Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 316/ШШ2025/00752

 

 

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 316/ШШ2025/00752

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн Э.Ц******* холб*******уулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 7,162,636 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь Э.Ц******* холб*******уулан 7,162,636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Э.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... миний бие Э******* овогтой Ц /Сэлэнгэ аймаг Ж******* сум М******* * баг, 7** тоот, Б******* овогт Э*******ийн Ц, РД:Н/, утас- 9/ нь Т******* б******* ф******* ББСБ ХХК-аас 7,162,636 төгрөгийг зээлсэн нь үнэн. Уг байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Цаашид энэ мөнгийг нэг дор бөөнд нь өгөх боломжгүй тул 06 сарын хугацаанд буюу 10.25-нд 1,193,770 төргөг, 11.25-нд 1,193,770 төргөг, 12.25-нд 1,193,770 төргөг, 2026.01.25-нд 1,193,770 төргөг, 02.25-нд 1,193,770 төргөг, 03.25-нд 1,193,770 төргөгийг төлөх нөхцөлөөр зээлээ бүрэн төлж дуусгах хүсэлтэй байна. Уг хүсэлтийг хүлээн авна уу. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. УТХ төлөхийг ойлголоо гэжээ.

 

Т******* б******* ф******* ББСБ ХХК-аас Э.Ц******* холб*******уулан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 7,162,636 төгрөг гаргуулах -аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотл*******ож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,552 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64,776 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 64,776 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 751, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн Э.Ц******* холб*******уулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 7,162,636 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,552 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64,776 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 64,776 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН