| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04735/И |
| Дугаар | 191/ШШ2025/06723 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/06723
2025 08 06 191/ШШ2025/06723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******, *******ны төв байр, ******* ХК-ийн /РД: *******, утасны дугаар *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л*******гийн утасны дугаар ******* нэхэмжлэлтэй
Е*******ийн У*******ийг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Е.У******* нь *******тай цахимаар ЗГ-R000540668 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 2024 оны 05 сарын 08-ны өдөр 1305145501 тоот зээлийн данс үүсгэн 2024 оны 05 сарын 08-ны өдөр 6,384,771 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авч ашигласан.
Зээлдэгч Е.У*******ийг банкнаас байнга идэвхитэй хайж байгаа ч одоог хүртэл олдохгүй байна. Зээл авах үедээ ,,, 1120 тоот хаягт оршин сууж байсан.
Одоо тэр хаягтаа амьдардаггүй нь 2025 оны 04 сарын 07-ны өдөр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 30/ШЗ2025/00694 тоот захирамжаар тус хаягт бүртгэлтэй ч оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул Е.У*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,
2024 оны 05 сарын 08-ны өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүсэлт, хүү тооцооллын хүснэгт,
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн 22932 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Е*******ийн У*******ийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 06 сарын 04-ний өдөр ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Е*******ийн У*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар Е.У*******т холбогдох 5,597,969.74 төгрөг гаргуулах тухай *******ны нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Е.У******* аймаг, Сайншанд сум, 3-р баг, 11 гудамж, 1120 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй,
Мөн аймаг, Сайншанд сум, 3-р баг, , 103-р байр, 53 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Тус шүүхийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн 22932 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Е*******ийн У*******ийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Бүртгэлийн байгууллагын 2025 оны 06 сарын 04-ний өдрийн лавлагаанд регистрийн дугаартай Е*******ийн У******* нь Сайншанд, 3-р баг, , 103-р байр, 53 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн уг хаягаар Е.У*******т шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд харьяалах засаг дарга нь түүнийг уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх лавлагааг ирүүлжээ.
ХХ-ийн 12-20 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Е*******ийн У*******ийн /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Е*******ийн У*******ийг /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Е*******ийн У*******ийг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН