| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04910/И |
| Дугаар | 191/ШШ2025/06744 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/06744
2025 08 07 191/ШШ2025/06744
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 3-р орц, *******-ийн /РД: гэрчилгээний дугаар *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******гийн утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй
С*******ийн Иг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь 2002 онд үүсгэн байгуулагдсан ба Сүхбаатар дүүргийн*******ны 23, 24,*******ны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг.
С.И манай СӨХ-ы эрхлэн хариуцах ,*******ны 1, 2-р орцны хонгилыг бүхэлд нь 2011 оноос хууль бусаар эзэмшиж, өрөө тасалгаа гарган иргэдэд түрээслүүлж ашиглуулан ашиг олсоор өнөөдрийг хүрч байна.
Түүний хувьд манай СӨХ-той байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй, хонгилын түрээсийн төлбөр болон СӨХ-ы зардлыг огт төлдөггүй. Энэ талаар асууж тодруулж, орон сууцны хонгилыг чөлөөлөх талаар шаардлага тавихад үндэслэлгүйгээр татгалзан, үл тоодог.
С.И *******,*******,*******,, 47 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэх ба мөн түүнийг *******,*******,*******,, 4-р орцны хонгилын гарцны өөдөөс харсан дугааргүй өрөөнд амьдардаг гэдэг гэсэн атлаа уг хаягаар шүүхээс өмнө нь
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т тус тус зааснаар орон сууцны байшингийн доод хонгил нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг байтал хариуцагч нь зөвхөн хувьдаа эзэмшиж, бусад өмчлөгч, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хохироож байна.
Тухайлбал дээрх ,*******ны 1, 2-р орцны хонгилд СӨХ-ы зүгээс тус тус орон сууцны хонгил дахь инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний хэвийн байдлыг хангахад хүндрэлтэй байдаг.
Энэ нь тус орон сууцны барилгын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, орон сууцны барилга болон орчны газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтанд хэвийн хэмжээнээс илүүтэй нөлөөлж, даацыг хэтрүүлж өрөө тасалгаа гарган иргэдэд түрээслүүлж ашиглуулан, ашиг олж нийт өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хохироож байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Сүхбаатар дүүргийн*******,*******, ,*******ны 1, 2-р орцны хонгилыг бүхэлд нь С.Игийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр 2024 оны 12 сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
Гэтэл тус шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 191/ШЗ2025/20100 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С*******ийн Иг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 20100 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж,
Хонгилын өрөөний гэрэл зургууд, 2025 оны 06 сарын 05-ны өдрийн уулзатын тэмдэглэл, уулзалтын гэрэл зураг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 07 сарын 29-ний өдрийн 31469 дугаар бүхий шүүгчийн захирамжаар С*******ийн Игийн /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 07 сарын 30-ны өдөр лавлагааг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь С*******ийн Ид холбогдуулан түүний эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэхтэй холбоотой нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 20100 дугаар захирамжаар С.Ид холбогдох хонгилуудыг чөлөөлөх тухай *******-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч С.И *******,*******,*******,, 47 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 29-ний өдрийн 31469 дугаар бүхий захирамжаар С*******ийн Игийн /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.
С.Игийн хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2025 оны 07 сарын 30-ны өдрийн лавлагаанд регистрийн дугаартай Сант овогтой С*******ийн И нь Улаанбаатар *******,*******,******* гудамж,, 47 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн *******,*******,******* гудамж,, 47 тоот хаягаар С.Ид шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Монгол шуудан компани хаягт ийм хүн байхгүй гэх магадлагааг, харьяалах хорооны засаг дарга ньанд бүртгэлтэй талаарх тодорхойлолтыг ирүүлсэн байна.
/ХХ-ийн 16-21 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С*******ийн Игийн /РД: , утасны дугаар ,,,/ оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар С*******ийн Иг /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С*******ийн Иг /РД: / эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг ******* дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН