| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/06159/И |
| Дугаар | 192/ШШ2025/07255 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/07255
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжилсэн 17,074,738.01 төгрөгийг хариуцагч Б.Т хүлээн зөвшөөрч, төлбөрийг 10 сарын хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 10-ны өдөр сар бүр 1,707,473 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,324 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ээс 121,662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.