Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 316/ШШ2025/00732

 

 

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 316/ШШ2025/00732

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У******* хот, Х******* дүүрэг, 10 хороо, 1******* тоотод оршин суух хаягтай, М** овогт Д******* О******* /Ц*******/ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С** аймаг, С******* сум, * дугаар баг, * дүгээр хэсэг, 0** тоотод оршин суух хаягтай, Д** овогт Д******* Э******* /М/- д холбогдох

хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие Даш-Очир овогтой О******* нь Давааням овогтой Э*******тай 2013-2019 он хүртэл хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд бидний дундаас 2017 онд Номгон төрж 2 настай байхад нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд өөрийн хүү болох О******* овогтой Н миний бие насанд хүртэл нь өөрийн асрамжид байх тул намайг асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэжээ.... гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...

 

Хариуцагч Д.Э******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О*******ээс надад гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлыг хурдан шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Давааням овогт Э******* миний бие Заамарт уурхайд ажилдаг одоо 09 сарын 15-наас 09 сарын 29-нийг хүртэл ажилтай. Тиймээс намайг шүүх хуралд оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Ч.О*******ийн шүүхэд гаргасан ... О.Н өөрийн асрамжид байгаа болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэргийн 1-5, 8, 13, 15, 18-19 дэх талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын тодорхойлолт, хариуцагчийн тайлбар, хүсэлт, Н Х******* дүүргийн ** хорооны засаг даргын тодорхойлолт, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 2025 оны 09 сарын 12-ны өдрийн 301 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2 дугаар зүйлийн 135.2.2-т зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү О*******ийн Н эх Д******* О*******ийн асрамжид байгаа болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН