Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 316/ШШ2025/00745

 

 

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 316/ШШ2025/00745

Сэлэнгэ аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Х******* аж ахуйн к******* ТӨХХК /РД:6*******/-ийн нэхэмжлэлтэй Ш.Б*******, Х.Ба******* нарт холбогдох 95,196,834.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х******* аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг Х******* аж ахуйн к******* ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. Х******* аж ахуйн к******* ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Ш.Б******* нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 92,630,356 төгрөг байна. Үүнд:

1. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Беларус/2021/-113/02 дугаартай Трактор х******* аж ахуйн техник худалдах, худалдан авах гэрээ,

2. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Беларус/2021/-113/02 дугаартай Барьцааны гэрээг тус байгуулсан байна.

Иймд Ш.Б******* болон Х.Ба******* нараас үндсэн төлбөр 92,630,356 төгрөг, алданги 2,566,478.74 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 95,196,834.80 /ерөн таван сая, нэг зуун ерөн зургаан мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:"Эн Ди Жи П*******" ХХК нь Х******* аж ахуй к******* ТӨХХК-ийг төлөөлж хариуцагч Ш.Б*******г Х. Ба******* нарт холбогдуулан 95,196,834.80 /ерэн таван сая, нэг зуун ерэн зургаан мянга, найман зуун гучин дөрвөн / төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Хамтран хариуцагч Х.Ба*******өөс татгалзаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 13,618,000 төгрөгөөр нэмэгдүүлж үлдэх 108,814,834 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т "Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана" гэж заасны зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Зохигч 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан №25/10 тоот эвлэрлийн гэрээндээ:

... энэхүү ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ГЭРЭЭ /цаашид "гэрээ" гэх/-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222, 466 дугаар зүйлийг үндэслэн,

Нэг талаас: Монгол Улс, У******* хот, Ч******* дүүрэг, 5-р хороо, Я плаза, 1** тоотод байрлах "ЭН ДИ ЖИ ПАРТНЕРС XXK /РД:5/ түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.С /цаашид "Төлбөр авагч" гэх/,

Нөгөө талаас:

С**аймаг, Х сум, 1-р баг, Тарвагатайн горбушкин **-р гудамж, 1** тоот хаягт оршин суух РД: Ч регистрийн дугаартай Ш овогтой Б*******, Утас. 9; цаашид "Төлбөр төлөгч" гэх хамтад нь "Талууд" гэх/ нар дараах нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний зорилго

1.1. Энэхүү Гэрээний зорилго нь Төлбөр төлөгч 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Беларус/2021-113/02 дугаартай Трактор х******* аж ахуйн техник худалдах, худалдан авах гэрээ гэрээний дагуу төлбөр төлөгчид төлөх ёстой үндсэн төлбөр 91,169,837.09 төгрөг, хүү 11,330,645 төгрөг, алданги 6,314,352.45 төгрөг, нийт 108'814834.59 / нэг зуун найман сая, найман зуун арван дөрвон мянга, найман зуун гучин дөрөв, тавин ес / төгрөгийн төлбөрийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулна. 1.2. Гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байх бөгөөд Төлбөр төлөгч нь төлбөрийг 2026 оны 03-р сарын 01-ний өдөр бүрэн төлж дууссанаар дуусгавар болно.

Хоёр. Төлбөр төлөгчийн эрх, үүрэг

2.1. Төлбөр төлөгч дараах эрх, үүрэг хүлээнэ. Үүнд:

2.1.1. Төлбөр авагчид төлөх ёстой нийт нийт 108'814'834.59 / нэг зуун найман сая, найман зуун арван дөрвөн мянга, найман зуун гучин дөрөв, тавин ес /төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

№ Төлбөр төлөх хугацаа

1. 2025.11.31- 20,000,000 төгрөг

2. 2026.01.31- 30,000,000 төгрөг

3. 2026.03.31- 58,814,834.59 төгрөг

Нийт 108'814'834.59 төгрөг

2.1.2. Гэрээний 1.1-д заасан төлбөрийг гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу бэлэн болон бэлэн бусаар Төлбөр авагчийн /Х******* аж ахуйн к******* ТӨХХК/-ийн Худалдаа хөгжлийн банк дахь и-бан 53000400 2609035747 тоот дансанд шилжүүлнэ.

2.1.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх.

Гурав. Төлбөр авагчийн эрх, үүрэг

3.1. Төлбөр авагч дараах эрх, үүрэг хүлээнэ. Үүнд:

3.1.1. Төлбөр төлөгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд төлбөрийг барагдуулсан тухай бичиг өгөх;

3.1.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

3.1.3. Төлбөр төлөгчөөс хохирлоо гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахыг шаардах;

3.1.4. Төлбөр төлөгч гэрээний 2.1.1 дахь заалтад заасан хугацаа, төлбөрийн хуваарь, хэмжэ нэг удаа ямар нэг хэлбэрээр зөрчвөл тухайн өдрөөс эхлэн гэрээг цуцалж, хохирлоо барагдуулахаар шүүхэд хандах, түүнтэй холбогдон гарах бүх зардлыг төлүүлэхээр шаардах;

3.1.5. Төлбөр төлөгч нь энэхүү гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэхгүй байвал толбор төлөгчийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах эрхтэй;

3.1.6. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэхийг шаардах эрхтэй.

Дөрөв. Баталгаа

4.1. Төлбөр төлөгч нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй.

4.2. Төлбөр төлөгч нь гэрээний дагуу төлөх төлбөрийг графикийн дагуу төлөх санхүүгийн боломжтой байна.

4.3. Төлбөр төлөгч нь гэрээний 4.1-4.2 дахь хэсэгт заасан баталгааг зөрчсөний улмаас төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Төлбөр авагч нь шүүхээр шийдвэрлүүлэх бөгөөд үүнтэй холбогдон гарсан бүх зардал /улсын тэмдэгтийн хураамж, хууль зүйн үйлчилгээний зардал, нотариатын зардал болон бусад зардал/-ыг Төлбөр төлөгч дангаар хариуцаж үл маргах журмаар төлбөр авагчид толно.

4.4. Хууль хэрэглэх зарчим. Гэрээг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэл болгосон бөгөөд түүний дагуу зохицуулагдана.

Тав. Маргаан шийдвэрлэх

5.1. Гэрээг биелүүлэхтэй холбогдон гарсан аливаа санал зөрөлдөөн, маргааныг талууд зөвшилцөх аргаар шийдвэрлэнэ.

Зургаа. Бусад зүйл

6.1. Гэрээнд талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж гэрээний нөхцөл бүрэн хангагдсанаар буюу цуцалснаар дуусгавар болно.

6.2. Гэрээг 3 эх хувь үйлдэж, Төлбөр авагч талд 2 хувь, Төлбөр төлөгч талд 1 хувийг тус бүр хадгалсан нь хууль зүйн хувьд адил хүчинтэй байна.

6.3. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож гагцхүү бичгээр үйлдэгдэж, талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр гэж тооцогдоно. /энэ хэсэг 2.1.4 дэх заалтад хамаарахгүй/ Ийнхүү шийдвэрлэсэн нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр ба гэрээний салшгүй хэсэг болно.

Гэрээ байгуулсан төлбөр авагчийг төлөөлж Эн ди жи п******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С, Төлбөр авагч Ш.Б******* гэж талууд гарын үсгээ зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* аж ахуйн к******* ТӨХХК нь Ш.Б*******, Х.Ба******* нарт холбогдуулан 95,196,834.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагч Х.Ба*******өөс татгалзаж байгаа болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хүсэлтээ шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг 13,618,000 төгрөгөөр нэмэгдүүлж үлдэх 108,814,834 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан №25/10 тоот Эвлэрлийн гэрээ-гээр нотлогдож байна.

Тус эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 108,814,834 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 702,024 төгрөгийн тал хувь 351.012 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/ -д оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Х******* аж ахуйн к******* ТӨХХК /РД:6*******/-ийн нэхэмжлэлтэй Ш.Б*******т холбогдох иргэний хэргийн зохигч 108,814,834 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 108,814,834 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 702,024 төгрөгийн тал хувь 351.012 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-д оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН