2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04256

 

 

 

 

 

 

         2025             05            19                                     192/ШШ2025/04256

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 144 тоот хаягт оршин суух Тарвагатай овогт Пүрэвдашийн Мягмарнаран (РД:ПЖ87060223)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******)-нд холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Хариуцагч Ц.Бямбабаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Ц.Бямбабаяртай 2008 онд танилцаж, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин үрчлэн авсан. Бидний хувьд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Би 2022 оноос өөр хүнтэй хамт амьдраад хүүхэдтэй болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Миний бие тай 2008 онд танилцаж, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь одоо өөр хүнтэй хамт амьдарч хүүхэдтэй болсон тул үүнд нь хүлээцтэй хандаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Хүүхдийн асрамжийн талаар маргаангүй гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин Б.Сундари нь Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 2в ангид суралцдаг тухай тус сургуулийн тодорхойлолт, охин Б.Сундари нь эрүүл бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт, охин Б.Сундариг үрчилж авсан бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Сударигийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 00011 дугаар тэмдэглэлийг (Хавтаст хэргийн 2-9 дэх тал),

Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Ц.Бямбабаяртай 2008 онд танилцаж, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин үрчлэн авсан. Бидний хувьд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Би 2022 оноос өөр хүнтэй хамт амьдраад хүүхэдтэй болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, тай 2008 онд танилцаж, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь одоо өөр хүнтэй хамт амьдарч хүүхэдтэй болсон тул үүнд нь хүлээцтэй хандаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Хүүхдийн асрамжийн талаар маргаангүй гэх тайлбарыг гаргасан.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч , хариуцагч Ц.Бямбабаяр нар нь 2008 онд танилцаж, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Сундариг үрчлэн авсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд үрчилсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэх боломжгүй гэж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

6.Мөн гэрлэгчид нь охин Б.Сундариг эх гийн асрамжид үлдээх талаар маргаангүй тухай тайлбарыг гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Сундариг эх Д.Мягмарнарангийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

 

7.Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тарвагатай овогт Пүрэвдашийн Мягмарнаран, Түдэв овогт Цэрэндоржийн Бямбабаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Бямбабаярын Сундариг эх гийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эх нь хойшид үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эх нь охин Б.Сундариг эцэг Ц.Бямбабаяртай уулзуулах нөхцөлөөр хангах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бямбабаяраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

 

5.Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.




 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД