| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00328/И |
| Дугаар | 316/ШШ2025/00710 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 316/ШШ2025/00710
| 2025 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 316/ШШ2025/00712 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би Ж.А******* нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э******* холбогдох 270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Алтанзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нийт 270,000 төгрөгийг Э.Энхцэцэг /Сэлэнгэ аймаг С******* сум, 1 баг, ** хэсэг 0** тоот, М*******, утас- 9*******/-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Энхцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Ж.А******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 270,000 төгрөгийн нэхэмжлэлтэй ярилцаж тохиролцоод 250,000 төгрөг төлөхөөр болсон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамж төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ. Мөн нэхэмжлэгчтэй холбогдоход татгалзах зүйлгүй гэжээ.
Ж.Алтанзул нь хариуцагч Э.Э******* холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 250,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2,275 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ж.А******* нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э******* холбогдох 250,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2,275 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН