2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/06688

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 04 191/ШШ2025/06688

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,*******,*******,*******, 26 тоот барилга, 14 давхар, 1401 тоот хаягт оршин байрлах, ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,,,, 38б байр, 2 тоот хаягт оршин суух, Гын О /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 17,294,605.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь зээлдэгч Г.Отай 2023 оны 05 сарын 26-ны өдөр 2101978267 дугаар посын орлого барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй олгож зээлдэгчийн ******* дахь дугаартай харилцах дансанд шилжүүлсэн.

Талууд зээл, зээлийн хүү төлөх хуваарийг 2023 оны 06 сарын 15-ны өдрөөс 2025 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 30 сарын хугацаанд сар бүр тэнцүү дүнгээр буюу 1,260,734,95 төгрөг төлөхөөр тохиролцож хавсралтаар баталсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 2024 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй тул төлбөрийн зөрчлөө арилгах тухай удаа дараа мэдэгдсэн. Зээлдэгч төлбөрийн зөрчлөө арилгаж, цаашид хуваарийн дагуу төлөлт хийгээд явах тухай хүсэлт гаргадаг боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байна.

Зээлдэгч Г.О нь 2025 оны 04 сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15,501,866.48 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,723,307.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,431.44 төгрөг, нийт 17,294,605.08 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэнэ үү

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 17,294,605.08 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.О миний бие ******* ХХК-ийн орлого барьцаалсан 30,000,000 зээлийн үлдэгдэл болох 17,294,605.08 төгрөгийг сар бүрийн 4-ний өдөр буюу 2025 оны 09 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 04-ний өдөр 2,294,605.08 төгрөгийг тус тус төлж дуусгана.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.Од холбогдуулан 17,294,605.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Г.О нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 17,294,605.08 төгрөгийг сар бүрийн 4-ний өдөр буюу 2025 оны 09 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 04-ний өдөр 2,294,605.08 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбараа гаргажээ.

 

Иймд хариуцагч Г.Огийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.О нь нэхэмжлэгч ******* ХХК-д 2025 оны 09 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг,

2025 оны 10 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг,

2025 оны 11 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг,

2025 оны 12 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг,

2026 оны 01 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг,

2026 оны 02 сарын 04-ний өдөр 2,294,605.08 төгрөг, нийт 17,294,605.08 төгрөгийг төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,423 төгрөгийн тал хувь буюу 122,211.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Огаас 122,211.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,423 төгрөгийн үлдэх хэсэг буюу122,211.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.О нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН