| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/07965/И |
| Дугаар | 192/ШШ2025/06974 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/06974
| 2**5 09 09 | 192/ШШ2**5/06974 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д
Хариуцагч: Н
Тогтоол хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, НДШ, ЭМД-ийг нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ж
хариуцагчийн төлөөлөгч Э.Б
хариуцагчийн өмгөөлөгч А.
гэрч Н.Б
нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2**4 оны 11 дүгээр сарн 22-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* хариуцагч *********-ны удирдах зөвлөлд холбогдуулан тогтоол хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, НДШ, ЭМД-ийг нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоолгохоор шаарджээ.
1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********г 2**4 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр ** дугаартай *********-ийн удирдах зөвлөлийн даргын ** дугаартай тогтоолоор ажлаас чөлөөлсөн. ** дугаартай *********-ийн удирдах зөвлөлийн даргын ** дугаартай тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, *********-ийн гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь *********г 2**3 оны ** дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалд 2**3 оны ** дугаар сарын 01-ний өдрийн *********-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурлын №******тоот тогтоолоор 2 жилийн хугацаатай томилсон. Ажлаа хүлээж аваад гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан гэтэл 2**4 оны 03 дугаар сарын 6-ний орой 20 цаг 30 минутын үед ******** гэх ****** тоотод оршин суугч, СӨХ-ийн байранд одоо уулзах хэрэгтэй байна гэж ********дугаараас ********** нар нэг нэгээрээ цуван орж ирж тамга тэмдгээ өг гэж шаардахад арга буюу өгч явуулсан боловч тамга өгөхөд ямар нэгэн хүлээлцэх акт үйлдэж гарын үсэг зуруулаагүй СӨХ-ийн тамгыг авч явсан. Ингэхдээ тамгатай хамт ажлын байрны түлхүүр 1 ширхэг мөн СӨХ- ийн гэрчилгээний хуулбарын хамт авч явсан. ********* 2**4 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цалингаа авч хууль ёсоор Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвар зэрэг татвар даатгалыг төлдөг байсан. СӨХ өөрчлөн байгуулагдаж байна гээд намайг ажлаас халсан гэх боловч ажлаас халсан тушаалыг өгөөгүй байгаа. Хан-Уул дүүргийн тохижил үйлчилгээний хэлтсээс 2**3 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр ** дугаартай *********-ийн Удирдах зөвлөлийн дарга *******гийн гарын үсэгтэй тогтоол гарсныг мэдсэн ба уг тогтоолоор **********г чөлөөлж *******г гүйцэтгэх захирлаар 2**4 оны 4 дүгээр сарын 25-ний өдрөөс 2**4 оны 7 дугаар сарын 15-ний өдөр хүртэлх хугацаатай томилсон тогтоол гарсан байсныг хожим 8 дугаар сард мэдсэн. Ингээд Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хүсэлт гаргасан боловч 2**4 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн №*** тоот албан бичгээр надад бичгээр хариу ирүүлсэн. Тус албан хариунд гомдлыг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдэж хуулийн дагуу дараагийн шатны зохих байгууллагад хандахыг зөвлөсний дагуу шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2**4 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр ** дугаартай *********-ийн Удирдах зөвлөлийн ажлаас халсан гэх тогтоолыг би хууль ёсны гэж үзэхгүй байна. ********* СӨХ-ийн УЗ-д ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт огт өгөөгүй, мөн хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ямар нэгэн алдаа дутагдал гаргасан талаар тушаалдаа дурдаагүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ямар ч хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргажээ. Мөн ** дугаартай ажлаас халсан Удирдах зөвлөлийн тогтоол нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. ********* ажлаас чөлөөлсөн гэх 2**4 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр ** дугаартай *********ийн Удирдах зөвлөлийн дарга *******гийн тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, *********-ийн гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт 03 дугаар сарын 6-ны өдөр түлхүүр, тамга нэхэмжлэгч хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэлийн үндэслэл хэлэхдээ хүчээр авсан юм шиг тайлбарлаж байна. Хүчээр тамга, тэмдэг аваагүй үүнтэй холбоотой нотлох баримт хавтас хэрэгт байдаг. Сууц өмчлөлийн холбоо өөрөө гишүүдтэй тусдаа хуультай байгууллага. Бүх гишүүдийн хурал хийсэн байдаг. Хурал дээр ********* тайлан тавих ёстой боловч шаардлага хангаагүй. Хурлын гишүүд удирдах зөвлөл болон удирдах захирал болохгүй талаарх асуудлыг ярилцаж удирдах захирлыг чөлөөлөх шийдвэрийг 3 дугаар сарын 6-ны өдөр гаргасан. Тухайн тушаалыг *********д танилцуулж удирдах зөвлөлийн гишүүд болох 8 хүнийг байцуулан ажлаас чөлөөлсөн. Тэрхүү өдөр ажлаас чөлөөлөх тогтоолыг гардуулж тамга болон түлхүүрийг авсан байдаг. Харин гэрчилгээний хуулбар авах гэтэл гэртээ орж ирээд олохгүй байна гэж тайлбарласан. Гэрчилгээний хуулбар өгөөгүй хэр нь шүүх хуралд нотлох баримтаар өгсөн байдаг. Чөлөөлсөн тогтоолтой огт маргаагүй, чөлөөлсөн тогтоолын дараа 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан гэж байгаа ч түлхүүр болон тамгаа өгсөн хүн огт ажиллах боломжгүй. Харин хуучин нягтлантайгаа нийлж байгаад 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цалин авсан байсан. Үүнтэй холбоотой асуудлаар Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан ба өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа. Дараагийн СӨХ байгуулагдаж гэрчилгээ нь асуудал хөндөгдөж эхэлсэн. Гэрчилгээгүй бол Хан-Уул дүүргийн Засаг Даргын тамгын газраас олгодог. Материал бүртгүүлээд очиход Төрийн бус байгууллагын тухай хуульд 30 хоногийн дотор өөрчлөгдсөн бол тушаал, шийдвэр өгөх хуулийн зохицуулалттай. Халсан тушаал болон томилсон тушаал өгөхөд хугацаа өнгөрсөн байна, та 4 дүгээр сарын 24-ны өдрөөр шинэчлээд аваад ирээрэй гэдэг. Энэ тушаал 03 дугаар сарын 6-ны өдөр гарсан тушаалыг хуулбарлаад 4 дүгээр сарын 24-ны өдөр гаргасан тушаал болно. Нэхэмжлэгч тушаалыг 8 дугаар сард авсан гэдэг ч 8 дугаар сард авах боломжгүй, ажлаа хийхгүй байгаа хүн ажлаас халсан гэдгээ мэдэхгүй байна гэдэг ойлголт байхгүй. Нэхэмжлэгч мэдэж байсан, ажилдаа очоогүй, хийгээгүй байсан. Маргаан бүхий актын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2**4 оны 10 дугаар сард гомдол гаргаж, 10 дугаар сарын 16-ны өдөр №*** тоот шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.1 зүйл заалтад 30 хоногийн дотор хугацаандаа гаргаагүй, хуулийн заалтыг хангахгүй байгаа учраас шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8 зүйл заалтад 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ хугацаа зөрчигдсөн байна. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэл тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйл 3.3-т Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. Тэгэхээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлтийн 12.4.9, 12.5 тус тус заалтуудыг хэрэглэнэ. Мөн энэ хуулийн 4.1.3 дугаар зүйлд сууц өмчлөлийн тодорхойлолт хуулийн этгээдийн эрхгүй заавал гишүүнчлэлтэй холбоо байна гэж заасан. Мөн холбооны дүрмээр үйл ажиллагаа явагддаг ба холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасан. Гүйцэтгэх захирал томилох болон чөлөөлөх талаар асуудал удирдах зөвлөлийн эрх мэдлийн асуудал байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2**4.10.16-ны өдрийнн *** дугаар тогтоол, итгэмжлэл, Н*********** удирдах зөвлөлийн хурлын тогтоол, *********-ны удирдах зөвлөлийн ээлжит хурлын 2**3.**.01-ний өдрийн ******дугаар тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлийн талаарх тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2**4.11.06-ны өдрийн ***** дугаар захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зэргийг ирүүлсэн. /хх-ийн 2-10/
4. Хариуцагчаас СӨХ-ны гэрчилгээ, хариу тайлбар, *********-ны 2**4.04.25-ны өдрийн ****дугаар албан бичиг, сонин дээрх зарын хуулбар, 2**4.03.24-ний өдрийн СӨХ-ны хурлын протоколын хуулбар, Н*********** оршин суугчдын бүх нийтийн хурлын 2**4.03.24-ний өдрийн 3 дугаар тогтоол, ********** удирдах зөвлөлийн 2**4.03.25-ны өдрийн 1 дугаар хурлын тогтоолын хуулбар, хотхоны хяналтын зөвлөлийн 2**4.04.07-ны өдрийн 1 дугаар хурлын тогтоолын хуулбар, Н*********** удирдах зөвлөлийн 2**4.04.23-ны өдрийн хурлын тогтоолын хуулбар, 2**4.03.24-ний хурлын ирцийн бүртгэл, хурлаас гардан үр дүнгийн зөвшөөрлийн баримтын хуулбар, Н*********** СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн товч танилцуулга, итгэмжлэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2**3.11.01-ний өдрийн ********* дугаар шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2**403.06-ны өдрийн ****** дугаар тушаал, Н*********** удирдах зөвлөлийн 2**4.04.23-ны өдрийн * дугаар хурлын тогтоол зэргийг ирүүлсэн. /хх-ийн 13, 21-43, 62-64, 71, 73/
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *********-ны дүрэм, бүртгэл хяналтын карт, хурлын протокол, оршин суугчдын түр зөвлөл, *********-ны 2**5.06.**-ны өдрийн **** дугаар тайлбар гаргах тухай албан бичиг, Н*********** оршин суугчдын 2**4.**.29-ний өдрийн хурлын протокол зэргийг хэрэгт хавсаргаж, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр *********нарыг оролцуулсан болно./хх-ийн 81-91, 93-94/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...*********г 2**3 оны ** дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалд 2**3 оны ** дугаар сарын 01-ний өдрийн *********-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурлын №******тоот тогтоолоор 2 жилийн хугацаатай томилсон. Ажлаа хүлээж аваад гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан гэтэл 2**4 оны 03 дугаар сарын 06-ны орой 20 цаг 30 минутын үед ******** гэх ****** тоотод оршин суугч, СӨХ-ийн байранд одоо уулзах хэрэгтэй байна гэж залгасан. Тэгээд ажил руугаа очтол 8 хүн болох ********, *********** нар нэг нэгээрээ цуван орж ирж тамга тэмдгээ өг гэж шаардахад арга буюу өгч явуулсан боловч тамга өгөхөд ямар нэгэн хүлээлцэх акт үйлдэж гарын үсэг зуруулаагүй СӨХ-ийн тамгыг авч явсан. Ингэхдээ тамгатай хамт ажлын байрны түлхүүр 1 ширхэг мөн СӨХ- ийн гэрчилгээний хуулбарын хамт авч явсан. ********* 2**4 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цалингаа авч хууль ёсоор Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвар зэрэг татвар даатгалыг төлдөг байсан. СӨХ өөрчлөн байгуулагдаж байна гээд ажлаас халсан гэх боловч ажлаас халсан тушаалыг өгөөгүй. Хан-Уул дүүргийн тохижил үйлчилгээний хэлтсээс 2**3 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр 2 дугаартай *********-ийн Удирдах зөвлөлийн дарга *******гийн гарын үсэгтэй тогтоол гарсныг мэдсэн ба уг тогтоолоор **********г чөлөөлж *******г гүйцэтгэх захирлаар 2**4 оны 4 дүгээр сарын 25-ний өдрөөс 2**4 оны 7 дугаар сарын 15-ний өдөр хүртэлх хугацаатай томилсон тогтоол гарсан байсныг хожим 8 дугаар сард мэдсэн. ********* СӨХ-ны УЗ-д ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт огт өгөөгүй, мөн хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ямар нэгэн алдаа дутагдал гаргасан талаар тушаалдаа дурдаагүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ямар ч хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт 03 дугаар сарын 06-ны өдөр түлхүүр, тамга нэхэмжлэгч хүлээлгэж өгсөн. Бүх гишүүдийн хурал дээр ********* тайлан тавих ёстой боловч шаардлага хангаагүй. Хурлын гишүүд удирдах зөвлөл болон удирдах захирал болохгүй талаарх асуудлыг ярилцаж удирдах захирлыг чөлөөлөх шийдвэрийг 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Тухайн тушаалыг *********д танилцуулж удирдах зөвлөлийн гишүүд болох 8 хүнийг байцуулан ажлаас чөлөөлсөн. Тэрхүү өдөр ажлаас чөлөөлөх тогтоолыг гардуулж тамга болон түлхүүрийг авсан байдаг. Харин гэрчилгээний хуулбар авах гэтэл гэртээ орж ирээд олохгүй байна гэж тайлбарласан. Чөлөөлсөн тогтоолтой огт маргаагүй, чөлөөлсөн тогтоолын дараа 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан гэж байгаа ч түлхүүр болон тамгаа өгсөн хүн огт ажиллах боломжгүй. Харин хуучин нягтлантайгаа нийлж байгаад 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цалин авсан байсан. Үүнтэй холбоотой асуудлаар Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан ба өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа. Дараагийн СӨХ байгуулагдаж гэрчилгээ нь асуудал хөндөгдөж эхэлсэн. Материал бүртгүүлээд очиход Төрийн бус байгууллагын тухай хуульд 30 хоногийн дотор өөрчлөгдсөн бол тушаал, шийдвэр өгөх хуулийн зохицуулалттай. Халсан тушаал болон томилсон тушаал өгөхөд хугацаа өнгөрсөн байна, та 4 дүгээр сарын 24-ны өдрөөр шинэчлээд аваад ирээрэй гэдэг. Энэ тушаал 03 дугаар сарын 06-ны өдөр гарсан тушаалыг хуулбарлаад 4 дүгээр сарын 24-ны өдөр гаргасан тушаал болно. Маргаан бүхий актын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2**4 оны 10 дугаар сард гомдол гаргаж, 10 дугаар сарын 16-ны өдөр №*** тоот шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.1 зүйл заалтад 30 хоногийн дотор хугацаандаа гаргаагүй, хуулийн заалтыг хангахгүй байгаа учраас шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8 зүйл заалтад 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ хугацаа зөрчигдсөн байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлтийн 12.4.9, 12.5, 4.1.3 дугаар зүйлд сууц өмчлөлийн тодорхойлолт хуулийн этгээдийн эрхгүй заавал гишүүнчлэлтэй холбоо байна гэж заасан. Мөн холбооны дүрмээр үйл ажиллагаа явагддаг ба холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасан. Гүйцэтгэх захирал томилох болон чөлөөлөх талаар асуудал удирдах зөвлөлийн эрх мэдлийн асуудал байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч *********г *********-ны удирдах зөвлөлийн ээлжит хурлын 2**3 оны ** дугаар сарын 01-ний өдрийн ******дугаар тогтоолоор *********-ны гүйцэтгэх захирлаар 2**3 оны ** дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай томилж, ажиллуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5/
4.2 *********-оос нийт оршин суугчдын хурлыг 2**4 оны ** дугаар сарын 17-ны өдрийн 12 цагт хийхээр зарласан боловч СӨХ-ны дарга ирээгүй, тайлан байхгүй шалтгаанаар СӨХ-ны дарга *********г солихоор оршин суугчид санал нэгдэн гарын үсэг цуглуулж, оршин суугчдын хурлыг 2**4 оны ** дугаар сарын 21-ний өдөр хийхээр товложээ. /хх-ийн 93,94/
4.3 Гэвч 2**4 оны ** дугаар сарын 21-ний өдөр оршин суугчдын төлөөллөөс 5 хүн ирж, удирдах зөвлөлөөс хүн ирээгүй, хяналтын зөвлөлөөс ***** ирсэн тул нийт оршин суугчдын хурлыг 2**4 оны ** дугаар сарын 29-ний хийхээр товлосон байна.
4.4 Улмаар *********-ны удирдах зөвлөлийн гишүүд 2**4 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, мөн өдрийн ****** дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар сарын 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг тус тус үндэслэн...Тус СӨХ-ны гүйцэтгэх захирал *********г удирдах зөвлөлийн тушаалаар 2**4 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 64/
5. Дээрх үйл баримтын тухайд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан ба гэрч ******** нар 2**4 оны 03 сарын 06-ны өдөр нэхэмжлэгч *********гаас СӨХ-ийн тамга болон түлхүүрийг хүлээж авч, харин *********-ийн гэрчилгээг олохгүй байсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.
5.1 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ********* нь дээрх нөхцөл байдлаас тухайн СӨХ-ийн захирлын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон талаараа тайлбарлаж, холбогдох газарт нь гомдлоо гаргаж байсан талаар түүний төлөөлөгч тайлбарласан хэдий ч хэрэгт энэ талаарх баримт ирээгүй байна.
6. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-д Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй. гэж, 10 дугаар зүйлийн 10.8-д Удирдах зөвлөл дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 10.8.2-т холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, 10.8.6.холбооны гүйцэтгэх захирлын тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх, 12 дугаар зүйлийн 12.5-т Гүйцэтгэх захирал жилд 2-оос доошгүй удаа удирдах зөвлөлийн хуралд ажлаа тайлагнана гэж тус тус заасан байна.
7.1 *********-оос нийт оршин суугчдын хурлыг 2**4 оны ** дугаар сарын 17-ны өдрийн 12 цагт хийхээр зарласан боловч СӨХ-ны дарга ирээгүй, тайлан байхгүй байсан тул СӨХ-ны дарга *********г солихоор оршин суугчид санал нэгдэн гарын үсэг цуглуулж, улмаар *********-ны удирдах зөвлөлийн гишүүд 2**4 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, *********г ажлаас нь чөлөөлж, мөн өдөр ажлаас халагдсан тушаалыг нэхэмжлэгч *********д гардуулж, СӨХ-ны тамгыг хүлээлгэн өгсөн асуудлаар талууд маргаагүй ба энэ нь зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
7.2 Үүний дараа *********-ийн оршин суугчдийн хурал 2**4 оны 03 сарын 24-ний өдөр хуралдаж, улмаар уг хуралдаанаар тус СӨХ-ны Удирдах зөвлөлийг шинээр томилж, 2**4 оны 03 сарын 24-ний өдрийн №03 тогтоол гарсан байна./хх-ийн 29/
7.3 Дээрх шийдвэрүүд гарсантай холбогдуулан СӨХ-ны гэрчилгээг дахин авах зорилгоор 2**4 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ****** дугаар тушаалыг Н*********** шинээр байгуулагдсан удирдах зөвлөл дахин гаргаж, 2**4 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2 дугаар тогтоолыг гаргасан гэж тайлбарласан.
7.4 Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч ********* нь 2**4 оны 03 сарын 06-ны өдрөөс хойш тус СӨХ-ны захирлын үүрэгт ажлыг гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх ба ажлаас чөлөөлсөн тушаалыг мэдээгүй, гардаж аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч нь *********-ны 2**4 оны 03 сарын 24-ний өдрийн хурлын ажиллагаа болон СӨХ-ны Удирдах зөвлөлийг сонгосон тогтоол зэргийг хууль бус гэж маргаагүй байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээр заасан байна.
8.1 Гэвч нэхэмжлэгч *********г 2**4 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо хуулийн хугацаанд гаргасан гэж үзэхээргүй байх ба хэрэгт энэ талаар нотлоогүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч ********* нь Н*********** удирдах зөвлөлийн 2**4 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоол гарсныг 8 дугаар сард мэдсэн гэж тайлбарлаж байх боловч дээрх хуулийн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх эрх бүхий газарт гомдлоо гаргах шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
8.2 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2**4 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар Хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичгийг хавсарган ирүүлсэн байх боловч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хэдэн сарын хэдний өдөр хөдөлмөрийн асуудлаа шийдвэрлүүлэхээр хүсэлт өгсөн талаарх баримтгүй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********-ны удирдах зөвлөлд холбогдох нэхэмжлэгч *********гийн Н*********** удирдах зөвлөлийн 2**4 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, НДШ, ЭМД-ийг нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ