2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/07682

 

 

 

 

 

 

 

     2025             09              30                                            192/ШШ2025/07682

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух ***,

 

Хариуцагч: У*** тоот хаягт бүртгэлтэй *** нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 149,613,485.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, нар нь “******* Ундраа ******* *******” ХХК-тай 2023 оны 12-р сарын 28-ны өдрийн ЗГ130Ю8000444 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ эс биелүүлж, өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГ130108000444 дугаартай Барьцааны гэрээ байгуулан аймаг, сум, 2 дугаар баг, Оюут 2а хороолол, эрх чөлөө гудамж, 6/3 байр, 906 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, 80 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан боловч барьцаа хөрөнгийг үл маргах журмаар, бодитоор гаргаж өгөөгүй, зээлээ төлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй. Зээлдэгч *******, нар нь 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ЗГ130108000444 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 145,122,431.06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,016,507.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 26,270.59 төгрөг буюу нийт 149,565,985.54 төгрөгийг “******* Ундраа ******* *******” ХХК-д төлөх өр төлбөртэй байна. Зээлдэгч нарт зээлийг төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар удаа дараа шат дараатай мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй, төлөлт хийгээгүй байна. “******* Ундраа ******* *******” ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451.1, Зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгчээс шаардах эрхтэй юм. Иймд зээлдэгч *******, нартай байгуулсан 2023 оны 12-р сарын 28-ны өдрийн 3F130108000444 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 149,565,985.54 төгрөгийг, нотариатын зардалд 47,500 төгрөгийг, нийт 149,613,485.54 төгрөгийг гаргуулж, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн аймаг, сум, 2-р баг, Оюут 2а хороолол, эрх чөлөө гудамж, 6/3 байр, 906 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, 80 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас “******* Ундраа ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дондов овогтой Намшир, негөө талаас *******, нар нар нь дараах нөхцөлтэйгөөр харилцан тохиролдож байгуулав. Хариуцагч *******, нар нь нэхэмжлэгч “******* Ундраа ******* *******” ХХК-иас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болох 149,613,485.54 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг тэмдэглэн, хариуцагч *******, нар нь дээрх төлбөрийг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд БГ130108000444 дугаартай барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн аймаг, сум, 2-р баг, Оюут 2а хороолол, эрх чөлөө гудамж, 6/3 байр, 906 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, 80 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрснийг тэмдэглэн, талууд дараах үүргийг харилцан хүлээхээр энэхүү гэрээг байгуулав. Хариуцагч *******, нар нь зээлийн гэрээний үүрэг болох 149,613,485.54 төгрөгийг 6 хуваан 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 37,870,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 37,870,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 37,873,485.54 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчийн Хас банкны 890005000 5003612551 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

 

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь *******, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 149,613,485.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 37,870,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 37,870,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 37,873,485.54 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчийн Хас банкны 890005000 5003612551 тоот дансанд төлөхөөр, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.Бум-Эрдэнийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, аймгийн сумын 2 дугаар баг, Оюут 2а дугаар хороолол, эрх чөлөөний өргөн чөлөө гудамж, 6/3 дугаар байр, 906 тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 149,613,485.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******, нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 37,870,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 37,870,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 37,873,485.54 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчийн Хас банкны 890005000 5003612551 тоот дансанд төлөхөөр, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.Бум-Эрдэнийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, аймгийн сумын 2 дугаар баг, Оюут 2а дугаар хороолол, эрх чөлөөний өргөн чөлөө гудамж, 6/3 дугаар байр, 906 тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******, нараас 487,990 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 975,980 төгрөгөөс 487,990 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* ******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******, нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ШҮҮГЧ                                   ***