Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 319/ШШ2025/00682

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* төвийн 8 давхар, 80******* тоотод байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод байрлах, “ ” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах авах гэрээний үүрэгт 1*******,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,

Хариуцагчийн төлөөлөгч , 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “ ” ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан миксер машины төлбөрийн үлдэгдэл 8,400,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 4,*******00,000 төгрөг, нийт 1*******,600,000 төгрөгийг нэхэмжилж байна.

*******. Хариуцагч “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал   нь “ ” ХХК нь манай компанид төлөх 11,600,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй байсан тул тус компани нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай, миксер авто машиныг *******0,000,000 төгрөгт тооцон худалдах саналын дагуу худалдан авч зөрүү 8,400,000 төгрөгийг төлөхөөр болсон. “******* *******” ХХК нь шаардлага хангахгүй машин техник нийлүүлж, машины элэгдэл, эвдрэл болон бодит байдлыг нуун дарагдуулж манай компанид хохирол учруулсан учраас гарсан зардалд нийт 4,400,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй. Худалдах, худалдан авах гэрээг нөхөж байгуулсан, гэрээний эхний хуудсыг засаж, хуурамчаар үйлдэж, гаргаж өгсөн. Анх байгуулсан гэрээнд хугацаа заасан болон алданги тооцох заалт байгаагүй.” гэж маргаж байна.

3. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “ " ХХК нэрээр үйл ажиллагаа явуулдаг байхдаа “ ” ХХК-тай *******0*******4 оны 06 сард хайрга нийлүүлэх аман хэлцэл хийж 18,800,000 төгрөгийн үнийн дүнтэй хайрга авсан, хариуцагч “ ” ХХК-ийн нийлүүлсэн хайрганы төлбөрт  7,*******00,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч “ ” ХХК-ийн захирал ийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 11,600,000 төгрөгт улсын дугаартай, “Hyundai ” загварын миксер машиныг *******0,000,000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцож, *******0*******4 оны 08 дугаар сарын 01-ны өдөр машиныг хариуцагч ид хүлээлгэж өгч улмаар худалдагч талаас худалдах, худалдан авах гэрээг худалдан авагчид цахимаар илгээсэн, энэхүү гэрээний дагуу машины төлбөрийн үлдэгдэл 8,400,000 төгрөгийг хариуцагч төлөх үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, техник хүлээлцсэн акт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, хариуцагч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, миксер машиныг худалдаж авсан, гэрээний дагуу 8,400,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн талаар маргаагүй боловч бодит байдлыг нуун дарагдуулж, эвдэрхий машин худалдсаны улмаас компаниас гарсан зардал 4,400,000 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс хасуулах, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний эхний хуудсыг засварлаж, алданги тооцох  болон гэрээний хугацааг 1 сар гэсэн заалт нэмж оруулж, хуурамч гэрээ гаргаж өгсөн учраас алданги төлөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.

 Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

4. Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч нь миксер машиныг хүлээн авсан учраас гэрээний үүргээ биелүүлж машины төлбөрийн үлдэгдэл 8,400,000 төгрөгийг Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж хуульчилсан.

 

5. Талуудын хооронд *******0*******4 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 4.1, 4.*******, 5.1.1-т худалдан авагч төлбөрийг 1 сарын хугацаанд /*******0*******4 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл/ төлж дуусгах бөгөөд төлбөр төлөх хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан байна.  

6. Хариуцагч нь “дээрх гэрээг нөхөн хийсэн, манай компанийн нягтланд цахим шуудангаар /email/ ирсэн гэрээнд гэрээний хугацааг 1 сар байхаар заагаагүй, алданги тооцох заалт байгаагүй, би гэрээнд гарын үсэг зураад хувилж /сканердэж/ явуулсан” гэж тайлбарлаж “манай компанийн санхүүд байгаа, анх байгуулсан гэрээ”  гэх *******0*******4 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг гаргаж өгсөн.

7. Зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс ирүүлсэн худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн, мөн нэхэмжлэгч нь гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувийг шүүхэд ирүүлсэн учраас уг гэрээг хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзэж, нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Харин хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөөгүй, зөвхөн хуулбарыг гаргаж өгсөн учраас  тухайн гэрээг талуудын хооронд байгуулагдсан гэрээний эх хувь гэж үзэж, нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.  Учир нь 1. хариуцагчийн гаргаж өгсөн худалдах, худалдан авах гэрээний хуулбар нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, *******. шүүх хуралдааны үед хариуцагчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, түүний гар утсан дахь гэрээг харуулсан гэх бичлэгт үзлэг хийхэд зөвхөн компьютерт файл хэлбэрээр /word file/ хадгалагдсан худалдах, худалдан авах гэрээг харуулсан бичлэг байсан бөгөөд тухайн үзлэгээр хариуцагчийн гаргаж өгсөн гэрээ талуудын хооронд байгуулсан гэрээний эх хувь гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. 

9.  Иймээс хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.6, *******3*******.4 дэх хэсэг,  талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 4.*******, 5.1.1-т заасны дагуу  /үндсэн төлбөр 8,400,000 төгрөг х 0,5% алданги= 1 өдрийн алданги 4*******,000 төгрөг, нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа хэтрүүлсний алданги 11,17*******,000 төгрөг нь  гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50%-иас хэтэрсэн тул  8,400,000 төгрөгийн 50%  болох 4,*******00,000 төгрөг/ хугацаа хэтрүүлсний алданги 4,*******00,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч “ ” ХХК-иас машины төлбөр 8,400,000 төгрөг, алданги 4,*******00,000 төгрөг, нийт 1*******,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******”  ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хуулийн *******53 дугаар зүйлийн *******53.1 дэх хэсэгт “худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж заасан байна.

Хэрэв хариуцагч гэрээний зүйл буюу миксер машин биет байдлын доголдолтой гэж үзвэл дээрх хуульд заасны дагуу энэхүү иргэний хэргээс тусдаа нэхэмжлэх боломжтой. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.******* дахь хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно” гэж хуульчилсан.

Хариуцагч нь хуульд заасан дээрх хугацаанд багтаан нэхэмжлэгч “******* *******”  ХХК-нд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул компанид учирсан хохирол 4,400,000 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс хасуулах хүсэлттэй гэх түүний тайлбарыг шүүх энэхүү иргэний хэрэгтэй хамтруулан хянан шийдвэрлэх боломжгүйг тэмдэглэж байна.

11. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******16,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж *******16,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.*******, 115 дугаар зүйлийн 115.*******.1-т заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1, *******3******* дугаар зүйлийн *******3*******.6, *******3*******.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ ” ХХК-иас гэрээний үүрэгт 1*******,600,000 /арван хоёр сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******16,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас *******16,550 /хоёр зуун арван зургаан мянга таван зуун тавинтөгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “******* *******” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулсан, хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ө.БАХЫТБЕК