| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/00102/э/ |
| Дугаар | 101 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | C.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 101
2018 оны 06 сарын 08 өдөр 2018/ШЦТ/101 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгч: Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С холбогдох 1828000000057 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р баг, Нанзадын 02-04 тоотод иргэн Э.Бгийн гэрт хууль бусаар нэвтэрч бэлэн 260.000 төгрөг, мөнгөн аяга 4 ширхэг, зэс аяга 1 ширхэг, Acer брэндийн нөүтбүүк 1 ширхэг, Absolut нэртэй архи 1 ширхэг, Evok нэртэй архи 1 ширхэг, Scotch нэртэй виски 1 ширхэг, Jack Daniel’s нэртэй виски 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Сыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой Өмнөговь аймагт ажил хийх гэж ирсэн. Хотод байхад ажлын зараас дугаар авсан байсан. Газар шорооны ажил хийх гэж байсан. Өмнөговь аймагт ирсэн. Шөнө хаана очиж яах гэж байгаагаа мэдэхгүй явж байгаад ийм зүйл болсон. Маргааш нь өдөр ийм зүйл болсон. Машиных нь ордог том хаалгыг онгойлгоод 5 ширхэг мөнгөн аяга, цүнхтэй нөүтбүүк авсан. Сервантны хажууд байсан 260.000 төгрөг авсан. Авч гараад архийг нь уугаад гадаа унтсан байсан. Маргааш өглөө нь хаана байгаагаа мэдэхгүй. Ажил төрөл сурсан чинь мэдэхгүй гэсэн. Хот руу явдаг замын унаа хаанаас явдаг гэдгийг асуусан. Унаа явдаг газар хүлээж байгаад цагдаад баригдсан. Энэ хэрэгт холбогдуулаад өөртөө маш их харамсаж байна. Улаанбаатар хотод зар тараадаг сонин уншсан. Чингэлтэй дүүргийн нийтийн байрны галч хийдэг байсан. Ахиухан цалин олох гээд ирсэн юм. Замын хажуугаар явж байхад энэ айл цоожтой харагдаж байсан юм. 60.000 төгрөгийг хэрэглэсэн. Хоол унд, архи авсан. Бусдыг нь өгсөн. Ганц нэг газар ажил хийж байсан. Цалин мөнгөө өгөхгүй хэцүү юм билээ. Аав ээж 3 настай байхад өнгөрсөн. Асрамжийн газар өгөх гэж байхад эмээ өргөж авсан. Эмээ маань 2016 онд өнгөрсөн. Дахиж ийм байдал гаргахгүй харамсаж байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн үед гэрээсээ Улаанбаатар хот руу гарсан хувийн ажилтай байсан. Бид нар гэрээсээ гарахдаа бэр Эрдэнэцэцэгт ирэхэд гал хөстэй байгаарай гэж хэлээд гэрээ цоожлоод түлхүүрийг нь түүнд үлдээгээд явсан. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө манай гэрийн хаалга онгорхой байна гэж утсаар хэлэхээр нь би хүүхдүүд рүүгээ утасдахад тэд нар гэрт очоогүй байсан. Тэгэхээр нь гэрт очоод үзээдэх гэж хэлж үзүүлэхэд манай гэрт хулгайч орсон байсан. Манай гэрт том өрөөнд байсан стенкэнд байсан хоёр жижиг, хоёр том нийт дөрвөн ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг зэс аяга, авдарт байсан нэг литрийн Жак данел нэртэй виски, бас Скот нэртэй виски нэг шил, Ивок нэг шил, Абсалют нэг шил архи, стенкний хойд талд байсан Acer маркийн нөүтбүүк, стенкний өмнө талд жижиг хөргөгч дээр сагсанд байсан 260.000 төгрөг /дандаа 20.000 төгрөгийн дэвсгэртээр байсан/ зэрэг зүйл алга болсон байсан. Би байшингийнхаа үүдийг Хятад улсад үйлдвэрлэгдсэн дундын ягаан өнгийн цоожоор цоожлоод явсан байсан. Манайхаас алдагдсан Acer маркийн нөүтбүүк, 4 ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг цагаан зэс аяга, 200.000 төгрөгийг буцааж олж авсан. Бусад зүйлсийг нь буцааж аваагүй. Би алдсан зүйлээ буцааж олж авмаар байна. Хохирол барагдвал гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Манай хадам ээж Э.Б өчигдөр өдөр 16 цагт Улаанбаатар хотод дүүгийнхээ хуримд оролцохоор явсан. Явахдаа гэр орон эргэж тойрч байгаарай гэж хэлээд явсан байсан. Өнөөдөр өглөө 09 цаг 40 минутын үед манай хадам ээж хотоос утсаар яриад гэр онгорхой байна очоод үзээдэх гэхээр нь Нанзадын 2-04 тоотод байх хадам ээжийнхээ гэрт очиход хулгай орсон байдалтай хаалга нь онгорхой байсан. Гэрт орж гэрт байсан зүйлсийг бүртгээд ээжтэйгээ утсаар ярихад гэрээс шилэн стейнкэн дотор байсан мөнгөн аяга 4 ширхэг, ACER брэндийн нөүтбүүк хар өнгийн цүнх алга болсон байсан. Мөн хөргөгчний дээр сагсанд 20.000 төгрөгийн дэвсгэртээр 13 ширхэг нийт 260.000 төгрөг, модон авдар дотор байсан 1 литрийн EVOK, 1 литрийн ABSOLIUTE, 0.75 литрийн SCOTH, 1 литрийн JACK DIANELS нэртэй нийт 4 шил архи зэрэг алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзсэн. Өөр алга болсон зүйл байхгүй. Хажуу бөөрөн дээрээ алдарт уяач Д.Нарангэрэлд дурсгав. Асгат сангаас 2016 он гэсэн бичигтэй, 16 см-ийн хэмжээтэй орчин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, 14.5 см-ийн хэмжээтэй хажуу бөөрөн дээрээ Хайрт ээждээ төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнуулсанд баяр хүргэж хүүхдүүдээс нь дурсгав гэсэн бичигтэй, 3 ширхэг ягаан өнгийн шигтгээтэй, орчин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, 12 см-ийн хэмжээтэй орчин цагийн 2 ширхэг мөнгөн аяга, 12 см-ийн хэмжээтэй цагаан зэс аяга 1 ширхэг зэрэг байсан. Манай өвөг дээдсээс уламжилж ирсэн хул тагш байгаа юм” /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч А.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв дээр өөрийн эзэмшлийн Королла маркийн автомашинаар таксинд явдаг. Өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өглөөний 10 цагийн үед эмнэлгийн ар талд байх машинтай хөшөөний ар талд гар өргөж зогсоогоод Улаанбаатар хот явах машин хаанаас явдаг юм бэ гэж асуугаад машинд суусан. Тэгээд тэр газраас хөдлөөд хуучин янзага дэлгүүрийн гадаа зогсоод гудамжаар орж яваад эргэж гарч ирэхдээ цүнхтэй юм авч гарч ирсэн. Тэгээд эргэж машинд суугаад Говь тээвэр лүү хүргүүлсэн. Өмнө нь бол огт харж байгаагүй. Хүүхэд хотод хагалгаанд орох гэж байгаа яаралтай хот явах ажилтай гэж хэлж байсан. Ганцаараа зам дээр гар өргөж зогсоосон. Юм авах ёстой гэж хэлсэн. Газраа таамаглаад байх шиг байсан сайн мэдэхгүй байх шиг санагдсан. Хар хувцастай гэпкэн малгайтай байсан” /хх-ийн 26-р хуудас/,
Шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн болохоор одоо надад дахиж нэмж хэлээд байх зүйл байхгүй. Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн үед айлаас эд зүйл хулгайлж авсан. Хаягийг мэдэхгүй. Би ажил хийж байгаагүй. Би 5 удаа ял шийтгүүлж байсан энэ талаар гэрчээр мэдүүлсэн би бага насаа Сэлэнгэ аймгийн төвд асрамжийн газраар өссөн, надад очих газар, ах дүү төрөл садан байхгүй би өөрөө айлын ганц хүүхэд байсан миний аав, ээж хоёр намайг 3 настай байхад хүнд алуулсан юм. 2017 оны 07 дугаар сард шоронгоос суллагдаад Улаанбаатар хотод нийтийн байрын галч хийж байсан. Би энэ хэргээ шалгуулахдаа цагдан хоригдож шалгагдъя” /хх-ийн 45-46-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2018.04.17-ны өдрийн №ӨМА198 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: ...16 см-ийн мөнгөн аяга 1 ширхэг 175.000 төгрөг, 14.5 см-ийн мөнгөн аяга 1 ширхэг 145.000 төгрөг, 12 см-ийн мөнгөн аяга 1 ширхэг 100.000 төгрөг, 12 см-ийн цагаан зэс аяга 1 ширхэг 80.000 төгрөг, Acer брэндийн нөүтбүүк 1 ширхэг 250.000 төгрөг, 1 литрийн Evok архи нэг ширхэг 35.000 төгрөг, 1 литрийн аbsolute архи 1 ширхэг 45.000 төгрөг, 0.75 литрийн scotch архи 1 ширхэг 40.000 төгрөг, хаалганы цоож 1 ширхэг 2000 төгрөг нийт 1.052.000 төгрөг гэжээ. /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-09-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р баг, Нанзадын 02-04 тоотод иргэн Э.Бгийн гэрт хууль бусаар нэвтэрч бэлэн 260.000 төгрөг, мөнгөн аяга 4 ширхэг, зэс аяга 1 ширхэг, Acer брэндийн нөүтбүүк 1 ширхэг, Absolut нэртэй архи 1 ширхэг, Evok нэртэй архи 1 ширхэг, Scotch нэртэй виски 1 ширхэг, Jack Daniel’s нэртэй виски 1 ширхэгийг хулгайлан авч, 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Хохирогч Э.Б нь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Манайхаас алдагдсан Acer маркийн нөүтбүүк, 4 ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг цагаан зэс аяга, 200.000 төгрөгийг буцааж олж авсан. Бусад зүйлсийг нь буцааж аваагүй. Би алдсан зүйлээ буцааж олж авмаар байна. Хохирол барагдвал гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд хулгайд алдагдсан зүйлүүдийг биет байдлаар хохирогч Э.Бд хүлээлгэн өгч 262.000 төгрөгийн хохирол төлбөртэй болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Саас 262.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Бд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 52 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Боржигон овгийн Цэрэнжавын Сүхбаатарыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
.