| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/04199/И |
| Дугаар | 192/ШШ2025/05137 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/05137
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, **** дугаар хороо, ******* чөлөө 6, ********* ******* 1, өөрийн байранд байрлах Х банк ХК /рд:*************/
Хариуцагч: ************ дүүрэг, ********** дугаар хороо, ************** гудамж 3, *************** газрын байр, 2 давхарт байрлах Б газар /рд:*************/
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Н.М,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,
гэрч О.Б,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК нь Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/01161 дугаар шүүгчийн захирамжаар Д.Д , Ж.Л , С ХХК нартай Зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 824,445,232 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2,140,088 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хариуцагч тал болох С ХХК, Д.Д , Ж.Л нар нь шүүгчийн захирамж гарсанаас хойш шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй, зээлээ төлөхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрийг гаргуулахаар Банкны төлбөр барагдуулах газарт хүсэлт, материалуудаа өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг байгуулж ажиллагаа хийгдэж эхэлсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох Д.Д ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, ***** дүүргийн **-р хороо, **-р хороолол, /16050/, ***-р барилгын зоорийн давхрын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Д ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205050076 дугаартай, ***** дүүргийн **-р хороо, **-р хороолол, /16050/, ***-р барилгын 1-р давхарын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, цэцэрлэгийн эд хогшил, Д.Д ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*********дугаартай, ***** дүүргийн **-р хороо, **-р хороолол, /16050/, ***-р барилгын 2-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Д ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, ***** дүүргийн **-р хороо, **-р хороолол, /16050/, ***-р барилгын 3-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Д ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205050079 дугаартай, ***** дүүргийн **-р хороо, **-р хороолол, /16050/, ***-р барилгын 4-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Д ийн эзэмшлийн нэгж талбарын 1619/0123 дугаартай Баянгол дүүрэг, 2-р хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 217 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 1,702,310,000 төгрөгөөр 2024.06.03-ны өдөр хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй үнэлгээ ХХК /Хөрөнгө үнэлгээ хийх СЗХ-ны №233/26 тоот тусгай зөвшөөрөлтэй/ үнэлсэн байна. Банкны төлбөр барагдуулах газраас 2024-06-05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 1,702,310,000 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдсэнийг төлбөр авагч манай Х банк ХК-ийн зүгээс бодитой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчмыг зөрчиж зах зээлийн үнэ ханшнаас хэтэрхий өндөр үнээр үнэлсэн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хөрөнгийн үнэлгээний Виннер вэй үнэлгээ ХХК-ийн үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1161 дүгээр захирамжаар С ХХК, Д.Д , Ж.Л нараас 826,858,320 төгрөгийг гаргуулж Х банк ХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч нар тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тэдний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Д ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн үнийн саналдаа нийт 7,023,500,000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлсэн. Төлбөр авагч Х банк ХК-иас 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус газарт ирүүлсэн үнийн саналдаа нийт 654,622,060 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлж, талууд албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/52 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор Виннэр Вэй ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнийг томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхэд нийт 1,702,310,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад мэдэгдэж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулж, мэдэгдлийг гаргуулан өгсөн. Дээрх ажиллагааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул Х банк ХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4, 138/, итгэмжлэл /хх 5-7, 106, 134, 139-140/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/01161 дүгээр Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 8-10/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2023/19212 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 102/ГХ/2023/01941 дугаар гүйцэтгэх хуудас /хх 11-12/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газрын 3/2720 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 13-14/,
4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 16/, хариу тайлбар /хх 22-25/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 26/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/01161 дүгээр Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 27-29/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2023/19212 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх 30/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх 31/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 32-33/, Зарлан дуудах мэдэгдэл /хх 34/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 34/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл /хх 35-36/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 37/, Хөндлөнгийн гэрчийн эрх, үүрэг /хх 38/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газрын 3/2335 тоот, 3/2333 тоот, 3/2334 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 39/, Төлбөр төлөгчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Үнийн санал хүргүүлэх тухай /хх 42/, Х банк ХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны өр барагдуулах газарт Үнийн санал өгөх, хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлт /хх 43/, Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /хх 44-46/, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт /хх 47/, Виннэр вэй үнэлгээ ХХК-ийн 6/1 тоот Хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг /хх 48-49/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 50-93/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газрын 3/2720 тоот, 3/2721 тоот, 3/2722 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, тэмдэглэл /хх 94-10/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШШ2025/01101 дугаар шийдвэр /хх 141-145/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2025/00655 дугаар магадлал /хх 146-148/,
5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтын 24/111 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх 126/, Шинжээчийн дүгнэлт, хавсралт /хх 127-131, 132/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан Виннэр вэй үнэлгээ ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ш-6/1 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...1,702,310,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшнаас хэтэрхий өндөр үнээр үнэлсэн,...” гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/01161 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Х банк ХК болон хариуцагч С ХХК, Д.Д , Ж.Л нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, хариуцагч С ХХК, Д.Д , Ж.Л нараас 824,445,232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх шүүхийн шийдвэрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ГХ2023/01941 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын Ү-****** дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын зоорийн давхарт байршилтай 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-2205050076 дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 1-р давхарын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, цэцэрлэгийн эд хогшил, эрхийн улсын Ү-*********дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 2-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-********* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 3-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-2205050079 дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 4-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1619/0123 дугаартай Баянгол дүүрэг, 2 дугаар хороонд байршилтай, 217 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24360028/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 24360028/05 тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог.
Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болох төлбөр төлөгч нь нийт 7,023,500,000 төгрөгийн санал гаргасан, харин төлбөр авагч Х банк ХК нь нийт 654,662,060 төгрөгийн санал гаргасан бөгөөд төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөхгүй, шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/52 дугаар тогтоолоор шинжээчээр В ХХК-ийг томилж, эрхийн улсын Ү-****** дугаарт, Ү-2205050076 дугаарт, Ү-*********дугаарт, Ү-********* дугаарт, Ү-2205050079 дугаарт тус тус бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн, нэгж талбарын 1619/0123 дугаартай үйлчилгээний зориулалттай газрын үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.
В ХХК-ийн шинжээч О.Б-ийн Ш-6/1 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд, газрын зах зээлийн үнэлгээг 1,702,310,000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3/2720 дугаар мэдэгдлээр төлбөр авагч Х банк ХК-д хүргүүлсэн байна. Уг мэдэгдлийг төлбөр авагч 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан дээрх мэдэгдэл баримтаар тогтоогдож байна. Төлбөр авагчаас үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээж авсан байна.
Төлбөр авагч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Банкны төлбөр барагдуулах газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаан гаргаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна: 8.2.1.хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх, 8.2.2.хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, 8.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж заасан.
В ХХК-ийн үнэлгээчин О.Б нь “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-даа үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, үнэлгээний арга зүй, үнэлгээний зүйлийн мэдээлэл, шинж байдал, үнэлгээний зүйлийн үнэ цэнийн тооцоолол зэрэг зүйлийг тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцсэн байх боловч дараах үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгүүд, газрыг нийт 1,702,310,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнэ цэнэ гэж үзэхэд эргэлзээтэй байна. Үүнд:
а. Хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гийн “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлагаарх үнэлгээ” хүснэгт 13-1 гэсэн хэсгээс үзэхэд үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгө нь үйлчилгээ, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө байхад үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан нь үндэслэл муутай байна.
б. Хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гийн “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлагаарх үнэлгээ” хүснэгт 14 гэсэн хэсгээс үзэхэд үнэлэгдэж буй газар нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороонд байршилтай, 217 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар байх бөгөөд харьцуулсан газрууд нь эзэмших эрхтэй газар боловч ямар зориулалтаар олгосон нь тодорхойгүй байхаас гадна харьцуулсан газруудтай үнийн тохиргоо хийхдээ 0,80-аар бодсон тооцооллыг үнэн зөв гэж үзэх боломжгүй.
Мөн В ХХК-ийн Ш-6/1 дугаартай үнэлгээний тайланд шинжээчээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтыг томилсон. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 392Ш/25 дугаар дүгнэлтэд “...тус үнэлгээний тайланг Үнэлгээний Олон улсын стандарт 101, 103-ын шаардлагыг бүрэн хангаагүй, үнэ цэнийн тооцсон арга зүйн болон тооцооллын алдаатай гэж дүнгэлээ” гэсэн.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын Ү-****** дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын зоорийн давхарт байршилтай 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-2205050076 дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 1-р давхарын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, цэцэрлэгийн эд хогшил, эрхийн улсын Ү-*********дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 2-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-********* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 3-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-2205050079 дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 4-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1619/0123 дугаартай Баянгол дүүрэг, 2 дугаар хороонд байршилтай, 217 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг үнэлсэн В ХХК-ийн Ш-6/1 дугаартай үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын Ү-****** дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын зоорийн давхарт байршилтай 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-2205050076 дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 1-р давхарын 83 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, цэцэрлэгийн эд хогшил, эрхийн улсын Ү-*********дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 2-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-********* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 3-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-2205050079 дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, /16050/, ***-р барилгын 4-р давхрын 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1619/0123 дугаартай Баянгол дүүрэг, 2 дугаар хороонд байршилтай, 217 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг нийт 1,702,310,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн Ш-6/1 дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН