| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/03764/И |
| Дугаар | 192/ШШ2025/05353 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/05353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,)-нд холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,
Хариуцагч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.тэй 2022 онд танилцаж, үерхэж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин төрсөн. нь 09 сартай жирэмсэн намайг ээжтэйгээ таарамжгүй харилцаа гаргасан гэж 2024 оны 12 дугаар сард гэрт минь хүргэж өгч, түүнээс хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир хүүхдийн тэтгэлэг тогтоож, эцгээс нь гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, бид үерхэж байсан, бидний дундаас охин төрсөн учраас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлнө гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, охин ын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тэй 2022 онд танилцаж, үерхэж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин төрсөн. нь 09 сартай жирэмсэн намайг ээжтэйгээ таарамжгүй харилцаа гаргасан гэж 2024 оны 12 дугаар сард гэрт минь хүргэж өгч, түүнээс хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлнө гэв.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2022 онд танилцаж, үерхэж, 2024 оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан.
4.2.Зохигч талуудын дундаас 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин Олззаяагийн Энхсаруул төрсөн. (хавтаст хэргийн 5 дахь тал)
5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт тус тус зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргийг адил хүлээнэ.
6.Хариуцагчийн зүгээс хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, охин 2 сартай байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж зааснаар охин ыг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2-т “ 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж тус тус зааснаар хариуцагч нь хүүхдийг төрсөн цагаас эхлэн тэжээн тэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, охин д тэтгэлэг тогтоож, эцэг гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Олззаяагийн Энхсаруулыг эх гийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан охин ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг гээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД