2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/06716

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 06 191/ШШ2025/06716

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******,*******,*******, 178 тоот хаягт байрлах, ******* ХХК-ийн /РД: *******, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б*******гийн утасны дугаар *******, *******/ нэхэмжлэлтэй,

Т*******ийн Дыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Талууд 2023 оны 01 сарын 25-ны өдөр ПП-ТГ-23/305 тоот түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу төлбөрийг хариуцагч төлөөгүй. Гэрээний 5.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 18,810,962 төгрөгийн алдангийн хоног тутамд 0,5 хувийн алдангийн хамт 26,335,181 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан.

Иймд Т.Даас гэрээний дагуу төлөх ёстой түрээсийн төлбөрийг нэхэмжлэх гэтэл тэрээр ,,,, 143 тоот хаягтаа оршин суухгүй байгаа тул шүүхийн журмаар эрэн сурваллуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

2023 оны 05 сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23646 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Т*******ийн Дын /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 06 сарын 04-ний өдөр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Т*******ийн Дыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 29763 дугаар шүүгчийн захирамжаар Т.Дт холбогдох 26,335,181 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Т.Дыг нэхэмжлэлд дурдсан ,,,, 143 тоот хаягт шүүхэд дуудсан боловч уг хаяг тухайн хороонд байхгүй талаар харьяалах хорооны засаг дарга тодорхойлолт ирүүлсэн тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 13-14 дүгээр тал/

 

Тус шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23646 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Т*******ийн Дын /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Бүртгэлийн байгууллагын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн лавлагаанд регистрийн дугаартай Т*******ийн Д нь Улаанбаатар ,, Жаргалант 12а гудамж, 143 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.

 

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн уг хаягаар Т.Дт шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд түүнийг уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй талаарх тодорхойлолтыг харьяалах хорооны засаг дарга нь, мөн Монгол шуудангаас заасан хаягт ийм хүн байхгүй гэсэн магадлагааг тус тус шүүхэд ирүүлжээ.

ХХ-ийн 16-22 дугаар тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т*******ийн Дын /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Т*******ийн Дыг /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т*******ийн Дыг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН