2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/07045

 

 

 

 

 

 

2025 09 10

192/ШШ2025/07045

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т

Хариуцагч: 

Гэрээний үүрэгт 11 900 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

12 576 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Т нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М, хариуцагчийн төлөөлөгч Д.Э хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 12 сарын 13-ны өдөр хүлээж авав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А********* хариуцагч **********-д холбогдуулан гэрээний үүрэгт 11 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч **********-ийн 12 576 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А*********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 166 төгрөгийг төрийн сангийн 100200100941 данснаас гаргуулж, нэхэмжлэгч **********-д олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.МӨНХЖАРГАЛ