Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 316/ШШ2025/00779

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах, Төрийн банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй;

 

Г.Амарсайханг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төрийн банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Г.Амарсайхан /МЭ67051410/ нь 2018 оны 11-р сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 21-ны өдөр Гэрээт цалингийн зээлийг 560 тоот зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сэлэнгэ Сүхбаатар вокзал тооцооны төвөөс 20,000,000 /хорин сая/ төгрөгийн Гэрээт цалингийн зээлийг 60 сарын хугацаатай сарын 1,4 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2, 3.2 дах заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна. 2025 оны 09 сарын 09-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 5,031,469.27 төгрөг, зээлийн хүү 1,262,286.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230,910.07 төгрөг, хуримтлагдсан хүү 18,526.83 төгрөг нийт 6,543,192.98 төгрөг / зургаан сая таван зуун дөчин гурван мянга нэг зуун ерэн хоёр төрөг ерэн найман мөнгө/ байна. Хариуцагч Г.Амарсайхан нь иргэний бүртгэлтэй хаягтаа оршин суухгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодорхойлж өгнө үү! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Төрийн банкны Сэлэнгэ салбар нь Г.Амарсайханг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Г.Амарсайхан нь 2018 оны 11-р сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 21-ны өдөр Гэрээт цалингийн зээлийг 560 тоот зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сэлэнгэ Сүхбаатар вокзал тооцооны төвөөс 20,000,000 /хорин сая/ төгрөгийн Гэрээт цалингийн зээлийг 60 сарын хугацаатай сарын 1,4 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан байна.

 

Г.Амарсайхан нь зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 047 тоотод оршин сууж байсан байх ба одоо түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 358 тоот ...Гомбожав овогтой Амарсайхан тус багийн 3 дугаар хэсэг 047 тоотод бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй болох тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Төрийн банк ХК-ийн Сэлэнгэ салбарын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Г.Амарсайханг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 047 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй Түмэн Мээрэн овогт Гомбожавын Амарсайхан/ РД:МЭ67051410/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Амарсайханг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Төрийн банкны Сэлэнгэ салбарт мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ