2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/06741

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 07 191/ШШ2025/06741

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 200 тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, 24 тоот хаягт оршин суух Нын Д /РД: /, Эийн У /РД: /, Дын О /РД: / нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,026,598.43 төгрөг гаргах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2024 оны 05 сарын 01-ний өдөр КЮ92071819 регистрийн дугаартай Н овогтой Д, регистрийн дугаартай Э овогтой У, регистрийн дугаартай Дын О нар нь манай байглагад биечдэн хандаж Улаанбаатар, *******,*******, Холбоо толгойн 3 гудамж, 24 тоот хаягт байршилтай 105 м.кв талбайтай хувийн сууц, 542 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалан 28,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан.

Бид хүлээн авч судлаад хүссэн зээлийг нь сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж 40-24042632 дугаартай зээлийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгж бид зээлийг олгосон.

Гэтэл зээлдэгч нь 2025 оны 01 сарын 17-ны өдрөөс хойш зээлийг төлөлгүй, хугацаа хэтрүүлсэн, зээлээ яаралтай төлөх талаар удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлээгүй билээ.

Иймд шүүхийн журмаар зээлийн гэрээний үүргийг бид нэхэмжилж байна.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2025 оны 04 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,407,041.10 төгрөг, зээлийн хүү 8,337,103.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 269,453.35 төгрөг, нийт 36,013,598.43 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 36,026,598.43 төгрөгийг гаргж манай байглагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

******* ББСБ ХХК нь Н.Д нарт холбогдан 36,026,598.43 төгрөг гаргах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "******* ББСБ ХХК нь хариуцагч Н.Д нарт холбогдан зээлийн гэрээний үүрэгт 36,026,598.43 төгрөг гаргах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хариуцагч Н.Д нарт холбогдан гаргасан 36,026,598.43 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Д нь бүрэн төлж барагдсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 36,026,598.43 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Д нь төлж барагдсан үндэслэлээр нэхэмжлэгч "******* ББСБ ХХК нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,283 төгрөгийн тал хувь 204,141.5 төгрөгийг улсын орлогоос гарган нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, үлдэх хэсэг болох 204,151.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

        ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН