| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00578/И |
| Дугаар | 316/ШШ2025/00754 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 316/ШШ2025/00754
| 2025 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 316/ШШ2025/00754 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Д******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,708,507.65 төгрөг гаргуулах тухай, 316/2025/00578/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
Хариуцагч Э******* Д******* /С** аймаг С******* сум ** дугаар баг ** хэсэг 1** тоот, РД:Т*******, утас-8*******/ нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2024051520388 тоот гэрээний дагуу Galaxy A55 128GB маркийн гар утас, цаг, чихэвч нийт 1,597,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
2. 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2129986 тоот Т******* кредит үйлчилгээ-ний гэрээг байгуулж 530,000 төгрөгийг зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2063744 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 527,964.10 төгрөг, үндсэн хүүнд 246,479.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27,991.13 төгрөг, шимтгэлд 1800 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 2,708,507.65 төгрөгийг хариуцагч Э******* Д*******ээс гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Э.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Т******* ББСБ ХХК-аас надад гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан мөнгөний зээлийн үлдэгдэл болох мөнгийг 2,708,507.65 төгрөгийг маргаангүй төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.
Т******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Д******* холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,286 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,143 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 29,143 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Д******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,708,507.65 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,286 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,143 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 29,143 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН