| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0014/Э |
| Дугаар | 2018/ЦШТ/39 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2018/ЦШТ/39
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд,
Шүүгчдэгчийн хууль ёсны төлөөлөгч: П.Э,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Э.М-д холбогдох эрүүгийн 1727000870011 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ...... гэх газар оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Б овогтой Э.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Э.М нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Э нь мэдүүлэхдээ:
Э.М надад хэлэхдээ ээж надад хоол хийж өгөөгүй. Гадуур аргал түүгээд байсан. Тэгээд би ууралсан гэж хэлсэн. Хадам ээж надад юу болсон талаар хэлээгүй. Тухайн үед би байгаагүй гэв.
Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай хүү Э.М нөхөр Д.Э бид гурав Хужирт сумын 1 дүгээр баг “Их нөмөрт” гэх газар байдаг малын өвөлжөөн дээрээ бууц бөөгнүүлж дуусчихаад манай нөхөр маргааш бууцаа зөөе гэж хэлсэн чинь миний хүү уурлаад аавынхаа араас чулуу шидээд байсан. Тэгээд манай нөхөр морио услаад ирье гээд явах үед миний хүү Э.М намайг гэр лүү орох гээд явж байхад яахаараа цагдаад хэлдэг юм бэ гээд уурганы хувь /хугархай/ модоор намайг цохиж унагаасан. Намайг унагааж байгаад уурганы хугархай хувиар битүү ууц, нуруу, толгой тархи руу цохиж зодсон. Миний толгой зүүн дээд талдаа хагарч, зүүн хавирганууд гэмтсэн. Манай хүү өвчин нь хөдөлсөн үедээ намайг цохиж зоддог. Тэрнээс хэвийн байх үедээ зоддоггүй. Миний бие одоо зүгээр байгаа. Надад гомдол гээд байх юм алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-12 дугаар хуудас/,
Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн үед миний хүү Мягмарсүрэн бууцаа гаргаж байхдаа уурлаад байсан. Тэр үед уурлах юм юу ч болоогүй эхнэр бид хоёр хүүд юу ч хэлж яриагүй. Уурлаад байхаар нь би хонио эргүүлэх гээд явсан. Морио усалчихаад гэртээ эргээд ирсэн чинь миний хүү Мягмарсүрэн ээжийгээ зодчихоод яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №13898 тоот актын:
1. Б.Б-ын биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн БОЭТөвийн Сэтгэцийн шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №28 тоот дүгнэлт:
“...1. Үзүүлэгч Э.М нь 2011 оноос уналтын улмаас үүссэн сэтгэц зан үйлийн эмгэг шинж тэмдгийн солиорол өвчнөөр мэдрэл, сэтгэцийн эмчийн хяналтанд эмчлүүлж ирсэн.
2. Үзүүлэгч Э.М нь уналтын улмаас үүссэн сэтгэц зан үйлийн эмгэг шинж тэмдгийн солиорох олдмол эмгэгтэй.
3. Үзүүлэгч Э.М нь олдмол шинж тэмдгийн солиорох эмгэгтэй ба одоогоор өвчний хөдлөл, сэдрэлтэй тул сэтгэц нөлөөт эмүүд байнга ууж байгаа.
4. Үзүүлэгч Э.М нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний үед гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд уналт таталт өвчин, уналтын дараах шинж тэмдгийн солиорол эмгэг өвчтэй, өвчний хөдлөл сэдрэлтэй үе шатанд байжээ.
5. Үзүүлэгч Э.М нь шинж тэмдгийн уналт өвчний улмаас үүссэн сэтгэц зан төрхийн ужиг эмгэг, солиорох үе шат сэдрэлтэй байгаа учир хэрэг хариуцах чадваргүй. Цаашид өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх эрсдэлтэй учир ар гэрийнхэний байнгын хараа хяналтанд байх шаардлагатай...” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №12 тоот дүгнэлт:
“...1. Э.М-гийн F 07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг нь сэдэрсэн буюу ухамсарт ухаан бүрийтэн балартах, эпилепсийн солиорол, хүчтэй бухимдсан үедээ өөрт болон бусдад аюул учруулж болзошгүй болно.
2. Э.М-гийн F 07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг нь сэдэрсэн буюу ухамсарт ухаан бүрийтэн балартах, эпилепсийн солиорол, хүчтэй бухимдсан үедээ өөрт болон бусдад аюул учруулж болзошгүй болно. Цаашид харьяа сэтгэц мэдрэлийн эмчийн хяналтанд байлгах шаардлагатай байна.
3. Өвөрхангай аймгийн БОЭТ-н 28 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Э.М нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №13898 тоот актын “...1. Б.Б-ын биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Д.Э-ын мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Мгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.М нь хэрэг хариуцах чадваргүй болох нь Өвөрхангай аймгийн БОЭТөвийн Сэтгэцийн шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №28 тоот дүгнэлт “...1. Үзүүлэгч Э.М нь 2011 оноос уналтын улмаас үүссэн сэтгэц зан үйлийн эмгэг шинж тэмдгийн солиорол өвчнөөр мэдрэл, сэтгэцийн эмчийн хяналтанд эмчлүүлж ирсэн. 2.Үзүүлэгч Э.М нь уналтын улмаас үүссэн сэтгэц зан үйлийн эмгэг шинж тэмдгийн солиорох олдмол эмгэгтэй. 3. Үзүүлэгч Э.М нь олдмол шинж тэмдгийн солиорох эмгэгтэй ба одоогоор өвчний хөдлөл, сэдрэлтэй тул сэтгэц нөлөөт эмүүд байнга ууж байгаа. 4. Үзүүлэгч Э.М нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний үед гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд уналт таталт өвчин, уналтын дараах шинж тэмдгийн солиорол эмгэг өвчтэй, өвчний хөдлөл сэдрэлтэй үе шатанд байжээ. 5. Үзүүлэгч Э.М нь шинж тэмдгийн уналт өвчний улмаас үүссэн сэтгэц зан төрхийн ужиг эмгэг, солиорох үе шат сэдрэлтэй байгаа учир хэрэг хариуцах чадваргүй. Цаашид өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх эрсдэлтэй учир ар гэрийнхэний байнгын хараа хяналтанд байх шаардлагатай...” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №12 тоот дүгнэлт “...1. Э.М-гийн F 07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг нь сэдэрсэн буюу ухамсарт ухаан бүрийтэн балартах, эпилепсийн солиорол, хүчтэй бухимдсан үедээ өөрт болон бусдад аюул учруулж болзошгүй болно. 2. Э.Мгийн F 07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг нь сэдэрсэн буюу ухамсарт ухаан бүрийтэн балартах, эпилепсийн солиорол, хүчтэй бухимдсан үедээ өөрт болон бусдад аюул учруулж болзошгүй болно. Цаашид харьяа сэтгэц мэдрэлийн эмчийн хяналтанд байлгах шаардлагатай байна. 3. Өвөрхангай аймгийн БОЭТ-н 28 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-38 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9-т зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6-т зааснаар шүүгдэгч Э.М-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 01 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг,
Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9-т зааснаар шүүгдэгч Э.М-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6-т зааснаар шүүгдэгч Э.М-д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 01 /нэг/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-т зааснаар шүүгдэгч Э.М-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газарт даалгасугай
6. Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА