Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/1006

 

 

 

 

    2024            ****             04                                        2024/ДШМ/1006

 

А.****д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор 17,

хохирогч А.****, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

хохирогч О.****, Г.**** нарын өмгөөлөгч Д.****,

хохирогч Д.****ийн өмгөөлөгч Ж.Номинцэцэг,

хохирогч Н.****ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч А.****, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Болормаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/666 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.****, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Болормаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.****д холбогдох эрүүгийн 2211 00000 148****дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

**** овгийн ****ы ****, **** оны 6 дугаар сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 3****настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлагийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Өнөр хорооллын ****дүгээр байрны **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:****/;

А.**** нь бусдыг “Бүгд Найрамдах Солонгос улсын вон хямд үнээр зарна, 5 хувийн хүүтэй төгрөг, вон зээлнэ, вон авах гэсэн чинь мөнгө дутаад байна” гэх зэргээр хуурч итгүүлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

- 2020 оны 02 дугаар сарын 25-аас 27-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.****ээс 99.371.000 төгрөгийг,

- 201****оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.****гаас 44 050.000 төгрөгийг,

- 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.****өөс 23.500.000 төгрөгийг,

- 201****оны ****дүгээр сарын 24, 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.****өөс 62.150.000 вон буюу 141.095.500 төгрөгийг,

- 201****оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд БНСУ-д хохирогч А.****аас 87.303.680 төгрөгийг,

- 2020 оны 01 дүгээр сарын 15-аас 24-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.****гээс 160.421.650 төгрөгийг,

- 2020 оны 02 дугаар сарын 26-аас 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.****гээс 42.900.000 төгрөгийг,

- 2020 оны 02 дугаар сарын 26-аас 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.****гаас 116.500.000 төгрөгийг,

- 2020 оны 02 дугаар сарын 26-аас 27-ны өдрийн хооронд БНСУ-д хохирогч С.****ээс нийт 25.877.000 вон буюу 58.940.790 төгрөгийг,

- 201****оны 12 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.****гаас 203.808.800 төгрөгийг,

- 201****оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Н.****аас 526.536.848 төгрөгийг тус тус залилж авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 1.504.428.268 /нэг тэрбум таван зуун дөрвөн сая дөрвөн зуун хорин найман мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: А.****гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.****г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.****д 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.****д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.****гийн цагдан хоригдсон 02 /хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.****гаас 1.702.938.823 төгрөгийг гаргуулж, хохирогч А.****д 68.683.140 төгрөгийг, Г.****д 221.301.790 төгрөгийг, А.****д 41.430.000 төгрөгийг, О.****т 23.500.000 төгрөгийг, С.****д 60.752.****0 төгрөгийг, Ш.****д 94.567.000 төгрөгийг, Д.****д 116.500.000 төгрөгийг, Б.****д 203.808.800 төгрөгийг, О.****д 141.095.500 төгрөгийг, А.****т 204.763.565 төгрөгийг, Н.****т 526.536.848 төгрөгийг тус тус олгож,

нэр бүхий 11 хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.****гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.****д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 82 дугаар хөрөнгийн шилжилт хө****ийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.**** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд хохирогч нарт өгөх хохирлын тооцоог дараах байдлаар буруу бодсон.

1. А.****т 201****оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 3****удаагийн гүйлгээгээр 465.202.600 вон болон 310.300.546 төгрөг шилжүүлсэн. Энэ нь:

1 дүгээр хавтаст хэргийн 102-107 дахь тал,

2 дугаар хавтаст хэргийн 228-230 дахь тал,

3 дугаар хавтаст хэргийн 104-********дэх тал,

4 дүгээр хавтаст хэргийн 11, 19, 22, 27, 32 дахь тал,

7 дугаар хавтаст хэргийн 128-****7, ****9, 143-162, 206, 242, 23****дэх талд авагдсан баримтуудаар нотлогдоно.

2. Н.****, Б.**** нарт би өөрийн дүү болох А.****ын Солонгос улс дахь Үри банк /1002-041-627536/ данснаас 201****оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 2****удаагийн гүйлгээгээр 585.007.000 воныг Солонгос улсын Күкмин банк болон Хана банкны **** ****, **** **** гэсэн данс руу шилжүүлсэн. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Эх хувь 4 дүгээр хавтаст хэргийн 23-85 дахь талд байгаа. Орчуулга нь хамгийн сүүлийн хавтаст хэрэгт байгаа. Мөн миний өөрийн Солонгос улс дахь Үри банк А.**** /1002-042-****8745/ данснаас 201****оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 48 удаагийн гүйлгээгээр Н.****, Б.**** нарын тус данснууд руу 375.724.000 вон шилжүүлсэн нь:

7 дугаар хавтаст хэргийн 161-248 дахь тал,

8 дугаар хавтаст хэргийн 1-8 дахь тал,

8 дугаар хавтаст хэргийн 62-248 дахь талд байгаа дансны хуулгаар нотлогдоно.

3. Г.****гээс 2020 оны 01 дүгээр сарын 15-аас 26-ны өдрийн хооронд 250.000.000 төгрөг авсан. Үүнээс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 7.386.770 вон, мөн 10.255.930 вон, 2020 оны 02 дугаар сарын ****-ны өдөр 10.000.000 вон, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 10.000.000 вон нийт 37.642.700 вон буюу 86.578.000 төгрөг, мөн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлж өгсөн нь бүгд дансны хуулгаар нотлогдоно.

4. О.****өөс 201****оны ****дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт ****0.000.000 вон авсан. Үүнээс 201****оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 8 удаагийн гүйлгээгээр нийт 121.870.000 вон буцаан шилжүүлсэн. Бүгд дансны хуулга болон фейсбүүк чатаар харилцсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

5. Ш.****гээс 20.000.000 воны төгрөг болох 46.000.000 төгрөг авсан. Дансны хуулга болон 2 талын мэдүүлгээр нотлогдоно.

6. Д.****гаас 100.000.000 воны төгрөг орж ирснээс 50.000.000 вон шилжүүлэн өгч, 115.000.000 төгрөг үлдсэн. Мөн дансны хуулгаар нотлогдоно.

7. А.**** надад нийт 82.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 37.950.000 төгрөг буцаан шилжүүлсэн. Дансны хуулгаар нотлогдоно.

8. С.****д 58.940.790 төгрөг шилжүүлэн өгөх үлдэгдэлтэй. Дансны хуулгаар нотлогдоно.

9. А.****д 6 удаагийн гүйлгээгээр надад 200.650.000 төгрөг шилжүүлэн өгснөөс би 4 удаагийн гүйлгээгээр 101.970.000 төгрөг буцаан шилжүүлсэн. Мөн дансны хуулгаар нотлогдоно.

Би анхнаасаа залилах санаа зорилго агуулаагүй, ханшийн зөрүүний алдагдал болон нөхрийн захирал болох Солонгос улсын иргэн ****гэх хүнд вон зээлүүлэн алдаж, мөн ковид гарснаас үүдэн хүмүүсийн мөнгийг өгч чадахгүй өдийг хүрсэн. Амьжиргааны эх үүсвэр болгоогүйг дансны хуулга нотлох тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.

Хохирлыг заавал бүрэн төлөх тул гомдол гаргасан 11 хүнээс дээр дурдагдсан ****хүний хохирлын тооцоог зөвөөр тооцож тогтоож өгнө үү.

Би маш их харамсаж хохирогч нараасаа уучлалт хүсэж байна. Ийм байдалд хүргэсэнд намайг үнэхээр уучлаарай. Би хохирлыг зөв тооцоолоод төлөх ёстой төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байгааг минь хүлээж авна уу. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч ****д 1,500,000 төгрөгөөр илүү, хохирогч ****д 1,811,390 төгрөгөөр илүү, хохирогч ****д 2,800,000 вон буюу 7,396,500 төгрөг илүү, хохирогч ****д 51,667,000 төгрөг илүү, **** гэх хүнд 60,880,140 төгрөгөөр илүү, хохирогч ****д 29,996,590 төгрөгөөр дутуу, хохирогч ****д 2,620,000 төгрөг дутуу гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч **** баримтаа дутуу гаргаж өгсөн. Би 204,763,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хохирогч **** гэх хүнийг би огт танихгүй эхнэр ****тэй нь харьцдаг байсан. ****ийн өгсөн дансууд руу нь Солонгос улс дахь өөрийн **** гэсэн дансаар болон төрсөн дүү ****ын дансаар вон эргүүлэн шилжүүлж өгсөн боловч дүү ****ын дансаар шилжүүлсэн воны баримт нь байхгүй байхад байцаагч тооцоонд огт оруулахгүйгээр Монгол мөнгөөр 200,000,000 төгрөг над дээр илүү тооцсон байна. Ингээд нийт ****хохирогчтой холбоотой хагас тэрбум төгрөгийн зөрүүтэй байгаа тул эрхэм шүүгч та бүхэн үүн дээр анхаарч зөвөөр тогтоож өгнө үү. Нөхөр бид хоёр БНСУ-д 12 жил ажиллаж амьдрахдаа ажил хийлгүй нэг ч өдрийг өнгөрөөж байгаагүй. Нөхөр маань айл нүүлгэх ажил хийдэг. Би буудалд цэвэрлэгээ хийдэг, хажуугаар нь Монгол улсаас ирсэн хүмүүс эмнэлэгт үзүүлэхэд нь орчуулагчаар ажилладаг байсан. Ингээд 2010 оноос би Монгол хоолны газар ажиллуулж, нөхөр Монгол улсад иртлээ айл нүүлгэх ажиллаа тасралтгүй хийсэн. Анх манай хоолны газраар үйлчлүүлдэг байсан үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр энэ мөнгөн гуйвуулга гэдэг ажил болон оюутны банкны баталгааг хийж эхэлсэн. Миний 3 дахь хүү уушигний буруу хөгжлөөс болоод Солонгос улсад дутуу төрж агаар сэлбэлт шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлтээр 2016 оны 10 дугаар сард гэр бүлээрээ Монгол улсад ирсэн. Хүүд маань асаргаа маш их шаардлагатай байдаг. Би сургууль, цэцэрлэгийн насны 4 хүүхэдтэй. Би хүүхдүүдээ асрахын хажуугаар олон жил харьцсан хүмүүсийнхээ гүйлгээг интернэт банкаар хэвийн хийж байгаад 2020 онд ****гэх Солонгос улсын хүн “хямд вон олж өгнө” гэхээр нь их хэмжээний вон зээлүүлсэнээс болоод одоо хохирогч нараа ч өөрийгөө ч дөрвөн хүүхдээ ч хохироогоод ийм хэцүү байдалд орчихлоо. Нөхөр маань Монгол улсдаа ирээд 100 айлд байрладаг Солонгос улсын компанид орчуулагчаар одоог хүртэл ажиллаж гэр бүлээ тэжээдэг. Би хохирогч нарын мөнгөөр амьдралаа залгуулж байгаагүй. Үүнийг хавтаст хэрэгт байгаа бүх дансны хуулгууд нотлох болно. Надад оногдуулсан хорих ял болон зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Миний төлөх ёстой хохирлын тооцоог зөвөөр тооцож 4 хүүхдүүдтэй минь нэг өдрийн өмнө ч болов очих боломжийг олгож өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна.” гэв.

Шүүгдэгч А.****гийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагч А.****гийн нэр бүхий 11 хохирогчид учруулсан хохирлын тооцоог улсын яллагч нь яллах дүгнэлтдээ 1.504.428.268 төгрөг хэмээн тогтоосон байхад анхан шатны шүүх 1.702.938.823 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэг. Шийтгэх тогтоолоор хохирогч А.****, Г.**** гэх мэт хэд хэдэн хохирогчийн хохирлыг шүүх буруу дүгнэсэн. Хохирогч А.**** нь мөнгөө буцаан шилжүүлж авсан дансны хуулгануудаа бүрэн гүйцэд гаргаж өгөөгүйгээс хохирлын дүн өсөж, хасагдах ёстой хохирол хасагдаагүй.

Хохирогчоор тогтоогдсон Н.****ын тухайд эхнэр Б.****ийнхээ дансаар гүйлгээ хийж байсан ба буцаан авсан мөнгөнийхөө баримтыг дутуу гаргаж өгснөөс хохирлын тооцоо мөн дутуу гарсан. Б.****ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчоор тогтоох ёстой байтал хохирогчоор тогтоогоогүй байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Хохирлын тооцоог зөв тооцож тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлсийн нэг яах аргагүй мөн байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болох банкны дансны хуулгуудыг бүрэн гүйцэд үнэлээгүй, хэт нэг талыг барьж хохирогчийн мэдүүлэг, тооцооллыг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, хохирлын тооцоог зөв гаргуулахаар шинжээч томилох хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хохирлыг бодитоор тогтоох боломжийг хязгаарласан гэж үзэж, гомдолтой байгаа болно.

Хэргийн зүйлчлэлийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн хүндрүүлэн зүйлчилснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, энэхүү гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь 201****оны ****дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хооронд болсон бөгөөд А.**** нь солонгос хүнд итгэн мөнгө зээлдүүлээд буцаан авч чадаагүй, ковид-1****цар тахал гарч, ханшийн зөрүү гарсан зэрэг бизнесийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас хохирогч нарын мөнгийг буцаан өгч чадаагүй байдаг тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байхад шүүгдэгч А.****г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хохирогч **** нь эхнэр ****ийнхээ хамтаар мөнгө шилжүүлж байсан. ****ийн эзэмшлийн дансаар мөнгө шилжиж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс ****ийг хохирогчоор тогтоож өгнө үү. Хэдий нэг гэр бүлийн гишүүн ч гэсэн энэ хүн өөрийнхөө эзэмшлийн дансаар мөнгө шилжүүлж байсан. Иймд ****ийг хохирогчоор тогтоох ёстой. Мөн хохирлын асуудлыг шүүгдэгч А.**** тодорхой ярьдаг. Гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Гол маргаан нь хохирлын тооцооны асуудал л байдаг. Яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээнээс анхан шатны шүүх 200 гаруй сая төгрөгөөр нэмэгдүүлж тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.****гийн өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хамгийн их маргадаг хохирогч А.**** байдаг. Хохирогч А.**** нь хохирлын талаарх баримтуудаа гаргаж өгдөггүй. Шүүгдэгч А.**** нь хохирогч нарыгаа таньдаггүй. Цахимаар холбогдож байсан байдаг. Хохирогч А.****ын хувьд өөрийнхөө данснаас болон эх, ах, дүү нарынхаа данснаас мөнгө шилжүүлээд байсан. Энэ гүйлгээнүүдтэй холбоотой баримтуудыг гаргаж өгнө үү гэхээр шүүхэд гаргаж өгөөгүй. Мөрдөн байцаалтын шатанд ч гаргаж өгөөгүй. Ингээд тооцоо маргаантай байдаг. Хохирогч нар эхлээд маш идэвхтэй явж байсан. Анх хохирогч ****, **** гэх хоёр хүн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүүлд эрүүгийн хэрэгт хохирогч болж орж ирсэн. Энэ үед А.**** нь Монгол улсаас гарч чадахгүй буюу корона идэвхтэй тархсан байсан тул дансны хуулгаа Солонгос улсаас авч чадаагүй. Ингээд шүүхийн захирамжаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу дансны хуулгыг нь БНСУ-с авч хэрэгт хавсаргасан. Гэхдээ баримт дутуу ирсэн. Хохирогч нар зөвхөн өөрсдийнхөө шилжүүлсэн мөнгөний дансны хуулгаа л өгөөд байдаг болохоос буцаагаад шилжүүлсэн мөнгөний дансны хуулгыг гаргаж өгөөгүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.**** хэлсэн бөгөөд өөрөө нэг бүрчлэн тооцоо хийсэн. Хохирогч А.****ын дансны хуулгуудыг ****ттай шалгаагүй байдаг.” гэв.

Хохирогч А.**** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг дансны хуулгуудаа гаргаж өгдөггүй гэж байна. Би дансны хуулгуудаа гаргаж өгөхөөр ковидийн халдвар намжсаны дараа буюу 2022 онд өөрөөсөө зардал гаргаад БНСУ-руу явж дансны хуулгаа аваад хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Шүүгдэгч А.**** нь хохиролтой маргаад байгаа шалгаан нь цаг хугацаа хожих л зорилготой байдаг. 4 дүгээр хавтаст хэргийн 115-117 дугаар талд шүүгдэгч А.****гийн 2020 оны 4 дүгээр сарын ****-ны өдөр өгсөн мэдүүлэг, мөн 1****-127 дугаар талд шүүгдэгч А.****гаас гаргаж өгсөн хохирлын жагсаалт дээр надаас авсан бүх мөнгөн дүн тодорхой тусгагдсан байдаг. Мөнгөн дүнг зөрүүлээд байгаа шалтгааныг ойлгохгүй байна. Би 201****оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны хооронд 6 удаагийн өгсөн мөнгөний гүйлгээ буюу надад өгсөн мөнгийг хасаад өгөөгүй мөнгөн дүнгээрээ л нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл шүүгдэгч А.**** нь 201****оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх буюу бүр өмнөх хугацааны хаагдсан тооцоог оруулж ирээд хөл дүнг нь бариулаад байдаг. Хохирогч А.****аас 561 сая вон аваад буцаагаад 575 сая вон өгөөд тооцоогүй болсон гэдэг мэдүүлгийг өгдөг. Гэвч энэ тооцоон дотроосоо надаас авсан мөнгөнүүдийнхээ тооцоог хасаад байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 46 сая вон надаас авсан байхад үүнийгээ тооцооноос хасчхаад буцаагаад 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 50 сая вон өгсөн гээд өгсөн мөнгөө оруулаад байдаг. Нягтлан бодох аргаар тооцоог зөрүүлээд байдаг. Надаас авсан бүх мөнгө тодорхой харагдаж байдаг. Надаас 211 сая төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрчхөөд миний хохирлын нэхэмжлэлд хамааралгүй тооцоонуудыг татаж оруулж ирээд дансны аргаар л маргаад яваад байдаг болохоос биш авсан мөнгөө хүлээн зөвшөөрдөг. Мөн маш тодорхой нэг зүйл харагддаг. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би А.****д 40,000,000 вон буюу 94,730,000 төгрөг, мөн 7,000,000 төгрөгийг нэмж өгсөн. Энэ дүнгээр тооцоод үзэхээр нийт 101,730,000 төгрөгийг би дээрх өдөр өгсөн. Үүнээс буцаагаад надад 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 3,042,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 7,190,000 төгрөг, 02 дугаар сарын 06-ны өдөр 7,035,000 төгрөг, 02 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт дүнг базаад үзэхээр 27,268,000 төгрөгийг 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш надад төлсөн байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 20-нд авсан 101,730,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш буцааж өгсөн 27,268,000 төгрөгийн хоорондох зөрүү гэхэд л 74,641,200 төгрөг байдаг. Гэтэл хохирогч А.****тай тооцоогүй гэдэг. Шүүгдэгч А.**** нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэх хуулийн заалтыг ашиглаад зориудаар тооцоог худлаа мэдүүлдэг. БНСУ-ын иргэнд мөнгө өгөөд алдсан гэдэг нь үндэслэлгүй. Учир нь, надаас авсан мөнгөө 3 хоногийн дараа буцааж өгөх байтал өгөхгүй зугтаагаад байсан. Би шүүгдэгч А.****гийн нөхрийг олж уулзаж байхад хүртэл зугтаагаад байсан. Надаас мөнгө авсныхаа дараа залилах гэмт хэргээ үргэлжлүүлж үйлдсээр л байсан. Нэгэнт залилах гэмт хэрэг үйлдэх сэтгэхүйтэй бол мэдүүлгээ ч тэр хандлагаар худлаа өгсөн. Миний хувьд бодитой хохирлоо л нэхэмжилсэн.” гэв.

Хохирогч А.****ын өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Хохирогч А.****ын хувьд 201****оны 5 дугаар сараас эхэлж А.****гийн данс руу гүйлгээ хийж эхэлсэн. Шүүгдэгч А.**** нь өмнөх итгэл төрүүлж мөнгө шилжүүлж байсан үеийнхээ гүйлгээг оруулж тооцоод хохирлоос хассан байдаг. Шүүгдэгч А.**** нь А.****д буцааж өгсөн мөнгөний баримтаа гаргаж өг гээд нэхээд байдаг. Гэтэл А.**** буцаагаад шилжүүлсэн бол баримтаа өөрөө гаргаж өгөх боломжтой. А.**** аваагүй мөнгөний баримтыг яаж гаргаж өгөх юм бэ. 211,000,000 төгрөгийг авсан болохоо А.**** хүлээн зөвшөөрөөд мэдүүлсэн. Хохирогч А.****ын хувьд өөр хүмүүсийн дансаар шилжүүлсэн мөнгөний баримтуудаа боломжоороо гаргаж өгсөн гэж яриад байдаг. Яллах дүгнэлтэд дурдсан мөнгөн дүн дээр яагаад гомдол гаргаагүй гэхээр шүүгдэгч А.****гаас “мөнгийг чинь өгчихнөө” гээд худлаа хэлж цаг хожсон. Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тооцоог хийх боломжтой учраас шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч ****ийг хохирогчоос тогтоолгох байсан гэж байна. Хохирогчийн тоог нэмэх нь шүүгдэгчид ямар ашигтай юм бэ. Нөхрийг нь хохирогчоор тогтоосон. Мөнгө шилжүүлсэн хүн болгоныг хохирогчоор тогтоох юм бол хохирогч А.****ын эх, ах, дүү гэх мэт хүмүүсийг бүгдийг хохирогчоор тогтоох шаардлага гарна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Хохирогч О.****, Г.**** нарын өмгөөлөгч Д.**** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хохирлын дүн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан үнийн дүн хоёрын хооронд 60,880,000 төгрөгийн зөрүү гарч байдаг. Зөрүү нь ямар учиртай вэ гэхээр шүүгдэгч А.**** нь хохирогч О.****, Г.**** нараас мөнгө авахдаа өөрийн дансаар аваагүй. Өөрийн төрсөн дүү болох ****, нөхөр болох Түвшинбаяр, өөрийн эхийнхээ гээд 3 хүний дансаар нийт 561,300,000 төгрөгийг авсан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батчулуун мэдүүлэг өгсөн. Хохирогч О.**** нь БНСУ-с ирээд мэдүүлгээ өгсөн. Холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Шүүгдэгч А.****гийн тайлбарлаж байгаагаар бол зөвхөн өөрийнхөө өгсөн мөнгийг тодорхой яриад эргээд авсан мөнгөнийхөө дүнг зөрүүтэй мэдүүлдэг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг дүгнээд нийт 60,880,140 төгрөгийг нэмж гаргуулахаар зааж байгаа нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Энэ хэргийг 2 удаа шүүхээс прокурор руу буцаасан. Хийгдэх ажиллагаанууд ****ттай хийгдсэн. Бусдаас авсан мөнгийг БНСУ-н иргэнд өгсөн гэж байгаа боловч тэр Солонгос улсынхаа иргэний нэрнээс өөр зүйлийг нь хэлдэггүй. Анхан шатны шүүх хуралдаанд нөхрөө ажил хийдэггүй гэж ярьж байсан. Хохирлоо төлөхөөр ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийж байгаагүй. Хохирлыг төлөх хугацаа ****ттай байсан. Хохирлыг бага хэмжээгээр ч болтугай төлөөд явах боломж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Хохирогч Н.****ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогч Н.**** нь БНСУ-д ажиллаж амьдардаг. 526,000,000 төгрөг залилуулсан. Шүүгдэгч А.**** нь “****ийг мэднэ ****ыг мэдэхгүй” гэдэг. Хохирогч Н.**** нь эхнэр ****тэйгээ хамт БНСУ-д ажиллаж амьдардаг. Гэр бүлийн харилцаатай хүмүүс болохоо нотолсон баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн. Ингээд Н.****ыг хохирогчоор тогтоосон. Бидний хувьд 526,000,000 төгрөгөөр залилуулсан талаарх баримтаа мөрдөн шалгах ажиллагаанд ****ттай гаргаж өгсөн.” гэв.

Хохирогч Д.****ийн өмгөөлөгч Ж.Номинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч давж заалдах гомдолдоо “11 хохирогчийн ****хохирогчийн хохирлын тооцоон дээр санал нийлэхгүй байна” гэсэн байна. Хохирогч Д.****ийн үйлдэл дээр шүүгдэгч А.**** маргадаггүй. 23,500,000 төгрөг дээр маргаагүй. Уг хэрэг 4 жил шалгагдаж байна. Уг 4 жилийн хугацаанд шүүгдэгч А.**** нь хохирогч Д.****тэй холбогдоод хохирлыг төлнө гэх санаачилга гаргаагүй. Шүүгдэгч 2 хоног цагдан хоригдсон. Үлдсэн хугацаанд гадуур байж шалгагдсан байдаг. Гадуур байх хугацаандаа хохирогч нартай тооцоо нийлээд явах боломжтой байсан. Санхүүгийн шинжээч томилох байсан гэх асуудал ярьж байна. Хэргийг 4 жилийн хугацаанд шалгаж байхад санхүүгийн шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй атлаа одоо гаргаж байгааг гайхаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас нэр бүхий 11 хүнийг хохироосон гэдэг үндэслэлээр шүүгдэгч А.****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хохирогч Г.**** болон шүүгдэгч А.**** нар нь хохирлын тооцоон дээр маргаагүй. Хохирогч А.****ын хувьд өөрт учирсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд 211,495,000 төгрөг гэж мэдүүлсэн боловч баримтыг ****ттай гаргаж өгөөгүй байсан. Үүнтэй холбоотойгоор 196,000,000 төгрөгийг буцаан эргүүлэн төлсөн байна гэх үндэслэлээр яллагдагчид ашигтай байдлаар буюу 87,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд дурдсан. Ингээд анхан шатны шүүхээс хохирогч А.****ыг 204,763,000 төгрөгөөр хохирсон гэж тогтоож шийдвэрлэсэн нь прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.**** болон түүний өмгөөлөгчөөс шинээр баримт гаргаж өгсөн. Мөн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэсэн. Мөн давж заалдах гомдолд “****ийг хохирогчоор тогтоогоогүй нь хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн байсан. **** нь хохирогч Н.****ын эхнэр буюу гэр бүлийн харилцаатай гэдэг нь баримтаар нотлогдсон тул нөхөр болох Н.****ыг хохирогчоор тогтоосон. Энэ нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгч А.****гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй гэсэн байна. Шүүгдэгч А.**** нь байнга тогтвортой байдлаар бусдаас их хэмжээний мөнгийг залилж авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар ****ттай тогтоогдсон. Иймд гэмт хэргийн шинж чанарт тохирсон зүйлчлэл гэж үзсэн. Үүнийг анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч А.****г бусдад 1,700,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос А.****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийн хавсралтад “Хохирогч А.****д 99.371.000 төгрөг, А.****д 44.050.000 төгрөг, О.****т 23.500.000 төгрөг, О.****д 141.095.000 төгрөг, А.****т 87.303.680 төгрөг, Г.****д 160.421.650 төгрөг, Ш.****д 159.400.000 төгрөг, С.****д 58.940.790 төгрөг, Б.****д 203.808.000 төгрөг, Н.****т 526.536.848 төгрөг, нийт 11 хохирогчид нийт 1.504.428.268 төгрөгийн хохирол учруулсан” гэж дурджээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, А.****г “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ зарим хохирогчид учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирлын дүн зэргийг яллах дүгнэлтээс өөрөөр гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа энэ талаар ямар ч үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Тухайлбал, яллах дүгнэлтэд хохирогч А.****ийн мэдүүлэг, дансны хуулга, бусад нотлох баримтуудаас үзэхэд түүнд 177.460.000 төгрөгийн хохирол учирсан байх ба үүнээс 78.089.000 төгрөг эргэн төлөгдөж, үлдэгдэл 99.371.000 төгрөгийг гаргуулахаар дурдсан байтал анхан шатны шүүх хохирогч А.****д 170.65.000 төгрөгийн хохирол учирсан, 101.966.590 төгрөг эргэн төлөгдсөн, үлдэгдэл 68.683.410 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн,

хохирогч Г.****д учирсан хохирлыг 160.421.650 төгрөг гэж тооцсон байтал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 221.301.790 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн,

хохирогч Ш.****д 42.900.000 төгрөгийн хохирол учирсан талаар дурдсан байтал анхан шатны шүүх 94.567.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн,

хохирогч А.****т 87.303.680 төгрөгийн хохирол учирсан гэсэн байтал анхан шатны шүүх 204.763.565 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн,

хохирогч С.****д 58.940.790 төгрөгийн хохирол учирсан гэсэн байтал анхан шатны шүүх 60.756.****0 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дээрх байдлаар хохирогч нарт учирсан хохирол, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгчээс гаргуулах үнийн дүн зэргийг яллах дүгнэлтээс өөрөөр гаргуулахдаа ямар баримтад үндэслэсэн талаараа дурдаагүй, дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагагүй буюу шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлд хамаарч байна.

Ийнхүү хохирлыг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын хавсралт гэж үзэх боломжгүй хүснэгт байдлаар зарим хохирогч А.****, А.****,Г.****, О.****, С.****, Ш.****, Д.****, О.****, А.**** нарын хохирлын тооцооллыг хийсэн мэтээр хүснэгтийг тогтоолд хавсаргасан нь ойлгомжгүй болжээ /15хх 51-58/.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчээс 44.050.000 төгрөг гаргуулж хохирогч А.****д олгох талаар бичсэн атлаа тогтоох хэсэгтээ 41.430.000 төгрөг гэж зөрүүтэй бичсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж тус тус хуульчилсан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, буруутай бол ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар, гэмт хэргийн улмаар учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг бухий л асуудалд хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Ингэхдээ, Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмын үндсэн дээр гэмт хэрэгт холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шаардлагатай гэж үзвэл шинжээч зэрэг оролцвол зохих талуудыг бүрэн хамруулан, шүүхийн хэлэлцүүлэгт өрнүүлсэн мэтгэлцээний үр дүнд хэргийн үйл баримтыг үнэлэх, бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой.

Иймд шүүгдэгч А.****гийн гаргасан, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Болормаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч А.****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалт, 39.****дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/666 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ