2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04956

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 02 191/ШШ2025/04956

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 39 тоот хаягт оршин суух Л*******гийн А*******н /РД: *******/-н нэхэмжлэлтэй,

*******,,, 2021 тоот хаягт байрлах ******* ХХК-д /РД: *******/ холбогдох

Орон сууцны захилагын гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 61,713,003 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Л.А******* нь ******* ХХК-тай 2024 оны 03 сарын 14-ний өдөр ОЁЗБГ-2023/57 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан билээ.

Тус гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүргийнны нутаг дэвсгэрт байрлалтай Амгалан 12 Апартмент В хотхоны в блокийн 1-р орцны 8 давхрын 802 тоот, 42.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж, орон сууцны түлхүүр гардуулан өгөх, миний бие хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Уг орон сууцны 1 метр квадрат үнийг 2,600,000 төгрөгөөр тооцож, нийт 110,240,000 төгрөг болсон бөгөөд гэрээний нийт төлбөрөөс урьдчилгаа болох 50,000,000 төгрөгийг 2024 оны 03 сарын 15-ны өдөр ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд төлж, үлдэгдэл 60,240,000 төгрөгийг 2024 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн 36 сарын хуагцаанд сар бүрийн 15-нд нэг сарын 1,673,334 төгрөгийн төлөлт хийхээр харилцан тохиролцсон.

Миний бие нийт 61,713,003 төгрөгийн төлөлтийг ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 42109535 тоот дансанд төлсөн.

******* ХХК нь уг орон сууцыг 2024 оны 04-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах комиссийг ажиллуулна гэсэн боловч 2025 оны 04 сарын байдлаар барилгын ажлын явц 3 давхартаа явж байна. Намайг анх орон сууц захиалгын гэрээ байгуулах үед барилгын явц мөн адил 3 давхартаа явж байсан ч үүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн ч барилгын ажил явагдахгүй байна.

Миний бие удаа дараа тухайн компанитай очиж уулзаж, барилга барих юм уу, хугацаандаа ашигалалтад оруулах юм уу, барилгын чинь ажил яагаад явагдахгүй байгаа юм бэ гэхээр удахгүй оруулна, барилгаа барина гэдэг боловч одоог хүртэл уг барилгын ажил явагдахгүй, ашиглалтад роуулаагүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар байна.

Миний бие гэрээ байгуулснаас хойш гэрээний нийт төлбөрийн 55,9 хувийн төлөлтийг хийсэн байхад ******* ХХК-ийн барилгын ажлын явц 1 ч давхар нэмж явагдаагүй буюу 50 хувьдаа ч хүрээгүй учир цаашид төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон.

Иймд ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн нийт 61,713,003 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Амартүвшин нар 2025 оны 06 сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Л.А******* миний бие ******* ХХК-д холбогдуулан 61,713,003 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 1,713,003 төгрөгөөс татгалзаж, 60,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:

1.2025 оны 06 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

2. 2025 оны 07 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

3. 2025 оны 08 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

4. 2025 оны 09 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

5. 2025 оны 10 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

6. 2025 оны 11 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус нийт 6 удаагийн төлөлтөөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.А******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 61,713,003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Л.А******* нэхэмжлэлийн шаардлагын 61,713,003 төгрөгийн 1,713,003 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч ******* ХХК нь 2025 оны 06 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 21568 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх гэж заасны дагуу хариуцагч ******* ХХК-ийн /РД: *******/ эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 61,713,003 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн байна.

Дээрхи арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэтэл хүчин төгөлдөр байхаар хуульчилсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр уг захирамжийн үйлчлэл дуусгавар болж байгаа тул захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Л.А*******д 2025 оны 06 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

2025 оны 07 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

2025 оны 08 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

2025 оны 09 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

2025 оны 10 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

2025 оны 11 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,715 төгрөгийн тал хувь буюу 268,357.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ХХК-иас 268,357.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А*******д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,715 төгрөгийн үлдэх хэсэг буюу 268,357.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч ******* ХХК сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 21568 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх гэж заасны дагуу хариуцагч ******* ХХК-ийн /РД: *******/ эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 61,713,003 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн ба уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН