2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/05138

 

 

 

    

 

          2025             06              13

   192/ШШ2025/05138

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, **** дугаар хороо, *** байр, *** тоот хаягт оршин суух, О овогт Т-ийн Ц-/рд: ***********/,

Хариуцагч: ********** дүүрэг, *** дугаар хороо, *** байр, *** тоот хаягт оршин суух, Б овогт Б-ийн Б  /рд: ************/, 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Т.Ц,

Хариуцагч Б.Б,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Ц-нь хариуцагч Б.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие 2017 онд Б.Б-тай танилцаж, 2019 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний хүү Б.Б 2019 оны 6 дугаар сарын 27-нд төрсөн. Бид 2020 оноос хойш одоог хүртэл гэр бүлийн хэрүүлтэй. Б.Б- нь архи ууж агсан тавих ихсэж, уусан үедээ хүүхдийн дэргэд миний биед удаа дараа халдаж хүнд хөнгөнөөр гэмтээж байсан тул цагдаагийн байгууллагад удаа дараа дуудагдаж шүүхээс 10 хоногийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан. Цаашид Б.Б-тай хамтран амьдарч чадахгүй сэтгэлийн дарамттай хүүхдийн дэргэд хүчирхийлэл үзүүлсээр байсан тул одоогоор тус тусдаа амьдарч байна. Хүү Б.Б миний асрамжид өсөн торниж байна. Иймд Б.Б-гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах, цаашид сургуульд суралцах элсэн орох, сургалт дамжаанд зарцуулсан төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.     

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёр 2018 оноос хойш дотно харилцаанд орж эхэлсэн. 2019 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Б төрсөн. 2025 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Хүү Б.Б-т хүүхдийн тэтгэлэг өгнө гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн тодорхойлолт /хх5, 3/, Б.Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт /хх4, 6/

4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Цаашид Б.Б-тай хамтран амьдарч чадахгүй ...одоогоор тус тусдаа амьдарч байна” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Т.Ц-болон хариуцагч Б.Б- нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, тэдний дундаас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Б төрсөн болох нь тогтоогдож байна.

 

Зохигчид хүү Б.Б- ийг эцэг Б.Б-аар овоглосон байх бөгөөд хариуцагч Б.Б- нь хүүгийн төрсөн эцэг мөн эсэх талаар маргаагүй. 

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба зохигчид хүү Б.Б- ийг эхийн асрамжид байгаа талаар маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иймд хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг Б.Б-гаас тэтгэлэг гаргуулан хүү Б.Б-т олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Бэсүд овогт Б-гийн Б /рд: УТ19262734/-т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг Б.Б-гаас гаргуулан олгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ц-эд олгосугай.

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ч.БАЯРСҮРЭН