| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/03627/И |
| Дугаар | 192/ШШ2025/05347 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/05347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******)-ын нэхэмжлэлтэй,
*******ийг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.Сонинбаяр,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд *******тай танилцаж, 2008 оны намраас хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2009 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү ******* төрсөн. Хүү төрсний дараа ******* бид тусдаа амьдрах болсны улмаас хүү *******ийг өөрийн ах үрчлүүлсэн. 2011 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл ******* бид дахин хамтран амьдрах болсон, хүү 16 нас хүрч иргэний үнэмлэх авах болсон тул төрсөн эцгээр нь овоглуулах хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хүү *******ийг өөрийн төрсөн эцэг *******ын нэр дээр овоглохыг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү ******* эрүүл бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгч Э.Сонинбаяр, түүний нөхөр ******* нар нь Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоотод оршин суудаг тухай тус хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч Э.Сонинбаяр болон ******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ж.Лхагвадоржийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, *******ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үрчилсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс хавтаст хэрэгт хариу тайлбар, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү *******ийн саналыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлт гаргагч Э.Сонинбаярын үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2007 онд *******тай танилцаж, 2008 оны намраас хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2009 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү ******* төрсөн. Хүү төрсний дараа ******* бид тусдаа амьдрах болсны улмаас хүү *******ийг өөрийн ах үрчлүүлсэн. 2011 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл ******* бид дахин хамтран амьдрах болсон, хүү 16 нас хүрч иргэний үнэмлэх авах болсон тул төрсөн эцгээр нь овоглуулах хүсэлтэй байгаа гэжээ.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.******* нь 2009 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. (хавтаст хэргийн 10 дахь тал)
3.2.*******ийг эх Э.Сонинбаяр нь 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ж.Лхагвадорж, Ё.Мөнхцэцэг нарт үрчлүүлсэн. (хавтаст хэргийн 11 дэх тал)
3.3.******* нь төрсөн эцэг *******, эх Э.Сонинбаяр, 2 дүүгийн хамт амьдардаг. (хавтаст хэргийн 24 дэх тал)
4.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно”, 61.2 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж тус тус заажээ.
5.Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл бүрдээгүй, харин 61.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд өөрийн төрсөн эцэг, эхийн хамт амьдардаг, цаашид төрсөн эцгээрээ овоглох шаардлагатай болсон гэж тайлбарлаж байгаа, хүү ******* өөрийн төрсөн эцгээрээ овоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байх тул Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх…”, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Хүүхэд эцгийн нэрийг авна” гэж заасны дагуу үрчлэлтийг хүчингүйд тооцох бусад үндэслэл бүрдсэн гэж үзлээ.
6.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар *******ийг Ж.Лхагвадорж, Ё.Мөнхцэцэг нарт үрчлүүлсэн 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сонинбаярын Эрхэстэнгэрийг Ж.Лхагвадорж, Ё.Мөнхцэцэг нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийг төрүүлсэн эцэг *******, эх Э.Сонинбаяр нарын асрамжид шилжүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД