| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/04500/И |
| Дугаар | 192/ШШ2025/06292 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/06292
| 2025 08 14 | 192/ШШ2025/06292 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э
Хариуцагч: Л
Үлдэгдэл төлбөр 45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Баясгалан оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********* нэхэмжлэлийн шаардлага 45 000 000 төгрөгийн алданги 15 000 000 төгрөгөөс татгалзаж, гэрээний үлдэх төлбөр 30 000 000 төгрөгийг хариуцагч *********** бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 21 000 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж, шүүхээс эвлэрлийг баталгаажуулснаас хойш ажлын 2 хоногийн дотор, 9 000 000 төгрөгийг талуудын гэрээгээр тохиролцсон барилга архитекторын зураг төсөлд барилга байгууламжийн зураг төслийн магадлал хийлгэж, эрх бүхий байгууллага баталгаажуулснаас ажлын 2 хоногийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********-иас улсын тэмдэгтийн хураамжид 307 ы950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ