| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0103/э/ |
| Дугаар | 102 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102
2018 оны 06 сарын 08 өдөр 2018/ШЦТ/102 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э холбогдох 1728000440086 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Жаал-Уулын 3-10 тоотод оршин суух байшингаас автомашины дугуй 3 ширхэг, Нокиа маркийн гар утас, гутал, өмд зэрэг эд зүйл хулгайлж түүнд 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Номин" их дэлгүүрийн зүүн урд талд байрлах гэрийн гаднаас О.Мөнгөнжигүүрийн Саня-150 маркийн мотоциклийг хулгайлж түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Жаал-Уулын 3-10 тоотод оршин суух М байшингаас автомашины дугуй 1 ширхэг, Самсунг маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж түүнд 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 27-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 104 тоотод оршин суух гэрт нэвтэрч 32 инчийн НКС маркийн зурагт хулгайлж Б 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайхны 9-15 тоотод оршин суух иргэн С гэрээс бриджистоун маркийн 3 ширхэг дугуй хулгайлж түүнд 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Мөнгөн төлбөр өгсөн. Ээжээрээ дамжуулж төлсөн. Хохирол төлөх гээд Дорноговь явсан. Маш их гэмшиж байна. Батзоригт 120.000, Отгонсүрэнд 250.000 төгрөг төлөөгүй байгаа. Тэмээ ноосолж, ямаа самнах ажил хийдэг байсан. 2017 оны 08 дугаар сард ахынхаа дугуйг хулгайлсан. Дорноговь явж ажил хийх гэсэн чинь замын зардалгүй байсан, тэгээд авсан юм. Хэргээ шийдүүлээд ажил хийж хохирлоо төлнө.
Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 08 сарын 15-ны орой өөрийн ява мотоциклоо унаад найз Н гэрт очсон. ...Тэгээд тэндээ хоносон. Маргааш өглөө нь 08 цагийн үед босоод гараад ирэхэд миний мотоцикль алга болсон байсан. Цагдаагийн байгууллагад хандсан. Миний ява 29-87 ӨМЗ улсын дугаартай. Цагдаагаас яриад ява мотоциклийг чинь олсон гэж хэлсэн. Дараа нь надад хүлээлгэн өгсөн. Миний мотоцикльд эвдрэл гэмтэл үүсээгүй байсан. Мотоциклоо буцаагаад авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 128-р хуудас/,
Bottom of Form
Гэрч У.Е мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Марал дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад гаднаас намхан биетэй бор царайтай, согтуу залуу орж ирээд архины лангуун дээгүүр явж байгаад нэг шил архи аваад өмд рүүгээ хийгээд гарах гэж байхад нь барьж аваад сая лангуунаас авсан архиа өг гэхэд надад тэр залуу авсан архиа гаргаад өгсөн. Уг архи нь 0,5 граммын Ерөөл архи байсан. Тэгээд архины мөнгөө төл гэхэд төлбөр мөнгө байхгүй. Надад мотоцикль байгаа гэхээр нь чи манайхаас хэдэн шил архи хулгайлж байсан бэ? архины мөнгөө олж ирээд архи, мотоцикль хоёроо ав гэхэд нөгөө залуу мотоциклоо орхиод яваад өгсөн. Би тэр мотоциклийг нь дэлгүүрийн ар талын контейнерт хийсэн. Намхан бор залуу байсан, үс нь халимаг үстэй байсан. Саарал өмдтэй архи уусан согтуу байсан. Ганцаараа явж байсан” /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад М гэрт өөрийнхөө мотоцикльтой ирсэн. ...Хоорондоо жоохон ярьж сууж байгаад унтсан. ...Маргааш өглөө нь Номио Мажил руу хүргээд өгчих гэж байсан. Төд удалгүй мотоцикль алга болчихсон байна гээд гэрт ороод ирсэн. Тэгээд мөрийг нь харсан чинь гэрийн зүүн урагшаа мөр нь яваад шороон зам руу орсон байсан. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн” /хх-ийн 43-44-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2017.08.18-ны өдрийн №ӨМА/84 тоот үнэлгээний дүгнэлтэд: ...О.Мө эзэмшлийн 29-87 ӨМЗ улсын дугаартай 2016 онд үйлдвэрлэсэн, 2016 онд Монгол улсад орж ирсэн Sanya-150 маркийн мотоцикль 2017.08.17-ны өдрийн байдлаар 1.200.000 төгрөг гэжээ. /хх-ийн 49-50-р хуудас/,
Хохирогч М. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ”...2017 оны 08 дугаар сарын 18-ны орой найзуудын хамтаар гадуур явж байгаад Жаал-Уулын 3-10 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Эрдэнэсайханы хамт ирж унтсан. ...Өглөө нь эхнэр... чиний гар утас байхгүй байна. Мөн байшинд хураасан байсан 8 ширхэг дугуйнаас 1 ширхэг шинэ дугуй алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би байшинд орж үзэхэд миний өмсөж явсан хар хөх өнгийн жинсэнд байсан Нокио маркийн гар утас 1 ширхэг, өмсөж явсан шар ултай хар ботинк 1 ширхэг зэрэг алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирж үзээд ул, мөр хайгаад мөн хэргийн газрын үзлэг хийгээд явсан. Тэгээд би цагдаа нарыг явуулаад байшингаа хуучин цоожоор цоожилчихоод эхнэр бид хоёр дэлгүүр хоршоогоор явж байгаад мөн үсээ засуулчихаад гэртээ ирэхэд байшингийн цоожийг аваад хаясан байхаар нь байшинд орж үзэхэд дахин З ширхэг дугуй хулгайд алдагдсан байсан. Тэгээд дахин цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай төрсөн дүү хулгай хийсэн нь тогтоогдсон... Гомдол санал байхгүй” /хх-ийн 125-126-р хуудас/,
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 08 дугаар сарын 18-ны орой гэр бүлийн найз нартайгаа нийлж нөхөр Энхтогтохын хамт гадуур явж байгаа гэртээ ирсэн. ...Маргааш хойд байшин руу орсон чинь урд талын өрөөнд байсан 1 ширхэг дугуй, 1 ширхэг гар утас хулгайд алдагдсан байсан. ...хойд байшин руу орох гээд очтол байшингийн цоожийг эвдээд, жипний 3 ширхэг дугуй аваад явчихсан байсан. Тэгээд бас цагдаад дуудлага өгсөн. ...Нийт 4 ширхэг жипний дугуй, 1 хос гутал шинэ, 1 ширхэг утас, өмд гэх зүйлүүд алга болсон” /хх-ийн 78, 111-р хуудас/,
Гэрч Ц.О мөрдөн шалгаах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө эрт Энх-Амгалан халамцуу 1 ширхэг жипний дугуй түрээд байгаа айлд хүрээд ирсэн. Тэгээд дугуй авах хүн байна уу, манай ахын дугуй байгаа юм гэж байсан. Би авах хүн байхгүй байхаа дугуй засварын газраар явж зарахгүй юу гэж хэлсэн. Тэгээд дугуйгаа түрээд явсан, удалгүй дугуйгаа зарчихлаа гээд 1 шил архи аваад ирэхээр нь хувааж уусан. Архи уугаад дуусах үед Энх-амгалан гаръя гэсэн. Тэгээд гараад явахад Жаал Уулын 3-10 тоот хашаанд байх манай ахын гэрт очъё гэсэн. Тэр хашааны ар талын хаалгаар нь Энх-Амгалан ороод удалгүй 3 ширхэг дугуй гаргаж ирээд ах урд гэрт байна, такси дуудна гээд миний утсаар такси дуудаад за энэ дугуйнуудыг машинд ачаадах гэж хэлсэн. Тэгээд дугуйгаа ачаад бид хоёр Тэнгис гэх дугуй засварын газар очоод хар хөх өнгийн жип машин унасан ахад Энх-Амгалан 3 ширхэг жипний дугуйгаа зарсан. Тэгээд тэр дугуй авсан ах бэлэн мөнгөн байхгүй. Дансны дугаар байна уу, гэж хэлсэн. Бид хоёрт дансны дугаар байхгүй байсан. Таксины эгчийг гуйж байгаа данс руу нь 100.000 төгрөг хийлгээд уг эгчийн данснаас аваад дэлгүүрээс архи аваад хамт архи уугаад дууссан...” /хх-ийн 30-32-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2017.08.24-ний өдрийн №89 дүгээр хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: ...машины дугуй 3 ширхэг 900.000 төгрөг, хар өнгийн гутал 1 ширхэг 130.000 төгрөгний нийт 1.030.000 төгрөг гэжээ. /хх-ийн 36-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2017.09.14-ний өдрийн №ХУД544 дүгээр хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: нокиа маркийн гар утас 20.000 төгрөг, жинсэн өмд 30.000 төгрөгний нийт 50.000 төгрөг гэжээ. /хх-ийн 38-39-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2017.08.24-ний өдрийн №89/А дүгээр хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: ...машины дугуй 1 ширхэг 300.000 төгрөг, Самсунг Ж1 маркийн гар утас 30.000 төгрөг нийт 330.000 төгрөг гэжээ. /хх-ийн 113-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 11 дүгээр сард хувийн хэрэгцээнд ашиглахаар 32 инчийн хуучин зурагт 300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд тухайн зурагтаа ашиглахгүй гэрт байлгаж байгаад найз Эрдэнэцэцэгт энэ зурагтыг ашиглахгүй байлгаж байхаар зарчих юмсан гэж ярьж байтал манай найз Эрдэнэцэцэг би тэгвэл Сайншанд руу эгч рүүгээ явуулаад заруулаад өгье гэж хэлсэн. Тухайн зурагтыг авч 2018 оны 01 дүгээр сард Сайншанд явуулсан. Би зурагтыг 350.000 төгрөгөөр зарчихаарай гэж хэлээд явуулсан. Тэгтэл манай зурагтыг хулгайд алдсан гэж хэлсэн. ...Хавтгай дэлгэцтэй хар өнгийн дэлгэцийн доод хэсэгт НКС гэсэн бичиглэлтэй зурагт байсан. Зурагтанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй ажиллагаа хэвийн зурагт байсан. Би гэм буруутай хүнээс зурагтынхаа мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Хохирол төлбөр барагдуулбал гомдол санал байхгүй” /хх-ийн 186-187-р хуудас/,
Гэрч Ю.Смөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 20 цаг 05 минутын үед гэр лүүгээ орох гэтэл манай байшингийн хаалгаар өөдөөс 165 см өндөртэй, дээгүүрээ хар хөх өнгийн юүдэнтэй малгайтай өвдөг шүргэсэн урт куртиктэй, малгайгүй, хурдан хөдөлгөөнтэй, 30 гаруй настай үл таних эрэгтэй хүн гэрээс гараад хашааны баруун хойд талаар даваад гүйсэн. Энэ зурган дээр байгаа хүний өмссөн хувцас, биеийн өндөр, биеийн ерөнхий төрх болон манай байшингаас орж зурагт хулгайлж байшингийн хашаан дээгүүр давж зугтаасан үл таних эрэгтэй хүний өмсөж явсан хувцастай ижил таарч байна. Мөн биеийн өндөр болон ерөнхий байдал өндөр, туранхай нь адилхан мөн байна. Мөн тэр үл таних залуугийн өмсөж явсан гутал хагас түрийтэй /израйл/ үдээстэй арзгар ултай гутал байсан ба сүүлд нь хашаан дотроо гутлын мөрийг нь харахад гутлынх нь өсгий хэсэгт 3 бөөрөнхийтэй, гутлын урд хэсэгтээ мөн бөөрөнхийтэй мөр байсан юм” /хх-ийн 189-190-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би Манай ээжийн дүү Эрдэнэцэцэг манайд цагаан сарын өмнө найзынхаа 32 инчийн зурагтын орхиж үлдээсэн. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би ээжийнхээ ажил дээр байж байгаад орой 20:00 цагийн орчимд гэртээ очсон. Ээжийн хамтаар гэрийнхээ хашаагаар ороод иртэл 30 орчим насны хар хөх өнгийн өвдгөө шүргэсэн урт күртиктэй ах манай гэрээс гарч байгаа таараад ээж бид хоёрыг хараад хашаа даваад зугтаасан. Эрдэнэцэцэг эгчийн найзынх нь 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт алга болсон байсан” /хх-ийн 195-196-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2018.03.02-ны өдрийн №ДГО783 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: ...НКС маркийн зурагт 1 ширхэг 250.000 төгрөг гэжээ. /хх-ийн 199-р хуудас/,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.03.14-ний өдрийн №01/031 тоот шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гутлын мөр нь гаас хураан авсан гутлын мөртэй тохирч байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гутлын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 205-р хуудас/,
Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би гэрээ шалгахад зүгээр байсан. Манайх байранд ороод Баруун сайхны 9-15 тоот эзэнгүй байгаа. Маргааш өдрийн 20 цагийн үед хашаагаа эргэж үзэхэд гэрийн хаалганы цоожны даруулга төмрийн нугалж хаалгыг нээгээд гэрт байсан. 3 ширхэг Брижистоун брэндийн 215.60.16 харьцаатай шинэ дугуйнууд хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Маргааш өдөр нь алдагдсан дугуйгаа хаагаад засваруудаар явахад Батаар авто засварын газарт манайхаас алдсан дугуйг танихгүй хүн нэг дугуйг нь 40.000 төгрөгөөр зарсан байсан. Манайхаас алдсан дугуйны нэг нь гэрийн хойно зурагтын өмнө, хоёр давхарлаатайгаа гэрийн өмнө талд байсан. Гэрээс 3 ширхэг дугуйнаас өөр зүйл алдагдаагүй байсан. Тэр дугуй Улаанбаатар хотоос Таван богдоос шинээрээ ирсэн. Дугуй харин хэдэн төгрөгийн үнэтэйг нь мэдэхгүй 5 ширхэг дугуй авахад 1 сая гаран төгрөг болж байсан. Миний алдсан дугуй маш содон Өмнөговьд байхгүй дугуй байсан гадуураа гялгар уутаар ороосон шинэ дугуй. Миний хохирлыг барагдуулсан. Би дугуйнуудаа бүрэн бүтэн хүлээж авсан” / 2-р хавтасны 35-36-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2017.12.11-ний өдрийн №ӨМА148 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: ...Брижистоун брэндийн 215-60-16 тай автомашины дугуй 1 ширхэг 320.000 төгрөг гэжээ. /2-р хавтасны 49-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг 1-2 тоотод байрлах “Батаар” нэртэй авто сэлбэгийн дэлгүүрт байхад өглөөний 10 цагийн үед хар өнгийн куртектэй, хар малгайтай, намхан нуруутай, туранхай бараан царайтай залуу дэлгүүрт орж ирээд дугуйны үнэ асуугаад Bridgestone гэсэн бичиглэлтэй дугуйны шошго бариад ийм дугуй худалдаж авах уу гэхээр нь би ямар учиртай дугуй юм бэ гэхэд би машиндаа авсан чинь таараагүй юм. Та худалдаад авчих мөнгөний хэрэг гараад гэж хэлж байсан. Тэгээд би аваад ир үзье гэхэд 10-20 минутын дараа 1 ширхэг шинэ дугуй авчирч үзүүлэхээр нь 40.000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш үдийн дараа нөгөө залуу дахиад 2 дугуй авчираад худалдаж авах уу гэхээр нь би 80.000 төгрөгөөр худалдаж аваад явуулсан. Түүний маргааш нь цагдаа нар ирж хулгайн дугуй байна гээд зарж болохгүй шүү гэж хэлээд үлдээгээд явсан. Би хулгайн эд зүйлс гэдгийг нь мэдээгүй. Тухайн үед уг дугуйнуудыг худалдаж авсан 120.000 төгрөгөө нэхэмжилж байна” /2-р хавтасны 38-р хуудас/,
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018.05.07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:” ...Батаар гэдэг нэртэй дэлгүүрийн худалдагч байх нэг эрэгтэй хүн байсан тэр хүнд З ширхэг дугуйг 120.000 төгрөгөөр зарсан. Би ганцаараа явсан” /2-р хавтасны 54-55-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 20, 65, 103, 174-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-26, 67-73, 105-109, 175-178, 2-р хавтасны 20-26-р хуудас/
Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 34-36-р хуудас/,
Шүүгдэгч гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.07-ны өдрийн №2018/ЦХШЗ/04 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 215-216-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч М.Э байнга амьдрах орон байранд 2 удаа хууль бусаар нэвтэрч автомашины дугуй 3 ширхэг, Нокиа маркийн гар утас, гутал, өмд зэрэг эд зүйл хулгайлж түүнд 1.080.000 төгрөгийн хохирол мөн автомашины дугуй 1 ширхэг, Самсунг маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж түүнд 330.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2017.08.24-ний өдрийн №89, №ХУД544, №89/А тоот тус тус дүгнэлтүүд мөн хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч М.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Эцэг тусдаа нэг эхийн хүүхдүүд байгаа юм. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч г хохирогч М.Энхтогтоход төлөх гэм хорын хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь хохирогч О.М Саня-150 маркийн мотоциклийг хулгайлж түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн хулгайд алдагдсан мотоциклийг хууль ёсны эзэмшигч болох О.Мөнгөнжигүүрт биет байдлаар буцаан хүлээлгэн өгч, хохирогч О.Мөнгөнжигүүр нь нэхэмжлэх хохирол төлбөргүй болсон болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Миний мотоцикльд эвдрэл гэмтэл үүсээгүй байсан. Мотоциклоо буцаагаад авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч нь Б.О эзэмшлийн 32 инчийн зурагтыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Ашид билгүүн ХХК-ийн 2018.03.02-ны өдрийн №ДГО783 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: ...НКС маркийн зурагт 1 ширхэг 250.000 төгрөг /хх-ийн 199-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Отгонсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би гэм буруутай хүнээс зурагтынхаа мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Хохирол төлбөр барагдуулбал гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч гаас 250.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонсүрэнд олгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нь хохирогч С.Г гэрээс бриджистоун маркийн 3 ширхэг дугуй хулгайлсныг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн болох хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Миний хохирлыг барагдуулсан. Би дугуйнуудаа бүрэн бүтэн хүлээж авсан” гэснээр тогтоогдож байх тул хохирогч С.Гэрэлттөрд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би хулгайн эд зүйлс гэдгийг нь мэдээгүй. Тухайн үед уг дугуйнуудыг худалдаж авсан 120.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч гаас 120.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Батсүрэнд олгох нь зүйтэй гэж үзэв.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч гийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Номин" их дэлгүүрийн зүүн урд талд байрлах Б.Номинцэцэгийн гэрийн гаднаас О.Мөнгөнжигүүрийн Саня-150 маркийн мотоциклийг хулгайлж түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасны дагуу шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг буюу хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэм буруутай үйлдэл байна гэж үзэн, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 96 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч гийн анх удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч гийн эзэмшлийн 1 хос гутал нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл биш байх тул шүүгдэгчийн хүсэлтээр түүнд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цоожийг цаашид ашиглах боломжгүй эд зүйл гэж үзэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Э-*г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
.