| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/07802/И |
| Дугаар | 192/ШШ2025/03602 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03602
2025 05 01 192/ШШ2025/03602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр хотхон, ***** тоот хаягт байрлах “Ст т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, ***байрны өргөтгөлийн 2 дугаар давхарт байрлах “З з” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 261,464,750 /хоёр зуун жаран нэгэн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ст т” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. “Ст т” ХХК нь “З з” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цементийг бөөний үнээр бэлэн мөнгөөр худалдаж байгаад 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2021/08-03 тоот Цемент нийлүүлэх гэрээ байгуулж, нийлүүлсэн барааны 60 хувьд бэлэн мөнгө, 40 хувьд бараа материал өгч авахаар тохиролцож хамтран ажилласан. 2021-2024 онуудад нийт 771,659,350 төгрөгийн цемент нийлүүлж, 430,194,600 төгрөгийг бэлнээр, мөн 80,000,000 төгрөгт тооцож 2 ширхэг миксер авч, үлдэгдэл 261,464,750 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй тул нэхэмжлэл гаргаж шаардаж байна.
1.2. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “З з” ХХК-ийн захирал В.Баяр-Эрдэнийн хариу тайлбар авагдсан байна. Уг тайлбараар бартерт 2 байр өгсөн гээд байгаа. Энэ нь нэхэмжлэгчид бодитоор хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, захиалгын гэрээ л байгаа юм. Үнэхээр байраа өгчихвөл энэ дүнгээр хасъя гэж бодож ярилцсан боловч өөрөө шүүх хуралдаанд ирсэнгүй. Байр авах, авахгүй гэдэг байдал л яригдаж байгаа болохоос биш нэхэмжлэлийн шаардлагыг Зшөөрч байна гэж харж байгаа. Бодитоор байрыг хүлээлгэж өгөөгүй, Зхөн гэрээ байгуулсан учир гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч “З з” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбарт: Манай компани нь “Ст т” ХХК-иас 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цемент худалдан авахаар харилцан тохирсон ба тухайн цементийг худалдан авахдаа 60 хувийн төлбөрийг бэлнээр, 40 хувийн төлбөрийг бартерын хөрөнгөөр төлж барагдуулахаар аман байдлаар тохирон цемент худалдан авах бүрдээ тухайн цементний 60 хувийн төлбөрийг “Ст т” ХХК руу шилжүүлэн цемент худалдан авч байсан. Ингээд 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 594,912,450 төгрөгийн цемент худалдан авч, 373,389,750 төгрөгийг бэлнээр өгч, 40 хувийн бартерын төлбөрт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Гапартмент төслийн А блокийн 57,5 м.кв орон сууцыг 115,000,000 төгрөгт /Орон сууц захиалан бариулах гэрээ №033/, мөн блокийн 57,5 м.кв орон сууцыг 89,592,000 төгрөгт тооцон тус тус өгөхөөр болж 16,930,700 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
Ингээд 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дахин аман байдлаар 80 хувь бэлнээр төлж, 20 хувийн бартерт 47-92 ГЧ, 06-55 ТЧ улсын дугаар бүхий В.Баяр-Эрдэнийн нэр дээрх цемент воз чиргүүлүүдийг 80,000,000 төгрөгт тооцон өгөхөөр харилцан тохиролцож 2024 оны 08 дугаар сарын 05-нд хүлээлгэн өгсөн ба энэ өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 693,747,350 төгрөгийн цемент авч, 510,194,600 төгрөгийг бэлнээр төлөн, 48,022,250 төгрөгт “Ст т” ХХК-д цемент нийлүүлэн, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны байдлаар 55,530,500 төгрөгийн өр төлбөртэй байтал “Ст т” ХХК-ийн зүгээс 2 цемент воз чиргүүлийг бол авна, харин өмнө өгсөн 2 орон сууцнуудыг авахгүй гэж дайран 260,122,500 төгрөгийг манай компаниас нэхэмжилсэн ба бидний зүгээс нэгэнт орон сууц захиалгын гэрээ хийгдсэн тул ингэх боломжгүйг хэлсэн. Иймд уг компанийн нэхэмжилсэн 260,122,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бидний зүгээс аман байдлаар тохирсны дагуу 80,4%-ийн төлбөрийг төлсөн ба уг тохирооны дагуу бартерын өр төлбөр 55,530,000 төгрөгийг хүлээн Зшөөрч байгаа. Анхны тохирооны дагуу бартерт машин тооцон өгч, төлбөр тооцоо барагдуулахаа илэрхийлж байна...гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар /хх-3-5/, Цемент нийлүүлэх гэрээний эх хувь /хх-6-7/, Нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тэмдэг дарсан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тооцоо нийлсэн акт /хх-8-12/, Цемент нийлүүлсэн санхүүгийн анхан шатны баримт болох зарлагын баримтуудын эх хувь /хх-13-153/
4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Opendata.burtgel.gov.mn авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-166-167/, “Ст т” ХХК-иас “З з” ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-180-181/, Нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тэмдэг дарсан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тооцоо нийлсэн акт /хх-182-183/, талууд 2021 оны 12 дугаар сарын 31, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд хийсэн Тооцоо нийлсэн акт /хх-184-186/, Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний хуулбар /хх-187-197/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч “Ст т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. “Ст т” ХХК нь “З з” ХХК-д холбогдуулан, Цемент нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 261,464,750 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч гэрээний дагуу авсан цементийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдлийг бартерт тооцож 2 орон сууц өгөхөөр захиалгын гэрээ байгуулсан боловч бодитоор өгөөгүй учир төлбөрийн үлдэгдэл 261,464,750 төгрөгийг гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч “З з” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 55,530,000 төгрөгийг хүлээн Зшөөрч, үлдэх нэхэмжлэлийг эс Зшөөрөн, татгалзлын үндэслэлээ “гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийг бартерын 2 орон сууц өгөхөөр тохиролцож, Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу төлбөрт тооцсон байхад мөнгөн хэлбэрээр шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна.
4. Хариуцагч “З з” ХХК-ийн төлөөлөгч В.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо.
5.1. Талууд 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр №2021/08-03 дугаар Цемент нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч “Ст т” ХХК нь захиалагч “З з” ХХК-д 1370 тн Портланд 42,5 маркийн цементийг 1 м.куб 210,000 төгрөгөөр тооцон нийт 287,500,000 төгрөгийн цемент нийлүүлэх, захиалагч нь төлбөрийн үнийн дүнгийн 60 хувийг бэлнээр, 40 хувийг бартерын байрны төлбөрт тооцон “Бконстракшн” ХХК-ийн барьж буй Хималай апартмент төслийн 57,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 115,000,000 төгрөгт тооцон нийлүүлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролож, хүсэл зоригоо илэрхийлэн, төлөөлөх эрх бүхий этгээдүүд байгуулан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
5.2. Талууд гэрээний хугацааг бичгээр сунгаагүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй бөгөөд нийт 771,659,350 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлсэн болох нь тооцоо нийлсэн акт, санхүүгийн анхан шатны баримт болох зарлагын баримтуудаар тогтоогдох бөгөөд энэ талаар хариуцагч тал маргаагүй байна.
5.3. Нийлүүлсэн бетон зийн төлбөрт хариуцагч “З з” ХХК нь бэлнээр 430,194,600 төгрөг төлж, 80,000,000 төгрөгт тооцон 2 ширхэг миксер шилжүүлсэн байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
5.4. “Ст т” ХХК нь “Бконстракшн” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр №033/21 тоот Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулж, Гапартмент орон сууцны барилгын А блок байрны А тоот 57,5 м.кв талбайтай 2-3 өрөө бүхий орон сууцыг “Ст т” ХХК нь захиалж, гүйцэтгэгч “Бконстракшн” ХХК нь уг барилгыг 2022 оны 2, 3 дугаар уилралд ашиглалтанд оруулах, төлбөрийг “З з” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №002/21 тоот Бетон з нийлүүлэх гэрээнд заасны дагуу бартераар гүйцэтгэнэ гэж тохиролцсон байна.
5.5. Дээрх гэрээний талууд дахин 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр №001/23 тоот Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулж, Гапартмент орон сууцны барилгын А блок байрны D тоот 37,33 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг “Ст т” ХХК нь захиалж, гүйцэтгэгч “Бконстракшн” ХХК нь уг барилгыг 2023 оны 3-4 дүгээр улиралд ашиглалтанд оруулах, төлбөрийг “З з” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №002/21 тоот Бетон з нийлүүлэх гэрээнд заасны дагуу бартераар гүйцэтгэнэ гэж тохиролцжээ.
5.6. “Ст т” ХХК нь “З з” ХХК-д хандан 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр Цемент нийлүүлэх гэрээний нөхцөлийн дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Гапартмент хотхон А блок байрны 2 давхарт D тоот 37,33 м.кв талбайтай орон сууцыг нэр дээр шилжүүлэхийг хүсэж, огноо тодорхойгүй албан бичгээр 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Цемент худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд орох 57,5 м.кв талбай бүхий орон сууцыг нэр бүхий иргэнд шилжүүлж өгөхийг тус тус хүссэн байх бөгөөд эдгээр орон сууцнуудыг “Ст т” ХХК-д хүлээлгэж өгсөн баримт хэрэгт авагдаагүй байна.
6. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, нийлүүлэгдсэн бетон зийн хэмжээ, бэлнээр төлөгдсөн төлбөр болон бартерт тооцож шилжүүлсэн 2 ширхэг миксерийн талаар маргаагүй. Харин гэрээний дагуу бартерт шилжүүлэхээр тохиролцсон 2 ширхэг орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлсэн эсэх, төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх талаар маргасан.
7. Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн бетон з нийлүүлэх үүргээ биелүүлсэн байна. Харин хариуцагч тал хүлээн авсан бетон зийн төлбөрт нийт 771,659,350 төгрөг төлөхөөс 430,194,600 төгрөгийг бэлнээр, 80,000,000 төгрөгийн төлбөрт тооцон 2 ширхэг миксер зэргийг шилжүүлж, үлдэх төлбөрт 2 ширхэг орон сууцыг шилжүүлэхээр тохиролцож, “Ст т” ХХК нь “Бконстракшн” ХХК-тай Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулсан байх боловч бодитоор нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар гаргасан тухайн захиалгын гэрээнүүд болон “Ст т” ХХК-ийн “З з” ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдээр тогтоогдож байна.
8. Иймд шүүх хариуцагч “З з” ХХК-ийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж дүгнэн, төлбөрийн үлдэгдэл 261,464,750 төгрөгийг нэхэмжлэгч “Ст т” ХХК нь хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
9. Шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,465,273 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З з” ХХК-иас 1,146,273 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ст т” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “З з” ХХК-иас 261,464,750 /хоёр зуун жаран нэгэн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ст т” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,465,273 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З з” ХХК-иас 1,146,273 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ст т” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА