| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0101/э/ |
| Дугаар | 95 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтуяа |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга П.Цэнднасан,
Улсын яллагч: Д.Мөнхтуяа,
Иргэний нэхэмжлэгч: Ш.Ү
Шүүгдэгч: Б.М, Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Б.Ц нарт холбогдох 1828000510064 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
C:\Users\munkhtuya\Documents\Received Files\2018.05.18 № Б.М, Цэрэнжаргал.docx
Шүүгдэгч Б.М нь Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн нутаг дэвсгэрт сайжруулсан шороон зам дээр 58-03 өмө улсын дугаартай Бэйбэн /Beiben/ Маркийн автомашины 95-29 бч улсын дугаартай чиргүүлийг унагаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дахь заалтыг зөрчиж орхисны улмаас 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б.Ц нь 40-93 унс улсын дугаартай Ниссан маркийн автомашиныг жолоодож яваад чиргүүлийг мөргөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан К.Х эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн нутаг дэвсгэрт сайжруулсан шороон зам дээр 40-93 унс улсын дугаартай Ниссан маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Б.Мгийн зам дээр орхисон байсан Бэйбэн /Beiben/ маркийн автомашины 95-29 бч улсын дугаартай чиргүүлийг мөргөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан К.Х эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Б.М, Б.Ц нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Говь-Алтай аймгийн Дарив сумын 1 дүгээр багийн иргэн. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нүүрсний уурхайгаас хил рүү нүүрс ачиж явж байгаад чиргүүл унагаасан хэрэгт холбогдож байгаа.
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 03 дугаар сарын 08-ны “Жавхлант орд” ХХК дээр ажлаар явж байгаад “Таван толгой” ХХК-ын салбар руу явах замдаа Овоотын заставаас 60 километрт унагасан чиргүүл мөргөж авто осол гаргасан байгаа. Энэ авто ослын улмаас хажууд сууж явсан К.Х гар хугарч миний өөрийн 6 шүд суларсан. “Чинхуа Мак” ХХК-ийн буруутай үйлдлээс болсон. Замын тоосжилт гэрлээ шилжүүлээгүй байсан. Би өөрөө зогсоох арга хэмжээ аваагүй
Иргэний нэхэмжлэгч Ш.Ү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ноён сумын Бямбадорж цагдаад хэлж байсан. “Чинхуа Мак” гэдэг нэрийг мэдээгүй. Шүүх хуралдаанаар буруутай этгээдээр төлүүлнэ. Буруутай этгээд “Чинхуа Мак” ХХК юм байна. Цаад компани нь гэж хэлж байсан. Манай ямар нэгэн байдлаар аюултай нөхцөл байдлаас холдуулах арга хэмжээг авч байсан. хариуцлагатай холбоотой асуудал. Олон шалтгаан байсан. Зам дээр юм байна гэж санахгүй учраас осол гарсан үе хэсэгхэн хугацааны асуудал байсан бол өөр асуудал. 2, 3 хоног хоночиход байхад ирж аваагүй байгаа учраас компанийн хариуцлагын асуудал. Компаниас нэхэмжилж байгаа. Аюулгүй ажиллагааг хангаж замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байх.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын
нутаг дэвсгэрт байх “Жавхлант орд” ХХК-ийн Баян Ундраг уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгээд буцах замаараа Гурвантэс сум орж түлш аваад 19 цаг 30 минутын үед Гурвантэс сумаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд жолооч Цэрэнжаргалын хамтаар гарсан. Овоотын цэргийн анги өнгөрөөд 60 км орчим явж байгаад доошоо ордог жалгаар өгсөөд гараад ирэхэд өмнөөс хурц гэрэлтэй машин гарч ирсэн. Манай жолооч гэрлээ шилжүүлсэн. Тэгэхэд нөгөө машин гэрлээ шилжүүлээгүй. Тэгээд нөгөө машинтай зөрөөд агшинд манай машин тэнд байсан чиргүүлийг мөргөсөн. Тухайн үед би баруун гараараа хаалганы бариулаас бариад явж байсан. Машин зогсоход түрхэн зуур ухаан балартсан байсан. Жолооч Цэрэнжаргал намайг дуудаж сэрээсэн. Тэгээд би өөрөө машинаас буух гэхэд миний баруун гар дийлдэхгүй байхаар нь жолоочдоо хэлсэн. Жолооч миний гарыг үзэж байгаад гар хугарсан байна гээд орны даавуугаар миний гарыг сойж боолт хийж өгсөн. Тэгээд тусламж дуудах гэсэн боловч утсанд сүлжээ байгаагүй. Тэгээд жолооч бид хоёр осол болсон газарт байж байхад Даланзадгад талаасаа Шивээ хүрэнгийн хилийн боомт явж байгаа гэх жижиг тэрэг явж байсныг зогсоож гуйгаад “ЭС ЖИ ЭС” ХХК-ийн кемп рүү би хүргүүлсэн. Жолооч машиндаа үлдсэн. Тэнд очиход манай ажлын хэдэн хүмүүс байрлаж байсан учраас тэр хүмүүстэйгээ уулзаад кемп рүү орж эмнэлгийн тусламж авах гээд орсон боловч эмч нь зураг байхгүй учраас тусламж үзүүлэх боломжгүй гэж хэлсэн Тэгээд өвчин намдаах эм өгсөн. Тэгээд тэнд байсан манай ажлын Далхсүрэн гэдэг мастер, жолооч хоёрын хамтаар хэргийн газар луу буцаж явсан. Тэгээд хэргийн газар дээр очиход 03 цаг өнгөрч байсан байх хэргийн газарт Ноён сумын цагдаа болон түргэн тусламжийн эмч нар ирсэн байсан. Сумаас ирсэн эмч жолооч бид хоёрыг аваад сумын эмнэлэг рүү авч явсан сумын эмнэлэг дээр ирээд рентген зураг аваад яаралтай Улаанбаатар хот руу явж хагалгаанд орох шаардлагатай гэсэн зөвлөгөө өгөөд өвчин намдаах тариа хийж өгөөд бид хоёрыг Өмнөговь аймаг явах унаанд суулгаж өгсөн. Тэгээд Өмнөговь аймагт ирээд Улаанбаатар хотод 2018.03.10-ны өдөр очоод Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд 2018.03.15-ны өдөр хагалгаанд орсон. Миний баруун гарын бугалга хэсгээр хугарч дөрвөн хэсэг болсон байсан. Өөр гэмтэл учраагүй. Одоо биеийн байдал хөдөлмөрийн чадвар алдалттай байна. Эмч нарын зөвлөж байгаагаар бол хагалгаанд орсноос хойш 6 cap ажил хийх боломжгүй гэсэн байгаа. Миний дүгнэж байгаагаар зам дээр осол гаргасан жолооч ослын талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй мөн ослын тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан. Мөн өмнөөс ирсэн машин гэрэл шилжүүлээгүй. Тэр машины тоос их байсан зэрэг асуудлаас болсон байх гэж үзэж байна. Миний сууж явсан машин 40-93 унс улсын дугаартай “Мера” ХХК-ны эзэмшлийн машин байсан. Цэрэнжаргал архи согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй байсан. Тухайн үед харанхуй болсон байсан. Бага зэрэг салхитай тоос шороо ихтэй байсан юм. Тухайн орон нутгийн зам нь нугачаа ихтэй учир 50-60 км цагийн хурдтай явж байсан юм. Миний эмчилгээнд нийт 2.500.000 төгрөгийн зардал гараад байна. Манай “Мера” ХХК-иас Практикал
даатгалд амь насны даатгалд даатгуулсан байдаг юм байна. Тэрний дагуу эмчилгээ хийлгэсэн баримтуудыг өгсний дагуу 1.915.000 төгрөгийг практикал даатгалаас гаргаж өгөөд байна. Уг даатгалын компаниас миний унааны зардал болон баримтгүй эмнэлгийн зардлуудыг олгоогүй. Манай компаниас энэ ослыг үйлдвэрлэлийн осол гэж үзсэний үүднээс сүүлийн 3 cap ажилласан цалингийн дунджаар нөхөн олговор олгож байх шийдвэр гарсан байгаа. Шүүх хурлаар буруутай этгээд тогтоогдсон тохиолдолд энэ надад олгосон нөхөн олговрыг хуулийн дагуу буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн даатгалаас гаргаж байгаа мөнгийг буруутай этгээдээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. Бусдаар бол гомдол саналтай зүйл байхгүй. Миний эмчилгээ үргэлжлээд явж байгаа цаашид гарах зардлыг одоогоор тооцоолох боломжгүй байна 1 жил 6 сарын дараа 11 шрүп болон яс бэхжүүлэхэд суулгасан металлыг авхуулах хагалгаанд орно. Энэ асуудлаас болж гарах зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх хүсэлтэй байна. Би өөрт байсан баримтуудыг Практикал даатгалд өгсөн байгаа одоо надад баримт байхгүй” /хх-ийн 16-18-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 03 дугаар сарын 08-ны орой манай “Мера” ХХК-ийн өрөмдлөг тэсэлгээний инженер К.Х, жолооч Б.Ц нар албан үүргээ гүйцэтгээд буцаж явахдаа буюу Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас гараад Өмнөговь аймаг Цогтцэций сумын чиглэлд явж байх замдаа буюу Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт тоосжилттой замд эсрэг урсгалаас ирж байсан авто машин гэрлээ шилжүүлээгүй гялбаанд орж өмнө зам дээр унаж зам тээврийн осолд орж зохих байгууллага албан тушаалтанд нь мэдэгдээгүй мөн ослын тэмдэг тавиагүй зорчих хэсгээс зайлуулаагүй орхисон байсан чиргүүлийг мөргөж зам тээврийн осол гарсан. Улмаар манай 2 ажилтны биед хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд учирсан. Мөн “Мера” ХХК -ийн авто машин гэмтэж эд хөрөнгийн хохирол учирсан. “Мера” ХХК-ийн зүгээс тухайн зам тээврийн осолд орж гэмтсэн 40-93 УНС улсын дугаартай Ниссан наваро маркийн автомашинд учирсан 4.770.500 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ мөнгөн дүн нь Хөрөнгө эстимэйнт ХХК-ийн үнэлгээгээр гарсан мөнгө юм. Мөн байгууллагын ажилтан эмнэлгийн чөлөөтэй байх үеийн листийн эхний 5 хоногийн мөнгийг байгууллага төлөх үүрэг хүлээдэг. Үүний дагуу К.Х өвчний чөлөөтэй байх үеийн листийн эхний 5 хоногийн мөнгө “Мера” ХХК -иас гарсан шууд зардал учраас уг мөнгө болох 573,605 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь Үнэлгээний “Хөрөнгө эстимэйнт” ХХК-ны үнэлгээгээр гарсан бодит зардал юм.” /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 03-р сарын 08-09 нийг шилжих шөнө 00 цаг 26 минутад ЭСЖИ Эс харуул дээрээс Хуанган гэдэг хүн гараа хугалсан осолд орсон байна уулзах гээд гадаа ирсэн байна гэсэн. Тэгээд би гарч уулзахад Хуанган ирээд зогсож байсан би юу болсон бэ гэхэд замд машин
мөргөлдөөд осолд орсон замын унаагаар ирлээ гэж хэлсэн. Тэгээд би эмчид үзүүлсэн харуулаар ороход согтолд хэмждэг багажаар 00 гарсан байсан. Хөдөлмөр аюулгүй байдлын даргад нь мэдэгдээд манай хүн осолд орсон байна гэхэд Мера Компани захирал Ганбаатар чи өөрөө очиж тусламж үзүүл гэхээр нь би осол болсон газар руу явсан. Ослын газар дээр ирэхэд том оврын нүүрсний чиргүүл мөргөөд зогссон байсан.” /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч Ш.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 03-р сарын 08-09-нд шилжих шөнө манай компани ажилтан Жавхлант орд уурхайгаас Даланзадгадын чиглэлд 40-93 унс дугаар тай Ниссан маркийн автомашинтай манай хоёр ажилтан явж байгаад Ноён сумын зүүн урд том оврын автомашины чиргүүл замын дээр унасан байсан. Тухайн чиргүүлийн ойр орчимд ослын тэмдэг тэмдэглэгээ тавиагүй улмаас манай машины жолооч очиж мөргөсөн энэ ослын улмаас манай хоёр ажилтай хүнд ба хөнгөн гэмтсэн машин эвдэрсэн тул хохирлыг буруутай этгээдээр хохирлыг барагдуулмаар байна. Би “Мера” ххк Таван толгой салбарын дарга ажил эрхэлдэг. Манай компаниас ажилд гаргахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргадаг. Манай компанид нийт 4,770,500 төгрөгийн хохирол гарсан. Тээврийн хэрэгсэл болон, жолоочийн хариуцлагын даатгал байгаа пратикал даатгалд даатгуулсан.. Тухайн осол нь тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй улмаас болж осол гарсан иймд манай компани хоёр ажилтан хүнд буюу хөнгөн гэмтсэн болохоор эмчилгээний зардал хөдөлмөрийн чадвараа түр алдсан мөн авто машин эвдрэл хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа цаашид авто машиныг яаралтай авч засварлаж ажилд гаргах хүсэлтэй байна” /хх-ийн 29-30-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би Очир-Ундраа группийн “Мера” ХХК-ны жолооч ажилтай юм. Манай компанийн ажилчид Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх “Жавхлант" орд ХХК-ны “Баян-Ундарга” гэх төслийн уурхайд тэсэлгээний ажлаар очоод 3-4 хоног ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 08-ны үдээс хойш уг уурхайгаас гараад Гурвантэс сум орж түлш аваад Гурвантэс сумаас 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн чиглэлд гарсан юм. манай машинд жолооч миний бие тэсэлгээний инженер К.Х хамт явсан юм.Гурвантэс сумаас гараад Овоот хотхон өнгөрөөд “Терра энержи” ХХК-ны сайжруулсан зам дээр явж байхад замын нугачаа орж ирсэн нугачаагаар зөөлхөн явж байхад гүвээ орж ирсэн тэгээд гүвээг даваад гараад ирэхэд өмнөөс их хурц гэрэлтэй машин гараад ирсэн тэр машины өмнөөс гэрлээ шилжүүлээд өнгөрөөсөн юм. Зөрсөн машин их тоостой гарсан би гэрлээ хол дээр нь шилжүүлтэл өмнө том хар чиргүүл гараад ирсэн юм. Би чиргүүл хараад тооромзоо гишгэсэн боловч гулгаж яваад уг чиргүүлийг мөргөсөн юм. Тэгээд чиргүүл мөргөөд бөөн тоос шороо үүссэн юм. Би чиргүүл мөргөж зогсчихоод машинаа унтраахад К.Х ёолоод гар өвдөөд байна гэсэн би К.Х гарыг шуунаас нь авхуулаад гарын ясыг нь дээш нь хөөгөөд үзэхэд тохойны дээд талаар гар нь их хавдартай болсон байсан. Тэр
газар нь гараа хүргэхэд маш хөндүүртэй байсан. Тэгээд өөрийн дэвсгэр даавуугаа гаргаж ирээд К.Х гарт сойлт хийгээд өөрийн машины аваарыг татаад ослын гурвалжин тэмдэг гаргаад ЗО метр газарт тавиад гадаа гараад байж байхад миний араас нэг ланд ирсэн. Тэр хүнтэй уулзаад манай хүнийг аймаг хүргээд өгөөч гэхэд ямар ч зай байхгүй байна. Холбоо барих дугаараа өгчих би хүмүүст чинь хэл хүргэе гэж хэлсэн. Тэгээд би тэр жолоочоос саяхан ямар машин тантай зөрөв гэхэд хурц гэрэлтэй жижиг тэрэг байсан гэж хэлсэн. Тэгээд байж байхад жижиг машин зүүн талаас гарч ирэхээр нь зогсоогоод манай хүн бэртчихлээ та бүхэн ЭС ЖИ ЭС ХХК-ны кемпэд манай хүнийг хүргээд өгөөч гэхэд К.Хг аваад явсан юм. К.Хг явах үед цаг 23 цаг 30 орчим минут болж байсан би машиндаа сууж байхад 03 цагийн үед Ноён сумаас түргэн тусламжийн машин, цагдаагийн машин 2 ирсэн. Цагдаагийн ажилтан ирээд тухайн ослын газрыг маш нарийн хэмжсэн. Тэгээд цагдаа ослын газрыг хэмжээд байж байхад ЭС ЖИ ЭС ХХК-наас К.Х хүргүүлээд ирсэн. Тэгээд Хуанган бид хоёр Ноён сумын түргэн тусламжийн машинд суугаад Ноён сумын эмнэлэг дээр ирсэн. Миний бодож байгаагаар бол зам тээврийн осол гаргасан жолооч ослын газраас чиргүүлээ зайлуулаагүй мөн ослын тэмдэг тавиагүй ямар нэгэн гэрэлтүүлэг анхааруулах зүйл тавиагүй. Мөн өөдөөс ирсэн тээврийн хэрэгслийн гялбаа тоосжилт зэргээс хамаарсан. Мөн миний бие гэрлийн гялбаанд ороод тоосыг өнгөртөл зогсоогүй зэрэг асуудлаас болж зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Би тэр машины маркийг нь хараагүй миний араас ирсэн ландтай хүн тэр машиныг жижиг цайвар өнгийн машин байсан гэж хэлсэн. Машины урд суудалд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан одоо ямар хүмүүс, ямар машинтай явж байсан талаар мэдэхгүй байна. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл 40-93 унс улсын дугаартай тоёота пикаб маркийн “Мера” ХХК-ны эзэмшлийн машин байгаа. Би 2013 онд жолооны курсийг В, С ангилалтай төгссөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. 3ам тээврийн ослоос болж миний үүдэн 6-н шүд хугарч, булгарч унасан эрүүний яс сэтэрсэн. Тархи доргисон зэрэг гэмтүүд үүсэн байгаа. Одоо би тагнайтай шүд хийгээд явж байна. Биеийн байдал гайгүй байна. Тухайн зам тээврийн ослын улмаас К.Х биед хүндэвтэр гэмтэл “Мера” ХХК-ны 40-93 унс улсын дугаартай тоёота пикаб маркийн авто машины урд 2 гэрэл хагарсан, купер, копут, зэрэг гэмтлүүд нүдэнд харагдах байдлаар гэмтсэн байсан. Тэгээд миний бие гэмтсэн өөр гэмтэл учирсан байхгүй. Миний зүгээс хохирол төлсөн зүйл байхгүй. Манай “Мера” ХХК-иас бүтэн цалинг нь К.Хд олгож байгаа. Тухайн үед шөнө болсон байсан. Тоосжилт ихтэй үзэгдэх орчин хангалтгүй байсан. Тухайн зам тээврийн осол гаргасан жолооч чиргүүлээ замаас гаргаж дийлэхгүй бол ядаж зам тээврийн осол гаргасан гэдгээ бусдад харуулах тэмдэг тэмдэглэгээ тавчихгүй дээ гэж гомдож байна. Мөн чиргүүлийн эзнээс машины болон К.Х хохирол болон өөрт учирсан хохирлыг төлүүлмээр байна. Тухайн чиргүүл тэнд унаагүй байсан бол би болон бусад хүмүүс ингэж бэртэж гэмтэхгүй байсан байх” /хх-ийн 45-46-р хуудас/,
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би Чунхуа мак ХХК-д жолооч ажилтай. Би Ноён сумын урд байх уурхайгаас Шивээ хүрэнгийн хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэдэг. 2018 оны 3 дугаар cap 06-ны орой 20 цаг минутын үед боомт руу нүүрсээ ачиж явахад машины чиргүүл чирдэг борхов тасраад нүүрстэй чиргүүл зүүн гар тал руу буюу замын нөгөө урсгал хэсэг рүү унасан. Би тухайн үед машинаа эргүүлж чиргүүл рүүгээ харуулж зогсоох гэж яваад машины хийний трүп тасарсны улмаас машины 4 дугуй шатсан. Шатсан дугуйг замын жолооч нар ирж унтраалцсан. Тэгээд 4 дугуй шатсан машин дээрээ ослын тэмдэглэгээ тавиад зам дээр унасан чиргүүл дээрээ 2 талд нь хэдэн чулуу зэрэгцүүлж тавьсан. Тэгээд би тусламж хүлээгээд машиндаа 2 хоносон. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөө машин дотроо байж байхад зам ангийн гэх хоёр хүн ирээд таны машины чиргүүлийг пикаб машин мөргөсөн байна гэж хэлэхээр нь би яваад чиргүүл дээрээ очиход чиргүүлийн урд талаас мөргөсөн машин байхгүй байсан. Сургийг нь сонсоход Ноён сум руу аваад явсан байсан. Ноён сумын хэсгийн төлөөлөгч дуудаад мэдүүлэг авсан. Би уг нь чиргүүл унасан газрын баруун талд нь 7-8 чулуу тавьсан байсан нөгөө талд нь 3-н чулуу зам дээр цувуулаад тавьсан байсан. Тухайн үед тэр пикабны мөр нь миний тавьсан чулууг тойрч гарч ирээд миний чиргүүлийг мөргөсөн байна лээ. Гэхдээ миний чиргүүл онхолдсон асуудлаас болж тэр машин ирж мөргөж зам тээврийн осол гаргасан байна. Би 2008 онд жолооны курсийг ВСЕ ангилалтай төгссөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Чинхуа мак ХХК-ны машин, чиргүүл байгаа юм. 95-29 бч улсын дугаартай машины дугаар 58-03 өмө улсын дугаартай машин байгаа юм” /хх-ийн 50-51-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.03.14-ний өдрийн №151 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.Цын биед тархины доргилт, таван шүд унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Таван шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 30-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.03.14-ний өдрийн №152 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: К.Хн биед тархины доргилт, баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 32-р хуудас/,
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2018.03.11-ний өдрийн №8 дугаартай зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн дүгнэлт: Ниссан маркийн 40-93 унс улсын дугаартай автомашины жолооч Б.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна. Мөн зам дээр 95-29 бч улсын дугаартай чиргүүлээ онхолдуулаад орхиж явсан ачааны автомашины жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн буруутай байна. Ниссан маркийн 40-93 унс улсын дугаартай автомашины жолооч Б.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай байна. Ачааны автомашины жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай байна. Тоормозны мөр байхгүй талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан тул тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй. Жолооч Б.Цын лавлагааг гаргуулж авахад “В.С” ангиллын №939643 жолооны үнэмлэх хүчинтэй төлөвт байв гэжээ. /хх-ийн 34-р хуудас/,
Хөрөнгө эстимейт ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлтийн хавсралтад: Ниссан пикап маркийн автомашины хохирлын үнэлгээ нийт 4.770.500 төгрөг гэжээ. /хх-ийн 36-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-11-р хуудас/
Зам тээврийн ослын газарт хийсэн схем зураг /хх-ийн 12-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас,
Шүүгдэгч Б.Мгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/,
Шүүгдэгч Б.Цын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/,
Хохирогч К.Х эмчилгээний талаарх баримтууд /хх-ийн 100-109-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн
нутаг дэвсгэрт сайжруулсан шороон зам дээр 58-03 өмө улсын дугаартай Бэйбэн /Beiben/ Маркийн автомашины 95-29 бч улсын дугаартай чиргүүлийг унагаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дахь заалтыг зөрчиж орхисны улмаас 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б.Ц нь 40-93 унс улсын дугаартай Ниссан маркийн автомашиныг жолоодож яваад чиргүүлийг мөргөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан К.Х эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн нутаг дэвсгэрт сайжруулсан шороон зам дээр 40-93 унс улсын дугаартай Ниссан маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Б.Мгийн зам дээр орхисон байсан Бэйбэн /Beiben/ маркийн автомашины 95-29 бч улсын дугаартай чиргүүлийг мөргөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан К.Х эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Х эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.03.14-ний өдрийн №152 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: К.Хн биед тархины доргилт, баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 32-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас “Мера” ХХК-ийн Ниссан пикап маркийн автомашины хохиролд нийт 4.770.500 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгө эстимейт ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлтийн хавсралтад: Ниссан пикап маркийн автомашины хохирлын үнэлгээ нийт төгрөг /хх-ийн 36-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Хохирогч К.Х эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч мөрдөн шалгах ажиллагааны явцад “Манай “Мера” ХХК-иас Практикал даатгалд амь насны даатгалд даатгуулсан байсан. Тэрний дагуу эмчилгээ хийлгэсэн баримтуудыг өгсний дагуу 1.915.000 төгрөгийг практикал даатгалаас гаргаж өгөөд байна. Манай компаниас энэ ослыг үйлдвэрлэлийн осол гэж үзсэний үүднээс сүүлийн 3 cap ажилласан цалингийн дунджаар нөхөн олговор олгож байх шийдвэр гарсан байгаа. ...Миний эмчилгээ үргэлжлээд явж байгаа цаашид гарах зардлыг одоогоор тооцоолох боломжгүй байна 1 жил 6 сарын дараа 11 шрүп болон яс бэхжүүлэхэд суулгасан металлыг авахуулах
хагалгаанд орно. Энэ асуудлаас болж гарах зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэж, цаашид хагалгаа хийлгэх мэдүүлгийг үндэслэж хохирогч К.Х нь хадаас авах мэс заслын төлбөрийг гэм буруутай этгээд болох Б.Цаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн “Мера” ХХК-ийн төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч Ш.Ү нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “К.Х өвчний чөлөөтэй байх үеийн листийн эхний 5 хоногийн мөнгө “Мера” ХХК -иас гарсан шууд зардал учраас уг мөнгө болох 573.605 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь Үнэлгээний “Хөрөнгө эстимэйнт” ХХК-ийн үнэлгээгээр гарсан 4.770.500 төгрөгийн бодит зардал юм” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд нийт 5.344.105 төгрөгийг гэм хорын хохирлыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжилжээ.
Шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн байдлыг харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Б.Цаас 3.740.873 /гурван сая долоон зуун дөчин мянга найман зуун далан гурав/ төгрөг, шүүгдэгч Б.Мгаас 1.603.231 /нэг сая зургаан зуун гурван мянга хоёр зуун гучин нэг/ төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Мера” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Цд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч болон улсын яллагчийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар болон хугацааны талаар санал дүгнэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.М, Б.Ц нар нь шүүхээс тогтоосон торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА