| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04818/И |
| Дугаар | 192/ШШ2025/06413 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/06413
1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжилсэн 29,912,977.67 төгрөгийг хариуцагч С.Н нь 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,515 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-аас 153,757.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 153,757.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.