Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/905

 

 

 

 

   2024           08             13                                         2024/ДШМ/905

 

О.П, О.Н, С.А нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

хохирогч “Л.П.С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч С.Э,

шүүгдэгч О.Н,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/589 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.П-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.П, О.Н, С.Амарсанаа нарт холбогдох эрүүгийн 1929001370057 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О.П, 1979 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн … дүгээр хороо, Баянзүрх .. дугаар гудамж … тоотод оршин суух,

Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 161 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял,

Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2 жил хорих ял,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 5 жил хорих ял,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 12 жил хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан, /РД: …………../;

Б овгийн О.Н, 1978 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Налайх дүүргийн ... дугаар хороо, Замчин ... дүгээр гудамж тоотод оршин суух,

Налайх дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 241 дүгээр зүйлд зааснаар 3 жил хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийг журамлан Налайх дүүргийн 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 7 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар “онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцогдсон,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 50,000 төгрөг хурааж, 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан, /РД:…………../;

Б овгийн С.А, 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн ... дугаар хороо, Нарлаг …. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: …………../;

1.1. Шүүгдэгч О.П, О.Н нар нь бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын Хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Б-ын бууц дахь гэр, гарааш, амбаарт хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар, хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 28,111,890 төгрөгийн хохирол учруулсан,

1.2. О.П, С.А, О.Н нар нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд баригдаж байсан зуслангийн байшинд ашиглахаар бэлтгэж байрлуулсан хохирогч Ж.Д-ын өмчлөлийн 4 уут бүхий 2x1 метрийн хэмжээтэй 28 ширхэг дулаалгын хөөсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор 89-83 УАК улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,456,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.3. 2021 оны 11 дүгээр 15-наас 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Грийн Кровн Ресорт” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Ц-ийн өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Н.Ц-ны /С.Агийн эхнэр/ өмчлөлийн ….. УАА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. Шүүгдэгч О.П нь 2018 оны 08 дугаар сард Налайх дүүргийн .. дүгээр хороо, Хөх давааны энгэрийн задгай тоот дахь иргэн Б.А-гийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж “Haier” брэндийн 32 инчийн зурагт, ДДЭШ-н төхөөрөмж, аккумляторыг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Б.А-д 1,165,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. 2018 оны 08 дугаар сард Налайх дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх давааны энгэр” гэх газарт байрлах хохирогч Б.Э-ын бариатай байсан монгол гэр болон дотор нь байсан эд хөрөнгийн хамт нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 1,950,400 төгрөгийн хохирол учруулсан,

1.6. 2022 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Механик” гэх автомашины эд зүйл зардаг, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр бүхий дэлгүүрийн цонхыг хагалан орж “Ровер Лине” нэртэй автомашины 4 ширхэг тосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 368,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.7. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн … дугаар хороо, Сэлбийн … тоотод оршин суух иргэн Ц.Б-ны гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 40 инчийн “Эл жи” загварын зурагт, мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн хазаар, мөнгөн ташуур, зэсэн домбо, индукцэн плитка, их гарын мөнгөн хөөрөг, халтар манан хөөрөг, 3 хос мөнгөн ээмэг бөгж, нэг блок эссэ тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 10,623,900 төгрөгийн хохирол учруулсан,

1.8. 2022 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Ойчид …. тоот хашаанд байрлах иргэн Н.Л-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, түүний эзэмшлийн 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг зэс аяга, 36 ширхэг элдсэн хурганы арьс, Шарп маркийн 32 инчийн зурагт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,304,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.9. 2022 оны 02 дугаар сарын 09-нөөс 20-ны өдрүүдийн хооронд Чингэлтэй дүүргийн … дүгээр хороо, Яргайтын … тоотод байрлах иргэн Б.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч кофе чанагч, оёдлын машин, зөөврийн компьютер, шуудайтай мах, бугуйн цаг, аяллын цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,409,280 төгрөгийн хохирол учруулсан,

1.10. 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Залуус хотхоны … дугаар гудамж .... тоотод оршин суух иргэн Б.Г-гийн байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн зурагт, булган шуба, хромон гутал, виски, оргилуун дарс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,130,070 төгрөгийн хохирол учруулсан,

1.11. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Өвөр хадатын зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Б.Н-ийн зуслангийн Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, “Монел” маркийн 32 инчийн зурагт, плейстешин 3 загварын тоглоом, кен брэндийн гар дрилл, цахилгааны утас, гуулин данх, цар таваг, домбо, хос гутал, орны бүтээлэг, чемодан, хурган дотортой дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,123,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.12. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Дамбадаржаагийн ….. тоотод байрлах иргэн Б.Х-ын эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, зурагт, “ЛЖ Экс 4” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 240,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.13. 2022 оны 06 дугаар сарын 23-аас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Бэлхийн …. тоотод оршин суух иргэн М.Б-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 13 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, дээлийн хүрэм, ташуур, малгай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,817,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан;

1.14. Мөн шүүгдэгч О.П нь 2020 оны 7 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн ... дүгээр хороо, Баянзүрх . дүгээр гудамжны … тоотод байрлах иргэн Н.Б-ийн хувийн байшингийн цонхийг хагалан дотогш нэвтрэн орж тухайн байшин дотор байсан насанд хүрээгүй хохирогч О.Н, Б.Н нарын гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авсан,

1.15. шүүгдэгч О.П, Ж.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 02-03 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн … дугаар хороо, “М” зочид буудлын .... тоотод бусадтай хамтран буюу зочид буудлын өрөө андуурч орж ирсэн, хохирогч Д.М-г Ж.Б нь цохих, хутга тулгах зэргээр “дуу гаргавал ална шүү” гэж айлган сүрдүүлэх үйлдлийг үргэлжилж байх үед нь “халаасандаа байгаа юмаа гарга” гэж илээр, хууль бус шаардлага тавьж түүний 12,000 төгрөгийг дээрэмдэн авч, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн;

1.16. О.П нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 02-03 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн … дугаар хороо, “М” зочид буудлын … тоотод дээрэмдэх үйлдэл төгссөний дараа хамт байсан Ж.Б-тай “хутга тулган хүн алах гэлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар архины шилээр түүний толгойн хэсэгт цохин халдаж, эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

2.1. Шүүгдэгч О.Н О.П-той бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Б-ын бууц дахь гэр, гарааш, амбаартхууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар, хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 28,111,890 төгрөгийн хохирол учруулсан,

2.2. Шүүгдэгч О.Н нь О.П, С.Амарсанаа нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд Налайх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Ц-ийн өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Н.Ц-ны /С.А-гийн эхнэр/ өмчлөлийн ….. УАА улсын дугаартай “”Тоёота Приус-20 маркийн авто ээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. Шүүгдэгч О.Н нь О.П, С.А нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 22-наас 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд баригдаж байсан зуслангийн байшинд ашиглахаар бэлтгэж байрлуулсан хохирогч Ж.Д-ын өмчлөлийн 4 уут бүхий 2x1 метрийн хэмжээтэй 28 ширхэг дулаалгын хөөсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмхээ жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор …….. УАК улсын дугаартай, “Тоёота Приус-20” маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизм ашиглан үйлдэж, бусдад 1,456,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2.4. Шүүгдэгч О.Н нь ганцаараа 2022 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х.В” хотхоны хашаан дотор байрлуулсан хохирогч “Л.П.С” ХХК-ийн эзэмшлийн шар өнгийн контейнер бүхий тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч, 68,659,500 төгрөгийн үнэлгээ бүхий 1006 ширхэг повер декор загварын паркетан шалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор өөрийн хөлсөлсөн “Хьюндай Портер” маркийн автотээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 68,659,500 төгрөгийн хохирол учруулсан,

2.5. Шүүгдэгч О.Н нь ганцаараа 2022 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х хотхоны хашаан дотор байрлуулсан хохирогч “ЛПС” ХХК-ийн эзэмшлийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1,500 метрийн трубаг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор өөрийн хөлсөлсөн “Хьюндай Портер” маркийн автотээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

3.1. Шүүгдэгч С.А нь О.П, О.Н нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд Налайх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г.К.P” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Ц-гийн өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор иргэн H.Ц-ны /С.А-гийн эхнэр/ өмчлөлийн …. УАА улсын дугаартай, “Тоёота Приус-20” маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

3.2. О.А нь О.П, О.Н нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр 22-наас 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд баригдаж байсан зуслангийн байшинд ашиглахаар бэлтгэж байрлуулсан хохирогч Ж.Д-ын өмчлөлийн 4 уут бүхий 2x1 метрийн хэмжээтэй 28 ширхэг дулаалгын хөөсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор ........ УАК улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,456,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: О.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

О.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

С.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон, О.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан,мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт болгон өөрчилж, шүүгдэгч О.П-ийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, үйл ажиллагаа явуулах зориулалтай, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Н-г үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.А-г хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял, шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн О.Н-ийн нийт эдлэх ялыг 10 /арав/ жил 1 /нэг/ cap хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч О.Н-д оногдуулсан 4 жилийн хорих ял, шүүгдэгч С.А-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ийн цагдан хоригдсон 580 хоног, шүүгдэгч О.Н-ийн цагдан хоригдсон нийт 1366 хоног, шүүгдэгч С.А-гийн цагдан хоригдсон 184 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-аас нийт 25,825,520 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч “Л.П.С” ХХК-д 16,082,437 төгрөг, хохирогч Б.Б-т 5,183,750 төгрөг, хохирогч Ж.Д-д 485,333 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Б-т 1,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 224,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Д-д 150,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Б-д 100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Ц-д 2,100,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч О.Н-с нийт 32,818,833 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Б.Б-т 5,183,750 төгрөг, хохирогч Б.Э-д 1,950,400 төгрөг, хохирогч Г.А-д 1,165,000 төгрөг, хохирогч Ж.Д-д 485,333 төгрөг, хохирогч Б.Г-д 1,182,070 төгрөг, хохирогч Н.Д-д 276,000 төгрөг, хохирогч Ц.Б-д 9,333,000 төгрөг, хохирогч Н.Л-т 1,304,000 төгрөг, хохирогч Б.Б-д 3,409,280 төгрөг, хохирогч Б.Н-т 2,123,000 төгрөг, хохирогч Б.Х-д 240,000 төгрөг, хохирогч М.Б-т 3,817,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Д-д 150,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Б-д 100,000 төгрөг, иргэний нэхэмжпэгч С.Ц-д 2,100,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугаар болон арлын дугаар тодорхойгүй “Тоёота Приус 20” маркийн автомашины үнэлгээ болох 9,514,978 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч О.П-оос 4,757,489 төгрөг, шүүгдэгч О.Н-аас 4,757,489 төгрөгийг гаргуулж, Н.Ц-ны өмчлөлийн ……. УАА улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашины үнэлгээ болох 8,563,614 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч О.Поос 2,854,538 төгрөг, О.Н-аас 2,854,538 төгрөг, С.А-с 2,854,538 төгрөгийг гаргуулж, “НК авто” ХХК-ийн эзэмшлийн … УАК улсын дугаартай, “Тоёота Приус 30” маркийн автомашины үнэлгээ болох 9,114,750 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч О.Поос 3,038,250 төгрөг, О.Н-аас 3,038,250 төгрөг, С.А-аас 3,038,250 төгрөг тус тус гаргуулж, мөн хөлсөлсөн гэх улсын дугаар, өнгө гэрчилгээний дугаар тодорхойгүй “Hyundai porter” маркийн машины үнэ болох 6,300,000 төгрөгийг шүүгдэгч О.Н-аас тус тус гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад холбогдох хэргийн мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогүй, мөн хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэх ёстой гэсэн хуулийн заалтыг баримтлаагүй байна. Би Д-ны хамт хохирогч Б.Б-д ямаа самнаж байгаад 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хохирогчийн эхнэрийн хар савхин дээл, ээмэг, мөнгөн бугуйвч, түрийтэй гутал зэрэг эд зүйлийг харсан байдаг. 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө О.Н-ийн хамт дахин очиж хохирогч Б.Б-н эд зүйлийг авсан хэрэгт шалгагдаж байхад мөрдөгч, ахмад У.У өөр, өөр өдөр болсон хэргийг нэг өдөр үйлдэгдсэн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Налайхын шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос хамтран эд зүйл авсан Д.М-г тусгаарлаж шийдвэрлэсэн талаар тайлбар хийсэн. Надад тус тогтоолоор хохирлын хэмжээг хувь тэнцүүлэн бодсон гэж танилцуулаагүй тул би хамтран үйлдсэн хохирлоо хувааж төлөх хүсэлтэй байна.

            Би 2018 оны 08 дугаар сарын сүүлээр хохирогч Б.Э-ын 5 ханатай монгол гэрийг Б.Б, Д.М нарын хамт цэнхэр өнгийн портер машинд ачаад явсан талаар хөрш хашааны хохирогч буюу гэрч Г.А мэдүүлсэн. Мөн гэр авахаар очсон Э, жолооч Н нар П, хүүхэн, Б нар хамт яваад Налайхаас гэр ачилцаад, буцаад Налайхад буусан талаар мэдүүлсэн байдаг. Би дээрх 2 хэргийнхээ хохирлыг Б, М нартай хувааж төлөх хүсэлтэй байна.

2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ж. бид хоёр “М” зочид буудалд болсон хохирогч Д.М-ыг ажлынхаа хүмүүстэй ямар баяр тэмдэглэж, хэдэн өрөө авсан талаар буудлын үйлчлэгч Г.Дэлгэрцэцэгээс гэрчийн мэдүүлэг авсан атлаа мөрдөн шалгах ажиллагаандаа хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна. Би тухайн хэрэг болох үед Налайхын нүүрсний уурхайд ажиллаад 7 хоногт 400.000-500.000  төгрөгийн цалин авдаг байсан тул хүн дээрэмдэх бодол санаа байгаагүй, буудал болон архины мөнгөтэй байсан.

            Би 2019 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө хохирогч Г.А-гийн эд зүйлийг авсан талаар Налайхын цагдаагийн газар мэдүүлэг өгсөн байхад мөрдөгч нь 2018 оны 08 дугаар сарын сүүлээр үйлдсэн байдлаар бичсэн байна.

            Мөн 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Д.М, О.Ц нарт хулгайлах, дээрэмдэх хэргүүд өөр, өөр дүүрэгт болсон. Тэр үед би М-г дээрэмдэх хэрэгт холбогдож, Налайх дүүргийн эрүүлжүүлэх байранд байхад хохирогч О.Ц-ийн эд зүйл алдагдсан байдаг. Энэ талаар мөрдөгч хэргийн талаар бүрэн тогтоож шалгаагүй байна.

            Хавтаст хэрэгт Налайх дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Э.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэх хугацаа сунгасан тогтоол үйлдсэн байна. Мөн прокурор В.Т нь таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол үйлдсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би Налайхын уурхайд нүүрс гаргадаг байсан тул одоо миний хэргийн хохирогч нарын эд зүйл алдагдаагүй байдаг.

            Иймд би анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан тогтоолд гомдолтой байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хэрэг гарсан огноо, прокурорын яллах дүгнэлтэд хэргийн бодит байдалтай нийцэх эсэх, хэрэг үйлдэхдээ хэдэн хүн оролцсон, хаана хаана хэрэг болсон, цагдан хоригдож байсан хугацаа ижил зүйлчлэлээр зүйлчлүүлж байсан зэрэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа тул би маш их гомдолтой байна.

            Дээрх байдлыг минь харгалзан үзээд хэргийн бодит байдалд нийцүүлэн зохих журмын дагуу үнэн зөв шийдвэрлэх байх гэсэн үндэслэлээр хэргийн талаар товч бичлээ. Та бүхэн хуулийн хүрээнд, бүрэн эрхийнхээ дагуу анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Би бусад үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, зарим хохирлоо төлсөн тул бодит байдлыг тогтоолгож өгнө үү. Эсхүл миний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг 6-8 жил болгож хөнгөрүүлж өгнө үү. Би учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулахаа шүүхийн өмнө баталж байна.

            Мөн надад холбогдох эрүүгийн хэргүүдийг Ханбогд сумын 5 байцаагч, 2 прокурор, Налайх дүүргийн 6 байцаагч, 5 прокурор зэрэг мөрдөж, дүүрэг хооронд дамжих явцад орхигдсон зүйл их байна. Үүнд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэрэг үйлдсэн огноо, цагдан хоригдсон хоног бүрэн бодогдоогүй байна.

            Иймд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар миний цагдан хоригдсон 1 хоног, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг оруулж бодоогүй байна. Мөн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байхад мөрдөгч 26-ны өдөр цагдан хорихоос авсан 3 хоногоо оруулж бодоогүй байна.    

            2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байхад мөрдөгч 5 дугаар сарын 13-ны өдөр цагдан хорихоос гаргасан 1 хоногийг оруулж бодоогүй. Мөн прокурор 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд цагдан хоригдсон 5 хоногийг дутуу бодсон зэргийг анхан шатны шүүх анхаарахгүй 13 хоног дутуу бодсон тул уг хоногийг би эдлэх ялын хоногтоо оруулан бодуулах хүсэлтэй байна.

            Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт миний хэлсэн зүйлийг өөрчилж, тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч О.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй гэж бичсэн байна. Мөн хохирогч О.Ц, Д.М нарт холбогдох хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаанд буруу хэрэг шийдвэрлэсэн ч засуулах ёстой атлаа өөрчилж бичсэн байдаг. Хулгайлах хэрэг, хамтран оролцсон хүмүүсийн хэргээс мултрах худал мэдүүлэг хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл, гэрч хохирогч нар гэрчилсэн нь тус тус хэрэгт авагдсан байхад үгүйсгэсэн байдлаар шүүх дүгнэлт хийсэн байгаа тул маш их гомдолтой байна. ...” гэв.       

            Шүүгдэгч О.П-ийн өмгөөлөгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэгдүгээрт, өмнө нь давж заалдах шатны шүүх хуралдаан болоход өмгөөлөгч миний бие Цагдан хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэлд хүсэлт гаргаж, О.П хэднээс хэднийг хүртэлх хугацаанд цагдан хоригдож байгаа талаар албан бичгийг авч хэрэгт хавсаргасан. Тухайн албан бичиг нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан цагдан хоригдсон хоногоос зөрүүтэй байсан. Иймд тухайн албан бичгийг анхаарч үзэж, О.П-ийн цагдан хоригдсон хоногийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү. Хоёрдугаарт, анхан шатны шүүх хуралдааны үед өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн хууль зүйн дүгнэлтийг бичгээр хэрэгт өгсөн. Амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг нотолсон баримт байхгүй. О.П нь хулгайлах гэмт хэргийн гэм буруу дээр маргадаггүй бөгөөд бүх үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Шүүх О.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл хүндэрч байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс 7 жилийн хорих ял болгож өөрчилж өгнө үү гэж хүсэж байна. О.П 8 жилийн хорих ялыг биечлэн эдлэх нь өөрийнх нь хийсэн хэрэгт нь тохирсон гэж үзэж байгаа талаараа давж заалдах гомдолдоо бичсэн байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг 8 жилээс хэтрүүлэхгүйгээр оногдуулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Н тус шүүх хуралдаанд “... Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

            Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдолтой холбоотой хэлэх тайлбар байхгүй. О.Нгийн хувьд анхан шатны шүүх хохирлын асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч “Л.С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдолтой холбоотой хэлэх тайлбар байхгүй. О.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас манай компанид хохирол учирсан. Эрдэнийн дуулга харуул хамгаалалтын компани гэрээний дагуу объектыг бүрэн хариуцаж байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйл болон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу “О” ХХК-ийг иргэний хариуцагч гэж үзэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу “О” ХХК төлсөн хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. Манай компанийг иргэний хариуцагчаар тогтоосон баримт 12 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудаст авагдсан бөгөөд иргэний нэхэмжлэл гаргасан. Мөн “О” ХХК иргэний хариуцагчаар тогтоогдсон байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй. Иргэний хариуцагч тухайн гэмт хэрэгт буруугүй гэдгээ нотолсон баримт байхгүй. Барилгын талбайд ил байсан материалыг алдсан иргэний хариуцагчийг гэм буруугүй гэж үзэх боломжгүй. Иймд иргэний хариуцагчаас хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч О.П хулгайлах гэмт хэргийг дахин шалгуулах талаар гомдол гаргасан байна. Энэ асуудлаар анхан шатны шүүх 2 удаа, давж заалдах шатны шүүх түүний гомдлоор тус тус хэргийг хянан хэлэлцэж байсан. Сүүлд 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар тухайн асуудлыг дахин хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтууд нотлогдон тогтоогдсон. Дээрэмдэх гэмт хэргийн талаар шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. О.П-ийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон гэдэг асуудал давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сард болсон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүх хуралдаан 2 удаа болоход хэрэгт авагдсан шүүгчийн захирамжуудыг үндэслэж түүний цагдан хоригдсон хоногийг зөв тооцсон. Анхан шатны шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэгчийн асуудал хэлэлцэгдсэн бөгөөд О.Н хэргийг хэрхэн үйлдсэн, хэдэн боодлыг, хэрхэн авч явах боломжтой талаар дүгнэлт хийсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр гарсан боодол гэдэг асуудлаар дүгнэлт хийсэн. Шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр хохирлын тооцоог гаргаж, хохирлыг нэг мөр шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.П, О.Н, С.А нар гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.П, О.Н нар нь бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын Хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Б-ын бууц дахь гэр, гарааш, амбаарт хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар, хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 28,111,890 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 9/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-12/,

хохирогч Б.Б-ын "... 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед эхнэр хүүхдүүдтэйгээ хамт бууц дээр очиход бууц дээр байсан гэр амбаар, гараашны цоож эвдэж эд зүйл алдагдсан байсан. ...Миний хурган дээлийн нийт 9 ширхэг луу хээтэй том мөнгөн 17 лан орсон товчнууд алга байна. Ноён, сэврэй хийцийн их гарын мөнгөн аяганы суурь хоолойвчин хивс, 3 хэсэг бүтэн гэрийн хивс, орон дээр дэвсдэг 2 ширхэг хивс, гэрт дэвсдэг ногоон эрээн 4 метр орчим хулдаас, үхрийн борц 4 уут, эрэгтэй хүний хавар намрын дотортой гутал, өвлийн гутал, эмэгтэй өвлийн гутлууд, 2 ширхэг мөнгөн аяга, савхин дээл 1 ширхэг, савтай витамин, эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг, манай эхнэрийн гоёлын хайрцгаас улаан шигтгээтэй гинжин мөнгөн бугуйвч, улаан шүрэн шигтгээтэй урт мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйл нь алга байна. П ямаа самнаж байгаад явахдаа ноолуураас авч явсан байсан..." /1хх 31/,

иргэний нэхэмжлэгч Ц.Д-ийн "...2019 оны 05 дугаар сарын 15-ны өглөө Нарантуул зах дээр хөөргөнийхөө наймааг өдөр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Б над руу утсаар залгаад "хөөрөг алдчихсан шүү" гээд содон шинж тэмдгүүдийг нь бүгдийг нь хэлсэн байсан. ... Би тэр хөөргийг алдаж болохгүй гэж бодоод 300,000 төгрөг бэлэн тоолж өгөөд хөөргөө авсан. Дараа нь дайлан нь энэ гээд дайланг нь хамт өгсөн. ...Хөөрөг худалдаж авсан 300,000 төгрөгөө гаргуулж авмаар байна..." /1хх 33-34/,

иргэний нэхэмжпэгч Н.Б-нгийн "... Би 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хурганы арьс зардаг лангуун дээрээ зогсож байтал дээлтэй, жанжин малгайтай залууг ирээд “дээл авах уу" гэсэн. ...Тэгсэн хурган дотортой эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг дээл байсан. ...бэлэн 200,000 төгрөг тоолоод өгсөн. Тэр залуу ганцаараа явж байсан. Тухайн үед өндөр бор залуу байсан. Машин авна, мөнгө дутаад байна гэж ярьж байсан. ...Дээл худалдаж авсан 200.000 төгрөгөө гаргуулж авмаар байна” /1хх 36/,

иргэний нэхэмжлэгч С.Ц-н "...Би 2019 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдөр Нарантуул худалдааны төв дээр бараан дээрээ наймаагаа хийгээд зогсож байсан чинь танихгүй залуу ирээд "эмээл авах уу" гэж хэлсэн. ...Тэгээд би үзэж байж болно, хаана байна ойрхон байгаа юм уу” гэхэд “гадаа машинд байгаа” гэж хэлсэн. Тэгээд алаг цүнхэнд эрээн өнгийн даавуунд ороосон эмээл аваад ирсэн. Тэгээд эмээлийг үзэж хараад үнэ хөлсөө тохироод “энэ эмээл буруу гарын хулгайн эд зүйл биш биздээ’’ гэхэд “биш ээ, тийм зүйл байхгүй Дорноговь аймгийн О” гэж хэлсэн. Тэгээд 1,000,000 төгрөг дутаад “данс руу чинь хийчихье” гэхэд “надад карт байхгүй, бэлнээр авна, машин авах гэж байгаа, бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би дүүгээсээ 1,000,000 төгрөг аваад нийт 4,200,000 төгрөг бэлэн өгөөд, эмээл авч үлдсэн. 4,200,000 төгрөг бэлэн өгөөд эмээл авсан. Надад эмээл зарсан хүнийг харвал танина. Эмээл худалдаж авсан 4,200,000 төгрөгөө гаргуулж авмаар байна..." /1хх 38/,

гэрч Т.А-ийн "... Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Жаргалант багийн нутаг Шандын хар чулуу нэртэй өөрийн бууц дээрээ очиж түлэх түлээ хувцас авах гээд нөхөр хоёр хүүхдийн хамт очсон чинь гэрийн хойд талын амбаарын цоожнууд эвдэрчихсэн гэрийн үүдний амбаарын цоож бас эвдэрчихсэн байсан. Тэгээд гэрийн хойд талын амбаарын хамгийн зүүн талын амбаарт орж үзэхэд дотор нь байсан цүнхтэй хувцаснуудыг сэгсэрч газарт асгасан байсан. Тэгээд амбаарын баруун хойд талын буланд 12 цагаантай хээтэй эмээл ташууртайгаа хамт боодолтой байсан тэр боодолтойгоо байхгүй байсан. Мөнгөн хазаар нь цаасан хайрцагт тусдаа байсан цаасан хайрцгаас 1 ширхэг мөнгөн хазаар байхгүй байсан. Дараа нь гэрт орж эд зүйлээ бүртгэхэд гэрийн хойд талд байдаг хоёр зэрэгцээ авдрын баруун талын авдраас Б нэртэй шармал өнгийн мөнгөн гуутай шармал бурхан байсан тэр алга болсон байсан, энэ бурхан манай дээдсүүдээс өвлөж үлдээсэн бурхан байсан. Зурагтын тавиурын доод талын шургуулгад байсан 10 лангийн мөнгөн аяганы суурь ёроол 1 ширхэг, зурагтын тавиур дээр тавиатай байсан хоёр ширхэг хөөрөг дайлантайгаа цэнхэр өнгийн улаан өнгийн хоёр дайлантайгаа байхгүй байна. Хоолны шкафт байсан 2 ширхэг дунд гар, бага гарын мөнгөн "аяга алдагдсан, Бурхны авдар дотор байсан бэлэн 80.000 төгрөг цагаан өнгийн зэс аяга байхгүй байсан. Миний ээмэг бөгжний хайрцаг тэр чигээрээ байхгүй дотор нь ээмэг бөгж, бугуйвч, гинж гээд олон төрлийн зүүлтүүд байсан. Одоо би тоо ширхгээр нь хэлж мэдэхгүй байна. Тэр хайрцаг дүүрэн ээмэг бөгж байсан. Баруун талын амбаараас 3 ширхэг Эрдэнэт үйлдвэрийн хуйлаатай хивснүүд 2x3 хэмжээтэй 1 хивс, орон дээр дэвсдэг 1x2 хэмжээтэй 2 ширхэг хивс, хурган дээл 2 ширхэг, нэг нь хар өнгийн эмэгтэй хурган дээл, нөгөө нь бор өнгийн үйтэн хуаран материалтай луу хээтэй том мөнгөн товчтой эрэгтэй хурган дээл, 4 ууттай үхрийн борц, 2 хос эрэгтэй, эмэгтэй өвлийн түрийтэй гутал, баруун талын үйтэн хуаран материалтай луу хээтэй том мөнгөн товчтой эрэгтэй хурган дээл, 2 хос эрэгтэй, эмэгтэй өвлийн түрийтэй гутал, баруун талын гаражнаас том цахилгааны мотор, улаан шар өнгийн хятад мотор алдагдсан байсан. Гэрийн баруун урд талд машины мөр ирж зогссон байсан. Мөн 1 хүний пүүзний мөр байсан, тэр мөр нь дугуй тойрог хэлбэртэй байсан. Гэр дотор хөргөгчид нэг шил Ерөөл архи байсан тэр байгаагүй. Бас гэрийн баруун талын орны хойд талд байсан гялгар ууттай идэж уух зүйл хайрцагтай печень, талх, боорцог, 2 ууттай чихэр, тэр бүгдийг хайрцагтай нь авсан байсан. Амбаарт байсан хувцас хийсэн байсан 4 ширхэг том цүнхийг хувцаснуудыг нь сэгсэрч газар асгаад цүнхийг нь авсан, хөх цүнх 1 ширхэг, ногоон эрээн цүнх 1 ширхэг, цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, баруун талын амбаараас ямар цүнх авсныг санахгүй байна хувцсыг нь асгаж цүнхийг нь авсан байсан..." /1хх 41-43/,

О.П-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 76-79/,

хохирогч Б.Б-ын гэр, амбаараас алдагдсан эд зүйлсийн жагсаалт /2хх 122-123/,

“Х.Ө” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн 01/47 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо "...47 төрлийн эд зүйл, нийт 28,111,890 төгрөг..." /2 хх 124-126/,

“Д” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн НД-22-111 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо “Тоёота Приус 20 маркийн автомашин 9,514,978 төгрөг..." /9хх 55-57/,

О.П, С.А, О.Н нар нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд баригдаж байсан зуслангийн байшинд ашиглахаар бэлтгэж байрлуулсан хохирогч Ж.Д-ын өмчлөлийн 4 уут бүхий 2x1 метрийн хэмжээтэй 28 ширхэг дулаалгын хөөсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор ….. УАК улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,456,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ж.Д-ын "... Би Налайх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт горхинд байрлах Гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд өөрийн эзэмшлийн зуслангийн байшин барьж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын дундуур байшингийн дулаалгын 80 куб хөөс авч ирж буулгатал 2021 оны 11 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө захаас нь 7 орчим куб /28 ширхэг/ хөөс алга болсон байна..." /6хх 139-140/,

гэрч Н.Ц-ны "...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагаас над руу залгаад очиж уулзаж болсон асуудлыг мэдсэн. Тэгээд А-с асуухад "Н таксинд яваад өгөөч гээд гуйхаар нь таксинд явсан, хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй" гэж хэлсэн... ……  УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний тээврийн хэрэгсэл юм. Би банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр аваад 2021 оны 06 дугаар сард зээлээ төлж дуусгасан. ... ….. УАК тээврийн хэрэгслийг... А нь Н-г "нэр дээрээ машин аваад өгөөч" гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн гэсэн..." /6хх 142/,

“Д” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн НД-22-… дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...Барилгын дулаалгын хөөс 28 ширхэг нийт 1,456,000 төгрөг..." /6хх 154-155/,

“В” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Н02/022 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, тооцоо "...... УАК улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашин 9,114,750 төгрөг..." /9хх 27-31/,

Шүүгдэгч С.А-н хохирогч Ж.Д-д хохирол төлсөн баримт /10хх 154/,

Хохирлын тооцоо, гэрэл зургийн үзүүлэлт /11хх 94-95/,

Шүүгдэгч О.Н-гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /12хх 43/,

Мөн 2021 оны 11 дүгээр 15-наас 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г.К.Р” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Ц-ийн өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Н.Ц-ын /С.А-гийн эхнэр/ өмчлөлийн ….. УАА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Яллагдагч О.П, О.Н, С.А нарын машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтуудын талаар: “А трейд” ХХК-ийн гаргасан хүсэлт /6хх 75/,

Шүүгдэгч С.А, О.Н нарын хохирогч О.Ц-т хохирол барагдуулах тухай, хохирогч нь хохирлоо авсан тухай хүсэлт /6хх 78-79/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 81-82/,

хохирогч О.Ц-н "...Би Налайх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт “Г.К” нэртэй амралтын газар ажиллуулдаг. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн үед амралтын газрын хашааны зүүн хойд жигүүрт байх контейнерын баруун талд тавьсан байсан 3 ширхэг хаалга алга болсон байсан. Тэгээд амралтын газрын хяналтын камерыг шүүж үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 02 цаг 55 минутад хоёр хүн хашаа давж орж ирээд 03 цаг 01 минутад хаалгыг аваад гарч байсан. Мөн 03 цаг 08 минутад дахин орж ирээд нэг хаалга аваад 03 цаг 12 минутад хаалга аваад гарч байв. 05 цаг 03 минутад дахин хашаа давж орж ирээд 05 цаг 05 минутад хашаа даваад гарч явсан байсан..." /6хх 92-93/,

“Д” XXК 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн НД-22-… дугаартай "...3 ширхэг бүргэд хаалга нийт 1,800,000 төгрөг..." /6хх 106-107/,

“В” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 103/022 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, тооцоо "...... УАА улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашин 8,563,614 төгрөг..." /9хх 33-37/,

Шүүгдэгч О.П нь ганцаараа 2018 оны 08 дугаар сард Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хөх давааны энгэрийн задгай тоот дахь иргэн Б.А-ийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж “Haier” брэндийн 32 инчийн зурагт, ДДЭШ-н төхөөрөмж, аккумляторыг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Б.А-д 1,165,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 7-13/,

хохирогч Г.А-н "... Би Налайх дүүргийн … дүгээр хороо, Хөх давааны энгэр гэдэг газарт...торон хашаа, Монгол гэр барьж ирэн очин байсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр...манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай ороод мөнгөлөг өнгийн 32 инчийн зурагт, ДДЭШ төхөөрөмж, аккумлятор зэрэг алдагдсан байсан. Манайд хулгай орохоос өмнө манай баруун хойд талын хашаанд бариатай байсан гэрт эхнэр, нөхөр бололтой 2 хүн орж гараад голын эргээр яваад байсан. Намайг наанаас нь дөхөөд очихоор цаашаа явчихаад байсан Тэгээд удалгүй өдрийн цагаар гэрийг нь буулгаад цэнхэр өнгийн портер машинд ачаад явж байгаа харагдсан..." /5хх 24-25/,

“Х” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/16 дугаартай үнэлгээний тайлан "... Зурагт 32 инч 400,000 төгрөг, ДДЭШ хүлээн авагч 165,000 төгрөг, аккумлятор 600,000 төгрөг, нийт 1,165,000 төгрөг..." /5хх 28/,

2018 оны 08 дугаар сард Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх давааны энгэр” гэх газарт байрлах хохирогч Б.Э-ын бариатай байсан монгол гэр болон дотор нь байсан эд хөрөнгийн хамт нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 1,950,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 135-137/,

хохирогч Б.Э-ын "... Налайх дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөх давааны энгэр гэх газар 2018 оны 06 дугаар сарын эхээр хашаа болон гэр бариад зусланд гарсан юм. ...Тэгээд тэрнээс хойш ирж очин байдаг байсан. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлах сахарын рашаанд яваад гэрээ хоосон үлдээгээд явсан юм. 5-н ханатай монгол гэр, хуучны 2 ширхэг төмөр ор, 1 ширхэг орны матраас, Зх2м хэмжээтэй алтан булаг хивс, мөн орны жижиг 2 ширхэг хивс, 3 ширхэг жижиг дөрвөлжин сандал, эмэгтэй хүний шинэ хүрэн өнгийн дээл, 4 ширхэг орны матраас, Зх2м хэмжээтэй алтан булаг хивс, мөн орны жижиг 2 ширхэг хивс, 3 ширхэг жижиг дөрвөлжин сандал, эмэгтэй хүний шинэ хүрэн өнгийн дээл, 4 ширхэг гудас, газан плитка, алх, хүрз, жоотуу, лоом, жижиг тогоо, сэнжтэй аяга 2 ширхэг, хоолны таваг 4 ширхэг, 10 метр шар хүрэн өнгийн хулдаас зэрэг эд зүйлүүд алдагдсан юм. 1980 онд 400 төгрөгөөр авч байсан одоо 1,500,000 төгрөгийн үнэтэй, 1980-аад онд 2 орыг 200 төгрөгөөр авч байсан одоо ямар үнэтэйг нь мэдэхгүй, 1980-аад онд орны матраасыг 700 төгрөгөөр авч байсан одоо ямар үнэтэйг нь мэдэхгүй, Зх2м хэмжээтэй хивсийг 1986 оны үед 100 төгрөгөөр авч байсан одоо ямар үнэтэйг нь мэдэхгүй, 2 жижиг хивсийг нэлээн дээр үед авсан үнийг сайн мэдэхгүй байна, шинэ хүрэн дээлийг 2018 оны 6 сард 130,000 төгрөгөөр авч байсан, бусад эд зүйлүүд нь хүртэл дандаа хуучны эд зүйлүүд байгаа юм яг хэзээ хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. ...Манай гэрийн унь нэлээн бүдүүн, тооно том зузаан, хана нь ногоон өнгөтэй, хөшиг нь эрээн, өрх нь ногоон цоохор өнгөтэй, хаалганы гадна хэсэгт төмрөөр бэхэлгээ хийсэн байгаа, мөн өөр 3 ширхэг сандал нь төмөр модон тавцантай жижиг содон шинж тэмдэгтэй бусад эд зүйлүүд нээх содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй" /3хх 141-143/,

гэрч Э.Б-ын "... 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн .. дүгээр хороонд байрлах гэрээ эргэх гээд иртэл гэр маань байхгүй болчихсон байсан..." /3хх 146-147/,

гэрч Б.Б-ын "...2018 оны 8 дугаар сард... Налайх дүүргийн … дүгээр хороонд явж байгаад П-той тааралдсан. Тухайн үед "хөдөөнөөс дөнгөж орж ирлээ, гэрээ зарчихмаар байна, гэр худалдаад авчихаар таних хүн байна уу, мөнгөтэй хүнд хямдхан зарчихмаар байна, чи хямдхан авахгүй юм уу” гээд намайг шалаад байсан. ...Үдээс хойш Н автомашинтайгаа ирээд П-той ярьж байгаад гайгүй гэр юм бол үзэж харахаар болсон. Тэгээд Налайх дүүргийн  ... дүгээр хороо Туулын гүүрний орчимд байсан барьчихсан гэр дээр очсон. Тэгэхэд "манай гэрт саяны үерээр нэлээн ус ороод ирж" гээд яриад байсан. Ингээд цагаан тумбочка байсныг гэрээс гаргаж тавиад, гэрээ буулгаж ачаад Н-ын эгчид нь зарсан. ...Би хулгайн эд зүйл гэж огт мэдээгүй. П хэлэхдээ "тэнд өөрөө харуул хийдэг, өөрийнх нь амьдардаг гэр" гээд Н-д тавилгануудаа бас өгөөд байсан..." /3хх 151-152/,

гэрч Н.Н-ын "... Тухайн үед гэрийн эзэн гэх П гээд залуу "Хүүхдүүд сургуульд орлоо, мөнгөний хэрэгцээ байна, гялс авчихвал хэрэгтэй байна" гээд байсан. Тэгээд тохиролцоод 350,000 төгрөгөөр авахаар болсон. Б, П нар өөрсдөө гэрээ буулгаад автомашин дээр ачсан. ...Энхтуяа эгч тэр гэрийг зарчихсан гэж сонсогдсон. ... Гэрийг нь тэр П гэх залуугийн л гэр гэж ойлгосон, хулгайн юм гэж огт мэдээгүй. Бусад хүмүүс нь ер нь юм яриагүй, П л миний гэр гээд байсан. Нөгөө хэд нь мэдэж байгаа ч юм байхгүй, бас л дөнгөж анх удаа тэнд очиж байгаа хүмүүс шиг байсан..." /3хх 153-154/,

гэрч Н.Э-гийн "... Тухайн гэрт тавилга гээд байх юм нэг их байгаагүй. Ганц 2 хуучин төмөр ор, жижиг шүүгээ, ширээ харагдаж байсан. Тэгээд гэрээ ачаад жижиг шүүгээ, нэг ор зэргийг автомашин дээр ачаад Налайх руу орсон ба надаас гэр зарсан 350,000 төгрөгөөр авсан. Харин ачиж ирсэн ганц нэг тавилгаа замдаа буулгасан. ...Тэгээд тэр жилдээ хөдөө гарч чадаагүй, хэсэг амбаар савандаа хадгалж байгаад мөнгөний хэрэг гараад Нарантуул зах дээр аваачаад хямдхан зарсан. Тэр эзэн нь гэх залуу өөрийнхөө эд зүйлс гэж байсан, юмнуудаа мэдээд л байсан. ...Хулгайн гэр болохыг нь одоо л мэдэж байна. ..." /3хх 155-156/,

“Д” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн НА-18-…. дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо" ... нийт 1,950,400 төгрөг...” /3хх 158-159/,

2022 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн … дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Механик” гэх автомашины эд зүйл зардаг, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр бүхий дэлгүүрийн цонхыг хагалан орж “Р” нэртэй автомашины 4 ширхэг тосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 368,000 төгрөгийн хохирол учруулсан,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх 247/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 249-250, 7хх 1/,

хохирогч Н.Д-ний "...Манай хүргэн ахын ажиллуулдаг, мини засварчнаар ажилдаг газарт... ирсэн чинь хулгай орчихсон байна. Манай сэлбэгийн дэлгүүрээс Хаолин гэх нэртэй машины моторын 4 литртэй тос 3 ширхэг алдагдсан..." /7хх 4/,

гэрч Ү.Э-гийн "... Шөнө 02 цаг болж байхад ороод ирсэн чинь 2 давхрын сэлбэгийн дэлгүүрийн урд шаттай талын цонх хагарчихсан байсан. ...Миний бие Баянзүрх дүүргийн … дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Механик авто сервист манаачаар ажилладаг. ...Тэгээд би хяналтын камераа шүүтэл Мааньт, Булганы шоронд танилцсан найз П нь цонх хагалж ороод, 95,000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг тос хулгайлаад гарч яваа дүрс бичигдсэн байсан..." /7хх 6-9/,

“Д” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн БЗД2-22-1… дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 368,000 төгрөг..." /7хх 11-12/,

2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн … дугаар хороо, Сэлбийн …. тоотод оршин суух иргэн Ц.Б-ны гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 40 инчийн “Эл жи” загварын зурагт, мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн хазаар, мөнгөн ташуур, зэсэн домбо, индукцэн плитка, их гарын мөнгөн хөөрөг, халтар манан хөөрөг, 3 хос мөнгөн ээмэг бөгж, нэг блок эссэ тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 10,623,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /7хх 33/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх 35-39/,

хохирогч Ц.Б-ны "... Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлээрээ салхинд гарсан. Тэгээд өнөөдөр гэртээ 17 цаг 40 минутын үед ирэхэд гэрийн хаалга хагас онгорхой байсан. Гэртээ ороод харахад хулгай орсон байдалтай байсан. ...40 инчийн Эл Жи загварын зурагт, мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн хазаар, ташуур, зэсэн домбо, индукцен плитка, их гарын мөнгөн хөөрөг, халтар манан хөөрөг, 3 хос мөнгөн ээмэг бөгж, 1 блок эссэ тамхи зэрэг эд зүйлс алдагдсан байсан..." /7хх 44-45/,

“Д” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн БЗД2-22….  дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 10,623,900 төгрөг..." /7хх 62-64/,

2022 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн …. дугаар хороо, Ойчид ….. тоот хашаанд байрлах иргэн Н.Л-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, түүний эзэмшлийн 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг зэс аяга, 36 ширхэг элдсэн хурганы арьс, Шарп маркийн 32 инчийн зурагт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,304,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7хх 94/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх 95-97/,

хохирогч Н.Л-ын "...2022 оны 02 дугаар сарын 08-нд дунд хүү П-г байшинд орох үед авдар сав цонх онгорхой байна гэж хэлсэн. Ирж үзэхэд цонх нь онгорхой, авдар дотор байсан эд зүйлийг гаргаж орхисон байдалтай байсан. Авдар дотроос 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг зэс аяга, 36 ширхэг элдсэн хурганы арьс, том өрөөнөөс 32 инчийн шарф загварын зурагт алдагдсан..." /7хх 108/,

“Д” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн СБ2-22-…. дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 1,304,000 төгрөг..." /7хх 120-121/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /7хх 144-145/,

2022 оны 02 дугаар сарын 09-нөөс 20-ны өдрүүдийн хооронд Чингэлтэй дүүргийн …. дүгээр хороо, Яргайтын …. тоотод байрлах иргэн Б.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч кофе чанагч, оёдлын машин, зөөврийн компьютер, шуудайтай мах, бугуйн цаг, аяллын цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,409,280 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7хх 146/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх 147-150/,

хохирогч Б-гийн "... Манайх Чингэлтэй дүүргийн …. дүгээр хороо, Яргайтын … тоотод зуслангийн байшинтай ба 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зуслангийн байшиндаа очсон. Тэгтэл байшингийн хаалганы цоож эвдэж хулгай ороод оёдолын машин, идэшний үхэр, хонины мах 6 шуудай, улаан өнгийн хүүхэд хэрэглэдэг жижиг нөүтбүүк, эмэгтэй хүний контас загварын бугуйн цаг, эмэгтэй хүний 1 хос алтан ээмэг, кофе чанагч, зэс домбо, компьютерын дэлгэц, аяллын цүнх зэрэг эд зүйлс алдагдсан байсан..." /7хх 166-167/,

“Д” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ЧД2-22-… дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 3,409,280 төгрөг..." /7хх 178-180/,

2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн … дугаар хороо, Залуус хотхоны … дугаар гудамж … тоотод оршин суух иргэн Б.Г-гийн байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн зурагт, булган шуба, хромон гутал, виски, оргилуун дарс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,130,070 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх 186/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх 187-190/,

хохирогч Б.Г-нгийн "...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр намайг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Амгалан амаржих" эмнэлэгт хэвтэж байхад Баянзүрх дүүргийн … дугаар хорооны хэсгийн ахлагч С залгаад "танай гэрийн цонх онгорхой байна гэж хөрш айл чинь надад мэдэгдлээ" гээд залгасан. Түүний дараа манай хөрш Б нь манай ээж рүү утсаар залгаж "цонх нь онгорхой, хулгай орсон юм шиг байна, бид нар ойртож болохгүй байна" гэж хэлсэн. Тэгээд би... Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Залуус хотхоны … тоотод очиход манай байрны гурван цонхны хамгийн урд талын цонх нь онгорхой байсан. ...42 инчийн Ская ворд загварын зурагт, богино шар өнгийн булган шуба, эмэгтэй итали хромон гутал, мөн эмэгтэй түрийтэй гутал, 1 ширхэг вино, 2 ширхэг шампанск, 1 ширхэг виски зэрэг зүйл алга болсон..." /6хх 200-201/,

гэрч Д.С-ийн "... Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хажуу талын айлын О гэх эмэгтэй залгаад “Д” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн БЗД2-22-… дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "... нийт 2,130,700 төгрөг..." /6хх 214-215/,

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Өвөр хадатын зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Б.Н-гийн зуслангийн Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, “Монел” маркийн 32 инчийн зурагт, плейстешин 3 загварын тоглоом, кен брэндийн гар дрилл, цахилгааны утас, гуулин данх, цар таваг, домбо, хос гутал, орны бүтээлэг, чемодан, хурган дотортой дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,123,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7хх 211/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх 217-220/,

хохирогч Б.Н-ийн "... Би 2022 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 12 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Өвөр хадатын задгай тоотод байрлах монгол гэрээс эд зүйл авахаар ирэхэд монгол гэрийн хаалганы цоож байхгүй, хаалга бага зэрэг нээлттэй байсан. ...2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш эзэнгүй байсан. ...32 инчийн Монел брэндийн ЛСД зурагт алдагдсан. ...Playstation 3 загварын тоглоом, Кен брэндийн дрилл, цахилгааны кабель, гуулин данх, цар таваг, зэс домбо, шинэ гутал, орны бүтээлэг, хоол хүнсний эд зүйлс, том чемодан, хурган дотортой үстэй дээл зэрэг алга болсон байна." /7хх 215-216, 230-231/,

“Д” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн СБ2-22-… дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 2,123,000 төгрөг..." /7хх 239-240/,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Д-гийн 20-78 тоотод байрлах иргэн Б.Х-ын эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, зурагт, “ЛЖ Экс 4” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 240,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх 192-196/,

хохирогч Б.Х-ын "... 15 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн БСБ маркийн 39 инчийн зурагт, ЛЖ-Х4 маркийн андройд гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байна. Нөхөр бид хоёрыг ирэхэд гэрийн хаалга хаалттай, цоожгүй байсан. Цоожийг гэрийн орон дээр тавьсан байдалтай байсан..." /8хх 204-205/,

“Д” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн СБ2-22-…. дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "... нийт 240,000 төгрөг...” /8хх 207-208/,

2022 оны 06 дугаар сарын 23-аас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Бэлхийн .... тоотод оршин суух иргэн М.Б-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 13 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, дээлийн хүрэм, ташуур, малгай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,817,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8хх 226/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх 227-230/,

хохирогч М.Б-ын "...2022 оны 06 дугаар сарын 23-аас 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн …. дугаар хороо, Бэлхийн … тоотод байрлах монгол гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан. Дунд гарын 13 ширхэг мөнгө аяга, манан хөөрөг, зүү ороосон дайлан, зүү ороосон дээлийн хүрэм, суман ташуур, ягаан өнгийн шилепэн малгай зэрэг..." /8хх 243/,

гэрч М.Э-н "...Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Бэлхийн …. тоотод байх байшиндаа 2 хоночихоод 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймаг руу явсан. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд манай хашаанд байх төрсөн ах Б-ын монгол гэрийн хаалга нь онгорхой, цоож, тав нь байхгүй байсан. ...13 ширхэг мөнгөн аяга, зүү ороосон дайлан, хүрэм, хөөрөг зэрэг нь алга болсон байсан..." /8хх 245-246/,

“Д” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн СБ2-22-… дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо "...нийт 3,817,000 төгрөг..." /9хх 2-3/,

Мөн шүүгдэгч О.П нь 2020 оны 7 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн … дүгээр хороо, Баянзүрх .. дүгээр гудамжны …. тоотод байрлах иргэн Н.Б.н хувийн байшингийн цонхийг хагалан дотогш нэвтрэн орж тухайн байшин дотор байсан насанд хүрээгүй хохирогч О.Н, Б.Н нарын гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл авсан тэмдэглэл /Зхх 1/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 2-5/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 6-7/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх 8-10/,

насанд хүрээгүй хохирогч О.Н.гын “...2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би Н, Н-ны дүү И, О эгч, Б ах бид нар байж байгаад О эгч 18-19 цагийн үед Тэрэлж рүү амралтад явсан, Б ах орой 23 цаг өнгөрөөд гэртээ байж байгаад “хот руу таксинд явлаа” гээд гараад явсан, тэгээд Н, И бид гурав үлдээд И том өрөөнд орж унтаад Н бид хоёр утсаа оролдоод сууж байтал байшингийн хаалганы бариул нь хөдөлж байснаа хөдлөхөө больчихсон, бид хоёр хэн болохыг нь мэдэхгүй бага зэрэг айгаад Н-ны өрөөнд ороод сууж байтал байшингийн нөгөө хэсэгт байх жижиг өрөөний цонхыг хүн цохиод байхаар нь бид хоёр өрөөнөөс нь гаралгүй Н аав руугаа утасдаад “хүн хаалга онгойлгох гээд цонх нүдээд байна хурдан ирээч ээ” гээд ярьсан, тэгээд бид хоёр хэн цонх нүдээд байгааг нь мэдэхээр орох хаалгыг нь багахан завсар гаргаж байгаад Н харсан, энэ үед цонх хагарах чимээгээр нэг танихгүй эрэгтэй хүн ороод ирсэн, тэгтэл Намууны утас дуугараад Н аавтайгаа "Гэрт цонх хагалаад хүн ороод ирлээ" гэж хэлсэн, тэгээд яг ярьж байтал нөгөө хүн Н-ийн өрөөнд орж ирэхээр нь бид хоёр айж орилоод Н-ны орны буланд хамт бие биедээ наалдаад зогсож байтал нөгөө хүн "Утсаа аваад ир" гээд Н-ны утсыг нь булаагаад авчихсан, тухайн үед би гартаа утсаа барьчихсан байсан тул миний утсыг тэр хүн харчихаад "утсаа өг" гэхээр нь би айгаад утсаа ардаа гаргаж бариад "өгөхгүй" гэтэл тэр хүн шууд орон дээр гутлаараа гишгэж гарч ирснээ намайг үсдэж дараад хоёр гурван удаа үсдэж сэгсчихээр нь Н хажуугаас “болиоч ээ” гээд орилоод түлхсэн чинь нөгөө хүн намайг тавиад руу дайрахаар нь би айсандаа болоод зугтаагаад цонх хагалсан өрөөнд ороод буланд нь нуугдчихсан байтал нөгөө хүн Н-г дагуулаад намайг хайж байгаад олчихсон, тэгээд миний гар утсыг эхлээд шүүрч авахаар нь би уйлж гуйгаад "ахаа гуйж байна, би танд мөнгө өгье л дөө, надад 30,000 төгрөг байгаа" гэж хэлтэл "үгүй, 100,000 төгрөг өг” гэхээр нь "за ахаа цүнхнээсээ аваад өгье, цүнх цаад өрөөнд байгаа" гэтэл тэр өрөө рүү дагуулж явсан, тэгэхдээ Н-г буланд биеэрээ шахаж зогссоноо "чи яасан хөөрхөн юм" гэсэн чинь Н түлхээд над руу хүрээд ирсэн, тэгээд би цүнхээ ухаад дотор нь байсан задгай 10 гаруй мянган төгрөг байсныг тэр хүн рүү сарвайгаад эхлээд утас өгчих гэтэл тэр мөнгийг авах гэхээр нь би хар хурдаараа гүйгээд хаалгаар гараад хашааных нь хойд хаалгыг онгойлгоод гудамж руу гараад хар эрчээрээ гүйсэн тэр хүн миний араас хөөгөөд гүйсэн, тэгтэл гудамжны үзүүрт нэг машинтай хүмүүс зогсож байхаар нь гүйж очоод “туслаарай” гээд хэлтэл тэнд байсан эрэгтэй гарч ирээд миний араас хөөж ирсэн хүнийг шууд бариад авсан, тэгээд тэр барьж авсан ахад би болсон зүйлээ хэлтэл тэр хүнээс миний утсыг аваад өгсөн, тэгтэл удалгүй араас Г эгч, Н-тай хамт хүрч ирээд цагдаа дуудаад тэр хүнийг цагдаад өгөөд явуулсан юм. ..." /3хх 19-20/,

насанд хүрээгүй хохирогч Б.Н-ны "... 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн … дүгээр хороо, Баянзүрх … тоот гэртээ гэр бүлийн хамтаар байж байгаад манай ээж О 18 цагийн үед амралтад явчихсан, аав Б 23 цаг өнгөрөөд хувиараа таксинд явдаг тул хот руу таксинд явчихсан, би гэртээ хамаатны охин Н, дүү И нарын хамт үлдсэн. Ингээд аавыг явсны дараа манай дүү И унтчихсан, харин Н бид хоёр зурагт үзэнгээ гар утсаа оролдоод хамт сууцгааж байтал ойролцоогоор 00 цаг 30 минутын үед байх байшингийн хаалганы бариулаас хүн дараад бариул нь 2-3 удаа доошлоод хөдөлсөн, тэгэхээр нь би хэн юм бол гэж бодоод Н бид хоёр айгаад чимээ чагнаад 5-10 минут болсон, энэ үед дахиж хүн байгаа нь мэдэгдээгүй чимээгүй болчихсон. Удалгүй жижиг өрөөний цонхыг хүн цохиод байхаар нь би айгаад аав Б рүү залгаад "хүн цонх нүдээд байна, ирээрэй хурдлаарай" гэж хэлээд утсаа салгаад, хаалгандаа жаахан завсар гаргаад ямар хүн байна гээд хартал нэг танихгүй хүн яг энэ үед жижиг өрөөний цонхыг хагалаад гараа хагалсан хэсгээрээ оруулаад цонхны бариулаар нээгээд цонхоор дотогшоо байшинд ороод ирсэн, энэ үед аав эргүүлээд над руу залгахаар нь "хүн цонх хагалаад гэрт ороод ирлээ" гээд хэлэх үед нөгөө танихгүй хүн миний өрөөнд орж ирэхээр нь би орон дээрээ гараад буланд нь шигдээд зогссон тэгтэл нөгөө хүн "гар утсаа өг" гээд зандрангуй хэлэхээр нь би айсандаа болоод тэр хүнд гар утсаа шууд гараа сунгаж байгаад өгчихсөн, энэ үед Н миний дэргэд байсан тул тэр хүн Н-гыг "утсаа өг" гэхээр нь Н гар утсаа хойд талдаа нуугаад өгөөгүй, тэгтэл тэр хүн миний орон дээр гуталтайгаа гарч ирээд шууд Н-гыг үсдээд 2-3 удаа угзраад доош нь дарахаар нь би хажуугаас нь “болиоч” гэж орилоод тэр хүнийг мөр лүү нь хажуу талаас нь хоёр гараараа түлхтэл Н-гыг үсдэж байснаа тавьсан чинь Н зугтаагаад гүйж яваад нуугдчих шиг болсон, энэ үед тэр хүн над руу дайраад намайг мөр лүү түлхээд өөрөөсөө холдуулснаа цаашаа явж ширээн дээр байсан том үсний сам аваад Н-гыг хайгаад надаас "Саяны охин хаана байна" гэж асуугаад байшингаар хайж байгаад цонх хагарсан өрөөний буланд нуугдаад сууж байсан Н-гыг олоод гар утсыг нь гараас нь шүүрч булаагаад авсан "Н ахаа битгий л дээ" гээд уйлаад гуйж байснаа "Ахаа би танд мөнгө өгье, надад 30,000 төгрөг байгаа" гэтэл нөгөө хүн "100,000 төгрөг өг" гэхээр нь Н “за” гээд миний өрөө рүү явсан, миний өрөө рүү явж байхдаа тэр хүн намайг өрөөний буланд шахаж зогссоноо "Чи яасан хөөрхөн юм бэ" гэхээр нь би түлхээд цаашаа явсан, тэгтэл миний өрөө рүү дагаж ороод мөнгө авахаар Н өөрөө цүнхээ ухаж байгаад "Мөнгө гаргаж ирээд, та бид хоёрын утсыг өгөх юм уу" гээд асуутал "Өгнө, өгнө хоёр хог чинь надад байна" гээд "Хурдан мөнгөө өг" гэтэл Н миний ард зогсож байснаа гэнэт огцом гүйгээд байшингийн хаалгаар гараад гүйчихсэн тэр хүн араас нь гүйхээр нь би араас нь дагаад гүйж байснаа "Аав мэдэж байгаа юм чинь удахгүй хүн ирчихнэ, хаашаа явсныг нь хэлэх хэрэгтэй" гээд буцаад гэр лүүгээ гүйж очтол яг манай авга эгч Г такситай ирж таарсан, тэгээд би Г эгчийг дагуулаад таксинд нь суугаад Н-гын гүйсэн зүг рүү явтал гудамжны үзүүрт бид хоёрыг зодож дээрэмдсэн хүнийг нэг танихгүй хүн барьчихсан байсан юм, тухайн үед Г эгч цагдаа дуудсан, удалгүй цагдаа ирээд хүнийг нь барьж аваад явсан. П гэх хүн архи үнэртүүлчихсэн байсан, тэгэхдээ өөрийн гэсэн эрүүл ухаантай байсан, айхтар согтсон зүйл байгаагүй. Тэр П гэх хүн намайг нэг удаа цээж рүү гараараа хүчтэй цохисон, өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй, Н-с утсыг нь булааж авахад гарыг нь салгах гэхэд намайг нэг удаа цохисон юм, тухайн үедээ их өвдсөн, одоо бол гайгүй байна. Намайг “их хөөрхөн юм” гээд буланд шахаад зогссон тэгэхэд нь түлхээд холдчихсон. Ер нь бол Н-гыг зугтаагаад араас нь хөөж гараагүй байсан бол бид хоёрыг яах ч байсныг хэлж мэдэхгүй байна, маш аймаар байсан. Яг биед хүрээд, хувцас тайлах гэж оролдсон зүйл байхгүй. Пизда энэ тэр гээд хараалын үг хэлж орилоод мөнгө өг гээд чанга дуугаар орилж хашхираад байсан юм. Миний iphone 6 маркийн ягаан өнгийн кейстэй байсан гар утсыг л авсан, тэр утсаа би хүн баригдчихсан байхад нь буцаагаад авчихсан юм. Миний утасны дэлгэцийг нь хагалчихсан байсан, уг нь бол миний гар утасны дэлгэц нь зүгээр байсан юм, өөр ямар нэгэн эд зүйл надаас болон манай гэрээс аваагүй. Н-гын гар утсыг мөн адил авсан, Н “мөнгө өгье” гээд байгаа мөнгөө барьж харуулчихаад авах гэхэд нь зугтаад гараад гүйчихсэн юм. Би өөрийн iphone 6 маркийн ягаан өнгийн кейстэй гар утсаа 2016 онд 950,000 төгрөгөөр худалдан авч байсан, ямар нэгэн эвдрэлгүй гар утас байсан. 64gb хэмжээтэй гар утас байсан, одоо бол 300,000 төгрөгөөр үнэлнэ. ... " /3хх 24-25/,

гэрч Н.Г-гийн "...2020 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг 40 минутын үед гэртээ байж байтал манай дүү Б над руу залгаад "та гэртээ байна уу, хурдан манай гэрт очоодох, хүүхдүүд уйлаад байна" гэсэн. ...Таксинд суугаад Налайх дүүргийн .. дүгээр хороо, Баянзүрхийн …. тоотод байрлах дүүгийн гэрийн гадаа буугаад яваад ортол бага хүү И нь гэртээ ганцаараа сууж байсан. Тэгээд буцаад гүйгээд гартал Н өөдөөс уйлчихсан "та машинтай явж байна уу. Н-гыг араас нь хөөгөөд явчихсан" гэхээр нь буцаж таксиндаа суугаад явсан. Тэгтэл гудамж эргээд хойд талын гудамжны үзүүрт. ...баахан хүмүүс цугларчихсан байж байсан. Цагдаа дуудна гэтэл цэнхэр цамцтай эрэгтэй хүн зугтах гэж байсан. ...Нарансолонго хажуугаар нь гүйж байгаад “авраарай” гээд машины урд суучихсан гэсэн. Тэгтэл төд удалгүй ардаас нь цэнхэр өнгийн цамцтай залуу халаасаа дарсан байдалтай гүйж гарч ирэхээр нь барьчихсан гэж надад хэлж байсан..." /3хх 30-31/,

гэрч Н.Б-ийн "...2020 оны 07 дугаар сарын 17-ны орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орохоор гарсан. ... Н над руу залгаад "аав хурдан ирээч ээ" гээд орилоод байхаар нь буцаагаад залгахад ярихгүй, цаана нь орилоод байсан. Тэгэхээр нь эгч Г рүү залгаад "гэрт хүүхдүүд орилолдоод байна, гэрт очоодох" гээд Улаанбаатараас хөдөлсөн... Манай гэрийн баруун талын цонх хагарсан, хүүхдүүд айж, сандарсан байдалтай байсан..." /3хх 32-33/,

гэрч З.О-ийн "...2020 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг 30 минутын үед Налайх дүүргийн … дүгээр хороо, Баянзүрхийн …. дугаар гудамжны үзүүрт найзуудын хамт юм яриад сууж байсан. Тэгтэл танихгүй, бага насны охин дотоожтойгоо, футболктой "туслаарай эгчээ, ахаа" гээд уйлчихсан гүйж ирсэн. ...Араас нь үл таних эрэгтэй хүн гүйгээд хүрээд ирсэн ба манай найзын нөхөр нь тэр эрэгтэйг бариад авсан. ...тэгтэл нэг ахимаг насны эмэгтэй, тэр охины эгч нь гээд охиноо авсан. ...Нөгөө хүнээс утсыг нь нэхтэл 1 ширхэг Iphone маркийн гар утас гаргаж өгсөн. ...Удалгүй цагдаа ирж нэгжээд 1 гар утсыг нь гаргаж ирээд эздэд нь өгчихсөн..." /3хх 34-35/,

Хөрөнгө үнэлгээний “Д” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн НА-20-… дугаартай тайлан, тооцоо "2 ширхэг Iphone 6 маркийн гар утас 450,000 төгрөг, кейс 18,000 төгрөг, дэлгэц 40,000 төгрөг, нийт 508,000 төгрөг /3хх 47-48/,

шүүгдэгч О.П, Ж.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 02-03 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн … дугаар хороо, “М” зочид буудлын …. тоотод бусадтай хамтран буюу зочид буудлын өрөө андуурч орж ирсэн, хохирогч Д.М-г Ж.Б нь цохих, хутга тулгах зэргээр “дуу гаргавал ална шүү” гэж айлган сүрдүүлэх үйлдлийг үргэлжилж байх үед нь “халаасандаа байгаа юмаа гарга” гэж илээр, хууль бус шаардлага тавьж түүний 12,000 төгрөгийг дээрэмдэн авч, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн болох нь:

хохирогч Д.М-ын "... Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 00 цагийн үед ажлын газрынхантайгаа бөөндөө баяр тэмдэглэж яваад Налайх дүүргийн … дугаар хороо, М зочид буудал руу орсон. ... Буудлын гадаа найзтайгаа уулзчихаад буцаад М зочид буудал руу орохдоо өрөө андуураад нэг өрөө рүү орсон. Тэр өрөөн дотор 2 эрэгтэй хүн архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд би “уучлаарай ахаа, би өрөө андуурчихжээ" гэж хэлээд буцаад өрөөнөөс нь гарах гэтэл Ж.Б гэдэг нь босож ирээд шууд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Гэнэт л гартаа хутга барьчихсан "дуу гаргавал ална шүү" гээд хутгаа над руу чичилж байснаа архиа үргэлжпүүлээд уугаад суучихсан. Тэр хоорондоо надад ууж байсан архинаасаа аягалж өгөөд "уу" гээд хүчээр шахсан. Тэр үед нь Ж.Б-г гартаа хутгатай байсан болохоор нь айсандаа архинаас нь уусан. Тэгээд байж байтал цаана нь сууж байсан нөгөө залуу нь надад "халаасан дахиа гаргаад ир" гэж хэлсэн. Би айгаад халаасандаа байсан бэлэн 12,000 төгрөгөө гаргаад, өрөөнд байсан ширээн дээр тавьсан. Би "ах нараа би ганц юм аваад өгье, оронд нь намайг зүгээр явуулчихаач" гэж гуйхад намайг тоохгүй хоорондоо юм яриад л архиа хувааж уугаад байсан. Тэгээд тэр хоёрын хувааж ууж байсан архи нь дуусах гээд иртэл нөгөө залуу Ж.Б-т хандаж гэнэт л "чи хүн алах нь уу" гэж хэлээд ууж байсан архины шилээр Ж.Б-ын толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед гаднаас буудлын үйлчлэгч эмэгтэй хаалга онгойлгож орж ирэхээр нь би хаалгаар гараад гүйгээд зугтсан. ...Тэр залуу Ж.Б над руу хутга тулгачихаад зодож байхад, цаанаас над руу "чи халаасандаа байгаа юмаа гаргаад ир" гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр миний биед халдаж, цохиж зодоогүй. ...Ж.Б нь над руу хутга гаргаж ирээд намайг айлгаж сүрдүүлээд, цохиж зодоод байсан учир О.П-ийн "халаасандаа байгаа юмаа гарга" гэсэн шаардлагыг нь биелүүлэх болсон юм. ... Хэрэв Ж.Б нь хутга гаргаж ирж намайг айлгаж, зодож цохиогүй байсан бол О.П надаас халаасан дахь юмаа гарга гэхэд нь гаргаж өгөхгүй байсан. Хутгыг Ж.Б л гаргаж ирсэн. ... жижиг хар иштэй хутга байсан. ...12,000 төгрөгийг О.П гэх залуу нь авсан, маргааш нь эрүүлжүүлэхийн төлбөр өгөхдөө ашигласан байх..." /8хх 12-13, 165-166/,

гэрч Г.Д-гийн "...2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн … дугаар хороо, М зочид буудалд ажлын байран дээрээ байж байхад түрүүний зурагтай лавлагаа дээр байсан Ж.Б, О.П нар манай буудалд өрөө авцгаасан. Ингээд тэр хоёрыг би … гэсэн дугаартай өрөөнд оруулж өгсөн. Тэр хоёрыг өрөөнд нь оруулж өгөөд удалгүй 30-аас 40 минутын дараа …. тоот өрөөнөөс орилох, түчигнэх зэрэг чанга чимээ гарахаар нь би шалгах гээд явж очтол уг өрөөг дотроос нь түгжчихсэн, хаалгыг нь татахад онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгуулах гээд балбаж, тогшиж нүдсээр байгаар арай гэж хаалгыг нь онгойлгуулсан. Тухайн үед өрөөний хаалгыг О.П гэх нөгөөгөөсөө арай өндөр залуу онгойлгосон. Ингээд хаалгаар дотогш ороход өрөөн дотор хэрүүл маргаан, зодоон болсон шинжтэй байсан. Тэгтэл өөдөөс нүүр ам нь битүү цус болчихсон нэг залуу /түрүүний зурагтай лавлагаа дээр байсан Д.М гэх хүн/ сандарч гүйж ирээд "эгчээ та миний амийг аварлаа, сая намайг хутга тулгаж байгаад дээрэмдлээ" гэж хэлээд өрөөнөөс гараад зугтаагаад явчихсан. ...О.П, Ж.Б нар анх манай буудалд орж ирэхдээ 1 шил архи биедээ нуугаад орсон байсан байна лээ. Тэр архиа өрөөндөө орж хувааж ууцгаасан байсан. ...Цагдаа ирээд явсны дараа …. тоот өрөөг цэвэрлэх үед орон доороос хар иштэй хутга гарч ирснийг нь би хэрэггүй байх гэж бодоод гаргаад хаячихсан юм..." /8хх 17/,

"... Би тэр зургийг гар утаснаасаа хуулбарлаж гаргаж өгчихөөд, одоо дахиж хэрэг болохгүй байх гэж бодоод устгачихсан. Одоо миний гар утсанд тэр хутганы зураг байхгүй... Би тэр хутгыг зочид буудлынхаа хог хаядаг цэг дээр гаргаж, ууттай хогтой хаясан..." /8хх 19/,

гэрч Г.Д-ийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн гар утсан дээрх гэрэл зураг /8хх 91/,

О.П нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 02-03 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо, “М” зочид буудлын … тоотод дээрэмдэх үйлдэл төгссөний дараа хамт байсан Ж.Б-тай “хутга тулган хүн алах гэлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар архины шилээр түүний толгойн хэсэгт цохин халдаж, эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн “... Манай төрсөн ах Ж.Б нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүдүүн, нарийн гэдэсний хагалгаанд орохоор Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн. Тэндээ эмчилгээ хийгдэж хагалгаанд ороод биеийн байдал нь сайжрахгүй явсаар олон удаа хагалгаанд орсон, одоо ах дүү нараа ч танихгүй, юм ярьж чадахгүй сэхээнд байгаа. ...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай ах Ж.Б нь эрүүлжүүлэхэд хоночихоод манайд ирсэн, тухайн үедээ ахын толгойн ард хэсэгт юмаар цохиулсан бололтой язарчихсан шарх байсан. Үүнийг нь ахаасаа асуухад "урьд шөнө П хамт архи уучихаад архины шилээр ахыг нь цохиод ийм болгочихлоо" гэж хэлж байсан. "Энэ яавал гэж, П бид хоёр өөрсдөө учраа олчихно" гэж хэлээд ерөөсөө тоогоогүй. Толгойгоо ерөөсөө эмнэлэгт үзүүлээгүй, өөрөөр нь эдгээчихсэн..." /8хх 169/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 396 дугаар "...Ж.Б-ын биед яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээр толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн 2021.11.16-ны өдөр үүссэн байх боломжтой..." гэсэн дүгнэлт /8хх 172-173/,

Шүүгдэгч О.Н нь ганцаараа 2022 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн … дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны хашаан дотор байрлуулсан хохирогч “Л.П.С” ХХК-ийн эзэмшлийн шар өнгийн контейнер бүхий тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч, 68,659,500 төгрөгийн үнэлгээ бүхий 1006 ширхэг повер декор загварын паркетан шалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор өөрийн хөлсөлсөн “Хьюндай Портер” маркийн автотээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 68,659,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Б-ын "... Би “Л.П.С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2017 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. Тухайн компани нь амины орон сууц Баянзүрх дүүргийн … дүгээр хороонд барьж байгаа бөгөөд уг барилгын үйл ажиллагаа 2012 оноос хойш зогсонги байдалтай байгаа ба уг барилгыг барих бараа материалаа тус талбайн контайнеруудад хадгалдаг юм. Миний мэдэхээр 2017 оноос хойш дээрх контайнеруудын гадна талын хаалгануудыг талаас дээш хүртэл шороогоор тагласан байдалтай, хаалга, цонхнууд нь хамгаалалтын төмөр сараалжтай, бэхэлгээтэй байдаг юм. Улмаар би өөрийн туслах Л-хамт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн … дүгээр хороонд байрлалтай уг барилгын талбайд шалгалт хийж яваад баруун талын шар контейнерын цонхны доод талын хамгаалалтын төмөр байхгүй байсныг харсан. Тэгээд тус цонхыг түлхэж үзэхэд онгорхой, дотор тал нь хоосон байсан. Дээрх шар өнгийн контейнер дотор барилгад ашиглах 1000 орчим хайрцагтай "Power dekor" загварын шалны паркетууд хадгалагдаж байгаад алдагдсан гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Мөн манай барилгын талбай дээр ил хадгалагдаж байсан төмөр трубануудаас хэмжээ нь тодорхойгүй нэлээд их дутсан гэдгийг мэдсэн. ... "Эрдэнийн дуулга" хамгаалалтын компани ажил үүргээ биелүүлэхдээ хайнга хандсан асуудлаас болж хулгай гарч манай компанид их хэмжээний хохирол учирсан. ...2017 онд харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулахдаа талуудын төлөөлөгч нар барилгын талбайгаар явж бүх контейнер, байшин барилгын зургийг авч тодорхой тэмдэглэл хөтөлж хүлээлцсэн акт үйлдсэн. Би тухайн үед хамт явж байсан....Алдагдсан паркет байсан шар өнгийн контейнерын цонхны нэг жижиг хэсгээр дүүрэн паркет байгааг харж байсан..." /11хх 9-11/,

иргэний нэхэмжлэгч З.Б-ын "...2022 оны 10 дугаар сарын эхээр миний төрсөн дүү болох Болдбаатар нь залгаж "та 50 боодол хайрцагтай шалны паркетыг 120 ширхэг плитаны хамт хямдхан авах уу" гэж надаас асуусан. Би хариуд нь "үнэ нь хэд юм бэ" гэж асуухад "бүгдийг нь нийлүүлээд 1,500,000 төгрөгөөр ав, манай найзад байна, өөрсдөө хүргээд өгнө” гэж надад утсаар хэлсэн. ... 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орчим намайг гэртээ байхгүй байхад Болдбаатар залгаад "ахаа нөгөө хүмүүс чинь очиж паркет буулгах гэж байна, гэрээ заагаад өгөөч" гэж хэлээд манай гэрийн хашаанд буюу Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо, Зээлийн …. тоотод 50 боодол шалны паркет, 120 ширхэг плита зэргийг ачааны машин дээр ачиж ирээд буулгаад явлаа гэж над руу залгаж хэлсэн. Улмаар дээрх эд зүйлсийг гадаа байж байгаад нороод муудчихна гэж эхнэр Ч.А-ийн санаа нь зовоод надад хандаж "манай найзын гэрийнх нь гаражинд хийгээд байлгаж байя” гэсний дагуу би зөвшөөрсөн. Тэгээд эхнэр бид хоёр 50 боодол шалны паркетыг Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Одонтын ….. тоот хашаа руу машинаар 3 удаа зөөвөрлөж явсан. Харин үлдсэн 120 ширхэг плита нь манай гэрийн хашаанд үлдсэн. Улмаар эхнэр бид 2 үлдсэн 600,000 төгрөгийг 502………. дугаарын данснаас Б Хаан банкны данс руу 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр надтай 2 цагдаа ирж уулзаад би тухайн паркет болон плитануудыг хулгайн эд зүйлс гэдгийг мэдсэн. Тэгээд би өөрийн дүү Б луу залгаж асуусан чинь надад "8014-…. гэсэн дугаарт залгаад асуу, би мэдэхгүй байна, наад хүмүүс чинь эзэн нь" гэж надад хэлсэн. Улмаар би тус дугаарт залгаж утсаар ярихад танихгүй эрэгтэй хүний хоолой байсан бөгөөд "та хаана байгаа юм, би очоод уулзана" гэж надад хэлээд утсаа салгасан. ...Би өөрөө хувьдаа Баруун салаанд байшин барьж байгаа бөгөөд үүндээ нэмэрлэх гэж худалдаж авсан. Би дээрх эд зүйлсээ авсан цагаас хойш ямар нэгэн байдлаар хэрэглээгүй бөгөөд нэгийг ч зарж борлуулаагүй..." /11хх 18-20/,

Мөрдөгчийн "Сонгинохайрхан дүүргийн …. дугаар хороо, …. тоотоос 130x15 хэмжээтэй, 1 хайрцаг дотроо 8 ширхэгтэй, 50 боодол бүхий шалны хавтан"- г хураан авсан тухай тэмдэглэл /11хх 21/,

“A” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/0.. дугаартай "... Power Dekor загварын паркетан шал, 1006 ширхэг боодол, нэгжийн үнэ 68,250 төгрөг, нийт 68,659,500 төгрөг..." хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо /11хх 97/,

Мөрдөгчийн "8 ширхэг болон 50 ширхэг боодол бүхий "Power Dekor" гэсэн бичиглэлтэй эд зүйл зэргийг хохирогч Б.Л-хүлээлгэн өгсөн" тухай тэмдэглэл /11хх 133-134/,

Мөн шүүгдэгч О.Н нь ганцаараа 2022 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х хотхоны хашаан дотор байрлуулсан хохирогч Л.П.С” ХХК-ийн эзэмшлийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1,500 метрийн трубаг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор өөрийн хөлсөлсөн “Хьюндай Портер” маркийн автотээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Б.Л-н"... Би Х хотхонд 2020 оноос хойш харуул хамгаалалтын үйл ажиллагаанд нь Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лх-н өгсөн: "... Би Хаппи Виллаж хотхонд 2020 оноос хойш харуул хамгаалалтын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна. ...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед Баянзүрх дүүргийн …. дүгээр хороо, Х хотхоны байр, объектуудын бүрэн бүтэн байдлыг шалгаад явж байхад тус хотхоны хашаан дотор баруун талд байрлах шар өнгийн контейнерын цонхны хаалт ширхэг хөндлөн төмрийн 1 ширхэг нь буюу хамгийн доод талд байсан төмөр нь алга болчихсон байсан. Тэгэхээр нь би тухайн контейнерын цонхыг гараараа түлхэж үзэхэд онгойчихсон. Улмаар би сэжиг төрөөд гар утсаа гаргаж ирээд цонхоор нь оруулаад зураг дараад харсан чинь тус контейнерт байсан 1006 орчим хайрцаг шалны паркет /1 хайрцаг дотроо 8 ширхэг паркеттай/, 94 хайрцаг блинтус /хэмжээ нь 2000*76*15 мм/, хөнгөн цагаан ховдолтой төмөр 12 хайрцаг 12700 мм хэмжээтэй/ тус тус алдагдсан байсан. Тус контейнер дотор байсан барилгын материалын эд зүйлс нь 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хураалттай байгаа бөгөөд 2017 онд Х хотхоныг харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулж хүлээлгэж өгөхдөө 2 талаас гзрэл зураг дарж, акт үйлдэж хүлээлцсэн. ...Миний мэдэхээр 2020 оны 09 дүгээр сараас хойш тус контейнер дотор юу байгааг харж байгаагүй. Бид нар зөвхөн гаднаас нь харж контейнерын бүрэн бүтэн байдлыг хангаж шалгалт хийдэг байсан. Тус контейнерын цонхоор ямар нэгэн зүйл харагддаггүй бөгөөд дотроо хар өнгийн фанер модоор цонхийг нь хааж битүүлсэн байсан. 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн бараа материалын жагсаалт дээр уг шар өнгийн контейнер дотор 1112 хайрцаг барилгын материал байгаа талаар үйлдсэн жагсаалт бичиг байдаг. ...Би хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын дундуур тус контейнерыг шалгахад гадна талаасаа бүрэн бүтэн байсан. ...Манай хотхоны ойр орчимд хяналтын камер байгаа. Гэхдээ 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 8 дугаар cap хүртэл ажиллахгүй болж эхэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш шинэ камер тавигдаж ажиллаж байгаа. ...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалт хийж явахдаа шар өнгийн контейнерыг анзаарч харсан...” /11хх 25-26/,

иргэний нэхэмжпэгч Д.Б-ийн “ ... Би 100 айлын барилгын материалын дэлгүүрт хувиараа барилгын материал худалдан борлуулдаг. ...2022 оны 04 дүгээр сард намайг өглөө ажилдаа гарахаас өмнө миний утас дуугарч нэг эрэгтэй хүн "дэлгүүрийн чинь хаяг дээрээс дугаарыг чинь авлаа, барилгын шатны хуучин төмөр авах уу" гэж асуусан. Тэгэхээр нь би сонирхож "ямар үнэтэй юм бэ, хаанаас ирж байгаа төмөр вэ, хэр их байгаа юм бэ" гэхэд "Төв аймгийн Сэргэлэн сумаас ирж байгаа юм, та авах юм уу" гэж асуусан. Тэгэхээр нь "үзэж харж байж авах эсэхээ шийднэ, наад төмрүүд чинь ямар нэгэн асуудалгүй биз дээ" гэж асуусан чинь "дутуу барьсан барилгын шороонд дарагдсан трубаг би ухаж гаргасан юм" гэж надад хэлсэн. ...Тэр танихгүй залуу манай дэлгүүр дээр ногоон өнгийн портер дээр ачаад ирсэн. Надтай утсаар холбогдож ярьсан залуу надад өөрийгөө "Д" гэж танилцуулсан бөгөөд тэр залуу намхан, туранхай биетэй, бүлтгэр нүдтэй, 30-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр залуугийн надад санал болгосон төмөр трубанууд маш их зэвтэй байсан. Тэгээд 1 метрийг нь 3500 төгрөгөөр бодож надад зарсан. Эхний зарсан трубанууд нь нийтдээ 100 орчим метр хэмжээтэй байсан. ...Үүний дараа Д гэх залуу над дээр дахин 4-5 удаа ирсэн бөгөөд эхний 4 удаад төмөр зэвтэй трубанаасаа надад 100, 100, 300 орчим метрийг өгч надад зарж байсан. Сүүлийн удаад нь буюу 2022 оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнө надад 50 хайрцаг "Power Dekor" гэх нэр бүхий шалны паркет зарж байсан. Түүнээс хойш надад ямар нэгэн зүйл зарж нийлүүлээгүй. ...Би Д гэх залуугаас тус паркетуудыг 1 хайрцгийг нь 28,000 төгрөгөөр худалдан авч байсан. Нийтдээ 1,400,000 төгрөгөөр авч байсан. Би тус паркетуудыг шинээр барьж байгаа хадам аав, ээжийнхээ байшинд 42 хайрцгийг нь хэрэглэсэн бөгөөд одоо надад 8 хайрцаг шалны паркет байгаа. Дгэх залуу надтай 80141108 дугаараас залгаж ярьдаг байсан. ..." /11хх 31-33/,

иргэний хариуцагч “О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч З.М-ийн "... Манай Э-н дуулга харуул хамгаалалтын байгууллага нь "Л.П.С" ХХК-тай 2017 оноос хойш одоог хүртэл тасралтгүй харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байна. ... 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ямар нэгэн байдлаар манай хамгаалалтын албатай гэрээгээ сунгаагүй явж байсан. Ингэхдээ манай хамгаалалтын албанд гэрээнд заасан үнийн дүнгээр төлбөрөө төлөөд явж байсан... Тус барилгын талбайд 16 ширхэг хяналтын камер байдгаас 6-8 сарын хооронд бүх хяналтын камер ажиллахгүй болж бичлэг хадгалагдаагүй байсан. Үүнийг 9 дүгээр сард манай хамгаалалтын албанаас шаардлага тавьсны дагуу засаж янзалсан..." /11хх 52-54/,

“А” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/… дугаартай, барилгын шатны төмөр трубо, 1500м, нэгжийн үнэ 5000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг” хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо /11хх 194/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос О.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

О.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

С.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон,

О.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субьектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.П-ийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, үйл ажиллагаа явуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.Н-г үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.А-г хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял,

шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус жшийтгэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн О.П-ийн нийт эдлэх ялыг 10 жил 1 cap хорих ялаар тогтоож, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад, О.Н, С.А нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангаж байна.

Шүүгдэгч О.П-оос “... хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, цагдан хоригдсон хоног дутуу бодогдсон, зарим хэрэгт өөр хүмүүсийн үйлдэл оролцоо байсан эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй тул шийтгэх  тогтоолыг хүчингүй болгох эсхүл надад оногдуулсан хорих ялыг 6-8 жил болгож хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч О.П нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэн авч дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүгүй, хэргийн үйл баримтыг тогтооход бүрэн боломжтой байна.

Анхан шатны шүүхээс О.П-ийн бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж, ганцаараа үйлдсэн гэмт хэргийн хохирлыг О.П-оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хохиролтой холбоотойгоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Д.М, О.Ц нарт хулгайлах, дээрэмдэх хэргүүд өөр, өөр дүүрэгт болсон, нэг өдөр болсон байхад намайг үйлдсэн гэж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар шүүгдэгч маргаж байх боловч шүүгдэгч О.П нь О.Н, С.А нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр 15-наас 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд хохирогч О.Ц-ийн өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хулгайлсан,

маргааш шөнө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 02-03 цагийн үед Ж.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч Д.-ыг дээрэмдсэн гэмт хэргийг өөр, өөр өдөр Налайх дүүрэгт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч О.Ц /6хх 92/, хохирогч Д.М /8хх 165/, гэрч Г.Д /8хх 17/ нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 81-82/ зэргээр тогтоогдож байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч О.П-ийн гомдол няцаагдаж байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан материалуудад үндэслэн шүүгдэгч О.П-ийн цагдан хоригдсон хоногийг зөв тооцсон байх тул түүний 13 хоног дутуу бодсон гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт нь “... таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял...”, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял...”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-ын тус тус төрөл, хэмжээтэй.

Анхан шатны шүүхээс О.П-д дээрх зүйл, хэсэгт заасан боломжит бага хэмжээгээр ялыг оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 1 сарын хугацаагаар тогтоосон нь тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн шийдвэр болсон байх тул оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/589 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.П-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.П, О.Н, С.А нарын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 81 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/589 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.П-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П, О.Н, С.А нарын цагдан хоригдсон 81 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР

 

                    ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ