| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01044/И |
| Дугаар | 316/ШШ2025/00767 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 316/ШШ2025/00767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, ** хороо, ** байр, ** орц, 4* тоотод оршин суух, Б******* овогт Г******* Б******* /РД:М*******/ -ын нэхэмжлэлтэй
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... ... Миний бие Г.Б******* нь одоо өндөр насны тэтгэвэрт байдаг бөгөөд 36 сарын тэтгэмж авахаар материал бүрдүүлтэл 1992 оны 2 сард ажлаас гарсан тушаал архив шүүлгэхэд байхгүй байна гэх хариуг өгсөн. Дээрх тушаал 36 сарын тэтгэмж авахад шаардлагатай байх тул намайг Сэлэнгэ аймгийн мод боловсруулах үйлдвэрийн зэхэмжэд 1987-1992 оны 2 сар хүртэл нормчноор ажиллаж байгаад гарсан болохыг тогтоож өгнө үү ...гэжээ.
Нэхэмжлэгч Г.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 он хүртэл Мод боловсруулах комбинатад хутга хөрөө ирлэгчээр ажиллаж байгаад зүсмэлийн Цех-т тооцоологчоор ажиллаж байсан. 1991 он хүртэл ажиллаад ээлжийн амралт аваад тэр чигтээ декрет аваад гарсан. Ээлжийн амралтаа аваад дахиж ороогүй гэжээ.
Шүүх Г.Б*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Г.Б******* нь 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарыг дуустал хугацаанд Сэлэнгэ аймгийн мод боловсруулах үйлдвэрт хөрөө ирлэгч, банз зүсэгч, тооцоологчоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэргийн 4-9 дүгээр талд авагдсан Мод боловсруулах комбинатын захиргааны 1987 оны 10 сарын 20-ны өдрийн 374 тоот Г******* Б*******г үндсэн ажилчнаар авах тухай тушаалын хуулбар, 1988 оны 12 дугаар 21-ний өдрийн 570 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Мод боловсруулах комбинатын даргын 1990 оны 10 сарын 27-ны өдрийн 391 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Мод боловсруулах комбинатын харъяа зүсмэлийн үйлдвэрийн даргын 1991 оны 11 сарын 28-ны өдрийн 79 тоот Хүүхэд асарсны тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар, түүний эзэмшлийн хөдөлмөрийн дэвтэрт / эх хувь / дээрх ажилласан байдлыг тэмгдэглэсэн тэмдэглэгээ, гэрч Д.Батнасан, Ж.Дэлгэртуяа нарын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Г******* Б*******гийн 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарыг дуустал хугацаанд Сэлэнгэ аймгийн мод боловсруулах үйлдвэрт хөрөө ирлэгч, банз зүсэгч, тооцоологчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН