| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/02704/И |
| Дугаар | 192/ШШ2025/05586 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/05586
2025 06 30 192/ШШ2025/05586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ё)-нд холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох *******, 16 дугаар хороо, Буянт-ухаа хороолол, Баруун сонсголонгийн гудамж, 814 дүгээр байр, 2 тоот хаягт байршилтай 60.65 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.Болормаа,
Хариуцагч П.Наранцог,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох *******, 16 дугаар хороо, Буянт-ухаа хороолол, Баруун сонсголонгийн гудамж, 814 дүгээр байр, 2 тоот хаягт байршилтай 60.65 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: П.Наранцогтой 2006 онд танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин *******, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр охин нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд бид гадаад улсад ажиллаж байгаад 2017 онд П.Наранцог, 2019 онд би буцаж ирсэн бөгөөд П.Наранцог нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан учир бусдад төлөх өр зээлийг төлөх зорилгоор би 2023 онд гадаад улсад ажиллаж, өр төлбөр төлөх, П.Наранцогийн эмчилгээний зардлыг төлж байсан. Гэвч П.Наранцог нь энэ хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаатай болсныг охин *******гээс мэдэж салахаар шийдсэн. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар хандаж байна гэв.
2.Зохигч талууд 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, зохигч талууд гэрлэлтээ цуцлуулж, охин *******г эх Л.Болормаагийн, охин г эцэг П.Наранцогийн асрамжид үлдээх, *******, 16 дугаар хороо, Буянт-ухаа хороолол, Баруун сонсголонгийн гудамж, 814 дүгээр байр, 2 тоот хаягт байршилтай 60.65 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.Болормаа, ******* нарын өмчлөлд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сар дотор шилжүүлэх, хүүхдүүд эцэг, эхтэйгээ хэдийд ч уулзах эрхтэй бөгөөд онцгой өдрүүдийн хувьд уулзах хуваарийг харилцан тохиролцжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: П.Наранцогтой 2006 онд танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин *******, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр охин нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд бид гадаад улсад ажиллаж байгаад 2017 онд П.Наранцог, 2019 онд би буцаж ирсэн бөгөөд П.Наранцог нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан учир бусдад төлөх өр зээлийг төлөх зорилгоор би 2023 онд гадаад улсад ажиллаж, өр төлбөр төлөх, П.Наранцогийн эмчилгээний зардлыг төлж байсан. Гэвч П.Наранцог нь энэ хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаатай болсныг охин *******гээс мэдэж салахаар шийдсэн. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар хандаж байна гэж тайлбарлав.
3.Зохигч талууд гэрлэлтээ цуцлуулж, охин *******г эх Л.Болормаагийн, охин г эцэг П.Наранцогийн асрамжид үлдээх, *******, 16 дугаар хороо, Буянт-ухаа хороолол, Баруун сонсголонгийн гудамж, 814 дүгээр байр, 2 тоот хаягт байршилтай 60.65 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.Болормаа, ******* нарын өмчлөлд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сар дотор шилжүүлэх, хүүхдүүд эцэг, эхтэйгээ хэдийд ч уулзах эрхтэй бөгөөд онцгой өдрүүдийн хувьд уулзах хуваарийг харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Л.Болормаа, хариуцагч П.Наранцог нар нь 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин *******, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр охин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн зүгээс цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах талаар ярилцаж тохиролцсон, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
6.Мөн гэрлэгчид нь охин *******г эхийн, охин г эцгийнх асрамжид үлдээхээр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин *******г эх Л.Болормаагийн, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин г эцэг П.Наранцогийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.6 дахь хэсэгт “... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу эцэг П.Наранцогийг охин *******тэй, эх Л.Болормааг охин тай уулзуулах нөхцөлөөр хангаж, П.Наранцог, Л.Болормаа нар нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.
8.Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох *******, 16 дугаар хороо, Буянт-ухаа хороолол, Баруун сонсголонгийн гудамж, 814 дүгээр байр, 2 тоот хаягт байршилтай 60.65 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.Болормаа, ******* нарын өмчлөлд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сар дотор шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд ийнхүү тохиролцсон нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Пүрэвхүүгийн Наранцог, Харцгууд овогт Лхагважавын Болормаа нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин *******г эх Л.Болормаагийн, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин г эцэг П.Наранцогийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар П.Наранцог, Л.Болормаа нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуусан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, хүүхдүүд хэдийд ч эцэг, эхтэйгээ уулзах эрхтэй болохыг дурдаж, Үндэсний их баяр наадам (07.12-07.15), Цагаан сар (шинийн 2, 3)-аар хүүхдүүд эх Л.Болормаатай хамт байх, охин нь хичээлийн зуны амралтаар буюу 08 дугаар сард 7 хоног, сард нэг удаа амралтын 2 өдөр эх Л.Болормаатай хамт байх, охин ******* хүссэн үедээ эцэг П.Наранцогтой уулзах хуваарь тогтоосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******, 16 дугаар хороо, Буянт-ухаа хороолол, Баруун сонсголонгийн гудамж, 814 дүгээр байр, 2 тоот хаягт байршилтай 60.65 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.Болормаа, ******* нарын өмчлөлд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сар дотор шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Наранцогоос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Болормаад олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД