2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/05366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: ********* дүүрэг, ********** хотхон, **** дугаар байр, **** тоотод оршин суух, О.Б, 

Хариуцагч: ******** дүүрэг, **** дугаар хороо, **** гудамж, ***, өөрийн байранд байрлах, УТЗ ,

Нэхэмжлэлийн шаардлага: Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Б-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Ж.Б,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Б- нь УТЗ д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:   

Миний бие У ХНН-ийн хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр 20 дахь жилдээ ажиллаж байгаа Төмөр замын тээврийн эрх зүйн мэргэшсэн хуульч болно. Замын дарга Х.Х-г эзгүйд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.К нь бодит байдлын хууль зүйн үндэслэлгүйгээр надад 1 сар 20 хувиар үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн. 2024 оны 11 дүгээр сарын 27-нд гэсэн огноо тавьсан боловч 2024 оны 12 дугаар сарын 02-нд үйлдсэн Б/II/211 дугаартай тушаалыг гаргаж мөн өдрөө надад гардуулан өгсөн болно. Тушаал гаргасан үндэслэлээ 2024 оны 10 дугаар сарын 29-нд Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Б- нь “Б-г дуудаж байна юм асуух шаардлага гарлаа” гэхээр нь өрөөнд ортол Дотоод аудит хяналт шалгалтын албаны шалгалтын тайлан гэх зүйлийг Дотоод аудит хяналт шалгалтын албаны дарга Ууганбаяр, хяналт шалгалтын байцаагч Барсболд нар уншиж эхэлсэн. Энэ тайлан гэх зүйл нь “М ХХК бичиг явуулсан” нь албан хаагч албаны эрх мэдлээ хэтрүүлсэн урвуулан ашигласан гэсэн зүйл уншсан. Энэ өрөөнд ярьсан асуудал нь “М ХХК-д бичиг явуулаагүй, би нийтийн албан тушаалтан биш” гэсэн асуудал яригдсан. Дээрх тушаалыг хууль бусаар тушаал үйлдэн гаргасан байна. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Мөн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 2.2 “...ил тод шударга, бодит байх”, мөн журмын 6.1.1-д заасан “удирдамж”-гүй, мөн журмын 7.26, 7.27-д зааснаар шалгаж байгаа асуудлаараа ямар нэг тайлбар аваагүй, мөн журмын 7.12.1 “шалгалт явуулах удирдамж танилцуулаагүй” зэрэг нийт 13 заалтыг зөрчсөн байсан. Хууль зүйн албаны даргаар уг тушаалыг хянуулаагүй гаргасан байх бөгөөд энэ нь албан бичиг хэрэг хөтлөлт болон дотоод хэм хэмжээг бүгдийг зөрчсөн байна. Энэ асуудлаар У ХНН-ийн Хөдөлмөрлөх эрхийн маргаан таслах комиссын хурал 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр болсон бөгөөд талууд эвлэрээгүй. Иймд шүүхээс Замын нэгдүгээр орлогч дарга О.А.К нь бодит байдлын болон хууль зүйн үндэслэлгүйгээр надад 1 сар 20 хувиар үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн “2024 оны 11 дүгээр сарын 27-нд гэж огноо тавьсан /2024 оны 12 дугаар сарын 02-нд үйлдсэн” Б/II/211 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: У ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Замын даргын баталсан Т/64/01/44 дугаартай удирдамжийн дагуу 2024.08.21-нээс 2024.08.28-ны өдрүүдэд Сайншанд өртөөний санхүү болон тээврийн орлого бүрдүүлэлтэд төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар Толгойт өртөөнөөс Өргөн өртөөнд хаяглагдсан М ХХК-ийн ачилтад тавигдах ачааны вагоноос сэлгээний хөлс болох 29,250,000 төгрөгийг УБТЗ ХНН-ийн даргын 2022.03.23-ны өдрийн А/233 дугаартай тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Тарифын 1-р мөрдлөг”-ийн 2.4.б-д заасны дагуу хурааж аваагүй зөрчил илрүүлсэн. Уг зөрчилд тус албаны орлогын ахлах байцаагч Ж.М-ын Т-64/03/103 дугаартай төлбөрийн акт бичигдсэн. Тус төлөвлөгөөт шалгалтын тайланг хэлэлцэх хурал 2024.09.19-ний өдөр цахимаар болсон бөгөөд хурлыг УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга удирдан холбогдох албадын төлөөлөл оролцсон. Тухайлбал, Хууль зүйн албаны Д.А.Н нь тус хурлын дэг дээр цохолт хийж тус хуралд тээвэр болон дэд бүтэцтэй холбоотой гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөх Б.Н-г оролцох тухай үүрэг өгсөн байдаг. Гэтэл уг хуралд Б.Н- оролцохгүй эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх О.Б- оролцсон. Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогын ахлах байцаагчийн Т/64/03/103 дугаартай төлбөрийн акттай холбогдуулан М ХХК-иас 2024.09.05-ны өдрийн огноотой 3/239 дугаартай “...64/03/103 дугаартай төлбөрийн актыг манай байгууллага төлөх нь үндэслэлгүй тул тус актыг хянаж үзнэ үү” гэсэн албан бичгийг Хууль зүйн албанд ирүүлсэн. Тус албан бичгийг Хууль зүйн албаны бичиг хэргийн ажилтан 2024.09.06-ны өдөр хүлээн авч, тус албаны орлогч дарга И.И нь хэлтсийн дарга Х.Энхсүхэд санал бэлдэж хариу явуулах үүрэг өгсөн, Хэлтсийн дарга Х.Энхсүх нь тээвэр болон дэд бүтэцтэй холбоотой гэрээ хариуцсан хуулийн зөвлөх Б.Н-д өртөө хүлээлгийн төлбөр тооцож нэхэмжлэх үндэслэлтэй талаар судалж хариу өгье гэсэн үүрэг өгсөн байна. Гэтэл Б.Н- нь уг албан бичгийг Эйбл цахим системд О.Б- хуульч над руу шилжүүл гэсэн тул өөрийнх нь зөвшөөрсний дагуу шилжүүлэв гэж тэмдэглэл үйлдэн тус албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх О.Б-д шилжүүлсэн байна. Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2024.07.30-ны өдрийн 06/12342 дугаартай Тус нийгэмлэгийн Их барилга хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Б- нь 2023.01.26-ны өдөр Орон сууц захиалгын гэрээгээр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 19 дүгээр байрны 8 дугаар орцны 802 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй нь шалгалтаар тогтоогдсон. Б.Б-гийн энэ үйлдэл нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож хариу ирүүлэх тухай албан бичгийг нийгэмлэгийн дарга Х.Х-д ирүүлсэн. Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх О.Б- нь Б.Б-гийн гаргасан хууль зөрчсөн үйлдлийг, хууль зөрчөөгүй мэтээр санал бэлдэж илтгэх хуудсаар Замын даргад танилцуулж, Замын даргыг хуулийн дагуу шийдвэр гаргахад санаатай саад учруулсан байна. О.Б-гийн гаргасан дээрх үйлдлүүд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, өөрт хуваарилагдаагүй албан бичгийг дур мэдэн өөртөө шилжүүлэн авч, үндэслэлгүй буруу дүгнэлт бүхий илтгэх хуудас, албан бичиг боловсруулж нийгэмлэгт илтэд хохиролтой үйлдэл гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон. Тус албанаас Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх О.Б-г шалгасан шалгалтын дүнг Замын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч даргад 2024.10.25-ны өдөр танилцуулсан бөгөөд тус илтгэх хуудаст Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Б- зохих арга хэмжээ авах гэж цохолт хийсэн. Үүний дагуу Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Б- 2024.10.29-ний өдөр О.Б-гийн гаргасан дээрх зөрчил дутагдлын талаар хэлэлцэж О.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасныг үндэслэн үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. Иймд О.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /1хх 1-3/, УТЗ ын даргын Б/II/211 дугаар тушаал /1хх 4/, У Хууль зүйн албаны 10/502 тоот албан бичиг /1хх 5/, Дотоод аудит хяналт шалгалтын албанд Т-64/03/103 актын талаар /1хх 6/, М ХХК-ийн 3/239 тоот албан бичиг /1хх 7/, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/ шийдвэр /1хх 8-12/, УТЗ ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /1хх 13-19/, Монгол Оросын хувь нийлүүлсэн У нийгэмлэгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах тухай /1хх 20-21/, Харьцуулалтын хүснэгт: Мод тарих, арчлах, зөвлөх үйлчилгээ /1хх 22-23/, Замын даргын ажлын албанд дотоод сонгон шалгаруулах комиссын хуралдааны тэмдэглэл №88 /1хх 24-27/, Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.АмарБ- танаа Илтгэх хуудас /1хх 28-29/, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд /1хх 30-31/, УТЗ ын даргын А/842 дугаар тушаал /1хх 218/, НБТ албаны ОЭ ажил үйлчилгээний гэрээний төслийн талаар /1хх 219-220/, Лист согласования /1хх 221, 222/, Хүснэгт /1хх 223/,       

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1хх 35/, хариу тайлбар /1хх 41-43/, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 44/, Монгол Оросын хувь нийлүүлсэн У нийгэмлэгийн дүрэм /1хх 45-51/, УТЗ ын даргын А/850 дугаар тушаал /1хх 52/, У ХНН-ийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам /1хх 53-60/, УТЗ ын даргын А/560 дугаар тушаал /1хх 61/, Хувь нийлүүлсэн нийгэмлэг У Хөдөлмөрийн дотоод журам /1хх 62-89/, УТЗ ын даргын А/789 дугаар тушаал /1хх 90/, УБТЗ ХНН-ийн дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрэм /1хх 91-95/, УБТЗ ХНН-ийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журам /1хх 96-102/, УБТЗ ХНН-ийн дарга Х.Х- танаа илтгэх хуудас /1хх 103-105/, УТЗ ын даргын Б/II/211 дугаар тушаал /1хх 106/, Худалдааны тэмдэглэл №53 /1хх 107-116/, Замын дарга Х.Х- танаа илтгэх нь /1хх 117/, УТЗ ын даргын А/791 дугаар тушаал /1хх 118/, Авлигатай тэмцэх газар Мөрдөн шалгах хэлтсийн 06/12342 тоот албан бичиг /1хх 119-120/, УТЗ ын 03/373 тоот албан бичиг /1хх 121/, У Сайншанд Өртөө 56/212 тоот албан бичиг /1хх 122/, Аудитаар илэрсэн авлага барагдуулалтын тайлбар /1хх 123/, У хууль зүйн албаны 10/502 тоот албан бичиг /1хх 124/, Able Cloud  Бичиг хэрэг Т-64/03/103 актын талаар /1хх 125/, М ХХК-ийн 3/239 тоот албан бичиг /1хх 126/, Ирсэн бичиг хэвлэх хуудас /1хх 127/, Сайншанд өртөөнд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайланг хэлэлцэх хурлын дэг /1хх 128/, Хуралдааны тэмдэглэл №44 /1хх 129-136/, УТЗ ын даргын Б/I/174 дугаар тушаал /1хх 142/, 

 

5. Шүүхээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Гадаад харилцааны яамнаас 12/2810 тоот албан бичиг, хавсралт /1хх 153-204/,

Шүүхийн санаачилгаар УТЗ ын даргын А/850 дугаар тушаал /1хх 226/, У ХНН-ийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам /1хх 227-241/, УТЗ ын даргын А/560 дугаар тушаал /1хх 242/, Хувь нийлүүлсэн нийгэмлэг У Хөдөлмөрийн дотоод журам /1хх 243-249, 2хх 1-21/, УТЗ ын даргын А/789 дугаар тушаал /2хх 22/, УБТЗ ХНН-ийн дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрэм /2хх 23-32/, УБТЗ ХНН-ийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журам /2хх 33-43/, Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж ТБ-24/01/19 /2хх 44-45/, УБТЗ ХНН-ийн дарга Х.Х- танаа илтгэх хуудас /2хх 46-48/, УТЗ ын даргын Б/II/211 дугаар тушаал /2хх 49/, Хуралдааны тэмдэглэл №53 /хх 50-59/ УТЗ ын даргын А/791 дугаар тушаал /2хх 60/, Авлигатай тэмцэх газар Мөрдөн шалгах хэлтсийн 06/12342 тоот албан бичиг /2хх 61-62/, УТЗ ын 03/373 тоот албан бичиг /2хх 63/, У Сайншанд Өртөө 56/212 тоот албан бичиг /2хх 64/, Аудитаар илэрсэн авлага барагдуулалтын тайлбар /2хх 65/, У хууль зүйн албаны 10/502 тоот албан бичиг /2хх 66/, Able Cloud  Бичиг хэрэг Т-64/03/103 актын талаар /2хх 67/, М ХХК-ийн 3/239 тоот албан бичиг /2хх 68/, Ирсэн бичиг хэвлэх хуудас /2хх 69/, Сайншанд өртөөнд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайланг хэлэлцэх хурлын дэг /2хх 70/, Хуралдааны тэмдэглэл №44 /2хх 71-78/, УТЗ ын даргын А/842 дугаар тушаал /2хх 79/, Хөдөлмөрийн гэрээ /2хх 80-85/,  

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь УТЗ ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

2.1. Дээрх тушаалыг хууль бусаар тушаал үйлдэн гаргасан.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.

2.3. Мөн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 2.2 “...ил тод шударга, бодит байх”, мөн журмын 6.1.1-д заасан “удирдамж”-гүй, мөн журмын 7.26, 7.27-д зааснаар шалгаж байгаа асуудлаараа ямар нэг тайлбар аваагүй, мөн журмын 7.12.1 “шалгалт явуулах удирдамж танилцуулаагүй” зэрэг нийт 13 заалтыг зөрчсөн. Хууль зүйн албаны даргаар уг тушаалыг хянуулаагүй гаргасан бөгөөд албан бичиг хэрэг хөтлөлт болон дотоод хэм хэмжээг бүгдийг зөрчсөн.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: О.Б-гийн гаргасан үйлдлүүд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, өөрт хуваарилагдаагүй албан бичгийг дур мэдэн өөртөө шилжүүлэн авч, үндэслэлгүй буруу дүгнэлт бүхий илтгэх хуудас, албан бичиг боловсруулж нийгэмлэгт илтэд хохиролтой үйлдэл гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

5. Ажил олгогч буюу хариуцагч УТЗ ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Хувь нийлүүлсэн нийгэмлэг У дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “и” заалт, 24 дүгээр зүйл, Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Б-ын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ажилтан О.Б-г У хувь нийлүүлсэн нийгэмлэгийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 6.3.7-д заасан “удирдлагын заалтаар цохогдож ирсэн бичгийг үйл ажиллагааны чиг үүргийн хамаарал болон ажлын хэрэгцээ шаардлагын улмаас эрх бүхий удирдлагын зөвшөөрлөөр алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгж, ажилтнуудын хооронд шилжүүлж болно” гэсэн заалтыг зөрчиж өөрт олгогдоогүй эрх мэдэл эдэлж, удирдлагаас үүрэг өгөөгүй асуудлыг судалж, бодлогын шинж чанартай асуудал эцэслэн шийдвэрлээгүй байхад салбар нэгж рүү чиглэл бүхий шинж чанартай албан бичиг явуулсан нь У хувь нийлүүлсэн нийгэмлэгийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмыг зөрчсөн тул үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагч УТЗ ын Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх албан тушаалд ажиллахаар талуудын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. Нэхэмжлэгчээс УТЗ ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаар тушаалыг эс зөвшөөрч маргаж байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/ шийдвэрийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны хүлээн авсан байх бөгөөд ажил олгогчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаар тушаалын талаарх гомдлоо 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан бөгөөд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.2.3-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заажээ.

9. Хавтаст хэргийн 2-80 дугаар талд авагдсан Хөдөлмөрийн гэрээний гуравт Ажилтны эрх, үүргийг заасан байх бөгөөд 3.2.2-т Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, бусад ажил үүрэгтэй  нь холбогдох дүрэм, журам, зааврыг чанд дагаж мөрдөх, 3.2.4-т албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн болон урвуулан ашиглахгүй байх гэж заасан байна. 

 

10. Хавтаст хэргийн 1-243 дугаар талд авагдсан Хувь нийлүүлсэн нийгэмлэг У Хөдөлмөрийн дотоод журмын Дөрөвт Нийгэмлэгийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, архив, албан хэрэг хөтлөлт, нууцын асуудал гэдэгт 4.2-т Нийгэмлэг, алба, салбар нэгжийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах, архив, албан хэрэг хөтлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэжээ.

 

11. Хавтаст хэргийн 1-227 дугаар талд авагдсан У ХНН-ийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 6.3.Баримт бичгийг шилжүүлэх, 6.3.7.Удирдлагын заалтаар цохогдож ирсэн бичгийг үйл ажиллагааны чиг үүргийн хамаарал болон ажлын хэрэгцээ шаардлагын улмаас эрх бүхий удирдлагын зөвшөөрлөөр алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгж, ажилтнуудын хооронд шилжүүлж болно гэжээ.

 

12. Шүүхээс УТЗ ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэв. 

Тодруулбал, хавтаст хэргийн 2-44 дугаар талд авагдсан УБТЗ ХНН-ийн хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Б.Гантөмөрийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТБ-24/01/19 Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжаар М ХХК-иас ирүүлсэн 3/239 дугаартай албан бичгийг судлах, Хууль зүйн албанаас гаргасан 10/502 дугаартай албан бичгийг судлах, шалгалтаар илэрсэн бусад нөхцөл байдал шалгах чиглэл өгсөн байна.   

Хавтаст хэргийн 2-46 дугаар талд авагдсан УБТЗ ХНН-ийн дарга Х.Х- танаа илтгэх хуудас баримтаас үзвэл, Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Замын даргын баталсан ТБ-24/01/19 дугаартай удирдамжийн дагуу 2024.08.21-нээс 2024.08.28-ны өдрүүдэд Сайншанд өртөөний санхүү болон тээврийн орлого бүрдүүлэлтэд төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар Толгойтоос Өргөн өртөөнд хаяглагдсан М ХХК-ийн ачилтанд тавигдах ачааны вагоноос сэлгээний хөлс болох 29,250,000 төгрөгийг УБТЗ ХНН-ийн даргын 2022.03.23-ны өдрийн А/233 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан Тарифын 1-р мөрдлөгийн 2.4.б-д заасны дагуу хурааж аваагүй зөрчил ирүүлсэн. Уг зөрчилд орлогын ахлах байцаагчийн Т-64/03/103 дугаартай төлбөрийн акт бичигдсэн гэжээ. 

Хавтаст хэргийн 2-50 дугаар талд авагдсан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №53 Хуралдааны тэмдэглэлээс үзвэл, Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хуульч О.Б-гийн ажилд хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын тайланг авч хэлэлцсэн байх бөгөөд Хууль зүйн албаны хуульч О.Б-д үндсэн цалингаас 1 сар 20 % хасах сахилгын шийтгэл ногдуулах саналыг Замын даргад танилцуулахаар шийдвэрлэсэн байна.

 

13. Хавтаст хэргийн 2-69 дугаар талд авагдсан Ирсэн бичиг хэвлэх хуудас баримтаар нэхэмжлэгч О.Б- нь М ХХК-иас 2024.09.05-ны өдөр Хууль зүйн албанд 3/239 дугаартай албан бичиг ирүүлсэнийг Хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.4, Хувь нийлүүлсэн нийгэмлэг У Хөдөлмөрийн дотоод журмын 4.2, У ХНН-ийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 6.3, 6.3.7-д тус тус заасныг зөрчиж өөртөө шилжүүлэн авсан байх бөгөөд хавтаст хэргийн 2-66 талд авагдсан У Хууль зүйн албаны 2024.09.23-ны өдрийн 10/502 тоот албан бичгийг боловсруулсан болох нь УБТЗ ХНН-ийн хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Б.Гантөмөрийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТБ-24/01/19 Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийн дагуу Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2024.08.21-нээс 2024.08.28-ны өдрүүдэд Сайншанд өртөөний санхүү болон тээврийн орлого бүрдүүлэлтэд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтаар тогтоогдсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасан Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр УТЗ ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаар тушаалаар О.Б-д үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэж байна.

 

14. Нэхэмжлэгчээс “...Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй” гэх тайлбарыг гаргасан. Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заажээ.

Хэрэгт авагдсан У 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №53 Хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч О.Б- нь сахилгын шийтгэл ногдуулах саналыг гаргасан хуралд оролцсон байх тул хариуцагч нь Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг зөрчөөгүй байна.   

 

15. Ажил олгогчийн зүгээс О.Б-г “...өөрт олгогдоогүй эрх мэдэл эдэлж, удирдлагаас үүрэг өгөөгүй асуудлыг судалж, бодлогын шинж чанартай асуудал эцэслэн шийдвэрлээгүй байхад салбар нэгж рүү чиглэл бүхий шинж чанартай албан бичиг явуулсан” гэж үзэн түүнд үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь хэсгийг зөрчөөгүй, ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх тул УТЗ ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан  УТЗ ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.