| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/03524/И |
| Дугаар | 192/ШШ2025/04257 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/04257
2025 05 19 192/ШШ2025/04257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, 1027 тоот хаягт оршин суух Боржигон овогт Алтангэрэлийн Алтанхангай (РД:АЙ84080913)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******)-нд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.Алтанхангай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие М.Алтанцэцэгтэй 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин А.Алтанзул, 2008 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр охин ******* нар төрсөн. Намайг хөдөө ажиллаад ирэх үед өөр хүн дагаад явсан байсан. Тусдаа амьдраад олон жил болсон, тусдаа амьдралтай болцгоосон учир гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Миний бие гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр амаржих сүүлийн хугацаа бөгөөд амражсанаас хойш шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй тул шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин *******ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 00304 дугаар тэмдэглэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-8 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. М.Алтанцэцэгтэй 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин А.Алтанзул, 2008 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр охин ******* нар төрсөн. Намайг хөдөө ажиллаад ирэх үед өөр хүн дагаад явсан байсан. Тусдаа амьдраад олон жил болсон, тусдаа амьдралтай болцгоосон учир гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан гэж тайлбарлав.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр амаржих сүүлийн хугацаа бөгөөд амражсанаас хойш шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй тул шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг гаргасан.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч А.Алтанхангай, хариуцагч М.Алтанцэцэг нар нь 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин А.Алтанзул, 2008 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр охин ******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэх боломжгүй гэж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
6.Мөн гэрлэгчид нь охин *******ыг эх М.Алтанцэцэгийн асрамжид үлдээх талаар маргаангүй тухай тайлбарыг гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2008 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр охин *******ыг эх М.Алтанцэцэгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.6 дахь хэсэгт “... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу эх М.Алтанцэцэг нь охин *******ыг эцэг А.Алтанхангайтай уулзуулах нөхцөлөөр хангах, эцэг, эх нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.
8.Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Алтангэрэлийн Алтанхангай, Боржигон овогт Мөнхцэцэгийн Алтанцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр охин Алтанхангайн Ариунзулыг эх М.Алтанцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эх нь хойшид үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эх М.Алтанцэцэг нь охин *******ыг эцэг А.Алтанхангайтай уулзуулах нөхцөлөөр хангах үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Алтанхангайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Алтанцэцэгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Алтанхангайд олгосугай.
5.Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД