| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2025/00301/И |
| Дугаар | 191/ШШ2025/06743 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/06743
2025 08 07 191/ШШ2025/06743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,******* 86 тоот хаягт байрлах, ******* ХХК-ийн /РД: *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй,
У*******гийн Ог /РД: *******/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Эрдэнэ,
Иргэн У.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэтгүүлч У.О нь 2023 оны 11 сарын 22-ны өдөр www.baabar.mn гэх олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслийн сувагт Ес зүйн Дело: Анхаар Монголын газар нутаг дээр мөнгө угаасан гадаадын иргэнээс шүүгч авлига авсан байж болзошгүй байдал илэрлээ гэсэн гарчигтай нийтлэлийг нийтэлсэн.
Улмаар ******* ХХК нь тус шүүхэд 2024 оны 09 сарын 10-ны өдөр У.Од холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл буюу www.baabar.mn цахим хуудсаар дамжуулан няцаалт хийж, уучлал гуйхыг даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэсэн.
Гэвч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/26372 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн үндэслэх нь хэсэгт ... Хариуцагч У.Огийн гэх нэхэмжлэлд дурдсан Улаанбаатар хот, *******,,,, 304 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд ийм хүн байхгүй гэсэн шуудангийн магадлагаатай, мөн уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй талаарх тодорхойлолтыг тус дүүргийнны засаг дарга ирүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.
Ингээд У.Од холбогдох ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Уг шүүгчийн захирамжид мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 13-ны өдрийн дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
У.Огийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй тул түүний эрэн сурвалжлуулах шаардлага бий болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу хүсэлт гаргасан. Иймд У.Ог эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Иргэн У.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ,,,, 32 тоот хаягт оршин суухгүй байгаа. 2021 оноос ,,, 18 тоотод амьдарч эхэлсэн. Түрээсийн гэрээг хүргэн М.Анхбаяр хийсэн. Би цаашдаа энэ хаягт байх эсэхээ мэдэхгүй. Оршин суугаа хаяг байхгүй ч би утсан дээрээ байнга байдаг гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,
www.baabar.mn гэх олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслийн сувагт Ес зүйн Дело: Анхаар Монголын газар нутаг дээр мөнгө угаасан гадаадын иргэнээс шүүгч авлига авсан байж болзошгүй байдал илэрлээ гэсэн гарчигтай нийтлэлийг хуулбар /цахим мэдээллийн хэрэгслээс хэвлэн гаргасан/,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй У.Од холбогдох хэргийг хариуцагчийн хаяг тодорхой бус үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 26372 дугаар шүүгчийн захирамж, уг захирамжид гаргасан гомдлыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн мөн шүүхийн 2024 оны 12 сарын 13-ны өдрийн 507 дугаар бүхий тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2190 дугаар шүүгчийн захирамжаар ХХК-иас:
-*******,,,, 304 тоот хаягт У.О үйл ажиллагаа явуулдаг эсэх, үйл ажиллагаа явуулдаг бол үүнтэй холбоотой баримтыг,
Мөн 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 10947 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн Сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос У.Огийн оршин суугаа газрын хаяг, регистрийн дугаар зэрэг мэдээллийг гаргуулахаар,
2025 оны 04 сарын 18-ны өдрийн 17328 дугаар шүүгчийн захирамжаар Мобиком корпораци ХХК-иас 99713479 дугаарын эзэмшигчийн талаарх холбогдох мэдээллийг,
2025 оны 04 сарын 30-ны өдрийн 19234 дугаар шүүгчийн захирамжаар У*******гийн Огийн /РД: *******/ оршин суух хаягийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас гаргуулахаар тус тус шийдвэрлэсний дагуу тухайн байгууллагууд баримтуудтай холбоотой зохих хариуг нь өгч, холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь У*******гийн Од /РД: *******/ холбогдуулан нэр төр сэргээлгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 26372 дугаар захирамжаар У.Од холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл буюу www.baabar.mn цахим хуудсаар дамжуулан няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч У.О *******,,,, 304 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Дээр шүүгчийн захирамжид нэхэмжлэгч гомдол гаргахад мөн шүүхийн 2024 оны 12 сарын 13-ны өдрийн 507 дугаар тогтоолоор 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 26372 дугаар бүхий шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
/ХХ-ийн 10-12 дугаар тал/
Тус шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 2190 дугаар шүүгчийн захирамжаар ХХК-иас *******,,,, 304 тоот хаягт У.О үйл ажиллагаа явуулдаг эсэх, үйл ажиллагаа явуулдаг бол үүнтэй холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
ХХК-ийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 01/09 тоот тодорхойлолтод ... ХХК 2012 оноос Баянзүрх дүүргийн, 15-р хороолол, Энх тайваны өргөн чөлөө 78 тоот хаягт үйл ажиллагаа явуулж ирсэн.
... Хаягт У.О оршин сууж амьдрах боломжгүй ... гэжээ.
/ХХ-ийн 17-20 дугаар тал/
Мөн 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 10947 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн Сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос У.Огийн оршин суугаа газрын хаяг, регистрийн дугаар зэрэг мэдээллийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг холбоо 2025 оны 03 сарын 04-ний өдрийн 25/08 тоот албан бичигтээ Сэтгүүлч У.О Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны гишүүн биш тул хаяг, утасны мэдээлэл манай холбооны гишүүнчлэлийн бүртгэлд байхгүй гэх хариуг ирүүлсэн байна.
/ХХ-ийн 28-32 дугаар тал/
2025 оны 04 сарын 18-ны өдрийн 17328 дугаар шүүгчийн захирамжаар Мобиком корпораци ХХК-иас 99713479 дугаарын эзэмшигчийн талаарх мэдээллийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Мобиком корпораци ХХК-ийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 4/2194 тоот лавлагаанд 99713479, У******* О, *******/ гэжээ.
/ХХ-ийн 36-41 дүгээр тал/
2025 оны 04 сарын 30-ны өдрийн 19234 дугаар бүхий шүүгчийн захирамжаар У*******гийн Огийн /РД: *******/ оршин суух хаягийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас гаргуулахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 сарын 08-ны өдрийн лавлагаанд ... У*******гийн О Улаанбаатар, ,,,, 32 тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэсэн байна.
,,,, 32 тоот хаягаар У.Од шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд түүнийг уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх тодорхойлолтыг харьяалах хорооны засаг дарга нь ирүүлсэн, Монгол шуудан компани заасан хаягт ийм хүн байхгүй гэсэн магадлагааг ирүүлжээ.
/ХХ-ийн 44-46,т 48-50 дугаар тал/
Иргэн У.О 2021 оноос ,,, 18 тоот хаягт оршин сууж байгаа гэх боловч түүний нотлох баримтаар өгсөн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг иргэн М.Анхбаяр нь Р.Очирпүрэвтэй байгуулсан, гэрээний хугацаа 2022 оны 02 сарын 26-ны өдөр дуусгавар болсон, уг гэрээгээр ,,, 18 тоот орон сууцыг хөлслүүлсэн гэж үзэхгүй ба хөлсөлж буй орон сууцны хаяг тодорхой бус байна.
/ХХ-ийн 54-55 дугаар тал/
2025 оны 03 сарын 28-ны өдөр шүүгчийн туслах 89054992 дугаарын утсаар У.Огийн 99713479 дугаарын утас руу залган, мөн түүнийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан талаар мэдэгдэхэд тэрээр 7 хоногийн дараа шүүхэд очино,
Мөн 2025 оны 05 сарын 21-ний өдөр түүний 99713479 дугаарын утас руу шүүгчийн туслах 89054992 дугаарын утсаар залган шүүхэд ирэх талаар тодруулахад тэрээр 2025 оны 05 сарын 23-ны өдөр хорооны засаг даргын тодорхойлолтоо авч шүүхэд очих болно гэж тус тус мэдэгдсэн хэдий ч тэрээр 2025 оны 08 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж хаягаа тодруулж өгөөгүй байна.
/ХХ-ийн 34, 47 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У*******гийн Огийн /РД: *******/ оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар У*******гийн Ог /РД: *******/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар У*******гийн Ог /РД: *******/ эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч АБа плюс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН