2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/06726

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 06 191/ШШ2025/06726

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* гудамж, ******* ХК-ийн /РД: *******, утасны дугаар *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******гийн утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй

Д*******гийн Мг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.М нь тус банктай 2024 оны 08 сарын 21-ний өдөр 2010114606 дугаартай зээлийн гэрээ байгуулан 23,700,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

2024 оны 09 сарын 19-ний өдөр гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн ба гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дээрхи байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Д*******гийн Мн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ХК нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

2024 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, П.Мн иргэний үнэмлэхний лавлагаа,

Зээлийн дансны хуулга, дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 10-ны өдрийн дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23640 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Д*******гийн Мн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 06 сарын 04-ний өдөр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Д*******гийн Мг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар Д.Мд холбогдох 25,672,425 төгрөг гаргуулах тухай *******ны нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Д.М ,, оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 13-14 дүгээр тал/

 

Тус шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23640 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Д*******гийн Мн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Бүртгэлийн байгууллагын 2025 оны 06 сарын 04-ний өдрийн лавлагаанд регистрийн дугаартай Д*******гийн М нь Архангай Батцэнгэл 5-р баг, Цац тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д*******гийн Мн /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Д*******гийн Мг /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д*******гийн Мг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Архангай аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН