Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/047

 

 

*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Бүжинлхам нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/117 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор *******ад холбогдох эрүүгийн 2314000000208 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, .................. оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овгийн *******гийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт ямар нэг шалтаг шалтгаангүйгээр иргэн *******г заамдан газарт унагаан цээж рүү нь өшиглөсний улмаас биед зүүн доод 6,7 дугаар хавирганы хугарал, эрүүнд нөсөө гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450,000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар гэрч гийн ярианы бичлэг бүхий СD нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч *******гийн эрүүл мэндийн талаарх СD 2 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“... Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн дараах үндэслэл байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3.шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг заахаар тусгасан байх бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс *******ыг гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон, цагаатгах саналын үндэслэл болсон гэрч , , , нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 19- ний өдрийн № 1032 дугаартай дүгнэлт, хохирогчийн 2023 оны 6 сарын 19- ний өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан цээжний рентген зурагт хавирганы хугарал гараагүй зэрэг баримтуудыг ямар ямар нотлох баримтаар үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй байна.

2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй: шүүгчийн захирамж гэдэг нь өөрөө хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн нэг төрөл бөгөөд заавал биелэгдэх шинжтэй, гарсан даруйдаа хууль зүйн тодорхой үр дагавар бий болгодог эрх зүйн акт бөгөөд “шүүх хуралдааныг хойшлуулах, дахин шинжилгээ хийх тухай” шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн захирамж биелэгдээгүй болно.

Үүнд: хохирогчийн 2023 оны 6 сарын 19- ний өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан цээжний рентген зураг авахуулсан дүрс оношилгооны зурагт хавирганы хугарал гараагүй бөгөөд уг зурагт дүгнэлт гаргуулахад Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2024 оны 3 дугаар сарын 15 -ны өдрийн 317 дугаартай дүгнэлтээр “хэргийн материалын 238, 239 хуудсанд байх цээжний тойм дижитал рентген зургийн хуулбар бүдэг, жижиг хэмжээтэй байх тул уншиж үнэлэх боломжгүй байна” гэх дүгнэлт гарсан.

Энэ шинжээчийн дүгнэлт нь 2023 оны 6 сарын 19-ний өдөр хохирогчийн цээжний зургийг, “Dell маркийн OptilPlex 3080” процессор, шинжилж буй процессороос сэргээн авсан файл мэдээллийг CD дискийг сэргээсэн. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг ашиглаагүй байсан тул өмгөөлөгч нарын зүгээс хүсэлт гарган дахин дүгнэлт гаргуулахаар болсон. Гэтэл Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 539 дугаартай 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-гээр “хавтаст хэрэгт ирүүлсэн СD -г уншуулахад гэх нэртэй шинжилгээний зураг байхгүй байна" гэжээ. Иймд дээрх эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул шүүгчийн захирамжийг биелүүлэх, “Dell маркийн OptilPlex 3080” процессор, шинжилж буй процессороос сэргээн хийх, шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №1032 дугаартай дүгнэлтээр авсан 2023 оны дугаар сарын 19-ний өдрийн хохирогчийн үзүүлсэн рентгений зураг файл мэдээллийг СD дискт хуулбарлан хүргүүлсэн байх тул энэ байдлыг тодруулан Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лаборатори шинжээч, Цагдаагийн дэслэгч гаас мэдүүлэг аван, СD-д хуулбарласан эсэхийг тогтоож, хуульд заасан ажиллагаа хийж, нэмэлтээр хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй, урьд гаргасан захирамжийн биелэлтийг хангаагүй шүүх хуралдааныг явуулсан.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд СD-г уншуулахад шинжилгээний зураг сэргээгдсэн байсан болно.

Иймд энэхүү сэргээгдсэн 2023 оны 6  дугаар сарын 19-ний өдөр хохирогчийн цээжний зурагт дүгнэлт гаргах боломжтой нөхцөл байдал үүссэн тул энэхүү сэргээсэн цээжний зурагт дүгнэлт гаргаж байж энэхүү хэрэг үнэн зөв шийдэгдэх боломжтой энэхүү ажиллагааг зайлшгүй хийх ёстой байтал хийгээгүй одоо шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдоогүй, хохирогч тухайн үед согтуу байсан гэмтлийг хэрхэн яаж авснаа мэдээгүй байх нөхцөл байдал гэрчийн мэдүүлгээр тогтоогддог мөн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хавирганд гэмтэл тогтоогдоогүй байсан бөгөөд яагаад 25 хоногийн дараа хавирганы хугарал гарсан зэрэг эргэлзээтэй нөхцөл байдал байдаг.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэхээр заасан.

Иймд бие анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...******* би Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт Эрдэнэцогт сумын хэсгийн цагдаагаар ажилдаг. Миний бие Цагдаагийн байгууллагад 18 жил ажиллаж байгаагаас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумд 4 дэх жилдээ ажиллаж байна. 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус сумын 3 дугаар багийн малчин ******* нь дүү ын хамт УАЗ фургон автомашинтай архидан согтуурсан үедээ ирсэн ба манай хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч ыг хэл амаар доромжилж тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, хүч хэрэглэж толгой тус газар нь 2-3 удаа цохисон байсан. Тухайн үеийн үүссэн нөхцөл байдлыг намайг хөдөө ажлаар яваад сумын төв рүү орж ирэхэд манай хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч над руу залгаад та яаралтай кабон дээр хүрээд ир ******* гэх хүн согтуу ирчхээд тавьсан шаардлага, эсэргүүцэж миний толгой руу цохиж биед халдаж дайраад байна гэж хэлсэн.

Тэгээд би кабон дээр иртэл ******* гэгч согтуу, дүү гэх н. гэх залуутай орилж, чарлаад байж байхаар нь явж амраад уулзах уулзаа байвал эрүүл болж ирээд уулз энд битгий асуудал гаргаад бай гэж шаардлага тавьж хэлсэн. Тэгтэл ******* над руу дайрч намайг заамдаж, хоолой шахаж боосон. Тухайн үед би боолтод ороод ухаан алдах гэж байхад манай хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч дундуур орж ирээд салгасан. Тэгээд удалгүй би хэсгийн төлөөлөгч, д наад хүн чинь бас над руу дайраад байна намайг явчихвал наад хүн чинь гайгүй болоод явчих байх гэж хэлээд яваад өгсөн.

Тухайн үед *******гийн ирсэн гэх УАЗ фургон машиныг түр саатуулахад Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор манай хэсгийн төлөөлөгч, руу залгаад *******гийн машиныг гаргаж явуул гэж хэлсэн байсан.

Тэгээд би тухайн өдрөөс хойш хоёр, гурав хоногийн дараа эхнэрийн хамт аймагт эмнэлгээр явж байгаад эмнэлэгт *******тай таараад мэнд мэдэлцээд ямар ажилтай яваа юм хө гэж асуусан чинь ... хөгшин чинь энд эрт илрүүлэгт үзүүлээд явж байна... гэж хэлсэн.

Тэгээд түүнээс хойш 2023 оны 7 дугаар сарын эхээр *******гийн эгч гэх Улаанбаатар хотод оршин суудаг хаягтай гэх гэгч хүн намайг, хэсгийн төлөөлөгчтэйгөө хамт нийлж манай дүү *******г зодож хавиргыг нь хугалсан гэж Баянхонгор аймгийн Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан. Тэгээд ******* “...2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр цээжний рентген зураг авахуулсан байсан ба 6 дугаар хавирга ташуугүй хугарч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...: гэж шинжээч эмчийн дүгнэлт гарсан байсан. Тэгээд би өөрийн биеэр Баянхонгор аймгийн эмнэлгийн байгууллагаар явж асуухад 2023 оны 6 дугаар сард ******* эрт илрүүлэгт үзүүлж цээжний рентген зураг авахуулсан байсан ба ямар нэгэн хавирга хугарсан гэсэн онош, эмчийн тайлбар байгаагүй. Тэгээд тухайн эрт илрүүлэгт үзүүлж цээжний рентген зураг авахуулсан гэх зургийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга тай уулзаж үзүүлэхэд “...наад зураг дээр чинь ямар нэгэн хавирга хугарсан гэсэн зүйл байхгүй байна, хэрэв хавирга хугарсан байвал манай эмч нар тодорхой бичих ёстой...” гэж хэлж тайлбарлаж өгсөн. Тэгээд тухайн хэрэгт ******* дахин шинжээчид үзүүлэхэд 6, 7 дугаар хавирга хугарсан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан байсан.

******* нь Баянхонгор аймгийн Прокурорын газрын малыг малладаг ба Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь илт нэг талыг баримталж ашиг, сонирхлоороо хандан намайг хийгээгүй зүйлийг маань хийсэн гэж намайг үндэслэлгүйгээр яллаж байна.

Иймд миний бие дараах мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх ёстой байсан гэж үзэж байна.

1. Хохирогчийн эрүүл мэндийн цахим программд байгаа 2023 оны 6 дугаар сарын 19-нд үзүүлсэн цээжний зургийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 19- ний өдрийн дүгнэлтээр сэргээсэн боловч Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 539 дугаартай 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “..хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-гээр“ хавтаст хэрэгт ирүүлсэн СD-г уншуулахад гэх нэртэй шинжилгээний зураг байхгүй байна...” гээд дүгнэлт гараагүй, гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд СD-г уншуулахад сэргээсэн байсан бөгөөд хохирогчийн 2023 оны 6 дугаар сарын 19-нд үзүүлсэн цээжний зураг байсан тул энэ зурагт тухайн үед хавирга хугарсан байсан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулах.

2. Хэрэгт авагдсан гэрч Батсайханы хх-60 дугаар талд өгсөн мэдүүлгээр “...тай хамт явсан залуу г таны буруу биз дээ наад хүн чинь танд зөв шаардлага тавьж байна гээд чирээд авто машиндаа суулгах гэж нэлээд ноцолдож хаалганы ирмэг хэсэг рүү нуруу хажуу хавирга хэсгээр цохих шиг болсон орохгүй гээд хаалганаас зуурчхаад байсан...” гэх мэдүүлэг байдаг.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2024\ШЦТ\117 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“... Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“...Би өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаад 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******* хохирогчтой эмнэлэг дээр таарахад хавирга нь гэмтсэн шинжгүй байсан гэдэг.

Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй, өөрөө нотлох баримтаа бүрдүүл гэсэн. Иймд би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын эмнэлэг болон Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүсэлт явуулж нотлох баримт гаргуулсан. Тухайн зураг нь бүдэг байсан тул сэргээлгэх хүсэлт гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байгаа. Прокурор, өмгөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил эрхтэй оролцох байтал миний гаргаж өгсөн нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв миний гаргасан хүсэлтийг хангаж хэргийн прокурорт буцаасан бол энэ хэрэг шийдвэрлэгдчих байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“... Хөндлөнгийн гэрч , нарын ажиллаж байсан блокны үйлдвэрийг хэрэг болсон газраас хэр хол зайтай эсэхэд дүгнэлт хийгээгүй, энэ талаарх баримт байхгүй. Гэрч нар өөрийн харсан зүйлээ мэдүүлэгтээ хэлсэн.Хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр нотлох ёстой байхад эргэлзээтэй нөхцөл байдал арилаагүй байна. Хохирогч нь 23 хоногийн турш эмнэлэгт үзүүлээгүй байж гэнэт 2023 оны  6 дугаар сарын 19-ний өдөр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан болсон. Гэтэл үүнийг огт шалгаагүй тул эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг цагаатгаж өгнө үү....” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болон шударга  ёсны зарчимтай  нийцээгүй  байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг  2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн *******г заамдан газарт унагаан цээж рүү өшиглөсний улмаас биед нь зүүн талын 6,7 дугаар хавирганы хугарал, эрүүнд нөсөө гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх  шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч *******ыг  450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар ялаар тус тус шийтгэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Анхан шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч  *******  нь:

- 2024 оны 01 дүгээр сарын 5–ны өдөр .”..шүүх хуралд гэрч ыг оролцуулж өгнө үү...”/1хх237/

- 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “...2023 оны . дугаар сарын 19-ний өдрийн *******гийн цээжний рентген зурагт бичигдсэн дүгнэлтийг ямар эмч бичсэн, бичсэн эмчээс дүгнэлтийн талаар өмгөөлөгч нарыг байлцуулан мэдүүлэг авахуулах...”/2хx119-120/,

- “...шүүх хуралдаанд гэрч , , , нарыг оролцуулах тухай...” /2xx120/  хүсэлтүүдийг  удаа дараа бичгээр гаргасан байх ба   шүүгч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/45 дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай”/1xx245-246/,  2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/271 дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах, дахин шинжилгээ хийлгэх тухай“/2xx125-128/ захирамж гаргасан хэдий ч  хэрэгт ач холбогдол бүхий талуудын маргаж буй дээрх асуудлууд шийдвэрлээгүй байна.

Тодруулбал: өмгөөлөгчийн зүгээс удаа дараа бичгээр гаргасан хүсэлтүүдээс шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/271 дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах, дахин шинжилгээ хийлгэх тухай” захирамжаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг шийдвэрлүүлээгүй орхигдуулжээ.

Шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн хуралдаанд эд мөрийн баримтыг шинжлэн судлах үе шатад 2 дугаар хавтас хэргийн 66 дугаар талд авагдсан CD уншуулахад  хохирогчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн цээжний рентген зураг сэргээгдсэн тогтоогдсон байхад Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 539 дугаар шинжээчийн  ‘....2.хавтас хэрэгт ирүүлсэн CD-г уншуулахад гэх нэртэй шинжилгээний зураг байхгүй байна....” гэх дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл  шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/271 дугаар захирамж бүрэн  биелэгдээгүй байхад эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагт шүүгдэгч ******* ямар нэгэн шалтгаангүйгээр   хохирогч ******* заамдан газарт унагаан цээж рүү нь  өшиглөсний улмаас биед нь хавирганы хугарал, эрүүнд нөсөө гэмтэл учруулсан  гэмт хэргийн үйл баримт  болсон гомдол мэдээллийг 2023 оны 6 дугаар сарын 12-нд зодуулсан гэх  гомдлыг 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт иргэн гээс гаргажээ./1хх15-16/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хохирогч ******* хамрагдаж цээжний рентген зураг авахуулсан,  уг зурагт эмчийн бичсэн дүгнэлтэд хохирогчийн биед зүүн талын 6 болон 7 дугаар хавирганы хугарал тогтоогдоогүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Архивын бичиг баримт болон компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг хэрэгт нотлох баримтаар авагдсан байна./1хх5-26/

Хохирогч ******* нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дахин авахуулсан цээжний рентген зурагт ” ...зүүн 7 дугаар хавирган суганы урд шугамаар зөрүүгүй ташуу хугаралтай...” гэх дүгнэлтийг эмч бичжээ./1хх75-76/

 Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн үзлэгийн өрөөнд шүүх шинжилгээний үзлэгээр 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 311 дугаартай  шинжээчийн дүгнэлтийн “...1. *******гийн биед хавирганы хугарал, эрүүнд нөсөө гэмтэл тогтоогдлоо... 6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна...”/1хх73-74/, 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 317 дугаартай , , нарын мөрдөн байцаалтын 2314000000208 дугаар тай тоот хэргийн материал, урд гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцан шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй магадлан шинжилгээний дүгнэлтийн “...2. Д.Намхайннямбуугийн биед зүүн талын 6,7 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо...”, “...6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна...”/2хх55/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 539 дугаартай  , , , , нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн ”...5.Ирүүлсэн 2024.03.07-ны цээжний компьютер томографийн шинжилгээний CD-г давтан уншуулахад зүүн 6,7 дугаар хавирганы суганы урд шугамаар бороолсон хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна ...”/2хх132-139/ дүгнэлтүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...”, 3 дахь хэсэгт “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заажээ.

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогч *******гийн авахуулсан 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн цээжний рентген зурагт хавирганы хугарал тогтоогдоогүй, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн цээжний рентген зурагт ”...зүүн 7 дугаар хавирган суганы урд шугамаар зөрүүгүй ташуу хугаралтай”, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн  317, 539 дугаар дүгнэлтэд  “…зүүн 6, 7 дугаар хавирганы суганы урд шугамаар бороолсон хугарал гэмтэл тогтоогдлоо...”, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ын “...2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэн *******гийн урьдчилан сэргийлэх үзлэгийн /дэмжих төвийн/ цээжний рентген зургийн дүгнэлтийг би бичээгүй, хэн бичсэн талаар би мэдэхгүй...”/2хх37-38/  мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт бодиттой тогтоогдоогүй, нотолбол зохих байдлыг шалгаагүй, хэргийн бодит байдалд  нийцээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/27 дугаар захирамжийн биелэлтийг хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/117  дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******ад урд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ, 

Ч.БАЯРЦЭНГЭЛ