| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/04157/И |
| Дугаар | 192/ШШ2025/06271 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/06271
| 2025 08 13 | 192/ШШ2025/062** |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б
ХариуцагчИ
24 сарын тэтгэмж болон дутуу олгосон цалинд нийт 149 537 481 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Урьдчилгаа цалинд олгосон 1 487 075 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М
хариуцагчийн төлөөлөгч Ө.М
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********** хариуцагч **************т холбогдуулан 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн 145 373 6** төгрөг, дутуу олгосон цалин 2 974 150 төгрөг, 40 хувийн урамшуулалд 1 189 660 төгрөг, нийт 149 537 481 төгрөг гаргуулахаар шаардсаныг,
хариуцагч урьдчилгаа цалинд олгосон 1 487 075 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ********** Иргэний нисэхийн салбарт 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 29 жил орон нутгийн болон бусад салбаруудад санхүүгийн албанд нягтлан бодогчоос ахлах болон ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж ирсэн. Иргэний нисэхийн үндэсний төвийн санхүү эдийн засаг төлөвлөлтийн газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад ************рын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2023 оны 03 дугаар сарын 4-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан томилогдсон байдаг. Тус ажлын байранд өмнө нь ажиллаж байсан иргэн ******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу одоо ажилдаа эргүүлэн тогтоогдсонтой холбоотой 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ***** тоот тушаалаар **********тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. ************рын даргын Б/***найм тоот тушаалаар **********д хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын албаны аудитор албан тушаалд ***** дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан томилсон байдаг. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгээд явж байтал ************рын даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №****дугаартай мэдэгдэх хуудсаар **********гийн эрхэлж байсан хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын санхүүгийн аудиторын хоёр ажлын байрыг цөөрүүлэн нэг болгосон тухай бичгээр мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл ********** ажиллах боломжгүй болсон. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ************** газрын даргад **********д хандаж надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т зааснаар дуусгавар болгож байгаа учраас 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож өгнө үү гэдэг өргөдлийг гаргасан боловч тухайн тэтгэмжийг олгох боломжгүй гэдэг хариуг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №** тоот албан бичгээр мэдэгдсэн. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/** тоот тушаал гарч ******* **************т ажиллахгүй, хамаарахгүй болсон. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль, талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээнд заасны дагуу 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 145.373.6** төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нэгдүгээр шаардлага байгаа.Энэхүү үнийн дүнд сар бүр авдаг хоолны мөнгө болох 660,000 төгрөг тооцогдоогүй байгаа. Хоёрдугаар шаардлага ажилгүй байсан хугацаа буюу 2 дугаар сарын цалингаа хариуцагчаас шаардаж байгаа. Цалинтай холбоотой нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилтүүдийг даалгахаар хүссэн. Хариуцагч байгууллага нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр мэдэгдэх хуудас гаргаж, хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгохоор мэдэгдсэн атлаа хууль бус, эс үйлдэхүй гаргаж чимээгүй явсаар 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдөр тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.Тухайн мэдэгдэх хуудсанд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоногийн дараа тушаал гаргана гэсэн боловч хугацаагаа хариуцагч байгууллага хэтрүүлсэн. **********гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байгаа учраас 02 дугаар сард дутуу цалин авсан. Цалингийн зөрүү болох дутуу олгосон цалин 2 974 150 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахыг хүссэн. Гуравдугаарт шаардлага үндсэн 02 сарын цалин дээр сар бүр үр дүнгийн урамшуулал болох үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдлийг авдаг байсан. 02 дугаар сард ажилласан цалинг хуульд зааснаар авах эрхтэй учраас үр дүнгийн урамшууллаас авах ёстой. Үндсэн цалингийн 40 хувь болох 1 189 660 төгрөг, нийт хариуцагч байгууллагаас 149 537 481 төгрөгийг гаргуулахыг хүссэн, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ********** нь Иргэний нисэхийн салбарт болбол маш удаан жил тогтворт суурьшилтай ажилласан. Ажиллаж байх хугацаанд түүний дадлага туршлагыг харгалзаад хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын албан тушаал санал болгосны дагуу ажиллаж байсан. Иргэний нисэхийн тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж зарим нэг орон тоог ажлын байран дээр шилжүүлэн гэсэн тушаал гараад үүний дагуу **********д мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Энэхүү мэдэгдэх хуудсанд хөдөлмөрийн тухай хуулийн 84-т заасан шаардлагыг хангаж байгаа. **********д тухайн газрын санхүү хөрөнгө оруулалтын газарт нягтлан бодогчийн ажлын байрыг санал болгосон. Санал болгосон ажлын байрыг ********** хүлээн зөвшөөрөөгүй харин тэтгэмжээ авъя, гаръя гэдэг шаардлага тавьсан. Манай 2025 оны төсөвт тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна, Иргэний нисэхийн салбарт 29 жил ажилласан туршлагыг тань харгалзаж зам тээврийн яамны харьяа агаарын тээврийн осол зөрчил шинжлэн шалгах албан дээр нягтлан бодогчийн ажлыг санал болгож, ********** зөвшөөрч харилцан тохиролцож маргаан бүхий тушаал гарсан. Тушаалын хууль зүйн үндэслэл хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1-т харилцан тохиролцсоны дагуу тушаал гарсан. Уг тушаал хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасан үндэслэлээр тэтгэмжийг хэрвээ энэ хүнийг цаашид ажлыг үргэлжлүүлэн ажиллах шаардлагагүй гэж үзэх юм бол олговор олгох зохицуулалт байдаг. Гэтэл **********д ажлын байр санал болгож, өөр ажлын байран дээр үргэлжлүүлэн ажиллуулъя гэсэн учраас тэтгэмжийн асуудлыг тушаалаар шийдвэрлэх нь зүйтэй. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ********** 2025 оны 02 дугаар сарын 7-ны өдөр ажиллах боломжгүй гэдэг өргөдлөө өгсөн. Өргөдлөө өгсөн өдрөөс хойш хэрэгт авагдсан байгаа ирцтэй холбоотой баримт байгаа. Тэрхүү нотлох баримтад ажлаа огт ирээгүй, ажлаа хийгээгүй энэ хугацаанд бид нар үргэлжлүүлж ажлаа хийх ёстой гэж өөрт нь удаа дараа мэдэгдсэн боловч ажиллаагүй. ************рын цалин хөлсний журам хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан. Тус журмын 4.3.1-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ. ********** ажил үүргээ гүйцэтгээгүй байж цалин авна гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Үр дүнгийн нэмэгдэл олгох шаардлага тус журмын 4.5.1-т заасан байгаа. Үр дүнгийн нэмэгдлийг тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл үр дүн, цаг ашиглалт, ёс зүй, олон нийтийн оролцоо гээд 4 шалгуурыг хангаж үр дүнгийн 40 хувийн нэмэгдэл авдаг. Тус журмын 4.5.1-т олгож болно гэсэн зохицуулалт байдаг, заавал олгоно гэсэн зохицуулалт байхгүй гэв.
3. Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ********** нь ************рын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/***дугаар тушаалаар тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны аудитороор 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажилласан. Гэтэл Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" ***** дугаартай тушаалаар нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны аудиторын ажлын байрыг цөөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан тус газар нь Иргэний нисэхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Иймд ************** нь Иргэний нисэхийн Олон улсын гэрээ, конвенци, дүрэм, журамд заасан шаардлагыг хангуулах, нисэхийн мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор нэн шаардлагагүй ажлын байрыг цөөрүүлж, 2 аудиторын ажлын байрыг 1 болгож өөрчилсөн. Нэхэмжлэгч **********д энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ****дугаар мэдэгдэх хуудсаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4- т заасны дагуу мэдэгдэж, өөр ажлын байр санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй. Харин ************раас нэхэмжлэгч **********д Зам, тээврийн яамны харьяа Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанд ажиллах санал тавьж, түүнийг хүлээн зөвшөөрсөн тул 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дугаар харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу харилцан тохиролцож, дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, ********** нь дээрх тушаал, шийдвэрийг гарах хүртэл хугацаанд ажлын байрандаа ирж ажиллаагүй /энэ нь ажилтны ирцийн мэдээгээр нотлогдох бөгөөд Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанд очиж ажилласан. Иймд **********д олгосон 2025 оны 02 дугаар сарын урьдчилгаа цалин 1 487 075 төгрөгийг түүнээс буцаан гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэл нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 1.487.075 төгрөг ажилласан хугацааны цалин байдаг. Хариуцагчийн төлөөлөгч ажиллаагүй байхад цалингийн алдаа гаргаад өгчихсөн байдаг гэдэг тайлбарыг хэлсэн нь үндэслэлгүй, 02 дугаар сарын 10-ний өдөр хүртэл мэдэгдэх хуудсанд ажиллаарай гэх агуулгатай мэдэгдлийг даргаас **********д өгсөн. Тэр хугацаанд нэхэмжлэгч ажилласан хугацаа нь цалин байгууллагаас олгосон. Хэрвээ 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гарсан бол ********** 02 дугаар сарын цалингийн зөрүүг шаардах эрхгүй, зөвхөн ажилласан хугацааныхаа цалин аваад болсон гэж үзнэ. Тушаал, мэдэгдэх хуудас заасан хугацаанаасаа хэтрүүлж гаргасан нь хариуцагчийн хууль бус ёс үйлдэхгүй. Хариуцагч байгууллагын буруутай үйлдлээс болж ********** хохирох эрх байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулиар ********** ажилласан хугацааны цалин болон тушаалаар ажлаа хүлээлгэж өгөх хүртэл цалин, тэтгэмжээ байгууллагаас шаардах эрхтэй. Энэ утгаараа сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна гэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***** дугаар хөдөлмөрийн гэрээ, 2025.04.04-ний өдрийн ****дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2025.04.29-ний өдрийн 25/** дугаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, ************рын 2025.02.28-ны өдрийн Б/** дугаар тушаал, ************рын даргын 2024.12.16-ны өдрийн ***** дугаар тушаал, ************рын даргын 2024.12.16-ны өдрийн Б/***дугаар тушаал, 2025.02.27-ны өдрийн ** дугаар өргөдөл, гомдолд хариу өгөх хуудас, **********гийн 2025.02.07-ны өдрийн өргөдөл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, **************, түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ, ************рын 2025.01.10-ны өдрийн ****дугаар мэдэгдэх хуудас, Зам, тээврийн сайдын 2024.12.31-ний өдрийн****дугаар тушаал, Зам, тээврийн сайдын 2024.12.31-ний өдрийн ***** дугаар тушаал, Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дүрэм, Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны зохион байгуулалтын бүтэц зэргийн ирүүлсэн. /хх-ийн 3-33, 132-17/
6. Хариуцагчаас итгэмжлэл, Зам, тээврийн сайдын 2025.01.16-ны өдрийн *** дугаар тушаал, иргэний үнэмлэхний лавлагаа, ************рын даргын 2024.12.16-ны өдрийн Б/***дугаар тушаал, Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны даргын 2025.03.10-ны өдрийн *** дугаар тушаал, ***** дугаар хөдөлмөрийн гэрээ, **********гийн 2025.02.07-ны өдрийн өргөдөл, ************рын 2025.01.10-ны өдрийн ****дугаар мэдэгдэх хуудас, ************рын даргын 2025.02.28-ны өдрийн Б/** дугаар тушаал, ************рын 2025.02.27-ны өдрийн өргөдөл, гомдолд хариу өгөх хуудас, Зам, тээврийн сайдын 2024.12.27-ны өдрийн ***** дүгээр тушаал, ************рын бүтэц, ************рын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, ажилтны ирцийн мэдээ, ажиллагчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, ************рын даргын 2025.01.15-ны өдрийн ***дугаар тушаал, ************рын цалин хөлсний журам, **************, түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 36-38, 52-84, 93-124/
7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр **************, түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх 2024.06.27-ны өдрийн хамтын гэрээг хэрэгт хавсаргав. /хх-ийн 110-118/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...************рын даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №****дугаартай мэдэгдэх хуудсаар **********гийн эрхэлж байсан хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын санхүүгийн аудиторын хоёр ажлын байрыг цөөрүүлэн нэг болгосон тухай бичгээр мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл **********гийн ажиллаж байсан ажлын байр цөөрсөн үндэслэлээр ажиллах боломжгүй болсон. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/** тоот тушаалыг гаргахдаа өөр ажилд ажиллах болсон үндэслэлээр тушаалыг гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т зааснаар дуусгавар болгосон бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль, талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээнд заасны дагуу 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг байгууллагаас **********д олгох ёстой байсан. Хоёрдугаарт: хариуцагч байгууллага нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр мэдэгдэх хуудас гаргаж, хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгохоор мэдэгдсэн атлаа хууль бус, эс үйлдэхүй гаргаж чимээгүй явсаар 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдөр тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.Тухайн мэдэгдэх хуудсанд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоногийн дараа тушаал гаргана гэсэн боловч хугацаагаа хариуцагч байгууллага хэтрүүлсэн. **********гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байгаа учраас 02 дугаар сард дутуу цалин авсан. Цалингийн зөрүү болох 4 **6 653 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахыг хүссэн. Гуравдугаарт шаардлага үндсэн 02 сарын цалин дээр сар бүр үр дүнгийн урамшуулал болох үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдлийг авдаг байсан. 02 дугаар сард ажилласан цалинг хуульд зааснаар авах эрхтэй учраас үр дүнгийн урамшууллаас авах ёстой. Үндсэн цалингийн 40 хувь болох 1 189 660 төгрөг, нийт хариуцагч байгууллагаас 149 537 481 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Иргэний нисэхийн тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж зарим нэг орон тоог ажлын байран дээр шилжүүлэнэ гэсэн тушаал гараад үүний дагуу **********д мэдэгдэх хуудас хүргүүлсэн. **********д тухайн газрын санхүү хөрөнгө оруулалтын газарт нягтлан бодогчийн ажлын байрыг санал болгосон. Санал болгосон ажлын байрыг ********** хүлээн зөвшөөрөөгүй харин тэтгэмжээ авъя, гаръя гэдэг шаардлага тавьсан. Манай 2025 оны төсөвт тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна, Иргэний нисэхийн салбарт 29 жил ажилласан туршлагыг тань харгалзаж зам тээврийн яамны харьяа агаарын тээврийн осол зөрчил шинжлэн шалгах албан дээр нягтлан бодогчийн ажлыг санал болгож, ********** зөвшөөрч харилцан тохиролцож маргаан бүхий тушаал гарсан. Уг тушаал хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасан үндэслэлээр тэтгэмжийг хэрвээ энэ хүнийг цаашид ажлыг үргэлжлүүлэн ажиллах шаардлагагүй гэж үзэх юм бол олговор олгох зохицуулалт байдаг. Гэтэл **********д ажлын байр санал болгож, өөр ажлын байран дээр үргэлжлүүлэн ажиллуулъя гэсэн учраас тэтгэмжийн асуудлыг тушаалаар шийдвэрлэх нь зүйтэй. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ********** 2025 оны 02 дугаар сарын 7-ны өдөр ажиллах боломжгүй гэдэг өргөдлөө өгсөн. Өргөдлөө өгсөн өдрөөс хойш хэрэгт авагдсан байгаа ирцтэй холбоотой баримтад ажлаа огт ирээгүй, ажлаа хийгээгүй энэ хугацаанд бид нар үргэлжлүүлж ажлаа хийх ёстой гэж өөрт нь удаа дараа мэдэгдсэн боловч ажиллаагүй. ************рын цалин хөлсний журмын 4.3.1-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ. ********** ажил үүргээ гүйцэтгээгүй байж цалин авна гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Үр дүнгийн нэмэгдэл олгох шаардлага тус журмын 4.5.1-т заасан байгаа. Үр дүнгийн нэмэгдлийг тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл үр дүн, цаг ашиглалт, ёс зүй, олон нийтийн оролцоо гээд 4 шалгуурыг хангаж үр дүнгийн 40 хувийн нэмэгдэл авдаг. Тус журмын 4.5.1-т олгож болно гэсэн зохицуулалт байдаг, заавал олгоно гэсэн зохицуулалт байхгүй... харин ******* нь ажлын байрандаа ирж ажиллаагүй тул 2025 оны 02 дугаар сарын урьдчилгаа цалин 1 487 075 төгрөгийг түүнээс буцаан гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч ********** нь Иргэний нисэхийн салбарт тасралтгүй 29 жил ажилласан байх ба ************рын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/***дугаар тушаалаар нэхэмжлэгч **********г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны аудитор албан тушаалд томилогдож, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ***** дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 52, 54-57/,
5.1 Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаар Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай тушаалаар ************рын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны аудиторын ажлын байрыг цөөрүүлж, улмаар нэхэмжлэгч **********д 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ****дугаар мэдэгдэх хуудсаар Санхүү, хөрөнгө оруулалтын газрын тооцооны нягтлан бодогчийн ажлын байраар хангаж, **************, түүний харьяа байгууллагуудад мөрдөх, цалин хөлсний журмын 3.6-д зааснаар таны өмнө авч байсан албан тушаалын үндсэн цалинг 6 сарын хугацаанд үргэлжлүүлэн олгож ажиллуулах болсныг мэдэгдсэн байна. /хх-ийн 63-84, 33/
5.2 Гэвч нэхэмжлэгч ********** нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ************рын дарга Э.********т өргөдөл гаргасан байх ба тус өргөдлөөр **********д санал болгосон ажлын байрыг хүлээн зөвшөөрөөгүй байх ба хууль зааснаар тэтгэмж олгохыг хүссэн байна. /хх-ийн 21/
5.3 Үүний дараа ************раас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаар албан өргөдөл, гомдолд хариу өгөх хуудсаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтыг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа бөгөөд өргөдөлд дурдсан тэтгэмжийг олгох боломжгүй байгааг мэдэгдсэн хариуг өгсөн байна. /хх-ийн 20/
5.4 Харин тус газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалт, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 83.4, 83.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.30.15, 4.10 дахь заалтыг тус тус үндэслэн Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанд ажиллах болсон тул Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын аудитор ************** үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон тушаалыг гаргасан нь дараах үндэслэлгүй байна. /хх-ийн 15/
6. Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаар Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай тушаалаар Монгол улсын Засгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 2 дахь хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9, 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалт, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газрын тохируулагч агентлаг ************рын зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж, уг хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ. /хх-ийн 63-84/
6.1 Уг тушаалын дагуу нэхэмжлэгч **********гийн ажиллаж байсан ажлын байр цөөрч, цаашид ажиллах боломжгүй болсон байх ба энэ талаар ажил олгогч байгууллага 2025 оны 01 сарын 10-ны өдрийн мэдэгдлийг хүргүүлж, өөр ажлын байр санал болгосон хэдий ч нэхэмжлэгч ********** зөвшөөрөөгүй байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.
7.1 Дээрхээс дүгнэхэд **********тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хуулийн дээрх үндэслэлээр дуусгавар болсон байхад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т заасан талууд харилцан тохиролцсон үндэслэлээр тушаал гаргасан нь хуульд нийцээгүй байна.
7.2 Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаар Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтаар ************рын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, Зам, тээврийн яамны харьяа Нислэг-техникийн осол, зөрчил шинжлэх шалгах албаны төсвийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тусад нь баталж, тус албан өөрийн батлагдсан төсвийг бие даан захиран зарцуулахаар болж уг хэлтэс нь ************рын бүтцэд хамаарахгүй болжээ.
8. Улмаар Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаар Бүтэц, орон тоо, дүрэм батлах тухай тушаалаар Иргэний нисэхийн тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэхтэй холбогдуулан Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны нэрийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба гэж өөрчилж, дүрмийг уг тушаалын нэгдүгээр хавсралтаар тус албаны зохион байгуулалтын бүтцийг хоёдугаар хавсралтаар баталж, орон тооны дээд хязгаарыг 12 байхаар тогтоожээ.
8.1 Үүнээс үзэхэд Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь ************рын харьяа байгууллага биш бөгөөд **********д өөр байгууллагын ажлын байрыг санал болгож, улмаар уг албанд ажиллах болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүйн дээр, иргэний нисэхийн харьяа салбар байгууллагад ажиллаж байгаа нь уг тэтгэмжийг тухайн байгууллагаасаа авах боломжтой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 82.3-т Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно, **************, түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 3.1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд ***Г, ИНҮТ, түүний харьяа салбар, нэгжид ажилласан жилээс хамааруулж, 3.1.7-д 25-аас дээш жил ажилласан бол 24 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно гэж заасан.
9.1 Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч ********** нь иргэний нисэхийн салбарт нийт 29 жил ажилласан байх тул 24 сарын дундаж цалинтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг гаргуулахаар шаардах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь уг тэтгэмжид нийт 145 373 6** төгрөг гаргуулахаар шаардсан үнийн дүнд хариуцагч байгууллага маргаагүй тул түүний 1 сарын дундаж цалин хөлсийг 6 057 236.29 төгрөгөөр тооцсон болно.
9.2 Харин нэхэмжлэгч нь 2025 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан талаараа маргаагүй бөгөөд түүнд ажилласан хугацааны цалинд 1 487 075 төгрөгийг олгосон болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
9.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж, 80.5-т Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно. гэж зааснаар ажил олгогч *** Газар нь 2025 оны 01 сарын 10-ны өдрийн ****тоот мэдэгдлийг **********д хүргүүлж, улмаар цалинг 2025 оны 2 сарын 10-наар тооцож олгосон нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.
Тодруулбал, ажил олгогч нь нэхэмжлэгч **********д мэдэгдэл хүргүүлснээс хойших хугацааны цалинг, 2025 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл тооцож олгосон нь үндэслэлтэй тул, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Харин нэхэмжлэгч ********** нь ажлаас чөлөөлсөн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/** дугаар тушаал гаргасан өдрөөр тооцож, цалин хөлс нэхэмжилснийг хангах үндэслэлгүй.
10. Дээрх тушаалын үндэслэл болон холбогдох заалтуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгч ********** нь ***Г-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг, тус комисс 2025 оны 04 сарын 04-ний өдрийн ****дугаар тэмдэглэл гаргаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгожээ. /хх-ийн 8-10/
Үүний дараа нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хороо 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 25/** дугаар тэмдэглэл гаргаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон байна./хх-ийн 11-14/
Нэхэмжлэгч нь дээрх тэмдэглэлийг хүлээн авснаар шүүхэд нэхэмжлэлээ 2025 оны 05 сарын 01-ниы өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8-д заасан хугацаанд гаргасан байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч************ 24 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжид 145 373 6** төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********д олгож, илүү нэхэмжилсэн 4 163 810 төгрөгийн шаардлагыг, хариуцагч ************рын цалинд олгосон 1 487 075 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 884 819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************раас улсын тэмдэгтийн хураамжид 884 819 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ