Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 27

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат   би

Нэхэмжлэгч: Д.Эрдэнэтуяа

Хариуцагч: Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 08 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяагийн “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөх хүлээн авч 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Долгорсүрэн овогтой Эрдэнэтуяа миний бие 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 08 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажилд эгүүлэн томилохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуагч Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ганхуягтай харилцан тохиролцсны үндсэн дээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Д.Эрдэнэтуяаг ажилд томилох тухай” 28 дугаар тушаалаар тус газрын Архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 08 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажилд эгүүлэн томилохыг даалгуулах”-ыг шаардсан нэхэмжпэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн Д.Эрдэнэтуяагаас Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга холбогдуулан  “Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 08 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах”  тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтээ 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,...,”, 66 дугаар зүйлийн 66.1.–д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах болно.”, 66.2.-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяаг “Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 08 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурьдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяаг “Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 08 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн Д.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.6.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 35100 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулан нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.-т зааснаар хэргийн оролцогчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

     ШҮҮГЧ                                          С.ГАНБАТ