2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04916

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 02 191/ШШ2025/04916

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч: *******,*******,******* гудамж, *******ны төв байр хаягт байрлах ******* ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******, 1 тоот хаягт оршин суух, Д******* Эт /РД: / холбогдох

19,137,378.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.Э нь *******тай 2024 оны 07 сарын 03-ны өдөр 1080107084 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 21,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Тодруулбал, ******* нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 4212-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо идэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон.

Банк нь 2024 оны 07 сарын 03-ны өдөр зээлдэгч Д.Эийн *******ин дахь тоот дансанд 21,000,000 төгрөгийг шилжүүлэн 1080107084 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1080107084 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 3,108,193.78 төгрөг, зээлийн хүүнд 1,371,248.22 төгрөгийг төлсөн.

Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 12 сарын 02-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 147, зуулийн үлдэгдэл 17,891,806.22 төгрөг, хүү 1,220,068.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,503.27 төгрөг, нийт 19,137,378.19 төгрөг байна.

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагч Д.Эээс зээлийн гэрээний үүрэги 2025.04.28-ны байдлаар нийт 19,137,378.19 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Д.Э нар 2025 оны 06 сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч тал ******* ХК-иас хариуцагч Д.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,137,378.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн төлбөр болох 19,137,378.19 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул талууд харилцан тохиролцож доорх нөхцлийн дагуу төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.

1. 2025.06.27-ны өдөр 1,000,000 төгрөг,

2. 2025.07.27-ны өдөр 1,640,000 төгрөг,

3. 2025.08.27-ны өдөр 1,640,000 төгрөг,

4. 2025.09.27-ны өдөр 1,640,000 төгрөг,

5. 2025.10.27-ны өдөр 1,640,000 төгрөг,

6. 2025.11.27-ны өдөр 1,640,000 төгрөг,

7. 2025.12.27-ны өдөр 1,640,000 төгрөг,

8. 2026.01.27-ны өдөр 1,640,000 төгрөг,

9. 2026.02.27-ны өдөр 1,640,000 төгрөг,

10. 2026.03.27-ны өдөр 1,640,000 төгрөг,

11. 2026.04.27-ны өдөр 1,640,000 төгрөг,

12. 2026.05.27-ны өдөр 1,737,378.19 төгрөг тус тус төлнө.

Хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч талд төлнө. Хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлнэ. Уг эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.Эт холбогдуулан 19,137,378.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч ******* ХК-д 2025 оны 06 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025 оны 07 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2025 оны 08 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2025 оны 09 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2025 оны 10 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2025 оны 11 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2025 оны 12 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2026 оны 01 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2026 оны 02 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2026 оны 03 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2026 оны 04 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2026 оны 05 сарын 27-ны өдөр 1,737,378.19 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч ******* ХК-д 2025 оны 06 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025 оны 07 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2025 оны 08 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2025 оны 09 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2025 оны 10 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2025 оны 11 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2025 оны 12 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2026 оны 01 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2026 оны 02 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2026 оны 03 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2026 оны 04 сарын 27-ны өдөр 1,640,000 төгрөг,

2026 оны 05 сарын 27-ны өдөр 1,737,378.19 төгрөг, нийт 19,137,378.19 төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,637 төгрөгийн тал хувь буюу 126,818.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Эээс 126,818.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,637 төгрөгийн үлдэх хэсэг буюу 126,818.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.САРАНГҮН