2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/06727

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 07 191/ШШ2025/06745

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 101 барилга, 705 тоот, ******* ББСБ ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******ын утасны дугаар *******,*******/ нэхэмжлэлтэй

Чын Чийг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Ч ******* ББСБ ХХК-тай 2023 оны 07 сарын 19-ний өдөр 2100130110010400 тоот зээлийн гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд 20-82 УБР улсын дугаартай, тоёота кроун маркийн хар саарал өнгөтэй авто машин худалдан авах зориулалтаар барьцааны гэрээ байгуулан барьцаалан зээл авсан болно.

Зээлдэгч Ч.Ч зээлийн төлөлт хийлгүй, гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлөлт хийх хугацааг 534 хоногоор хэтрүүлж зээлдүүлэгч компанийн зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдох гэж хичээж шаардсан ч зээлээ төлөлгүй алга болсон.

Зээлдэгч Ч.Чийн бүртгэлтэй оршин суудаг хорооны эрх бүхий ажилтантай 2025 оны 03 сарын 19-ний өдөр очиж уулзаж, тодруулахад Ч.Ч өөрийн оршин суух хаяг дээрээ бүртгэлтэй боловч амьдардаггүй, одоо амьдарч байгаа хаяг нь Улаанбаатар хот, ,,, 588 тоотод амьдардаг болохыг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолтыг өгсөн.

Зээлдүүлэгч талын зүгээс 2025 оны 03 сарын 27-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан нэхэмжлэл гаргасан ч 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 193/ШЗ2025/01594 тоот шүүгчийн захирамжаар ,, Уурхайчид 14-р гудамж, 588 тоот хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Ч.Ч тус хороонд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тухай тус хорооны засаг даргын 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 430 тоот тодорхойлолт ирсэн.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хур системээс оршин суугаа хаягийн тодорхойлолт авахад Ч.Ч ,,, 4 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт ирж мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Ч.Ч тус хороонд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 96 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн шийдвэр гарсан.

Иймд хариуцагч Ч.Чийн хаягийг тодорхой болгон эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

2023 оны 07 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 07 сарын 19-ний өдрийн барьцааны гэрээний хуулбар, 14,500,000 төгрөг шилжүүлсэн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Ч.Чын иргэний үнэмлэхний хуулбар,

Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 1594 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23617 дугаар бүхий захирамжаар Чын Чийн /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 06 сарын 04-ний өдөр лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Чын Чт /РД: / холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 1594 дугаар захирамжаар Ч.Чт холбогдох 4,722,826 төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Ч.Ч ,, Уурхайчид 14-р гудамж, 588 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй,

Мөн ,,, 4 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 6-7 дугаар тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23617 дугаар бүхий захирамжаар Чын Чийн /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Ч.Чын хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2025 оны 06 сарын 4-ний өдрийн лавлагаанд түүнийг ,,, 4 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

/ХХ-ийн 14-23 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чын Чийн /РД: / оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Чын Чийг /РД: / эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Чын Чийг /РД: / эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН