| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2018/0035/Э |
| Дугаар | 2018/ЦШТ/41 |
| Огноо | 2018-05-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2018/ЦШТ/41
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч: Л.Х, түүний өмгөөлөгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Л.Х-т холбогдох эрүүгийн 1827000560040 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ..... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Л.Х
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Л.Х нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “Бургас” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын төв орсон. Манай аав, ээж хоёр Хужирт сумын төв дээр байдаг юм. Аавынд ороход манайх түлэх түлээгүй болчихлоо гэж байсан. Би аавын хашаанд тэжээж байсан хэдэн төлөгийг машиндаа ачаад хөдөө явсан. Би ачиж явсан төлөгнүүдээ хөдөө аваачиж өгчихөөд буцах замдаа Хужирт сумын “Бургас” гэх газраас газарт унасан байсан модыг зөвшөөрөлгүй ачиж яваад цагдаад баригдсан. Миний буруу. Би хийсэн хэргээ хүлээж байна гэв.....” байсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Л.Х нь Хужирт сумын байгаль орчны улсын байцаагч болон байгаль хамгаалагч нараас ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл 2018 оны 03 дугаар сард аваагүй. Л.Х нь Хужирт сумын 2 дугаар баг Бургасны халзан нүүр гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 11 ширхэг хуурай шинэс нэртэй мод бэлтэгсэн байсан. Л.Х нь Хужирт сумын 2 дугаар баг Бургасны халзан нүүр гэх газраас мод бэлтэгсэн байсан. Нутгийн хүмүүс уг газрыг ерөнхийд нь Бургас гэж нэрлэдэг юм. Хүрэлбаатар нь Хужирт сумын 2 дугаар багаас бэлтэгсэн модныхоо хохирлын актаар гарсан мөнгийг төлсөн учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/
Гэрч О.Н-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өглөө манай нөхөр Л.Х тэжээж байсан хурга, ишигээ хөдөө мал дээрээ хүргэхээр өөрийнхөө эзэмшлийн .... улсын дугаартай цагаан өнгийн Бонго пронтер маркийн автомашинтайгаа явсан. Манай нөхөр орой Хужирт сумын төвд гэртэй ирэхдээ машингүй явган орж ирсэн. Би юу болсон талаар асуухад хөдөөнөөс ирэхдээ аавындаа хэдэн ширхэг түлээний мод ачаад ороод ирсэн чинь цагдаад баригдаад машинаа журамлуулчихлаа гэж хэлсэн. Манай нөхөр хөдөө тэжээлийн хурга, ишигээ мал дээрээ хүргэж буулгачихаад Хужирт сумын төвд байдаг аав, ээж хоёр нь түлээний модгүй болчихсон гээд байхаар нь Бургас гэж газраас уначихсан мод тайраад машин дээрээ аччихсан юм байна лээ. Манай нөхөр цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж бэлтгээд автомашин дээрээ ачсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хариуцсан сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Хужирт сумын төвд урд хороо буюу 5 дугаар багийн нутагт үүрэг гүйцэтгэж байхдаа .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг зогсоож шалгахад түүнийг Л.Х гэх Хужирт сумын 2 дугаар багийн иргэн жолоодож явсан автомашин дотор жолоочоос өөр хүн байгаагүй. Уг бага оворын ачааны автомашины ачааг шалгахад 11 ширхэг мод ачиж явсан. Л.Х нь мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр тухайн модыг тээвэрлэж явсан. Түүнээс тухайн модыг хаанаас бэлтгэсэн талаар асуухад Хужирт сумын 2 дугаар баг Бургас гэх газраас уначихсан байсан 2 модыг цахилгаан хөрөөгөөр тайрч ачсан гэж хэлсэн. Мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй байсан учраас тээврийн хэрэгсэлийг ачиж явсан модтой нь Хужирт сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд аваачиж саатуулсан. Би тухайн үед Хужирт сумын хэсгийн төлөөлөгч Д.Батбаярын хамт үүрэг гүйцэтгэж байсан.
Иймд Л.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Х-ын хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн 01464492 тоот гэрчилгээтэй 2200,000 төгрөгийн үнэ бүхий ..... улсын дугаартай Киа Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэлийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглан 69.500 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг хуурай шинэс мод бэтгэсэн болох нь нотлогддог тул 01464492 тоот гэрчилгээтэй 2200,000 төгрөгийн үнэ бүхий ..... улсын дугаартай Киа Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл, 69.500 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг хуурай шинэс мод зэргийг тус тус улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Л.Х нь бусдад төлөх төлбөргүй тул хэрэгт 650.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу, 1 тооны үхрийг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт иргэний бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА