| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04015/И |
| Дугаар | 191/ШШ2025/06721 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/06721
2025 08 06 191/ШШ2025/06721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******, 45-11 тоот хаягт байрлах,******* ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х*******ын утасны дугаар *******, *******/ нэхэмжлэлтэй
Эийн Сийг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнгөнхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Эийн С манай байгууллагаас 2024 оны 01 сарын 31-ний өдөр 2024/10 тоот зээлийн гэрээ байгуулж хэрэглээний зориулалтаар 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээг хуулийн дагуу үйлдэж 2 тал гарын үсэг зурж, баталгаажуулж тамга дарагдсан.
Э.С авсан зээлээ 2024 оны 10 сарын 14-нөөс хойш төлөлгүй удаасан, удаа дараа холбогдох утас руу дуудлага хийж, мессэж илгээн, аман шаардлага хүргүүлсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлөлт хийгээгүй.
Холбоо барих хүний мэдээлэлдээ үлдээсэн нөхөр Д.Мтай холбогдож зээлээ төлөх шаардлага тавьж байсан. Э.С үүргээ биелүүлээгүй өнөөг хүрсэн.
Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 02 сарын 28-ны өдөр дууссан, гэрээнд заасны дагуу графикт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн зээлийн хүүгийн 20 хувь 190 хоногийн нэмэгдүүлсэн хүү 149,747.90 төгрөг, үндсэн зээлийн 190 хоногийн хүү 1,004,578.80 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 2,996,600 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 4,161,926.7 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авах шаардлагатай бөгөөд энэ нь зээлдэгчийн хувьд ашиггүй, байгууллагын хувьд хохиролтой нөхцөл байдал бий болж байна.
Иймд Х овгийн Эийн Сийн оршин суух хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,
Э.Сийн зээлийн хүсэлт, 2024 оны 01 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт, харилцагчийн анкет,
нотариатын төлбөр 11,000 төгрөг төлсөн баримт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга,
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 19239 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Эийн Сийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 05 сарын 05-ны өдөр ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Онч-Энх ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Эийн Сийг /РД: / эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар Э.Ст холбогдох 3,400,576.84 төгрөг гаргуулах тухай******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Э.С *******, ,, 647 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 15-16 дугаар тал/
Тус шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 19239 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Эийн Сийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Бүртгэлийн байгууллагын 2025 оны 05 сарын 05-ны өдрийн лавлагаанд регистрийн дугаартай Эийн С нь Улаанбаатар Баянзүрх, , Жанжин, 674 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн уг хаягаар Э.Ст шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд харьяалах хорооны засаг дарга нь түүнийг уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тодорхойлолтыг, Монгол шуудан компанийн шууданч заасан хаягт ийм хүн байхгүй гэсэн магадлагааг тус тус шүүхэд ирүүлсэн байна.
/ХХ-ийн 18-29 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эийн Сийн /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Онч-Энх ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Эийн Сийг /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Эийн Сийг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН