа хоёр гурав цохьсон чинь Д.Мын хамраас цус гарсан тэгэхээр нь би утсаа бариад шууд гарч гүйгээд цагдаа дуудчихаад гадаа хүлээж байгаад ирээд тэр залууг аваад явсны дараа гэрт орсон тэгээд эмнэлэг ирээд Д.Мыг авч явсан. Залуу байсан би огт танихгүй хүн байсан. Эхлээд шууд нүүрлүү нь гараараа цохиод байсныг харсан тэгээд би гараад зугтаачихсан. Д.М огт архи уугаагүй тэр шөнө айлын ажил явдал дээр байж байгаад шөнө 00 цагийн үед гэртээ ирээд унтаж байсан. Би тэрийг нь хараагүй тэр хүн гараа зангидаж байгаад л цохиод байсан. Д.М, түүний ээж, бид гурав байсан өөр хүн байгаагүй. Би чиний шээс мөн биз дээ гэж хэлээд Д.Мын нүүрлүү цохиод байсан, өөр юу ярьсныг мэдээгүй” /хх-ийн 12-р хуудас/,

Шүүгдэгч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр найзуудтайгаа хамт Ханхонгор сумруу явж хүнтэй уулзаж ирсэн тэгэхдээ архи уусан байсан юм шөнө 22 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн гэрт манай эхнэр байсан, тэгээд манай найзууд бүгд манай гэрт орцгоож хоол идэж юм ярилцаж байж байгаад шөнө нэлээд орой явцгаасан тэгээд би унтах гэсэн нойр хүрэхгүй байж байгаад баруун сайханд байдаг эмээгийндээ очих гээд явсан тэгээд баруун сайхан 17б-21 тоотод эмээгийн гэрт орж очсон тэгэхэд гэрт нь намайг бага байхад хаяж явсан аав Д.М нэг эмэгтэйтэй орондоо унтаж байсан эмээ сэрүүн байсан тэгэхээр нь би аавдаа уур хүрээд шууд цохиж зодсон тэгж байхад цагдаа ирж намайг авч явж эрүүлжүүлсэн. Д.М гэх хүн намайг 2 настай байхад манай ээжээс салаад намайг хаяад явснаас хойш огт уулзаж байгаагүй, 5 жилийн өмнө Номгон суманд байхад манай нэг үеэл ах Д.М гэдэг хүн чиний төрсөн аав чинь гээд нэг удаа л тааралдаж байсан, түүнээс хойш огт уулзаагүй. Би нэлээд их согтсон байсан тэдний гэрт яаж явж очсоноо санахгүй байгаа. Д.М миний төрсөн эцэг байж намайг харж ханддаггүй, уулзахгүй байгаад нь гомдсон юм тэгээд архи уусан байснаасаа болоод хэтрүүлчихсэн байсан. Эмээ бас аавын шинэ авгай нь болтой нэг хүүхэн байсан өөр хүн байгаагүй” /хх-ийн 35-36-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №177 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Д.М биед зүүн 5, баруун 9-р хавирганы хугарал, цээжний баруун доод хэсэг, зүүн шууны няцарсан шарх, тархины доргилт, баруун, зүүн хацар, хэвлий хэсгийн цус хуралт, цээжний өмнөд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 14-р хуудас/,

        Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

        Хохирогч Д.М мэс заслын гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхүүд /хх-ийн 18-32-р хуудас/,

        Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь 2018 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайхны 17Б-21 тоотод Д.М бие эрх чөлөөнд халдан зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №177 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Д.М биед зүүн 5, баруун 9-р хавирганы хугарал, цээжний баруун доод хэсэг, зүүн шууны няцарсан шарх, тархины доргилт, баруун, зүүн хацар, хэвлий хэсгийн цус хуралт, цээжний өмнөд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 14-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

        Хохирогч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “багаас нь харж хандаж байгаагүй миний буруу байгаа болохоор хүүхдэдээ гомдох зүйл алга. Нэхэмжлэх зүйл байхгүй. Адъяахүү миний эмнэлэгт хэвтсэн зардал, эм тариа бүгдийг авч өгсөн надад одоо нэхэмжлэх зүйл огт байхгүй. М.А оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч М.Аг бусдад учруулсан гэм хорыг арилгасан буюу бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй  байна.

         Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

         Шүүгдэгч М.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний саналыг харгалзан шүүх торгуулийн ялыг биелүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.

         Шүүгдэгч М.А нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус

 удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.А нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч М.А нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ДЭЛГЭРМАА