| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/04331/И |
| Дугаар | 192/ШШ2025/07324 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/07324
2025 09 17 192/ШШ2025/07324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо,Ерөнхий сайд Амарын гудамж, ***ы төв байр хаягт оршин байх “*******” ХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 9 дүгээр хороо, 29/5 дугаар байр, 508 тоот хаягт оршин суух ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 29,892,881 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт шүүх нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хас банк” ХК нь харилцагч ***-ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1730096228 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, онлайн цалингийн зээл олгож *******ийн 5005829105 харилцах дансанд 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 4,028,400 төгрөгийг төлсөн. ******* нь 1730096228 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 211 хоног, зээлийн үлдэгдэл 27,432,586 төгрөг, зээлийн хγγ 2,460,296 төгрөг, нийт төлбөрийн үлдэгдэл 29,892,881 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 29,892,881 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл онлайнаар авсан. Голомт банканд цалингийн зээл төлдөг. Үүнд цалин гар дээр 2,500,000 төгрөг авдаг. Голомт банканд зээлдээ 2,100,000 төлдөг үлдсэн мөнгийг ар гэр үр хүүхдүүдээ зарцуулдаг. Эхнэр өвчний улмаас ажил хийх боломжгүй байгаа. Иймд би санхүүгийн асуудлаа зохицуулаад боломжоороо зээлээ төлж эхэлнэ. Миний энэ байдлыг харгалзана үзнэ үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл/ХХ 1-2 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 4-5 тал/, итгэмжлэл/ХХ 3, 12 тал/, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол/ХХ 6 тал/, *******ийн зээлийн дансны хуулга/ХХ 7-8 тал/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1730096228 дугаартай зээлийн гэрээний хуулбар/ХХ 9-10 тал, зээлийн эргэн төлөлтийн хуваарь/ХХ 11 тал/ зэргийг,
Хариуцагч талаас: Хариу тайлбар/ХХ 20 тал/ аас өөр нотлох баримт гарган өгөөгүй.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ”*******” ХК нь хариуцагч *******ид холбогдуулан банкнаас олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,892,881 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч *******ийг шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдэх ажиллагааг хийсэн тул түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, хэрэгт авагдсан хариу тайлбар болон бусад нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч ”*******” ХК нь хариуцагч талтай 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 1730096228 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэлд 27,432,586 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 211 хоног хугацаа хэтрүүлсэн үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 2,460,296 төгрөг, нийт 29,892,881 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог бол,
Хариуцагч ******* нь Голомт банканд цалингийн зээл төлдөг. Үүнд цалин гар дээр 2,500,000 төгрөг авдаг. Голомт банканд зээлдээ 2,100,000 төлдөг үлдсэн мөнгийг ар гэр үр хүүхдүүдээ зарцуулдаг. Эхнэр өвчний улмаас ажил хийх боломжгүй байгаа тул боломжоороо зээлээ төлнө гэх тайлбарыг гаргадаг.
Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч “*******” ХК болон хариуцагч ******* нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1730096228 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, тус зээлийн гэрээгээр зээлдэгч ******* 30,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдэж, гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4-д зааснаар зээлээ хүүгийн хамт хугацаанд төлөөгүй бол зээлийн хүүг үргэлжлүүлэн тоолохоос гадна үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Зохигч талуудын хооронд байгуулсан хэрэгт авагдсан гэрээ нь зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан, тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Зохигч талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг зээлдэж авсан гэх үйл баримтын талаар хариуцагч ******* маргадаггүй.
Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 2,567,414 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,458,968 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн болох нь тогтоогддог.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх үүргийг хүлээсний сацуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ашигласан хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй, мөн зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар заажээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч зээлээ буцаан төлөөгүй хугацаа буюу 211 хоногийн хугацаагаар ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээс зээлдэгч чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ашигласан 211 хоногоор тооцсон зээлийн хүүг бүхэлд нь ханган гаргуулах үндэслэлтэй, хариуцагч *******оос үүргийг бүхэлд шаардсан нь хуульд нийцсэн байна.
Тиймээс зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн хугацаанууд дууссан боловч хариуцагч зээлийн гэрээний үүргийг хэтрүүлсэн болох нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол/ХХ 6 тал/-аар тогтоогдож байна.
Хариуцагч *******ийн татгалзал үндэслэлгүй бөгөөд боломжгүй гэх татгалзал нь түүнийг зээлийн гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг дурдав.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банкнаас олгох зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******оос 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 1730096228 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэлд 27,432,586 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 2,460,296 төгрөг, нийт 29,892,881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-ид олгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ”*******” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 307,414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-ид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан банкнаас зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******оос 29,892,881 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 307,414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***