Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/048

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2314001290105 дугаар хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ........... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 27-ны үүрээр 04-05 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осолд орж улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч //-ийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван /5/ жилийн хугацаагаар хасаж, хоёр /02/ жил гурван /3/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д хоёр /02/ жил гурван  /3/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван /5/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн бөгөөд уг эрх хасах ялыг түүнийг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан бичиг баримт болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д шүүгдэгч *******гаас 7,372,700 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад, 19,342,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т тус тус олгохыг Баянхонгор аймаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас нэхэмжилсэн бага насны хүүхэд д гэм хор учруулсны хохирол гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шатахуун авч байгаа үйл баримт бүхий СD 1 ширхэг, хэргийн газар болон талийгаачийн биеэс авсан арчдас 1 ширхэг, зүүн баруун гарын хумснууд,хатаасан цус, жолооч талын суудлаас бэхжүүлж авсан 2 ширхэг хайчилж авсан зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, СD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“... шүүхээс *******д 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэ ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. ******* бид нараас нэг удаа ч уучлалт гуйгаагүй, хохирлын нэг төгрөг ч төлөөгүй. Шүүх хурлын дараа *******гийн ээж нь миний талийгаач охиныг банзал, янхан, айлгүй хүүхэн гэх мэтээр хэлэх, хэлэхгүйгээр доромжилж, орилж, тэнгэрт одсон охиныг маань гутаан нэр хүндэд нь халдсанд маш их гомдолтой байна. Миний бие  шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоход *******г тээврийн хэрэгсэл жолоодон явсан нь хангалттай тооцогдсон байсан. Ар гэрийн дайралтаас болж өндөр настай би даралт ихсээд шүүхийн өмнө үхэх шахсан. Монгол хүний уужуу тайван ухаанаар бидэнд хандсан бол бид *******г уучилж үнэн зөвийг сонсох байсан.Прокурор хэргийг олон талаас нь дүгнэн үзээд 4 жил гаруй хугацааны  ял оногдуулах санал гаргасныг зөв гэж үзэж байна. Миний охин дахин хэзээ ч босож ирэхгүй хөгшин би яах вэ? Гэхэд өнчирч хоцорсон охин үрийг харах бүрд сэтгэл өвдөж суух юм. Энэ залуу 2 жилийн ялаа эдлээд гараад ирнэ. Энэ хүнд дахиад амьдрал байгаа. Гэтэл бүх буруугаа үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр гүтгэж байгаад ******* болон ар гэрийнхэнд нь маш гомдолтой байна. Иймд ял шийтгэлийг нэмж өгнө үү...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...шүүх шинжилгээний дүгнэлтүүд болон мөрдөн байцаалтын явцад ******* нь гэм буруутай гэдэг нь хөдөлшгүй баримтаар удаа дараа нотлогдсоор байтал өөрийгөө гэм буруугүй хэмээн мэлзэж байгаад гомдолтой байна. Түүгээр ч барахгүй *******гийн  ээж нь шүүх хуралдааны танхимаас гарч ирээд олны нүдэн дээр талийгаачийг янхан, банзал гэм мэт ёс бус үгээр гутаан доромжилсон. Хохирогч болон үлдсэн охин бид хоёр мөн өндөр настай ээжээс нь нэг ч удаа уучлалт гуйгаагүй мөн бидэнд  нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байж талийгаач  эхнэрийн болон ард үлдсэн ахан дүүс гэр бүлийн хүмүүс болох бидний нэр хүндэд удаа дараа халдан доромжилж байгаад гомдолтой байна. Прокурорын ирүүлсэн саналын дагуу 4 жил гаруй хугацаагаар хорих ялыг зөв гэж үзэж байна. ******* нь шүүхээс тогтоосон 2 жил 3 сарын хорих ялыг биеэр эдлээд гарч ирэхэд 23 хан настай цэл залуугаараа гарч ирнэ. Харин миний талийгаач эхнэр дахин хэзээ ч босож  ирэхгүй. Охин минь төрсөн эхийн хайр халамж нөмөр түшгийг дахин хэзээ ч мэдрэхгүй. Бидний хамгийн том гарз  хохирол бол *******гийн буруутай үйлдлээс болж цэл залуухан эрүүл, саруул хань ижлээ алдаж охин минь өнчирч хоцорсон явдал юм.******* нь осол болсон даруйд талийгаачид ямар нэгэн байдлаар анхан шатны тусламж үзүүлэхийг оролдох ёстой байтал тэр үүргээ үл ухамсарлан умартаж өөрийн хийсэн гэмт хэргийн ул мөрийн арилгаж өөрийгөө зөвтгөх арга сэдэж суусан гэж бодохоор үнэхээр гомдолтой байна. ******* нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч талийгаач болон ар гэрийнхэн бидэнд шударга, хүнлэг сэтгэлээр хүндэтгэлтэй хандсан бол бидний гомдол шаналлаас бага ч болов нимгэлэх байсан. Гэвч одоог хүртэл өөрийн гэм бурууг үл зөвшөөрч талийгаачийг буруутай мэтээр худал гүтгэн мэдүүлэг өгч мөн хэл амаар гутаан доромжилсоор байгаа  тул миний бие маш их гомдолтой байна. Иймд  ******* нь гэм буруугаа хүлээгээгүй мөн хохирол төлж өгөөгүй байхад хэргийн байдалд тохиромжгүй ял шийтгэл оногдуулсан гэж бодож байна...” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“....Миний хувьд тухайн  гэмт хэргийг үйлдээгүй. Тухайн үйл явдал болсон өдрийн орой / нь намайг гараад ир гэж дуудсан. Намайг очиход  задалсан 2.5 литр пиво гаргаж өгсөн. Хамт пиво уусан дахин  нэмж пиво / нь авсан. Түүнийгээ ууж байгаад / нь утсаа оролдож байгаад хамт аймаг яваад ирье гэж надад хэлсэн. Миний хувьд  цэрэгт явахаас өмнө ээждээ 223 ямаануудыг нь самнаж өгөх ажилтай байсан тул явахгүй гэхэд  буцаад  хурдан ирнэ ээ гэж хэлээд намайг дагуулаад явсан. Би бензин авахад нь машиныг нь барьж очсон. Ингэхдээ суудлаа хойшлуулсан. Үүнээс хойш 2 удаа жолоо жолоо солиход / суудлаа урагшлуулаагүй байсан. Хамгийн сүүлд би Байдрагийн гүүрэн дээрээс т машиныг нь өгсөн. Ингээд жолоочийн хажуугийн суудалд суугаад бүсээ зүүгээд унтсан. Нэг мэдэх түр тар гээд машин осолдсон  машинаас гарах гэж бүстэйгээ ноцолдоод суудлаа урагшлуулаад бүсэн доогуураа шурган гарсан. Гэтэл цагдаагаас намайг машин барьж явсан байна. Хэргээ хүлээ гэж удаа дараа хэлсэн. Би барь яваагүй гэдгээ анхнаасаа хэлсэн миний хувьд гомдолтой байна. Миний мэдүүлэг бүгд үнэн зөв бөгөөд миний мэдүүлгийг газар дээр нь шалгахад камерын бичлэг, утасны дуудлага зэрэг нь ямар ч зөрүү гараагүй. Би гэмт хэрэг хийгээгүй байхад намайг гэмт хэрэгтэн болгосонд гомдолтой байгаа тул хэргийг хянан үнэн зөвөөр шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү...” байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах журмаар шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...******* нь осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодон яваагүй, талийгаач гэгч нь машин жолоодож явсан талаар анхнаасаа мэдүүлэг өгсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар *******г машин барьж явсан нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй.Талийгаач болон холбогдогч нар нь архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээлжлэн машин барьж байгаад хамгийн сүүлд ******* нь Байдрагийн гүүр гэх газраас /-т машиныг нь өгсөн. Улмаар урд өдөр нь нойр муутай байсан тул ядраад жолоочийн эсрэг талын суудалд бүсээ зүүж унтсан. Нэг мэдэхэд осол болсон, машинаас буух гэж оролдоод суудлаа урагшлуулан бүсэн доогуураа шургаж гарсан талаараа анхнаасаа тогтвортой мэдүүлсэн.Шинжээчийн дүгнэлтээр ******* нь суудлын бүс зүүж явсан, харин талийгаач нь суудлын бүс зүүж яваагүй болох нь тогтоогдсоноос гадна "... Би колонкоос бензин авахад машин барьж явсан гэх мэдүүлэг нь камерын бичлэгээр , талийгаач / архи согтууруулах ундааны зүйл худалдан авсан гэх мэдүүлэг нь дансны хуулга, гэрчийн мэдүүлгүүдээр, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдож болно.Өөрөөр хэлбэл *******гийн мэдүүлэгтээ дурдсан бүх зүйлүүд үнэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдсон юм.Түүнчлэн гэрэл зургийн үзүүлэлтээс харвал ослын дараа жолоочийн хажуугийн суудал, суудлын бүстэйгээ байх бөгөөд *******гийн мэдүүлгийг үнэн зөв болохыг нотолдог.

Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд *******г гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт авагдаагүй тул цагаатгуулах хүсэлт гаргасан боловч Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ *******г гэм буруутайд тооцох хүрэлцээтэй нотлох баримт байгаа гэж дүгнэсэн.

******* нь үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн гэм буруугүй, болон буруутай гэдгээ нотлох үүрэг хүлээхгүй. Харин хуулийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох нотлох баримтыг цагаатгах нотлох баримттай аль алиныг нь адил тэгш цуглуулах үүрэгтэй.Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч яллах талын нотлох баримтыг цуглуулахаар идэвхийлж өөрөө магадалгаа хүртэл бичин хавтаст хэрэгт бэхжүүлсэн боловч тухайн үйлдлийг *******г хийсэн гэдгийг хангалттай нотолж чадаагүй.Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотолбол зохих байдлыг нотлоогүй эргэлзээ бүхий байдлыг үүсгэсэн.

Иймээс дээрх байдлыг харгалзан үзэж Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 сарын 27 ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү...” х гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“…Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаар  шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“…******* нь 18 насанд хүрсэн, хэрэг хариуцах бүрэн чадвартай хүн байж өөрийгөө хохирогчийн эрхшээлд байсан мэтээр ярьж байгаа нь зохимжгүй байна. ******* нь жолоо барьж явсан нь тогтоогдсон бөгөөд талийгаачид жолоо шилжүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“…Жолоочийн эсрэг талын хаалганаас олдсон цусны дээж амь хохирогчийн хурууны хумснаас гарсан арчдасын ДНХ таарсан. *******г жолоочийн эсрэг талд сууж байхад хохирогчийн цус хаалганы бариулд хүрэх боломжгүй,талийгаач жолоочийн эсрэг талын суудалд сууж явсан нь шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны туршилтаар 155см өндөртэй эмэгтэй хүн суулгахад хөл хааз, тоормосдоо хүрэхгүй, өлмий нь шүргэж байсныг мөрдөгч тэмдэглэлдээ тусгагдсан ба талийгаач машин жолоодсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.Хэргийн газар үзлэг хийхэд талийгаачийн 2 таавчик нь жолоочийн эсрэг талын суудлын доороос олдсон. Жолооч хөл нүцгэн машин барьж явсан байх боломжгүй. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү… гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /1.31хувь/ үедээ 2023 оны 4 дүгээр сарын 27-ны үүрээр 04-05 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тоёота приус 20 маркийн улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осолд орж улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч /-ийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “...2023 оны 4 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн үед  гэрээсээ өөрийн эзэмшлийн цагаан улсын дугаартай приүс 20 маркийн машинтай гараад яваад эргэж ирээгүй, 2023 оны 4 дүгээр сарын 27-нь өглөө талийгаачийг авто осолд ороод нас барсан байсан...”/1хх94-96/;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын ”...талийгаач /-тэй 2014 оноос гэрлэлтээ бүртгүүлж, 2012 онд охинтой болсон, охин 11 настай...”, “...Өнөөдөр би эрүүл саруул залуу насандаа хань ижлээ алдсандаа үнэхээр гомдолтой байна. Энэ залуу өнөөдөр ямар ч гэм буруугүй юм шиг өөрийгөө өмөөрч хэнэг ч үгүй худлаа ярьж байна. Түүнийг гэм буруутайг нотолчхоод байхад хэнэг ч үгүй гүрийгээд нас барсан хүнийг буруутгаж байгаад гомдолтой...” /1хх86-89,1хх100-101/;

гэрч ийн “...2024 оны 4 дүгээр сарын 27-ны үүрээр 05 цаг өнгөрөх үед Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 57 дахь километрт явж байхад зам дээр саарал өнгийн цамцтай залуу 2 тийшээ гүйгээд гараа өргөөд утасны гэрэл асаагаад байхаар нь зогстол, ахаа тусламж дуудаад өгөөч осолд орчихлоо гэсэн. Бид 60 дахь км дээр гарч цагдаа руу дуудлага өгөөд буцаад ирэхэд залуу машины баруун хойд талд доош харан газар хэвтсэн, машины зүүн хойд талд нэг эмэгтэй цус болсон хэвтэж байсан...” /1хх103-105/;

гэрч ын “...Баянхонгор аймаг руу ороод би зүүрмэглээд явж байтал хамт явсан залуу осол гарсан байна гэж хэлээд зогсоход бор өнгийн хослолтой залуу цагдаа дуудаад өгөөч, осол гарчихлаа гэсэн. Бид хоёр 60 дахь км дээр явж цагдаад дуудлага өгөөд буцаад ирсэн.Би юм асуухад ерөөсөө хэлэхгүй мэдэхгүй гээд машины хойно хэвтэж байсан эмэгтэй рүү тэр барьж явсан гээд заагаад байсан. Залуутай уулзахад архи үнэртсэн, хоёулаа байсан, өөр хүн байгаагүй эмэгтэй нь хөдөлгөөнгүй толгойноос нь цус гарсан нас барсан юм шиг байсан...“ /1хх106-109/;

гэрч ын “...2023 оны 4 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө шөнийн 03 цагт талийгаач цагаан өнгийн приүс 20 маркийн машинтай өндөр бор залуутай хоёул ирсэн. Машиныг өндөр бор залуу унаад ирсэн,  залуу машиныхаа банкийг онгойлгож чадахгүй байхад талийгаач наад суудал доор чинь байгаа гэхэд олохгүй байсан тэгснээ залуу буугаад тонгойгоод банкаа онгойлгоод 30,000 төгрөгт бензин хийлгүүлээд талийгаач тооцоог нь кү-пэйеэр уншуулсан,  тэндээс нөгөө өндөр залуу машинаа унаад хөдлөөд явсан. Талийгаач машины жолоочийн буюу үрүүлтэй талын эсрэг урд суудал дээр суусан хэвийн л байсан....”/1 хх114-115/;

гэрч ийн “...2023 оны 4 дүгээр сарын 26-ны орой ойролцоогоор 22 цаг 20 минут өнгөрч байхад талийгаач цагаан өнгийн машинтай ирээд эгчээ 2 пиво өгөөч гэхээр нь 2,4 литрийн ногоон савтай “Сэрүүн” нэртэй пиво өгөөд мөнгө аваагүй. Талийгаач пиво авахдаа хэнтэй явсныг анзаараагүй,  би руль талынх нь хаалгаар пивог өөрт нь өгсөн. Миний нэг анзаарсан зүйл  түүний хаалга онгойхоор газар бөөрөнхий гэрэл тусаж байсан...”/1хх116-117/;

шүүгдэгч *******гийн “...колонк дээрээс сумын дөрвөлж хүртэл би унаж яваад тэнд очиж зогссон тэндээс цааш талийгаач машинаа унаад явсан.../2хх185/,... миний бие тухай үед машин барьж яваагүй тул өөрийгөө гэм буруугүй гэж бодож байна...”, “...2.5 литртэй нийт 3 том пиво бид хоёр  хувааж уусан...” гэх анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /2хх193, 2хх80-83/;

Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн “....тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 10,800,000 төгрөг болохыг тодорхойлов...” дүгнэлт /1хх122/; 

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн ”...1.Шинжилгээнд ирүүлсэн 3,4 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 2 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй, цаашид харьцуулан шинжлэх боломжгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн талийгаач /, харьцуулах загварт ирүүлсэн ******* нарын гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй 3,4 дугаартай гарын мөрүүдийг гарын хээний нэгдсэн санд 2023- 010-БНХ дугаараар, талийгаач / гарын хээний дардсыг 2023-ЦОГЦ-БНХ дугаараар, ******* овогтой *******гийн гарын хээний дардсыг ММ000120010508 дугаараар кодлон хайлт хийхэд папилон санд бүртгэлтэй гарын мөр дардсуудтай болон өөр хоорондоо тохирохгүй байна. 3.Шинжилгээнд тэнцсэн талийгаач //-ийн гарын хээний дардас нэгдсэн санд MN003810011354 дугаараа 1 удаа бүртгэгдсэн байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн “Сэрүүн 2,41” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хуванцар савны гадаргуугаас гарын мөр илрээгүй....”гэх дүгнэлт /1хх130-133/;

Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн ”...1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой яс духны яс болон зүүн талын зулайн яс 12x10 хэмжээтэй цөмөрч том хэлтэрхий үүссэн хугаралтай, суурь яс зүүн талын урд хонхроор турк эмээл руу ангайж хүрч, турк эмээлээс 2 талын шулуулаг ясаар ангайж салсан, том нүхний баруун, зүүн тал хажуу хэсгээр ангайж тойрч дагзны ясны заадсаар салсан хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн эдийн няцрал, цээжний хэнхэрцэг баруун талын 4, 5, 6 дугаар хавирга суганы дунд шугамаар шууд хугарал, өвчүү яс дунд 1/3 хэсгийн хугарал, зүүн талын дунд чөмгөний дээд 1/3 хэсгээр үйрч бяцарсан олон сэлтэрхийтэй хугарал, духны хуйхны няцарч язарсан шарх, цус хуралт, зүүн хөмсөг, баруун хацар, дал, хүзүү, эрүү, цээжний, хэвлийн цус хуралт, зүүн мөрний цус хуралт, зулгаралт, баруун, зүүн өвдөг, шилбэний, гуяны зулгаралт баруун бугалга, тохой, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Талийгаач нь гавал, тархи, мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ.4.Талийгаачийн биед архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.5.Талийгаач нь нас барах үед хөнгөн зэргийн согтолттой байжээ...”гэх дүгнэлт /1хх138-143/;

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 187 дугаартай шинжээчийн”....1.*******гийн биед тархи доргилт, баруун эгэм, цээжний цус хуралт, хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  2.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.5.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно....гэх дүгнэлт /1хх155-156/;

 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4482 дугаартай”...1.Шинжилгээнд ирүүлсэн *******гийн гэх мааралд бэхжүүлсэн цус нь шинжилгээнд тэнцэнэ.2.Шинжилгээнд ирүүлсэн *******гийн гэх маралд бэхжүүлсэн цус нь B/III/ бүлгийн харьяалалтай байна...”гэх дүгнэлт /1хх162-164/;

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4475 дугаартай”....1.Шинжилгээнд ирүүлсэн осолдсон тээврийн хэрэгслийн жолооч талын суудлаас бэхжүүлэн хайчилж авсан 2 хэсэг жижиг зүйл дээр байх цус мэт зүйл, жолоочийн эсрэг талын урд хаалганы гадна талаас авсан арчдас 1 ширхэг, /-ийн баруун, зүүн гарын 10 ширхэг хумс дээр цус илэрсэн. 2. Шинжилгээнд ирүүлсэн осолдсон тээврийн хэрэгслийн жолооч талын суудлаас 7 бэхжүүлэн хайчилж авсан гэх 2 хэсэг жижиг зүйл дээр байх цус мэт зүйл, жолоочийн эсрэг талын урд хаалганы гадна талаас авсан арчдас 1 ширхэг, /-ийн баруун, зүүн гарын 10 ширхэг хумс дээр илэрсэн цус ******* биеэс осол болох үед авч маарланд шингээн хатаасан цус, илгээх бичгийн 3800 дугаартай /-ийн хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 3.Шинжилгээнд ирүүлсэн осолдсон тээврийн хэрэгслийн жолооч талын суудлаас бэхжүүлэн хайчилж авсан гэх 2 хэсэг жижиг зүйл дээр байх цус мэт зүйл, жолоочийн эсрэг талын урд хаалганы гадна талаас авсан арчдас 1 ширхэг, /-ийн баруун гарын хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь илгээх бичгийн 3800 дугаартай /-ийн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон. 4.Шинжилгээнд ирүүлсэн /-ийн зүүн гарын хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь илгээх бичгийн 3800 дугаартай /-ийн хатаасан цус, ******* биеэс осол болох үед авч маарланд шингээн хатаасан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохироогүй...”гэх дүгнэлт /1хх173-175/;

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1119 дугаартай ”...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын болон цогцост хийсэн үзлэг, задлан шинжилгээний гэрэл зургууд нь шинжилгээнд тэнцэж байна. 2.3.4.Талийгаач /-ийн цогцост хийсэн задлан шинжилгээ, хэргийн газрын үзлэг, туршилтын тэмдэглэл зэргийг үндэслэхэд амь хохирогч нь хамгаалах бүс зүүгээгүй, автомашины зүүн суудалд зорчиж явсан байх боломжтой байна. 5.6.7.*******гийн биед үүсэн гэмтлүүдээс харахад хамгаалах бүс зүүсэн болон автомашины аль хэсэгт явсан эсэхийг тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт /1хх185-190/;

Мөрдөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай “…******* нь осоолд орсон тээврийн хэрэгслийг жолоодон явж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,12.2.”харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдын сонгож явна.”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас / нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг  зам орчны нөхцөл байдал эвдрэл, гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна…” гэх магадлагаа/1хх204-207/;

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1хх13/, хэргийн газрын үзлэг, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураглал/1хх14-25/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл/1хх55-64/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх144-150/, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зураглал/1хх24-25/, камерын хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх66/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар харьцуулан судалж, тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бодит байдлаар бүрэн гүйцэд хянасны үндсэн дээр гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч ******* авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч /-ийн амь нас хохирсон шүүгдэгчийг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг хууль зүйн үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, хуулийг зөв хэрэглэжээ.  

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч *******гийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...прокурор хэргийг олон талаас нь дүгнэн үзээд 4 жил гаруй хугацааны  ял оногдуулах санал гаргасныг зөв гэж үзэж байна. Иймд ял шийтгэлийг нэмж өгнө үү...”,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...шүүх шинжилгээний дүгнэлтүүд болон мөрдөн байцаалтын явцад ******* нь гэм буруутай гэдэг нь хөдөлшгүй баримтаар удаа дараа нотлогдсоор байтал өөрийн гэм бурууг үл зөвшөөрч талийгаачийг буруутай мэтээр худал гүтгэн мэдүүлэг өгч, хэл амаар гутаан доромжилж, гэм буруугаа хүлээгээгүй, хохирол төлөөгүй байхад хэргийн байдалд тохиромжгүй ял шийтгэл оногдуулсан. ял шийтгэлийг нэмж өгнө үү...”;

шүүгдэгч ******* “....Миний хувьд тухайн  гэмт хэргийг үйлдээгүй. Би бензин авахад нь машиныг нь барьж очсон. Ингэхдээ суудлаа хойшлуулсан. Үүнээс хойш 2 удаа жолоо жолоо солиход / суудлаа урагшлуулаагүй байсан. Би Байдрагийн гүүрэн дээрээс /-т машиныг нь өгөөд жолоочийн хажуугийн суудалд суугаад бүсээ зүүгээд унтсан.Намайг гэмт хэрэгтэн болгосонд гомдолтой байгаа тул хэргийг хянан үнэн зөвөөр шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү...”;

шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ *******г гэм буруутайд тооцох хүрэлцээтэй нотлох баримт байгаа гэж дүгнэсэн.******* нь үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн гэм буруугүй, болон буруутай гэдгээ нотлох үүрэг хүлээхгүй. Харин хуулийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох нотлох баримтыг цагаатгах нотлох баримттай аль алиныг нь адил тэгш цуглуулах үүрэгтэй.Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч яллах талын нотлох баримтыг цуглуулахаар идэвхийлж өөрөө магадалгаа хүртэл бичин хавтаст хэрэгт бэхжүүлсэн, тухайн үйлдлийг *******г хийсэн гэдгийг хангалттай нотолж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******г цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, болгоомжгүй гэмт хэрэг юм.

 Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******г  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч ******* Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед амь хохирогч /-тэй уулзаж, Сэрүүн гэх нэртэй 2.5 литрийн хэмжээтэй 3 буюу нийт 7.5 литр согтууруулах ундааг шүүгдэгч, амь хохирогч нар хуваан ууж, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг ээлжлэн жолоодсон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт осолд орсон болох нь:

- Хэргийн газрын үзлэгт ”...жолоочийн буюу рулийн эсрэг талын урд суудлын урд салоноос 7 см зайтай ямар нэгэн өөрчлөлт үгүй, суудлын урд хэсэгт шалны дээд хэсэгт хар, улаан алаг өнгийн Balenciga  гэсэн бичигтэй 36 размерын пүүз, хаалганы гадна хэсэгт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон... “/1хх14-16/

- Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...цогцсын урт 160 см...”/1хх39/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4475 дугаартай шинжээчийн”....3.Шинжилгээнд ирүүлсэн осолдсон тээврийн хэрэгслийн жолооч талын суудлаас бэхжүүлэн хайчилж авсан гэх 2 хэсэг жижиг зүйл дээр байх цус мэт зүйл, жолоочийн эсрэг талын урд хаалганы гадна талаас авсан арчдас 1 ширхэг, /-ийн баруун гарын хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь илгээх бичгийн 3800 дугаартай /-ийн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон....”гэх дүгнэлт /1хх173-175/,

- Камерын хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Петровес ШТС байх бөгөөд цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ирж өнгөрч зогсоод буцаж ухраад түгээгүүр дээр зогсох бөгөөд улмаар тухайн тээврийн хэрэгсэл дээр түгээгч очин машины зүүн хойд талын банкны харалдаа очоод хэсэг зогсоод буцаад тээврийн хэрэгслийн зүүн тал буюу жолоочийн эсрэг талд буцаж ирэх бөгөөд ингэснээр тээврийн хэрэгслийн баруун тал буюу жолоочийн талын хаалга онгойж биерхүү өндөр эрэгтэй гарч ирэх бөгөөд доош хаалга хэсэг рүү тонгойж ямар нэг зүйл хийгээд буцаж суув, ингэснээр  түгээгч буцаад банк хэсэгт очиж бензин хийх бөгөөд түгээгүүрийн хошууг байранд нь эргүүлэн тавьж машины банкийг таглах мэт үйлдэл хийгээд буцаад жолоочийн эсрэг талын урд цонхон дээр очоод хэсэг хугацааны дараа тээврийн хэрэгсэл хөдөлж түгээгч тээврийн хэрэгслийн араар гарах бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл колонкийн түгээгүүрийн нар буруу эргээд төв засмал хэсэг рүү орж явснаар бичлэг дуусав...”/1хх66/,

- Хаан банкны //-ийн эзэмшлийн данснаас 2023 оны 4 дүгээр сарын 27-ны 03цаг 26 минутад OPGO412000019266879 худалдан а гэх утгатай 30,000 төгрөгийн зарлага гарсан депозит хуулга/1хх42/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд “... туршилтад оролцогч *******гийн өндөр 180 см, 94 кг, жинтэй, амь хохирогчийн  цогцсын өндөр160 см байсан тул туршилтад оролцогч ыг хөл нүцгэн автомат төхөөрөмжид зогсоход 160 см өндөртэй байв, ...цааш оролцогчийг хөл нүцгэн тухайн тээврийн хэрэгслийн урд талын үрүүл  буюу жолоочийн суудалд суулган үзэхэд  оролцогчийн зүүн хөл, хөлийн хурууны хэсгээр тормоз, баруун хөл хөлийн хурууны улны хэсгээр өнгөц хүрсэн бөгөөд хөлийн бүтэн угаар гишгэгдэхгүй байх бөгөөд баруун хөл машины шалавчийн хэсгээс 6 см хөндий  байв. Сандалын түшлэгийн гол хэсгээс цэх суусан байдлаар нуруу хүртэл 10 см зайтай дэрний хэсгээс 50 см хөндий байв.Цааш оролцогч ыг  жолоочийн эсрэг талын урд суудалд суулгахад шал хэсэгт хөл бүтэн тавигдсан суудлыг түшлэгт нуруу бүтэн хүрч урд салон хэсгээс өвдөг зайтай, салоны доод хэсгээс суудал хүртэл 34 см  байв.Цааш *******г уг тээврийн хэрэгслийн руль талын урд суудалд суулгахад сандлыг бүтэн эзлэн сууж хоёр хөл хөлийн улаар бүтэн хүрч хойд түшлэгт ямар нэгэн зайгүй суудлын дэр хэсгийн тогойн урагш байдлаар 9 см байв. Цааш нь *******г жолоочийн эсрэг талын урд суудалд суулгахад хөлийг шалны доод хэсэгт улаар тулгаж суух бөгөөд толгойн дээд салонд хүрнэ улмаар баруун гар тийш хазайлттай өвдөг салоны  хэсэгт тулж ирнэ...”/1хх57-64/ зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч ******* согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодох өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин амь хохирогчийн хамт автомашиныг ээлжлэн жолоодсон гэх идэвхтэй үйлдлээр хандсан нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр шүүгдэгчээс 1.31 хувийн тоон үзүүлэлт илэрсэн/1хх24-25/, анхан  шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчийн асуултад “...2.5 литртэй нийт 3 том пиво бид хоёр  хувааж уусан...” гэж шүүгдэгч хариулсан/2хх80-83/ хэрэгт авагдсан мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба тухайн цаг хугацаанд хөндлөнгийн өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн амь нас нь хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй тул шүүгдэгчийн “…Би бензин авахад нь машиныг нь барьж очсон, ингэхдээ суудлаа хойшлуулсан. Үүнээс хойш 2 удаа жолоо солиход Д.// суудлаа урагшлуулаагүй байсан. Би Байдрагийн гүүрэн дээрээс Д.//-т машиныг нь өгөөд жолоочийн хажуугийн суудалд суугаад бүсээ зүүгээд унтсан, би гэмт хэрэг үйлдээгүй…” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “…анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ *******г гэм буруутайд тооцох хүрэлцээтэй нотлох баримт байгаа гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч яллах талын нотлох баримтыг цуглуулахаар идэвхийлж өөрөө магадалгаа хүртэл бичин хавтаст хэрэгт бэхжүүлсэн, тухайн үйлдлийг *******г хийсэн гэдгийг хангалттай нотолж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******г цагаатгаж өгнө үү..” гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч *******гийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэснийг хүчингүй болгох шүүгдэгчийг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн гэж үзэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 92 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дэх сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2042/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******ын  болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нарын  гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн  2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 7 дугаар  сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерэн хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Ч.БАЯРЦЭНГЭЛ