2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/06742

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 07 191/ШШ2025/06742

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,*******, 10 давхар, ******* ББСБ ХХК-ийн /РД: *******, утасны дугаар *******, *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын утасны дугаар / нэхэмжлэлтэй

Гын Гыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн Сүхбаатар дүүрэг дэх Сити салбарын захирал Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Г 2023 оны 06 сарын 15-ны өдөр 120219207 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулан 2,119,800 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй гэрээ байгуулж зээлж авсан.

Дээрх зээлээ төлөлгүй 580 хоног өнгөрсөн ба манай компанийн зүгээс удаа дараа сануулж, зээл төлүүлэх талаар тогтмол утсаар ярьж, хаягаар очиж байсан боловч зээлийн төлөлт хийгээгүй.

Зээлийн гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 сард нэхэмжлэл гаргасан ба мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан байна.

Иймд Г.Гыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Зээлийн гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 6516 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23650 дугаар шүүгчийн захирамжаар Гын Гын /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 06 сарын 04-ний өдөр лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Гын Гад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 6516 дугаар захирамжаар Г.Гад холбогдох 2,100,178 төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэлд дурдсан хариуцагч Г.Гын гэх ,, 3-р гудамж, 60 тоот хаяг уг хороонд байдаггүй болох нь харьяалах хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 6 дугаар тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23650 дугаар захирамжаар Гын Гын /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Г.Гын хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2025 оны 06 сарын 04-ний өдрийн лавлагаанд түүнийг ,,, 60 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

 

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн ,,, 60 тоот хаяг тухайн хороонд байдаггүй болох нь харьяалах хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон ба Монгол шуудан компани хаяг алдаатай гэх магадлагааг ирүүлсэн байна.

/ХХ-ийн 9-15 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гын Гын /РД: / оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Гын Гийг /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Гын Гийг /РД: / эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН