| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00048/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 48
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харцас овогт Р-н Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Р.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар шүүгдэгч Р.Насанжаргалаас 6.300.500 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Б-т 120.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Г-д 806.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 5.374.000 төгрөгийг олгож, хохирогч П.Б-р нэхэмжлэх хохиролгүй гэснийг, иргэний нэхэмжлэгч Б.А-т 1.676.293 төгрөг төлөхөөс 1.700.000 төгрөг төлсөнийг, иргэний нэхэмжлэгч Б.А-г нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч Р.Насанжаргалаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.Насанжаргал нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох 6.300.500 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Р.Н-л нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг шүүгдэгч Р.Н-д тус тус мэдэгсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Р.Насанжаргалыг тэнссэн хугацаанд бүртгэл хөтлөхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 5/02 дугаартай хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 44-17 СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг, 01725854 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Б.Р-д, 00796623 дугаартай 53-84 УНС улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Б.Б-д тус тус буцаан олгосугай.
8.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэж прокурор, хэргийн оролцогчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчид гардуулсугай.
10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА