| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/03438/И |
| Дугаар | 191/ШШ2025/06715 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/06715
2025 08 06 191/ШШ2025/06715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,******* төв байр, ******* ХК-ийн /РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******ийн утасны дугаар *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******ын утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй
Бгийн г /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн Зээл цуглуулах газрын захирал Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Бгийн нь 2024 оны 03 сарын 27-ны өдөр *******тай ЗГ-R000729593 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэн авсан.
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Өмнөговь аймгийн дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч зээл авахдаа оршин сууж байсан ,,, 13 гудамж, 1351 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд зээлдэгч Бгийн г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Өмнөговь аймгийн дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2024 оны 03 сарын 27-ны өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 19240 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Бгийн гийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 05 сарын 05-ны өдөр ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Бгийн г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Өмнөговь аймгийн дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Б.д холбогдох 9,965,821.99 төгрөг гаргуулах тухай******* нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Б. ,,, 13-р гудамж, 1351 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 4-5 дугаар тал/
Тус шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 19240 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Бгийн гийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Бүртгэлийн байгууллагын 2025 оны 05 сарын 05-ны өдрийн лавлагаанд регистрийн дугаартай Бгийн нь Өмнөговь, Ханбогд 4-р баг, Баян, 13 гудамж, 1351 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн уг хаягаар Б.д 2025 оны 05 сарын 14-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг 2025 оны 05 сарын 08-ны өдөр хүргүүлэхэд Б. өөрөө 2025 оны 05 сарын 17-ны өдөр мэдэгдэх хуудсыг гардан авсан гэх баримт үйлдэгдсэн ба тэрээр 2025 оны 08 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй байна.
ХХ-ийн 12-17 дугаар тал /
Мөн дээр дурдсан хаягаар дахин шүүхэд ирэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Өмнөговь аймгийнын Баян багийн засаг дарга 2025 оны 06 сарын 20-ны өдөр Бгийн нь тус багт бүртгэлтэй боловч 13-1351 тоот хаягт оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлов гэжээ.
/ХХ-ийн 21-23 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бгийн гийн /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Бгийн г /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Бгийн г /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН